Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2016/00953

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-гийн  хүсэлттэй

*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч Б.******* нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Түмчүүд овогт Дархижавын Дашнямтай 1995 онд гэр бүл болж хамтран амьдарсан. Бид хамт амьдрах үедээ хоёул 40 настай болсон байсан болохоор гэрлэлтээ батлуулах талаар ярилцаагүй бөгөөд өндөр настай болсон хойноо дэмий байх гээд тоогоогүй. Бидний дундаас үр хүүхэд төрөөгүй. Дашням маань надаас өмнө хүнтэй гэрлэж байгаагүй, үр хүүхэдгүй байсан. Бид 1995 онд Дорнод аймгийн Булган суманд амьдарч байсан бөгөөд 2012 оноос эхлэн нөхрөө нас барах хүртэл Дорнод аймгийн ******* суманд хамт амьдарч байсан. Нөхөр маань 2016 оны 7 сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан. Миний бие нөхрөө нас барсны дараа оршуулгын тэтгэмж авах гэсэн боловч бид гэрлэлтийн баталгаагүй учраас болохгүй байна. Иймд нөхөр Дашнямтай хамтран амьдарч байснаа тогтоолгох шаардлагатай болсон учир намайг нөхөр *******тай 1995 оноос түүнийг нас барах хүртэл буюу 2016 оны 7 сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* нь нөхөр *******тай хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Түмчүүд овогт Дархижавын Дашнямтай /РД:ЖГ58041270/ 1995 оноос түүнийг нас барах хүртэл буюу 2016 оны 7 сарын 02-ны өдрийг хүртэл гэр бүлийн баталгаагүйгээр хамтран амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, тус багийн хүн ам, өрхийн бүртэлийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч М.Оюун-Эрдэнийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар батлагдаж байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******ийг *******тай хамтын амьдралтай байсныг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:*******/ нь Түмчүүд овогт Дархижавын Дашнямтай /РД:ЖГ58041270/ 1995 оноос 2016 оны 7 сарын 02-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 ,

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.ГАНЧИМЭГ