| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/1102/и |
| Дугаар | 138/ШШ2016/00988 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2016/00988
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-гийн хүсэлттэй
*******ын улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч Б.******* нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр ******* нь 2016 оны 7 сарын 02-ны өдөр нас барсан бөгөөд бид гэрлэлтийн баталгаагүй байсан учир Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 19-ний өдрийн №953 тоот шүүхийн шийдвэрээр хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгосон. Талийгаач нөхрийнхөө оршуулгын тэтгэмжийг авахын тулд ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон. Нөхөр ******* нь Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдэлд малчнаар 1980 оноос эхлэн нэгдэл тартал ажиллаж байсан. Гэхдээ оршуулгын тэтгэмж авахад 3 жилийг тогтоолгоход болно гэсэн болохоор ******* нь 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь нөхөр *******ыг Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдэлд 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталгаажуулсан Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдлийн даргын 1987 оны 12 сарын 15-ны өдрийн “Ажилд томилох тухай” 140 тоот тушаал, тус нэгдлийн даргын 1988 оны 11 сарын 03-ны “Ээлжийн амралт олгох тухай” 97 тоот тушаал, мөн даргын 1989 оны 10 сарын 12-ны өдрийн “Малчдын ээлжийн амралт олгох тухай” 102 тоот тушаал, Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас олгосон *******ын 1980 оны 01 сараас 1989 оны 12 сарыг дуусталх хугацаанд авч байсан цалингийн түүвэр зэргээр ******* нь Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдэлд 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд *******ын улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгч Б.*******ийг оршуулгын тэтгэмж авахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удиирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Түмчүүд овгийн Дархижавын Дашням нь Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдэлд 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Тус шүүхийн 2016 оны 8 сарын 25-ны өдрийн 2398 тоот захирамжаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ