Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2016/00714

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

******* аймгийн сумын 7-р багт байрлах, регистрийн дугаартай, “******* ******* ******* *******” ******* ******* ******* ******* *******н газрын нэхэмжлэлтэй

******* аймгийн сумын 7-р багт байрлах регистрийн дугаартай, “” ХХК-д холбогдох,

 Халаалт, халуун, цэвэр, бохир ус, хог тээврийн төлбөр 344185 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч “” ХХК нь ******* сууцны үйлчилгээний төлбөр 344185 төгрөгийг төлөөгүй Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.3, 16.2 дахь заалт болон Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээний 3.1.2 дахь заалтыг заасан үүргээ зөрчиж, байгууллагын санхүүд ******* сууц өмчлөгчийн гэрээний 2.2-т заасан үүргээ зөрчиж, байгууллагын санхүүд хүндрэл учруулж байгаа тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн  гэрээндээ: Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* ******* ******* ******* *******н газрын нэхэмжлэлтэй “” ХХК-д холбогдох усны үнэ төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч талын төлөөлөгч, өмгөөлөгч нар харилцан тохиролцоод нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалз*******, зарим хэсэгт эвлэрч байна. Тухайлбал 2015 оны 06-12 сарын суурь хураамж 4480x6=26880, 2016 оны 1-3 сарын суурь хураамж 13440 төгрөг нийт 40320 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага үндсэн нэхэмжлэлээсээ хасахыг зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа 40320 төгрөгийг татгалз*******, үлдэх 303865 төгрөгийг хариуцагч байгууллага төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид хэн нэгэн хүний эрх ашигт харшилахгүйгээр эвлэрсэн тул захирамжаар шийдвэрлэж өгнө үү. Энэ хэргийн талаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* ******* ******* ******* *******н газар нь хариуцагч “” ХХК-аас халаалт, халуун, цэвэр, бохир ус, хог тээврийн төлбөр 344185 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч “” ХХК нь халаалт, халуун, цэвэр, бохир ус, хог тээврийн төлбөр 344185 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар батлагд******* байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* ******* ******* ******* *******н газрын төлөөлөгч, хариуцагч “” ХХК-ний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч 344185 төгрөг нэхэмжилснээс 40320 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан, хариуцагч “” ХХК нь үлдэх хэсэг 303865 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд  нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75  дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* ******* ******* ******* *******н газар, хариуцагч “” ХХК нь 303865 /гурван зуун гурван мянга найман зуун жаран таван/ төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10976 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5488 төгрөг, сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 5488 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* ******* ******* ******* *******н газарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.ГАНЧИМЭГ