| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/1004/и |
| Дугаар | 138/ШШ2016/00948 |
| Огноо | 2016-08-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2016/00948
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2-р баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч Г.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 06 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Барилга техник мэргэжлийн сургуулийг төгсөөд 1983 оны 07 сарын 01-ний өдөр Силикат тоосгоны заводын ашиглалтын өмнөх захиргааны даргын 1983 оны 07 сарын 01-ний өдрийн 34 тоот тушаалаар Силикат тоосгоны үйлдвэрийн барилга барих ажилд туслах ажилчнаар орж ажилласан. 1985 онд Силикат үйлдвэр ашиглалтад орох болсон тул тус үйлдвэрийн даргын 1985 оны 10 сарын 12-ны өдрийн 96 тоот тушаалаар хольц бэлтгэх цехэд тоног төхөөрөмжийн операторчноор томилогдон ажилласан. Силикат тоосгоны үйлдвэртээ ажиллаж байгаад 1989 оны 03 сарын 03-ны өдөр тоосгоны үйлдвэрийн дотоод зохион байгуулалттай холбоотойгоор намайг 1989 оны 03 сарын 03-ны өдрийн Силикат тоосгоны үйлдвэрийн даргын 47 дугаар тушаалаар Пресс машины операторчноор томилсон. 1990 онд Силикат тоосгоны үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахаа больсон. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн дарга манай Пресс машины цехээс намайг болон бусад операторчдыг бэлэн бүтээгдэхүүний цехэд ажиллуулсан. 1990 оны 12 сард ажлаас гарах өргөдлөө өгч өөр ажилд орсон юм. Миний бие өндөр настны тэтгэвэрээ тогтоолгохоор Дорнод аймгийн нийгмийн даатгалын хэлтэс дээр очиход нийгмийн даатгалын байцаагч надад хандан “...хамгийн сүүлд Силикат тоосгоны үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүний цехэд орсон тушаал байхгүй мөн Силикат тоосгоны үйлдвэрийн даргын намайг ажлаас чөлөөлсөн 1990 оны 12 сарын 24-ний 238 дугаар тушаал дээр техникийн алдаа гаргаж Гонгор овогтой ******* намайг Гонгор овогтой Наман гэж” бичсэн зөрчил байгаа учир энэ зөрчлөө шүүхээр шийдэрлүүлж ир гэсэн. Иймд Г.******* намайг Дорнод аймгийн Силикат тоосгоны үйлдвэрт 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь Дорнод аймгийн Силикат тоосгоны үйлдвэрт тоног төхөөрөмжийн операторчин, үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүний талбайн ажилтнаар
1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Г.******* нь Дорнод аймгийн Силикат тоосгоны үйлдвэрт тоног төхөөрөмжийн операторчин, үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүний талбайн ажилтнаар
1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох БНМАУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Чойбалсан хот дахь Силикат тоосгоны заводын ашиглалтын өмнөх захиргааны даргын 1983 оны 07 сарын 01-ний өдрийн 34 тоот тушаал, Дорнодын Силикат тоосгоны үйлдвэрийн даргын 1985 оны 10 сарын 12-ны өдрийн “Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” 96 тоот тушаал, Дорнодын Силикат тоосгоны үйлдвэрийн даргын 1989 оны 3 сарын 03-ны өдрийн “Гэрээгээр ажиллагсад ба ээлжийн ажилчдыг шинэчлэн томилох тухай” 47 тоот тушаал, Дорнодын Силикат тоосгоны үйлдвэрийн даргын 1990 оны 12 сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 238 тоот тушаал, 1983 оны 06 сарын 23-ны өдөр нээсэн 029996 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр батлагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******г Дорнод аймгийн Силикат тоосгоны үйлдвэрт тоног төхөөрөмжийн операторчин, үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүний талбайн ажилтнаар 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ