Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1095

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

          иргэдийн төлөөлөгч Н.Нарантуяа,

          улсын яллагч С.Энхням,

          насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав,

          шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.А т холбогдох эрүүгийн 1908 03933 1323 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Монгол улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ   ажилтай байсан, цагдаагийн ахлах ахлагч цолтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар  , Б.А .

 

           Холбогдсон хэргийн талаар

 

         Шүүгдэгч Б.А  нь 2018 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 41 дүгээр байрны подвалын давхарт дугаарлагдаагүй байранд, 2019 оны 1 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29-51 тоотод, 2019 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овооны 2-5 тоотод, 2019 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овооны 19 дүгээр гудамжинд 51-10 УНЛ улсын дугаартай Чейзар маркийн тээврийн хэрэгсэл дотор, 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын "Улаан эрэг" гэх газарт голын эрэг дээр аяны майханд, 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын "Улаан эрэг" гэх газарт голын эрэг дээр аяны майханд нийт 6 удаагийн төгссөн үйлдлээр 2004 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн насанд хүрээгүй А.Нандин-Эрдэнийг 14 нас 6 сартайгаас нь эхлэн 15 нас 22 хоногтойд нь хүсэхгүй байгаагаа илэрхийлж “та болиоч” гэж хэлсээр байхад хүчээр дарж хэвтэн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэний улмаас насанд хүрээгүй хохирогч А.Нандин-Эрдэнийг жирэмсэн болгож “арван дөрвөөс дээш арван найманд насанд хүрээгүй хүнийг хүчиндэж”, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон” гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                   

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А  мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сараас эхлэн 2019 оны 7 дугаар сарын 15 хүртэл өдөр нэг ч удаа хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй...Насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харьцаанд орох ёсгүй гэдгийг мэддэг мөртлөө энэ үйлдлийг гаргасандаа гэмшиж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөн ял шийтгэж өгнө үү. Хоёр охиноо юмны наадах цаадахыг ойлгодог болохоос нь өмнө шоронгоос гарч эцэг хүний үүргийг ухамсарлахад тусалж өгнө үү. Цаашид өөрийн төлөө явж байгаа эхнэрийгээ бодож тэднийхээ төлөө амьдарна.” гэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас иргэн Ө.Хонгорзулаас гэмт хэргийн талаар гаргасан гомдол /1хх-4-5/, насанд хүрээгүй хохирогч А.Нандин-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-76-77, 78, 107-11, 2хх-76-79/, насанд хүрээгүй хохирогч А.Нандин-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-107-112/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 1079 дугаартай дүгнэлт /1хх-62-63/, гэрч Ө.Хонгорзулын өгсөн мэдүүлэг /1хх-15-16/, насанд хүрээгүй гэрч Ц.Болор-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-67/, насанд хүрээгүй гэрч А.Амин-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-68/, гэрч М.Эрдэнэтуяагийн өгсөн мэдүүлэг /2хх-82/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9118 дугаартай дүгнэлт /1хх-47/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4338 дугаартай дүгнэлт /1хх-52/, нас тоолсон тэмдэглэл /1хх-79-80/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10786 дугаартай дүгнэлт /хх-56/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 1004 дугаартай дүгнэлт /1хх-58-59/, хохирлын баримтууд болох Хас банкны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, дансны хуулга, цайны газар түрээслэх гэрээ, “Арвайн Үндэс” ХХК-иас иргэн Ө.Хонгорзулд хүргүүлсэн мэдэгдэл, “Хас” банкны шаардах хуудас /1хх-236-245/, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /1хх-119/, төрийн албан хаагчийн анкет, 3 үеийн намтар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, Цагдаагийн Эргүүл хамгаалалтын газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/131 дугаартай тушаал, ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 232 дугаартай тушаал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-129-154/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлт /2хх-35/, шүүгдэгч Б.А ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-126/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.А  нь 2018 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 41 дүгээр байрны подвалын давхарт дугаарлагдаагүй байранд, 2019 оны 1 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29-51 тоотод, 2019 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овооны 2-5 тоотод, 2019 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овооны 19 дүгээр гудамжинд 51-10 УНЛ улсын дугаартай Чейзар маркийн тээврийн хэрэгсэл дотор, 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын "Улаан эрэг" гэх газарт голын эрэг дээр аяны майханд, 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын "Улаан эрэг" гэх газарт голын эрэг дээр аяны майханд нийт 6 удаагийн төгссөн үйлдлээр 2004 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн насанд хүрээгүй А.Нандин-Эрдэнийг 14 нас 6 сартайгаас нь эхлэн 15 нас 22 хоногтойд нь хүсэхгүй байгаагаа илэрхийлж “та болиоч” гэж хэлсээр байхад хүчээр дарж хэвтэн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэний улмаас насанд хүрээгүй хохирогч А.Нандин-Эрдэнийг жирэмсэн болгож “арван дөрвөөс дээш арван найманд насанд хүрээгүй хүнийг хүчиндэж”, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.Нандин-Эрдэнийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сард манай авга эгчийн нөхөр болох Б.А  нь тэдний гэрт намайг усанд орох гэж очиход оролдож үнсээд өмд тайлаад орон дээр хэвтүүлж, миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийгээд хөдөлсөн. Би дараа нь усанд ороод тэдний гэрч Ц.Болор-Эрдэнэд “Б.А  ах намайг хүчиндсэн” гэж хэлсэн. Тэгэхэд “чи тэгээд надтай хамт гарахгүй яасан юм” гээд өнгөрсөн. 2019 оны 1 сард намайг хичээл дээр байхад “хичээл чинь хэзээ тарах вэ” гэж мессежээр чат бичсэн. Би 13 цагт гэсэн чинь “би гадаа чинь байж байя” гэсэн. Тэгээд хамт Баянхошуу руу гэр рүү нь явсан. Очиход гэрт нь хүн байгаагүй. Тэгээд би орон дээр сууж байхад дарж аваад мөн бэлгийн харьцаанд орсон. Би “боль” гээд дийлээгүй. Дараа нь машинд суугаад гэрт хүргүүлсэн. 2019 оны 5 сард 9 дүгээр ангийн төгсөлт болоод монтажны зураг ангиараа авахуулаад сургууль дээр байсан. Гадаа ч нилээн дулаан болсон. Сургууль дээр байж байхад өглөө 10 цагийн үед Б.А  ах миний гар утас руу залгаад “сургуулийн чинь гадаа байна, гараад ир” гэхээр нь би “хичээлтэй байна” гэж хэлээд тухайн үед хичээл орж байсан багшид “гэр рүүгээ явж монтажны зураг авахуулах хувцсаа аваад ирье” гэж хэлж ангиас гараад сургуулийн гадаа хүлээж байсан Б.А  ахын машинд суугаад би гэртээ Б.А  ахтай хамт орж хувцсаа солиод унтлагын өрөөндөө байж байтал Б.А  ах орж ирээд шууд миний дээрээс дарж хэвтэхээр нь болиоч гээд цааш нь түлхсэн боловч “байж бай л даа за за одоохон” гээд миний дотуур хувцсыг тайлаад надтай нэг удаа бэлгийн харьцаанд орсон. 2019 оны 6 сард Мандал Овоо 19 дүгээр гудамжны үзүүрт машинаасаа буугаад хойд талын хаалгаа онгойлгоод орж ирж миний хажууд сууснаа намайг үнсэхээр нь “болиоч цаашаа бай” гэж хэлэхэд “чи шортоо тайлчих” гээд миний шортноос татаад “чамайг тайлахгүй бол би тайллаа шүү” гээд дайраад байхаар нь би “ээжид хэлнэ шүү, цаашаа бай” гэхэд дээрхи үйлдлээ болихоор нь би машинаас буугаад гэр рүүгээ харьсан. 2019 оны 7 сарын 13-ны өдөр “Гачуурт” руу голын эрэг дээр майханд намайг тэвэрч үнсээд миний дотуур хувцсыг тайлаад надтай бэлгийн харьцаанд нэг удаа орсон. Тэгээд маргааш өглөө нь майханд Б.А  ах надтай хоёулаа үлдээд нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэр үедээ би Б.А  ахыг “боль” гэсэн боловч болихгүй надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Б.А  ах нийтдээ 5 удаа бэлгийн харьцаанд орсон. Нэг удаа бэлгийн харьцаанд орох гэж оролдсон.” /1хх-9-12, 76-77, 78, 2хх-76-79/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Хонгорзулын өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэртээ том охин А.Нандин-Эрдэнэ, бага охин А.Амин-Эрдэнэ, нөхөр Алтангэрэл нарын хамт байж байтал орой 22 цагийн үед манай том охин А.Нандин-Эрдэнэ хоол идэж чадахгүй бөөлжөөд байхаар нь жирэмсэний тестээр шалгаж үзэхэд хоёр зураас гарсан. Тэгэхээр нь би юу болж байгаа юм бэ гээд эхлээд охиноо буруутгаад загнахад миний охин “та юу болсоныг нь мэдэхгүй байж намайг буруутгаж болохгүй” гээд уурлаад хашгираад байсан. Тэгэхээр нь охинтойгоо харилцан ярилцаж юу болсон талаар асуухад “Б.А  ах намайг оролдож бэлгийн харьцаанд орсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.А  руу утсаар залгаад “хүрээд ир” гэсэн. Тэгээд 23 цагийн үед Б.А , эхнэртэйгээ хамт манай гэрт ирэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гээд буруутгаад дайрсан боловч Б.А  “би юу гэж ийм юм хийх юм бэ” гэсэн. Тэгтэл манай охин А.Нандин-Эрдэнэ “Б.А  ахаа та намайг удаа дараа оролдсон ш дээ, худлаа гэвэл та Ц.Болор-Эрдэнээс асуу, та намайг хичээлтэй байхад хүртэл гараад ир гээд байдаг” гэж хэлээд уйлаад байсан. Тэгэхээр нь Ц.Болор-Эрдэнийг гэрээс нь дуудаж ирээд асуухад “Б.А  ах А.Нандин-Эрдэнийг оролдсон, намайг ч гэсэн оролдож байсан” гэж хэлсэн чинь Б.А  тодорхой юм ярихгүй байсан. Тэгэхээр нь би А.Нандин-Эрдэнэ, Ц.Болор-Эрдэнэ, Б.А ын эхнэр Энхзаяагийн хамт жижиг өрөөнд ороод тусдаа уулзахад охин А.Нандин-Эрдэнэ уйлаад “Б.А  ах Баянхошуунд байдаг гэртээ аваачаад оролдсон, сая 6 дугаар сард манай гэрт ирээд машиндаа суулгаад “шортоо тайл, би өмдөө тайллаа шүү” гээд оролдсон, 7 дугаар сард бас салхинд гарахдаа майханд бас намайг оролдсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “оролдоно” гэдэг нь юуг хэлээд байгаа юм бэ” гэсэн чинь “миний өмдийг тайлаад оролдоод байдаг, би юу гэж хэлэх ёстой юм бэ” гээд уйлаад байхаар нь надад ч хэцүү байсан болохоор лавшруулж асууж чадаагүй юм. Тэгээд бид нар “хүүхдүүд худлаа ярихгүй, шалгадаг газраар нь шалгуулъя” гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” /1хх-15-16/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ц.Болор-Эрдэнийн өгсөн: “...Б.А  ахынх Таван шарын цаад талд Депогийн ард байрлах байрны доор подвальд нэг өрөө түрээслэж байсан. Эхлээд байр түрээслэж байгаа гэхээр нь орон сууц юм байх гэж бодоод усанд орох гээд очиход шатаар доошоо подвал руу орж байсан. А.Нандин-Эрдэнэ бид хоёр усанд орох гээд байж байхад Б.А  ах намайг “зайрмагт гараад ир” гээд дэлгүүр гаргасан. Би ойролцоогоор 15 минут болоод ороход А.Нандин-Эрдэнэ уйлсан байсан. “Яасан” гэхэд “Анхаа ах намайг хүчиндсэн” гэсэн би гайхаад “надтай хамт дэлгүүр явахгүй яасан юм” гэж хэлээд өнгөрсөн. Тэрнээс хойш Б.А  ах Баянхошуунд хашаа байшин аваад А.Нандин-Эрдэнийг аваачаад бас оролдсон гэсэн. Тэр үед гэрт нь хүн байгаагүй гэсэн. Үүнийг надад Нандиа бүүр хэд хоногийн дараа нь хэлсэн. Бас дүүтэйгээ хоёулаа байж байхад дүүг нь дэлгүүр явуулна гээд дүү нь “дэлгүүр явахгүй” гээд өөрөө дэлгүүр явахад ардаас нь дагаж гарч ирээд хол гудамжинд машинтайгаа очоод бас оролдсон гэсэн. Мөн наадмаар бас “Гачуурт”-д амрах гэж яваад майханд хоёр удаа бас оролдсон гэсэн.” /1хх-67/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч А.Амин-Эрдэнийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын сүүлээр өглөө би сэрсэн. А.Нандин-Эрдэнэ эгч унтаж байхад Б.А  ах орж ирээд намайг “дэлгүүр ороод ундаа аваад ир” гэсэн. Би “чадахгүй” гэсэн чинь “гуйж байна” гээд байсан. Тэгсэн чинь эгч сэрээд би “өөрөө дэлгүүр явлаа” гээд гарсан чинь Б.А  ах бас “би ч гэсэн явлаа” гээд ардаас нь гарсан. Эгч удаж ирсэн. Ирэхдээ ундаа гоймон авч орж ирсэн.” /1хх-68/ гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн     Шинжилгээний    Үндэсний    Хүрээлэнгийн     шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9118 дугаартай:

1-3. А.Нандин-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

4.6.7.8 А.Нандин-Эрдэнийн охин хальс 5,7-н цагийн байрлалд хуучин урагдалттай байна. Хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.

5.9. А.Нандин-Эрдэний үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна.

10. Шулуун гэдсэнд гэмтэл тогтоогдсонгүй.

11. А Нандин-Эрдэнэ нь 10-11 долоо хоногтой жирэмсэн байна.

        12. Бэлгийн замын халдварт өвчингүй байна.

14.15.16. Бэлгийн бойжилт олсон байна.” /1хх-47/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4262 дугаартай:

1. Б.А ын ДНХ-ийн тогтоцыг тогтоож хүснэгтээр үзүүлэв.

2. Б.А ын ДНХ-ийг тогтоосон учир цусны бүлэг тогтоох шаардлагагүй.” /1хх-50/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4338 дугаартай:

  1. ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, ТН01, D21S11, D5S818, D13S317, D7S820, D16S539, Penta D, vWA, D3S1179, ТРОХ; FGA локусын аллелиар Б.А  нь А.Нандин-Эрдэнийн гэх ургийн биологын эцэг байх боломжтой байна.
  2. Б.А  нь А.Нандин-Эрдэнийн гэх ургийн биологийн эцэг байх магадлал 99.99% байна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн дээжинд ДНХ-ийн шинжилгээ хийсэн учраас цусны бүлэг тогтоох шаардлагагүй.” /1хх-52/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10786 дугаартай:

1. Б.А ын биед хурьцал үйлдэх чадвартай байна.

2. Үр тогтоох чадварыг тогтоох шинжилгээ хийх боломжгүй байна.” /1хх-56/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1079 дугаартай:

  1. А.Нандин-Эрдэнэ нь сэтгэцийн хувьд болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. А.Нандин-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай байна.
  3. А.Нандин-Эрдэнэ нь бусадтай бэлгийн харьцаанд орох үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
  4. А.Нандин-Эрдэнэ нь Ds: F43.2 Дасан зохицохуйн эмгэгтэй байна. Уг эмгэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас үүссэн байх боломжтой байна.” /1хх-61-63/ гэх дүгнэлт,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Нандин-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-107-112/,

Насанд хүрээгүй хохирогч А.Нандин-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /1хх-79-80/,

Эх нялхасын Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн А.Нандин-Эрдэнийн өвчний түүх /1хх-29-39/,

Хохирлын баримт /1хх-175, 227-245/,

Шүүгдэгч Б.А ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-126/.

 

Шүүх дээрхи нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А  нь “…Би хүч хэрэглээгүй, хүчиндэж бэлгийн харьцаанд ороогүй” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан нь ”...Нэг удаагийн үйлдэл нь завдалт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлаж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцжээ.

 

Прокуророос Б.А т насанд хүрээгүй хохирогчийг хүчиндэх гэмт хэргийг 6 удаагийн төгссөн, үргэлжилсэн үйлдэл гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн Б.А  нь хүчиндэх гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэмт хэрэг гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордуулаагүй байна.

 

Хүчиндэх гэмт хэрэг нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.А ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

         Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Шүүгдэгч Б.А  нь 8.000.000 төгрөг нөхөн төлсөн бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Хонгорзул нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

         Шүүхээс шүүгдэгч Б.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангаж, түүнд оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон хувь хүний онцлогт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэв.

 

         Шүүхээс шүүгдэгч Б.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, хохирол төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-д заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн”, “хохирогчийг жирэмсэн болгосон” бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байсан бол 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...үйлдсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчлөлт оруулсан.

 

Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал бөгөөд шинэ хуулийг түүнээс өмнөх үйл баримтад хэрэглэх гэсэн зарчмыг удирдлага болгодог.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэргүй үзэлд нийцсэн зарчим юм.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамаарч хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөнгөн ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасныг хүлээн авах боломжгүй. Шүүгдэгч Б.А ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

        Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.А т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйзүйлгүй, Б.А  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

        Мөн Б.А ын цагдан хоригдсон 266 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б.А ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсоны улмаас арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч Б.А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.А т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.А ын урьд цагдан хоригдсон 266 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.А  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.А т урьд     авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,                       

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ

 

                                      ШҮҮГЧИД                               Э.ЧИНГИС

 

                                                                                  Г.ХАТАНТУУЛ