| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0233/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/654 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/654
2020 7 07 2020/ШЦТ/654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0233/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч: Б.Энхжаргал,
Хохирогч: Н.Сумъяасүрэн,
Шүүгдэгч: Н.Г, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-д холбогдох эрүүгийн 1809039890895 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 19-932 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 97/а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 145 дугаар үйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 57 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 67 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 88 тоот захирамжаар Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 2 жил хорих ял болгосон, хэрэг хариуцах чадвартай, Н.Г /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3-р хороо "Наран" молл төвөөс хохирогч А.Халиуны цүнхтэй эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 592.000 /таван зуун ерэн хоёр мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо "Хар сувд" ресторанаас хохирогч Н.Сумъяасүрэнгийн цүнхтэй эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 390.000 /гурван зуун ерэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Дипломат оффисын 4 давхарт 2 тоот өрөөнөөс хохирогч Б.Наранбилэгийн "Ай Фоне-6 эс" маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 424.000 /дөрвөн зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо "Пош Кидс" өдөр өнжүүлэх төвөөс хохирогч Л.Ариунцэцэгийн "Хуайвэй матт 8" маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 720.000 /долоон зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Анар" цэцэрлэгээс хохирогч Ш.Сэргэлэнчулууны "Самсунг А-5" маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 397.000 /гурван зуун ерэн долоон мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Соёл урлагийн их сургуулийн 2 давхраас хохирогч С.Саруулцэцэгийн цүнхтэй эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо "Экстра" худалдааны төв дотор хохирогч Ж.Алтанзулын картыг мөнгө аваад ирье гэж хуурч аван, 1.300.000 төгрөгийг хохирол учруулсан,
2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн "Эмнэлэг сувиллын албаны" 203 тоот өрөөнөөс хохирогч А.Энхтуяагийн түрүүвчийг хулгайлан авч 540.000 /таван зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Onno Hair and beauty lounge" нэртэй салоноос хохирогч М.Болорчимэгийн "Ipad air" маркийн таблетыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч "719.940 /долоон зуун арван есөн мянга есөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо "Game arena" тоглоомын газарт Б.Энхжаргалын "Самсунг галакси эс 8" маркийн гар утас, бэлнээр 804.500 төгрөг, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг тоглолтын тасалбар зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийтдээ 2,774,500 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч О.Нарангоогийн "Айфоне Икс" маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 8 дугаар сарын 27-ны шөнийн 23 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Вида" хүнсний дэлгүүрийн касснаас хохирогч Ш.Алтаннавчын 1.165.000 төгрөг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан,
2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сайхан" цайны газарт хоол хүргэлтийн зөөгчөөр ажиллаж байхдаа тус цайны газрыг ажлуулдаг хохирогч Д.Байгалмаагийн итгэмжлэн хариуцуулсан хоол хүргэлтийн орлого болох 140.000 төгрөгийг завшиж хохирол учруулсан,
Мөн өдөр "Мерси" гоо сайханы салоны ажилтан Н.Гэрэлцэцэгийн захиалсан хоолны төлбөр төлөхөөр өгч явуулсан картнаас 700.000 /долоон зуун мянган/ төгрөг авч завшиж хохирол учруулсан,
2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээ хорооны нутаг дэвсгэрт байрлах "Зайсан скуар" худалдааны төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах "АНУ" мюзик хегжмийн сургалтын төвөөс С.Жаргалмаагийн "Ай фоне 7 плас" маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 750.000 /долоон зуун тавин мянга /төгрөг хохирол тус тус учруулсан,
2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 13:50 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Е-март" худалдааны төвд үйлчлүүлж байсан иргэн Д.Жаргалын эзэмшлийн гар цүнхэнд байсан “Ай фоне 7”, “Ай фоне 5” маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г: “...Би бүх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй...” гэв.
Хохирогч Б.Энхжаргалын өгсөн: “Би Gamе-д ажилладаг байсан. Өмнө нь манай ажил дээр РС тоглох гэж орж ирэхдээ жижигхэн гөлөг тэвэрчихсэн орж ирсэн. Би нөгөө гөлгийг нь өхөөрдөөд бас надаас салахгүй болохоор нь хэрэг гарахаас 7 хоногийн өмнө бэлэн мөнгөөр худалдаж авсан. Тэгээд манай ажил дээр гөлгөө санаад байна, уулзаж байж болох уу гэхээр нь ойрын хэд хоногтоо уулзаж болно гээд дугаарыг нь аваад ярьж, уулздаг болоод хамт эмнэлэг явж байсан. Бид хоёр 2-3 удаа уулзсан. Нэг удаа интернэт тасарчихсан үеэр ажил дээр ирээд найздаа утсаараа ганц яриулаач гэж гуйхаар нь утсаа өгсөн. Тэгээд хамгаалагчийг унтаж байх хооронд тэкен дээрээс кассын бэлэн орлого болох 804.500 гаруй төгрөг, мөн хамгаалагч залуугийн заруулах гэж авчирсан нэг ширхэг нь 15.000 төгрөгийн үнэтэй, 100 ширхэг тасалбарыг аваад гарчихсан байсан. Заалаараа хайгаад байгаагүй.. Би 10-20-оод минутын дараа мэдсэн. Надад нэрээ Амин-Эрдэнэ гэж хэлсэн. Би дараа нь нохойг нь хүнд бэлэглэсэн. Энэ хүнийг Амин-Эрдэнэ гэж нэрээр хайгаад олоогүй. Тэгээд хамгаалагч залуутайгаа хамт хайж байгаад 7-8 хоногийн дараа Цагдаад хэлээд энэ залууг өөрөө барьж өгсөн. Буцаагаад 51 ширхэг тасалбарыг нь авсан. Үлдэгдэл 49 ширхэг тасалбарын мөнгө, бэлэн 804.500 төгрөг, нийт 1.539.500 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Н.Сумъяасүрэн мэдүүлэхдээ: Би 2018 оны 8 дугаар сарын 22-нд Хар Сувдад салса бүжиглэхээр очсон. Бүжиг эхлээгүй байсан учраас Хар Сувдын 2 давхарт ороод хүлээгээд сууж байсан. Задгай талбай дээр хурим болж байсан. Би текэн дээр сууж байгаад бармен нь байсан учраас 2 давхрын цонхоор 5 минут хуримын үйл ажиллагааг харчихаад ирсэн чинь миний цүнх алга болчихсон. Барменаас нь асуутал би байгаагүй, ширээн дээр юм хийж байсан гэж хэлсэн. Дуудлага дуудаад камерт шүүлгэхэд энэ залуу аваад гарсан байсан. Миний цүнхэнд гоо сайхны бүтээгдэхүүн, түрийвч, 100.000 төгрөг, иргэний үнэмлэх, карт, тэмдэглэлийн дэвтэр байсан. Одоо 390.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Э.Мөнхсоёлын "Сони" маркийн нөүтбүүкийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан хэргийн талаар:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-8 тал/,
Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-н 9, 11 тал/,
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1-р хх-н 10 тал/,
Хохирогч Э.Мөнхсоёлын өгсөн: "2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 14 цаг 40 минутын үед тэнхимийн багш нарын хурал 115 тоот өрөөнд болоод би өрөөнөөсөө гараад хуралд суусан 16 цагт хурал дуусаад өрөөндөө буцаад орж иртэл ширээн дээрх нөөтбүүк байхгүй байсан. Тэгээд өрөөнд үлдсэн манай Сарангэрэл багшийн хүүхдээс асуухад нэг ах орж ирээд аваад гарсан гэсний дараа хяналтын камерийг шүүхэд манай өрөө рүү 15 цаг 04 минутын үед улаан саравчтай малгайтай цагаан повдолктой цүнх үүрсэн залуу нөүтбүүк аваад гарч байгаа дүрс бичлэг байсан" гэх мэдүүлэг /1-р хх-н 13 тал/,
Гэрч Ц.Өлзийтогтохын өгсөн: "...үл таних нэг залуу ажил дээр байж байхад Сони нэртэй хар өнгийн нөүтбүүк авах уу гэсэн юм. Тэгэхээр нь үзье гээд үзэж байгаад 60000 төгрөгөөр худалдаж авсан юм" гэх мэдүүлэг /1-р хх-н 14 тал/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн СБ1-18-1391 тоот "Сони брэндийн Ай-3 үзүүлэлттэй нөүтбүүк 340000 төгрөг" гэсэн дүгнэлт /1-р хх-н 18 тал/,
Яллагдагч Н.Г-н өгсөн: "...2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Анагаахын их сургуулиас 127 тоот өрөөнөөс Э.Мөнхсоёлын нөүтбүүкийг хулгайлсан" гэх мэдүүлэг /2-p хх-н 41 тал/,
Хохирогч А.Халиуны цүнхтэй эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учрулсан хэргийн талаар:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 30-31 тал/,
Хохирогч А.Халиуны өгсөн: "Би 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар
дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Наранмолл" худалдааны төвд
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаад 19 цагийн
орчим өөрийн зөөврийн компьютерийн үүргэвчийг үүдний хүлээлгийн буйдан дээр
тавьчихсан байсан юм. ...Тэгээд тэр хавиар ажлаа хийж байгаад цүнхээ хартал
байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь хяналтын камер шүүгээд үзтэл гадны
танихгүй нэг эрэгтэй хүн орж миний цүнхийг аваад гарч байгаа үйлдэл нь
бичигдсэн байсан" гэх мэдүүлэг /1-р хх-н 33-34 тал/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугaap сарын 22-ны өдрийн СБ1-18-1497 тоот "Ай фоне 6 эс гар утас 520.000 төгрөг, цүнх 72000 төгрөг нийт 592.000 төгрөг" гэх дүгнэлт /1-р хх-н 39-40 тал/,
Хохирогч Н.Сумъяасүрэнгийн цүнхтэй эд зүйлийг нууцаар, хүч хэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Н.Сумъяасүрэнгийн өгсөн: "2018 оны 8 дугаар сарын 22-ны орой хар сувд ресторанд бүжиглэхээр ирсэн юм. Тэгээд текэн дээр сууж байгаад бармен эмэгтэй миний хариулт мөнгийг өгөхгүй удаад байхаар нь гадаа хурим болж байхыг хараад эргээд ороод ирсэн чинь миний сандал дээр тавьсан байсан гар цүнхтэй эд зүйлс алга болсон байсан юм. Тэгээд камерын бичлэгийг хуулбарлан авч үзэхэд хажууд сууж байсан залуу аваад гарсан байсан" гэх мэдүүлэг /1-р хх-н 53 тал/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн СБ1-18-1273 тоот "гар утас нүүрний будгийг үнэлгээ нийтдээ 390.000 төгрөг" гэх дүгнэлт /1-хх-н 63-64 тал/,
Яллагдагч Н.Г-н өгсөн: "2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Хар сувд" ресторанд хохирогч Н.Сумьяасүрэнгийн цүнхтэй эд зүйлийг хулгайлсан" гэх мэдүүлэг /2-р хх-н 41 тал/,
Хохирогч Б.Наранбилэгийн "Ай Фоне-бэс" маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Б.Наранбилэгийн өгсөн: "2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүгийн нэгдүгээр хороо Юнескогийн гудамж Дипломат оффисын 4 дүгээр давхрын 2 тоот өрөөнд ажиллаж байгаад гарч бие засах өрөө орсон. Ингээд ойролцоогоор 2-3 минутын дараагаар өрөөндөө ирэхэд ширээн дээр байдаг компьютерийн хулганы дэвсгэр доор хийсэн байсан гар утас алдагдсан байсан. ...хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд намайг бие засах өрөө рүү шатаар гарсны дараагаар цахилгаан шатны оролцоо зогсож байсан эрэгтэй хүн манай өрөө рүү орсон байх ба уг орж байгаа нь цахилгаан шат байрлаж байгаа ханан дээрх нарны гэрлийн тусгалаар мэдэгдэж байгаа юм" гэх мэдүүлэг /1-р хх-н 30-31 тал/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн СБ1-18-1387 тоот "Ай цоне 6 эс гар утас 424.000 төгрөг" гэх дүгнэлт /1-хх-н 84-85 тал/,
Яллагдагч Н.Гийн өгөсөн: "2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Дипломат оффисын 4 давхар 2 тоот өрөөнөөс Б.Наранбилэгийн Ай фоне 6 эс гар утсыг хулгайлсан" гэх мэдүүлэг /2-р хх-н 41 тал/,
Хохирогч Л.Ариунцэцэгийн "Хуайвэй матт 8" маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хохирогч Л.Ариунцэцэгийн өгсөн: "2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд манай өдөр өнжүүлэхэд үл таних 20-25 орчим насны 160-165 орчим өндөртэй нүдний шилтэй залуу орж ирээд хүүхэд бүртгүүлэх гэсэн юм гэхээр нь манай захирал Болормаа нь хүүхэд бүртгэн авах анкет өгсөн. Тэгсэн чинь үүдний хүлээлгийн танхимд сууж бөглөчихөөд хүүхэд нь ирж байна гэж хэлээд хүлээлгийн танхимд сууж байсан. Тэгсэн чинь манай захирал тэр залууг гал тогоо руу пирожки ид гээд дуудсан ба гал тогоонд байхдаа миний гар утсыг хулгайлан авсан байсан. Тухайн үед гал тогоонд орсон чинь гэнэт өмд рүүгээ гараа хийж байгаа мэт хөдөлж байсан. ...Тэгсэн чинь манай захирлын охин Бүжин нь тэгсэн тэр ах над руу харчихаад ширээн дээр байсан гар утсыг өмд рүүгээ хийчихсэн гэж ярьж байсан" гэх мэдүүлэг /1-р хх-н 103 тал/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн СБ1-18-1394 тоот "Хуйавэй матт 8 гар утас 720.000 төгрөг" гэх дүгнэлт /1-р хх-н 106-107 тал/,
Яллагдагч Н.Гийн өгсөн: "Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Помун хотхоны 39 дүгээр байрны 1001 тоотод үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн гал гооноос Л.Ариунцэцэгийн "Хуавэй Матт 8" маркийн гар утсыг хулгайлсан" гэх мэдүүлэг /2-р хх-н 41 тал/,
Хохирогч Ш.Сэлэнгэчулууны "Самсунг А-5" маркийн гар утсыг нууцаар, хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Ш.Сэлэнгэчулууны өгсөн: "...үл таних эрэгтэйг оруулаад ямар шалтгаанаар явж байгаа талаар асуухад Амин-Эрдэнэ 3 нас 6 сартай хүүхэд бүртгүүлнэ гэж хэлсэн. Тэгээд утасны дугаарыг нь асуухад 91917526 гэж хэлсэн...тэгээд гарсных нь дараа утас дуугарч байсныг санаад утсаа ширээн дээрээс авах гэтэл утас байхгүй байсан" гэх мэдүүлэг /1-р хх-н 132 тал/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 03 дугaap сарын 15-ны өдрийн СБ1-19-220 тоот "Самсунг А5 гар утас 397000 төгрөг" гэх дүгнэлт /1-р хх-н 138-139 тал/,
Яллагдагч Н.Гийн өгсөн: "2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ХУД-н 11 дүгээр хороо Могул хотхоны 95 дугаар байранд Анар цэцэрлэгээс Сэлэнгэчулууны Самсунг А-5 маркийн гар утсыг хулгайлсан" гэх мэдүүлэг /2-р хх-н 41 тал/,
Хохирогч С.Саруулцэцэгийн цүнхтэй эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан хэргийн талаар:
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 164-165 тал/,
Хохирогч С.Саруулцэцэгиин өгсөн: "Өнөөдөр Соёл урлагийн их сургууль дээр 10 цагт ирсэн. Оюутнууд шалгалт өгөхөөр ирсэн байхаар нь бүртгэл хийхээр коридорт сууж байгаад юм бичихэд садаа болоод байхаар нь үүрсэн цүнхээ хажууд байсан сандал дээр авч тавиад бүртгэлээ хийсэн. ...Гэнэт эргээд хартал сандал дээр тавьсан байсан цүнх алга болсон байсан. ...Хяналтын камер шүүлгэж үзье гэж бодоод серверийн өрөө рүү орж камерын бичлэгийг шүүж үзсэн чинь саравчтай улаан малгайтай цайвар царайтай, нүдний шилтэй, том цүнх үүрсэн, цагаан өнгийн пүүзтэй 20-25 орчим насны эрэгтэй хүн гаднаас орж ирээд 00-ийн өрөө рүү орж өмдөө сольж өмсөж гарч ирээд оюутнууд дунд гар утсаараа оролдож нилээн удаж байгаад миний цүнх тавьсан сандал дээр ирж суугаад цүнх рүү гараа явуулж байгаад удалгүй цүнхийг аваад гарч байгаа дүрс бичигдсэн байсан" гэх мэдүүлэг /1-р хх-н 171-172 тал/,
Гэрч А.Лхамцоогийн өгсөн: "...Ариун цэврийн өрөө рүү ороод алчуураа базаад зогсож байсан чинь хамт цэвэрлэгээ хийж байсан Отгонбилэг эгч хогийн савны тагийг нээчихсэн энд нэг цүнх байна яах уу гээд зогсож байсан. ...утсаар холбогдож Саруулцэцэг гэх хүнд цүнх олсон тухайгаа хэлсэн. Ингээд Саруулцэцэг нь би наад цүнхийг чинь Соёл урлагийн их сургуулиас хулгайд алдчихаад цагдаагаар явж байна одоо авья гэж хэлсэн" гэх мэдүүлэг /1-р хх-н 173 тал/,
Гэрч Ц.Отгонбилэгийн өгсөн: "...Би үйлдвэр урлалын коллежид үйлчлэгчээр ажилладаг. 4 дүгээр давхрын ариун цэврийн өрөөнд цэвэрлэгээ хийж байгаад баруун талын эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хогийг асгах гээд сөхсөн чинь дотроос нь эмэгтэй хүний хар өнгийн цүнх байхаар нь хамт цэвэрлэгээ хийж байсан Лхамцоог дуудаж энд нэг цүнх байна яах уу гэсэн чинь Лхамцоо хүрч ирээд цүнхийг нь хогийн савнаас гаргаж ирээд 2 нэрийн хуудас олж аваад утасруу нь залгаж цүнх олсон талаар эзэнд нь хэлсэн юм. Бид хоёр хамт байж байгаад гаргаж үзэхэд улаан хүрэн өнгийн түрийвч виза картууд, нэрийн хуудаснууд, гялгар ууттай бичиг баримт, гоо сайхны хэрэгсэл, үзэг харандаа, цагаан өнгийн жижиг хайрцагтай иргэний үнэмлэх, бас бус картууд байсан, нарийн сайн үзээгүй, ийм зүйлс байсан" гэх мэдүүлэг /1-р хх-н 174 тал/,
Гэрч Б.Батбилгүүний өгсөн: "...Н.Г манайд ирэхдээ цагаан өнгийн "Хуавэй Пи-8" маркийн гар утастай байсан ба Н.Г надад тэрхүү гар утсыг ломбарданд хамгийн дээд үнээр тавиулахыг хүсэж мөнгөний хэрэг байгаа талаар ярьсан. Тиймээс Н.Г миний жолооны үнэмлэхийг үзүүлж тус гар утсыг манай ажлын ойролцоо байх "Лорд" нэртэй ломбардад 150.000 төгрөгөөр тавьсан" гэх мэдүүлэг /1-p хх-н 178-179 тал/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн СБ1 -19-220 тоот "Хуавэй пи8 гар утас 650.000 төгрөг" гэх дүгнэлт /1 -р хх-н 185 тал/,
Яллагдагч Н.Г-н өгсөн: "Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо СУИС-ын 2 давхарт С.Саруулцэцэгийн цүнхтэй эд зүйлийг хулгайлсан" гэх мэдүүлэг /2-p хх-н 41 тал/,
Хохирогч Ж.Алтанзулын картыг мөнгө аваад ирье гэж хуурч аван 1.300.000 төгрөгийг хохирол учруулсан хэргийн талаар:
Хаан банкны депозит дансны хуулга /хх-н 200 тал/,
Ажил горилогчийн Анкет /хх-н 203 тал/,
Хохирогч Ж.Алтанзулын өгсөн: "Би 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрээсээ гараад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх "Экстра" дэлгүүр орж сав авах гэж орсон юм. Ороод том сав авах гэсэн байхгүй болохоор нь жижиг 2 сав аваад нийт 93.000 төгрөг болсон. Би тооцоогоо картаар хийхээр болоход нөгөө дэлгүүр карт уншихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мобайл банкаар хийчихье гэсэн болно гэж хэлсэн. Тэгээд утсаар хийх гэсэн чинь би гэрээс гарахдаа мөн утсаа орхиод гараад ирсэн байсан. Тэгээд би буцаж мөнгө олж ирээд авья гэж бодоод гараад явж байсан чинь миний араас нэг залуу гарч ирээд би ATM яваад өгье гэхээр нь би картаа нууц дугаартайгаа өгөөд явуулсан. Тэгээд 20 орчим минут хүлээгээд ирэхгүй болохоор нь би гэр лүүгээ яваад утсаараа кодыг нь солих гээд утсаа үзэхэд миний данснаас 1.300.000 мянган төгрөг авсан байсан. Тэгээд би цагдаад хандсан" гэх мэдүүлэг /хх-н 207 тал/,
Гэрч М.Эрдэнэчимэгийн өгсөн: "Би 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Экстра" дэлгүүрт ажил дээрээ байж байхад манай ажилтнууд нэг хүн шинээр ачигчаар орсон залууд картаа өгөөд явуулчихсан. Шинээр орсон ачигч 20 орчим минут болж байна гэж хэлэхийг нь би сонсоод ажилчдаасаа картаа өгч явуулсан хүний утасны дугаарыг авч холбогдсон" гэх мэдүүлэг /хх-н 211 тал/,
Яллагдагч Н.Г-н өгсөн: "...Би 2018 оны 9 дүгээр сарын 23-ны едөр Сүхбаатар дүүргийн Орос худалдааны төвд туслахаар ажиллаж байгаад үйлчлүүлэгчийн картыг аваад дотроос нь 1.300.000 төгрөг авсан юм. Энэ хэрэгт шалгагдаж байгаа" гэх мэдүүлэг /хх-н 241 тал/,
Хохирогч А.Энхтуяагийн түрүүвчийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан хэргийн талаар:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 232 тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 233 тал/,
Хохирогч А.Энхтуяагийн өгсөн: "...2018 оны 5 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчим ажилдаа ирээд сувилагч Ганчимэгт хандивын мөнгө болон 5000 төгрөг өгөөд түрүүвчээ цүнхэндээ хийгээд цонхны тавцан дээр тавьсан. Тэгээд хажуу оношилгооны өрөөнд хүнээ үзээд суусан юм. Миний өрөө бол гаднаа нэг хаалгатай, дотроо 2 өрөөтэй нэг өрөөнд нь рентген, нөгөө өрөөнд нь эхо шинжилгээ хийдэг юм. Тэгээд 11 цагийн үед өрөөндөө сууж байтал бээлий худалдан авсан эмэгтэй мөнгөө авах гээд орж ирэхээр нь мөнгө авч өгөх гээд түрүүвчээ гаргах гэсэн чинь миний түрүүвч байхгүй болсон байсан" гэх мэдүүлэг /хх-н 235-236 тал/,
Гэрч Н.Отгонтуулын өгсөн: "...2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр буюу өнөөдөр Хангайн бүс худалдааны төвийн төв хаалганы ойролцоо хашааны хажуугаас 11 цагийн үед ногоон өнгийн түрүүвч олсон юм. Уг түрүүвчийг нээж үзэхэд түрийвчин дотор ваза карт, цахим үнэмлэх зэрэг эд зүйлс мөн 10 төгрөг байсан" гэх мэдүүлэг /хх-н 238 тал/,
Яллагдагч Н.Г-н өгсөн: "...Би тухайн өдөр найз Баттулгатай уулзах гээд Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Эмнэлэг сувилалын гадна зогсож байгаад ирэхгүй болохоор нь сувилал руу орсон юм. Тэгээд хоёр давхарт нь гараад коридорт байсан сандал дээр сууж байтал нэг өрөө онгорхой хүнгүй байхаар нь явж ороод цонхны тавцан дээр байсан цүнхийг онгойлгосон чинь түрийвч байхаар нь авсан юм... Тэгээд барааны захаас хувцас хунар аваад орой нь вагоноор Улаанбатар хот руу явсан юм. Би энэ гэмт хэргийг Ганцаараа үйлдсэн юм. ...Би мөнгийг нь аваад бусдыг нь хаясан юм. Ер нь бол хулгай хийх гэж л орсон юм" гэх мэдүүлэг /хх-н 241 тал/,
Хохирогч М.Болорчимэгийн "IPAD AIR" маркийн таблетыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч М.Болорчимэгийн өгсөн: "...Би 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Вилл" хотхоны зам дагуу байрладаг "Онно Вилл Биюти" лоунж салонд ажлаа хийгээд байж байтал өдрийн 13 цагийн орчимд үл таних 23 орчим насны нүдний шилтэй эрэгтэй хүн ганцаараа орж ирээд массажинд орох гэсэн юм гэж асуухаар нь би ямар массаж хийлгэх юм бэ гэж асуухад бүтэн биеийн массаж хийлгэе гэж хэлсэн. Тэгэхээр нь манай салон бүтэн биеийн массаж хийдэггүй харин хажуу талын эмнэлэг бүтэн биеийн массаж хийдэг гэж хэлсэн чинь гараад явчихсан. Удалгүй 2 орчим минутын дараа буцаж орж ирээд би андуурчихсан юм байна. Нүүрний массаж юм байна. Манай эгч хийлгэх юм гэж хэлэхээр нь би цаг харахад тухайн үед үйлчилгээ авах цаг байсан учраас би 30 минутын дараа орж болно. Эгчийгээ дуудчих гэж хэлтэл гар утсаараа яриад эгчийгээ дуудаад би эгчийгээ хүрч иртэл нь энд хүлээж байж болох уу гэж надаас асуухаар нь би зөвшөөрөөд уух юм хийж өгсөн. Тэгээд байж байгаад хэсэг хугацааны дараа би нөгөө өрөө рүү юм хийх гэж ороод 15 орчим минутын дараа буцаад иртэл алга болчихсон байсан. Тухайн үедээ би Ай падаа алга болсныг мэдээгүй ба оройн 21 цагийн орчимд алга болсноо мэдээд хяналтын камерийн бичлэгийг шүүж үзтэл өдөр орж ирсэн нүдний шилтэй залуу текийг тойрч ирээд аваад гараад явж байгаа нь камерт бичигдсэн байсан" гэх мэдүүлэг /2-р хх-н 74-75 тал/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ХУ1-18-90 тоот "Ай Пад Айр 719.940 төгрөг" гэх дүгнэлт /2-р хх-н 78-79 тал/,
Яллагдагч Н.Г-н өгсөн: "Хан уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсанд байх "Онно" гоо сайхны салоноос Ай Пад 4 хулгайлсан. ...намайг үүдэнд нь сандал дээр сууж байх үед текэн дээр байсан эмэгтэй цаад өрөө рүү явахаар нь босч очоод текний хойд талаар нь ороод цэнэглэж байсан Ай Падыг аваад тэр салоноос гарч явсан" гэх мэдүүлэг /2-p хх-н 41, 96-97 тал/,
Хохирогч Б.Энхжаргалын эд зүйлсийг нүүцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан хэргийн талаар:
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /2-р хх-н 166 тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-н 167 тал/,
Хохирогч Б.Энхжаргалын өгсөн: "2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө манай тоглоомын газарт хулгай орж миний "Саумснг галакси эс 8" маркийн гар утас, мөн бэлэн 804.500 төгрөг, мөн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий тоглолтын тасалбарыг хулгайлан авсан байсан ...Тухайн өдөр манай ажил дээр интернэт тасарсан байсан бөгөөд нүдний шилтэй 25 орчим насны залуу ирээд нэт иртэл энд байж байя гэж хэлсэн. ...Би тэр залууг өмнө нь харж байсан бөгөөд гөлөг авч байсан юм" гэх мэдүүлэг /4-р хх-н 29 тал/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдийн СБ1-20-120 тоот "Самсунг Эс 8 загварын гар утас 470.000 төгрөг" гэх дүгнэлт,
Яллагдагч Н.Г-н өгсөн: "Би уг гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /2-p хх-н 161 тал/,
Хохирогч О.Нарангоогийн "Айфоне Икс" маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан хэргийн талаар:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 184-187 тал/,
Хохирогч О.Нарангоогийн өгсөн: "...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Би гар утсаа өрөөндөө үлдээгээд гарсан. Хагалгаанд орохдоо хувцсаа хүнээр авахуулах гэсэн алга байсан. Камерийн бичлэг шүүж үзсэн чинь нүдний шилтэй, хар хувцастай залуу хулгайлсан байсан. Би гар утсаа хувцасны шүүгээнд үлдээсэн байсан. Ай фоне Экс ар загварын гар утас юм" гэх мэдүүлэг /2-р хх-н 191 тал/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн СБ1-19-573 тоот "Ай фоне Экс Аар загварын гар утас 1.880.000 төгрөг" гэх дүгнэлт /2-р хх-н 216-217 тал/,
Яллагдагч Н.Гийн өгсөн: "би уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /2-p хх-н 181 тал/,
Хохирогч Ш.Алтаннавчын 1.165.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан хэргийн талаар:
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд
/2-р хх-н 238 тал/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-н 241 тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /2-р хх-н 242-243 тал/,
Хохирогч Ш.Алтаннавчын өгсөн: "2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүкээр зарласан худалдагч авна гэх зарын дагуу Анхбаяр гэх 20 орчим насны залуу манай байгууллагад худалдагчаар орохоор ирсэн юм. Тэгээд маргааш нь буюу 8 дугаар сарын 27-ны шөнө 23 цагт манай кассчин В.Болор-Эрдэнэ ус авах гээд 00-ын өрөө орох хооронд Анхбаяр нь касснаас 1.165.000 төгрөг хулгайлан зугтсан" гэх мэдүүлэг /2-р хх-н 237 тал/,
Гэрч В.Болор-Эрдэнийн өгсөн: "2018 оны 8 дугаар сарын 27-ны шөнийн 23 цаг орчимд шинээр ажилд орсон худалдагч Анхбаяр гэх залуу нь намайг 00 орж аяга угаах гээд орсон хойгуур касснаас 1.165.000 төгрөг хулгайлан зугтсан" гэх мэдүүлэг /2-р хх-н 244-245 тал/,
Яллагдагч Н.Г-н өгсөн: "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
"Мандала" хотхоны "Вида" супермаркетын касснаас 1.170.000 төгрөг хулгайлсан.
...Би тогтоолтой танилцлаа. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг
хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /2-р хх-н 41, 3-р хх-н 19 тал/,
“Сайхан” зоогийн газар ажиллаж байгаад хохирогч Д.Байгалмаагийн хоол хүргэлтийн орлого болох 140.000 төгрөгийг завшиж хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Д.Байгалмаагийн өгсөн: "Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сайхан" нэртэй цайны газрыг ажиллуулдаг юм. 2019 оны 4 дүгээр сарын эхээр Зар мэдээ сонин, шуурхай зар сонин дээр Сайхан цайны газар хүргэлтийн зөөгч ажилд авна гэсэн зарын дагуу 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр Нармандахын Н.Г гэж залуу ирж ажилд орсон. ...Ингээд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Н.Г нь 140.000 төгрөгийн хоол хүргэж өгөөд орлогын мөнгийг нь надад хураалгаагүй байсан. Орой нь би тооцоо хийж орлогыг нь хурааж авах байтал Мэрси гоо сайхны газрын ажилтан Гэрэлцэцэг над руу залгаад танай зөөгч миний картыг аваад алга болчихлоо очсон юм уу гэж асуухаар иь би Н.Г ирээгүй байна гэж хэлчхээд түүний 80234242 дугаар луу нь залгасан боловч утсаа авахгүй байсан" гэх мэдүүлэг /3-р хх-н 45-46 тал/,
Яллагдагч Н.Г-н өгсөн: "Би "Сайхан" цайны газрын орлогын мөнгө болох 140.000 төгрөгийг хувьдаа авч явсан нь үнэн" гэх мэдүүлэг /3-р хх-н 55-56 тал/,
Хохирогч Н.Гэрэлцэцэгийн захиалсан хоолны төлбөр төлөхөөр өгч явуулсан картнаас 700.500 /долоон зуун мянга таван зуун/ төгрөг авч хохирол учруулсан хэргийн талаар:
"Хаан" банкны дансны хуулга /3-р хх-н 67 тал/,
Хохирогч Н.Гэрэлцэцэгийн өгсөн: "2019 оны 5 дугаар арын 01-ний өдөр Сайхан зоогийн газраас хоол захиалж авчруулсан ба хүргэлтээр ирсэн залууд хоолны мөнгө өгөх гэсэн чинь надад бэлэн мөнгө байгаагүй. Тэгэхээр нь карт авч яваад уншуулчихаад ирэх юм уу гэсэн чинь тэр залуу тэг тэг гэхээр нь би нөхөр Пүрэвренчингийн Хаан банкны картыг өгөөд пин кодыг нь хэлээд явуулсан. Гэтэл нөгөө залуу ирэхгүй удаад байхаар нь нөхөр лүүгээ залгаад чиний картнаас зарлага гаржуу хараадах гэсэн чинь нөхөр харчхаад 700000 төгрөгийн зарлага гарчихсан байна юу авсан юм бэ гэхээр нь би болсон асуудлын талаар нөхөртөө хэлсэн" гэх мэдүүлэг /3-р хх-н 42-43 тал/,
Гэрч Д.Байгалмаагийн өгсөн: "...Гэрэлцэцэг гэх эмэгтэй нь Мэрси нэртэй гоо сайхны салонд хоол захиалсан ба түүний захиалгын дагуу манай зөөгч Н.Г хоолыг нь хүргэж өгөхөөр явсан. Гэвч түүнээс хойш буцаж ирээгүй ба хэсэг хугацааны дараа Гэрэлцэцэг нь ахин манай цайны газар руу залгаж зөөгчид чинь картаа өгөөд явуулсан юм. Төлбөрийг нь бэлнээр өгөх гэсэн боловч бэлэн мөнгө байгаагүй учраас ажил дээрээ очоод посс машиндаа уншуулчихаад буцаагаад аваад ирээрэй гээд явуулсан чинь алга байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /3-р хх-н 48 тал/,
Гэрч Д.Пүрэврэнчингийн өгсөн: "...манай эхнэр миний Хаан банкны картыг авсан. Тэгээд ажлаа хийгээд байж байтал миний өөрийн 5166323618 тоот Хаан банкны данснаас 700.000 төгрөгийн зарлага гарсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ залгаад 700.000 төгрөгний зарлага гарсан байна ямар учиртай мөнгө бэ гэж асуухад цайны газар хоол идээд тооцоо хийх гээд хоолны мөнгөө төлөх гээд картаа огөөд пин кодоо хэлээд явуулсан чинь карт аваад явсан гэж хэлсэн" гэх мэдүүлэг /3-р хх-н 53 тал/,
Яллагдагч Н.Г-н өгсөн: "...Мэрси гоо сайхны газрын ажилтны өгсөн картнаас 700.500 төгрөгийг авсан нь үнэн. Энэ мөнгөнүүдийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан" гэх мэдүүлэг /3-p хх-н 57 тал/,
Хохирогч С.Жаргалмаагийн "Ай фоне 7 плас" маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /3-р хх-н 150 тал/,
Камерын бичлэгтэй сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 160-163 тал/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-н 164-170 тал/,
Хохирогч С.Жаргалмаагийн өгсөн: "...2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээрэээ ирэхэд буйдан дээр нэг залуу сууж байсан тэр залуу хэнийг хүлээж байгааг асуухад мэдэх хүн байгаагүй. Тэгээд эргээд харахад нөгөө залуу гараад гүйсэн. Тэгсэн миний гар утсыг аваад явсан байсан" гэх мэдүүлэг /3-p хх-н 149 тал/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Х-114 тоот "Ай фоне 7 Плас гар утас 750.000 төгрөг" гэх дүгнэлт /3-р хх-н 178-180 тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-н 109 тал/,
Хохирогч Д.Жаргалын эзэмшлийн гар цүнхэнд байсан "Ай фоне 7", "Ай е 5" маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Д.Жаргалын өгсөн: "Би өнөөдөр 13:49-13:55 цагийн орчим БЗД-ийн
нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Е Март" худалдааны тевийн Хүнсний тасагт чихрийн тавиурын дэргэд ирээд манай хүүхдүүд түрүүлээд гүйгээд байхаар нь ээж бид хоёрын анхаарал сарниад түрдэг тэргэн дээр цүнхээ тавиад хүүхдүүдийнхээ ардаас яваад эргээд иртэл бидний цүнх байхгүй болсон байхаар "Е март" худалдааны тевийн хамгаалалтын албанд нь хандан хяналтын камерыг нь шүүлгэтэл 13:49 цагт үл таних 24-25 орчим насны юүдэнтэй хар цамцтай, хар өмдтэй, цагаан пүүзтэй, улаан малгайтай, цайвар царайтай, харааны шилтэй хүүхэд биднийг цүнхийг аваад "Е Март"-ын ариун цэврийн өрөөнд цүнхийг хаяад явсан дотор байсан ягаан өнгийн гадартай, өнгөгүй кэйстэй, "Айфоне-7" загварын гар утас, ээжийн цагаан өнгийн гадартай "Айфоне-5" загварын гар утас алга болсон байсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна. ..."Е март дэлгүүрийн хяналтын камерт хулгайчийн царай төрх бичигдсэн байсан" гэх мэдүүлэг /3-р хх-н 229 тал/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн БЗД2-19-577 тоот "Айфоне 7 гар утас, 570000 төгрөг, Айфоне 5 гар утас 138000 төгрог нийтдээ 708000 төгрөг" гэх дүгнэлт /3-р хх-н 232-233 тал/,
Яллагдагч Н.Г-н өгсөн: "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Е Март худалдааны төвд үйлчлүүлж байсан эмэгтэй хүний гар цүнхийг хулгайлсан" гэх мздүүлэг /2-р хх-н 41 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Нармандахын Н.Г нь 2018.05.08-ны өдөр хохирогч А.Энхтуяагийн түрүүвчийг хулгайлж 540.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018.08.16-ны хохирогч А.Халиуны цүнхтэй эд зүйлийг хулгайлж 592.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018.08.19-ний өдөр хохирогч М.Болорчимэгийн Ipad air маркийн таблетыг хулгайлж 719.940 төгрөгийн хохирол учруулсан,
2018.08.20-ны өдөр хохирогч Б.Наранбилэгийн Ай Фоне-6 эс маркийн гар утсыг хулгайлж 424.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018.08.22-ны өдөр хохирогч Н.Сумъяасүрэнгийн цүнхтэй эд зүйлийг хулгайлж 390.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018.08.31-ний өдөр хохирогч Ш.Сэлэнгэчулууны Самсунг А-5 маркийн гар утсыг хулгайлж 397.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018.09.03-ны өдөр хохирогч Э.Мөнхсоёлын Сони маркийн нөүтбүүкийг хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018.09.13-ны өдөр хохирогч С.Саруулцэцэгийн цүнхтэй эд зүйлийг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018.09.15-ны өдрийн хохирогч Д.Жаргалын Ай фоне 7, Ай фоне 5 маркийн гар утсыг хулгайлж 708 000 төгрөгийн хохирол учруулсан,
2018.09.17-ны өдөр хохирогч Л.Ариунцэцэгийн Хуайвэй матт 8 маркийн гар утсыг хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018.09.23-ны өдөр хохирогч Ж.Алтанзулын банкны виза картыг мөнгө аваад ирье гэж хуурч залилан 1.300.000 төгрөгийг хохирол учруулсан,
2019.04.10-ны өдөр хохирогч О.Нарангоогийн Айфоне Икс маркийн гар утсыг хулгайлж 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019.04.14-ний өдөр хохирогч С.Жаргалмаагийн Ай фоне 7 плас маркийн гар утсыг хулгайлж 750.000 төгрөг хохирол учруулсан,
2019.05.01-ний өдөр хохирогч Н.Гэрэлцэцэгийн картнаас 700.000 төгрөг авч завшсан,
2019.05.23-ны өдрөөс 24-ний шилжих шөнө хохирогч Б.Энхжаргалын Самсунг галакси эс 8 маркийн гар утас, бэлнээр 804.500 төгрөг, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг тоглолтын тасалбар зэргийг хулгайлж 2,774,500 төгрөгийн хохирол учруулсан,
2019.08.27-ны шөнө хохирогч Ш.Алтаннавчын 1.165.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Н.Г-н 2019.05.01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сайхан" цайны газарт хоол хүргэлтийн зөөгчөөр ажиллаж байхдаа тус цайны газрыг ажиллуулдаг хохирогч Д.Байгалмаагийн итгэмжлэн хариуцуулсан хоол хүргэлтийн орлого болох 140.000 төгрөгийг завшиж хохирол учруулсан гэх үйлдлийн хохирлын хэмжээ бага хэмжээний хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлт үндэслэлтэй байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй тул няцаан үгүйсгэх талаах дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдын хууль ёсны хөдөлмөр зүтгэлийн үр шимээр бий болсон мөнгө, эд хөрөнгийг завших, залилах, хулгайлах зэрэг гэмт хэргийн замаар авч амар хялбар байдлаар мөнгө, ашиг хонжоо олж амьдрах гэсэн шууд санаатай, шунахай зан байдал нь нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Гийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Г-н гэм буруутай үйлдлүүдийн улмаас учирсан нэр бүхий хохирогч нарын хохирлуудыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхжаргал нь алдсан эд зүйлсийн зарим буюу гар утас, тус бүр нь 15.000 төгрөгийн үнэ бүхий 49 ширхэг тоглолтын тасалбар зэргийг буцаан авсан бөгөөд үлдсэн хохирол болох 1.539.500 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн, мөн хохирогч Э.Мөнхсоёлд алдагдсан эд зүйл буюу 340.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Sony3 маркийн нөөтбүүкийг буцаан өгсөн болох нь нотлогдож байх тул хохирогч Э.Мөнхсоёлд төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Н.Г-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бусдад төлөх хохирол, төлбөртэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан оргон зайлсан зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөн шүүгдэгч Н.Г нь нийт 465 хоног цагдан хоригдсон бөгөөд уг хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Н.Г-г Д.Байгалмаагийн итгэмжлэн хариуцуулсан 140.000 төгрөгийг завшиж, хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.Г-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан, бусдыг хуурч, залилах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Г-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 465 /дөрвөн зуун жаран тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Г-с нийт 12.615.440 /арван хоёр сая зургаан зуун арван таван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж,
- 592.000 /таван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Аюушийн Халиунд /РД: ЧМ87110702, утас: 99099326, БГД, 17-р хороо, 28-3-3 тоотод оршин суух/,
- 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг хохирогч Чойжин овогт Намсрайжавын Сумъяасүрэнд /РД: НК96091606, утасны дугаар: 88214745, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тахилт 6 дугаар гудамж, 509в тоотод оршин суух/,
-424.000 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Батсайханы Наранбилэгт /РД: УЮ92032480, утас: 94102424, 99028668, СБД, 10-р хороо, 46-12 тоотод оршин суух,
-720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Ариунцэцэгт /РД: ЦА80060264, утас: 80069917, БЗД, 27-р хороо, 37-1880 тоотод оршин суух/,
-397.000 /гурван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Шагдарсүрэнгийн Сэлэнгэчулуунд /РД: МЭ66040802, утас: 80367405, ЧД, 19-р хороо, 10-203 тоотод оршин суух/,
- 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Бэсүд овогт Сүрэнхорлоогийн Саруулцэцэгт /РД: ЧН72061907, утас: 96968584, ЧД, 2-р хороо, Пума 56-24 тоотод оршин суух/,
-1.300.000 / нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Тайж овогт Жамьянгаравын Алтанзулд /РД: ФБ79110560, утас: 99105868, БГД, 17-р хороо, 66-12 тоотод оршин суух/,
- 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Авирмэдийн Энхтуяад /РД: ЧЙ67060508, утас: 99362916, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэн булаг баг, 11-3-2-7 тоотод оршин суух/,
- 719.940 /долоон зуун арван есөн мянга есөн зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч Хорчин овогт Мөнх-Эрдэнийн Болорчимэгт /РД: УЮ91122182, утас: 88035112, Багануур дүүрэг, 3-р хороо, 26-22 тоотод оршин суух/,
- 1.539.500 /нэг сая таван зуун гучин есөн мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Боорой овогт Батнямын Энхжаргалд /РД: УХ99071901, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчид а-6 дугаар гудамж, 114 тоотод оршин суух/,
- 1.880.000 /нэг сая найман зуун наян мянга/ төгрөгийг хохирогч Богино чалаа овогт Одончимэгийн Нарангоод /РД: УХ90010568, утас: 88105152, БЗД, 1-р хороо, 21-19 тоотод оршин суух/,
- 1.165.000 /нэг сая нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг Баянсүрэн овогт Шийтэрийн Алтаннавчид /РД: ХБ76011568, утас: 95950458, СБД, 3-р хороо, 5-р хороолол, 10-16 тоотод оршин суух/,
-140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч Дугар овогт Дугарсүрэнгийн Байгалмаад /РД: УД67100908, утас: 99887208, СБД, 2-р хороо, 31-33 тоотод оршин суух/,
- 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Нэргүйн Гэрэлцэцэгт /РД: ХЕ83012608, утас: 91148455, СХД, 31-р хороо, Дунд наран 5-149 тоотод оршин суух/,
-750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Баян овоот овогт Сумьяадоржийн Жаргалмаад /РД: ЕЮ74012429, утас: 95956617, БЗД, 8-р хороо, Улаан хуаран 1-110 тоотод оршин суух,
- 708.000 /долоон зуун найман мянга/ төгрөгийг хохирогч Зул энх овогт Даваасүрэнгийн Жаргалд /РД: ЧН83111400, утас: 99902065, БЗД, 18-р хороо, 38-р байр, 15 тоотод оршин суух/ тус тус олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР