| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2020/0196/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/205 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/205
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ганхуяг,
Улсын яллагч: У.Дэндэвдорж,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Э-,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цэрэнбат,
Өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т-т холбогдох эрүүгийн 2018000000173 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан сумын Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл-4, эцэг,эх, ахын хамт оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, Э.Т-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Э.Т- нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг Будда тауны үерийн жалганаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 17,7360 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойш би н.М- гэдэг найзтайгаа уулзсан. Бид хоёр Бурхантай уул руу явж байхдаа 7 хоногийн өмнө сургуулиасаа гэр лүүгээ явж байхдаа мансууруулах төрлийн ургамал ургаж байгааг харж байсан ургамлыг түүж байгаад баригдсан. Урьд цагдаагийн газрын цаана байдаг ТҮЦ-ний араас өвс ороосон цаас олсон. Тэрийг татаж үзэхэд, хоолой хорсож байсан. Яаж бэлдсэнийг мэдээд, ийм юм байдаг юм байна лээ, яадаг юм бол миний үзэж харснаас өөр юм байна, энэ төрлийн ургамал мөн юм болов уу яадаг юм бол гэж бодоод хэрэглэж үзэхээр, түүж байгаад баригдсан” гэв.
Эрүүгийн 2018000000173 дугаартай хэргээс:
Гэрч Б..М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд бид хоёр бурхантай уул руу алхаад явж байтал Э.Т- будда тауны хажуугийн үерийн жалганаас ямар нэгэн зүйл түүгээд эхэлсэн. Би тухайн үед бие засаад зогсож байсан. Тэгэж байгаад Э.Т-өөс юу түүгээд байгааг асуухад ямар нэгэн зүйл хэлэхгүй түүгээд байсан. Тэгээд Э.Т-ийг түүж байхад цагдаа нар ирсэн. Тэгсэн цагдаа нар ирэхийг хараад Э.Т- түүж байсан зүйлээ халаасандаа хийгээд нуугаад байсан. Тэгээд цагдаа нар ирээд юу түүгээд байгаа юм гээд Э.Т-ийн халааснаас түүсэн зүйлийг гаргаж ирээд цагдаагийн газар луу явна гээд дагуулаад явсан” гэх мэдүүлэг /хх 18/,
Гэрч Т.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хамт ажилладаг мөрдөгч Г- хамт хуучин Дарханаас шинэ Дарханы чиглэлд анд авто сервесийн урдуур явж байтал будда тауны доод талын үерийн далангийн хажууд нэг хүүхэд юм түүгээд байгаа бололтой харагдсан. Тэгээд дөхөөд очтол нэг залуу нь уут барьсан хатсан юм түүгээд нэг хүүхэд нь үерийн далангийн эрэг дээр зогсож байсан. Тэгээд явж очиход өндөр /Э.Т-/ хүүхэд нь гартаа жижиг ууттай ургамал түүж байгаад бид хоёрыг хараад өмднийхөө зүүн талын халаасанд хийсэн. Тэгэхээр нь бид хоёр албаны үнэмлэхийг үзүүлээд түүсэн ургамлыг гаргуулж харсан. Тэгээд мансууруулах төрлийн өвс байж болзошгүй гээд цагдаагийн газар луу дагуулаад явсан” гэх мэдүүлэг /хх 19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1733 дугаартай дүгнэлт:
1.2.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Э.Т- ТА 02272031 2020.03.14” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.
Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна. /хх 22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1732 дугаартай дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
2.3.Гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтанд хамаарна.
4.Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 17,7360 гр байсан дээжээс 0,1 гр шинжилгээнд зарцуулав. /хх 34-36/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/,
Өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 6-7/, насанд хүрээгүй шүүгдэгчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх 12/, “Жигүүр цогцолбор” сургуулийн суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл, /хх 46-49/, өргөмжлөл, дурсамж, батламжийн хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т- нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг Будда тауны үерийн жалганаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжгай 17,7360 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан ба Сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т-ийн биед үзлэг хийж хураан авсан эд мөрийн баримт болох 17,7360 гр ургамал нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтсан ДЕЛЬТА-9 буюу тетрагидроканнабинол болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1732 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
2.3.Гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтанд хамаарна гэх дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий хуулбар хувь 2020-05-27 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 13/15 ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байхад торгуулийн ял оногдуулах боломжгүйн дээр улсын яллагч ямар үндэслэлээр торгуулийн ялын санал гаргасан нь ойлгомжгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн хэлбэрт тохироогүй санал гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т- нь шийтгэх тогтоол гарах үед 18 нас хүрээгүй, ерөнхий боловсролын сургуулийн сургуульд суралцдаг, Э.Э.Т-ийн эцэг Н.Н.Э- нь Э.Э.Т-ийг хараа хяналтдаа байлгаж, хянан хүмүүжүүлэх хүсэлт гаргасан, насанд хүрээгүй шүүгдэгч нь амжилттай суралцан ахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэж амлалт өгсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, насанд хүрээгүй шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 3.3-т зааснаар Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж Их Дээд сургуульд суралцах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т- нь хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17,7360 грамм ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Э.Т- болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, насанд хүрээгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.3, 18.7, 18.10, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Э.Т-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т-ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4.Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т-т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т-т хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.3, 3.3-т тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т-т Их Дээд сургуульд суралцах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
7.Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т- нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т- нь санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17,7360 грамм ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Э.Т- болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй..
10.Шийтгэх тогтоол хүчин Э.Т- болтол өсвөр насны шүүгдэгч Э.Э.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ