Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2016/01064

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д  холбогдох,

 

Эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь *******тай 2005 онд танилцаад улмаар хайр сэтгэлтэй болж гэр бүл болсон. Гэрлэлтээ албан ёсоор батлуулж чадаагүй. 2011 оны 3 сар хүртэл гэр бүлийн хамтын амьдралтай байсан. Бид хамт амьдарч байх хугацаандаа охинтой болсон. Охин маань 2008 оны 10 сарын 08-ны өдөр мэндэлсэн. ******* нь хамт амьдрах хугацаандаа архи согтууруулах ундаа хэрэглэн агсан согтуу тавьж, бие махбодид гар хүрч зодож нүдэж дарамталдаг байсан. Зарим тохиолдолд хутга барин ална гэж айлгадаг байсан тул энэ байдлаас айж би түүнээс салахаар шийдсэн. Үнэхээр хамт амьдрахад хэцүү байсан тул энэ сонголтыг хийсэн. Тэгээд охиноо аваад өөрийнхөө аав, ээжийн гэрт очсон. Тэр цагаас хойш эргэж хамт амьдраагүй. Одоо нь хүнтэй сууж амьдрал зохиосон байгаа. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн дагуу охиноо эцгээр нь тэжээн тэтгүүлэх хариуцлагыг үүрүүлж, тэтгэлэг гаргуулах шаардлагатай байна. нь эхэн үедээ охиндоо анхаарал тавьдаг байсан бол сүүлдээ анхаарахаа больсон. Бидэнд гэр бүлийн дундын хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд 2008 оны 10 сарын 08-ны өдөр мэндэлсэн охин Н.Мичид-Эрдэнийг эх ******* миний асрамжинд үлдээж эцэг *******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь *******тэй хамт амьдарч байсан нь үнэн. Миний аав, ээж өндөр настай, тэтгэврийн зээл авч бид хоёрт тав тухтай амьдруулах гэж байр барьж өгсөн боловч ******* нь зах дээр суудаг болсноосоо хойш төрсөн өдөр тэмдэглэх гэх мэт бусад шалтгаанаар архи ууж, зарим үед хонон өнжин алга болдог байсан. Энэ байдлаас болж муудах үе байсан. Намайг ажилд явсан хойгуур гэрт байсан юмаа аваад өөрийн дураар салж явсан. Би охиноо бодоод өөрийг нь уучлаад сууя гэж зөндөө гуйсан боловч ******* нь өөрийн зугаа цэнгэлийг хөөн эргэн цуг амьдраагүй. Миний хувьд хэсэг хугацаа өнгөрсний дараа эхнэртэй болж гэр бүл болсон. Би охиноо шүүхийн шийдвэрээр гарсан тэтгэмжээс гадна охиныгоо урьдын адил өгдөг байсан шигээ хувцаслаж хайр халамжаар дутаахгүй гэж боддог. Миний бие нь “ДОЦ” ХХК-д туслах ажилтан хийдэг. Цалингийн зээл, байрны зээлтэйг харгалзан үзэж тэтгэлгийг бага хэмжээгээр тогтоож өгөхийг хүсэж байна гэв.  

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус шүүхэд гаргажээ.

   

******* нь *******тай албан ёсны гэрлэлтийн баталгаагүйгээр гэр бүлийн харилцаа тогтоон хамт амьдрах хугацаандаа  2008 оны 10 сарын 08-ны өдөр охин Н.Мичид-Эрдэнийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн 0215168 дугаар гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч ******* нь 2008 оны 10 сарын 08-ны өдөр төрсөн охин Н.Мичид-Эрдэнийг өөрийн охин болохыг хүлээн зөвшөөрч байх тул  Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ", мөн хуулийн 38 дугаар зүйлийн  38.1-д зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” байна. Иймд 2008 оны 10 сарын 08-ны өдөр төрсөн охин Н.Мичид-Эрдэнийг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч *******д үүсч байна.

 Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн          115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон            ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт  зааснаар 2008 оны 10 сарын 08-ны өдөр охин Н.Мичид-Эрдэнийн төрсөн эцэг нь  овогт мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар  2008 оны 10 сарын 08-ны өдөр төрсөн охин Н.д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******гаас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т, 28123 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.

 

               5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.   

 

             6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ