Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2016/01076

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

                                                                

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

                 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* ******* тоотод оршин суух, Дорнод аймгийн *******-д мужаан ажилтай, ЖЬ66012099 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дорнод аймгийн д холбогдох

тус ийн захирлын 2016 оны 5 сарын 26-ны өдрийн А/48 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалингаас суутгасан хөдөлмөрийн хөлсийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагчийн төлөөлөгч О.Баярбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

                                                                                                                    

                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:                         

                                                                                                       

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус д мужаанаар ажилладаг бөгөөд энэ тушаалаар арга хэмжээ авагдахаас өмнө “дэрийлтэй” холбоотой асуудлаар байгууллага надад сахилгын шийтгэл хүлээлгэсэн байсан. Би хүний дэрийл аваагүй, дур мэдэн байгууллагын дэрийлийг хүнд өгөөгүй учраас өмнөх тушаалыг зөвшөөрөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх дээр байх хугацаанд манай байгууллагын удирдлагаас буруу тушаал гаргаснаа хүлээн зөвшөөрч *******-ийн захирлын А/12 тоот тушаалаа 2016 оны 5 сарын 05-ны өдрийн А/46 тоот тушаалаар хүчингүй болгож, цалингийн суутгалыг буцаан олгосон. Энэ үед манай байгууллагын хуулийн зөвлөх Баярбаатар надтай уулзаад “таны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан, таныг дэрийлийн асуудалд хамааралгүй байхад арга хэмжээ авсан нь буруу байна, гэхдээ та тайлбараа жоохон засаж өгөх хэрэгтэй байна, таны талд шийдэхийн тулд ийм зүйл хийж байгаа юм” гэсэн. Би “ямар утгатай юу бичих ёстой юм бэ” гэхэд хуулийн зөвлөх надаас “та энэ олон тасагтай, том обьектод ганцаараа ажилладаг юм байна, хүрч ажиллаж чаддаг уу” гэж асуухаар нь би “чадлаараа ажилладаг, ганцаараа болохоор ачаалал ихтэй, давхцсан ажилтай үед зарим тасагтаа очиж чадахгүй байх тохиолдол хааяа гардаг, гэхдээ би ажил хийдүүлж очихгүй байх арга саам хайдаггүй, аль болохоор хүрч ажиллахыг хичээдэг” гэж хэлэхэд  “...тасагт хүрч ажиллаж чадаагүй гэдэг нь хэзээ юм бэ” гэж асуухад нь “яг одоо төдийд гэж хэлж мэдэхгүй байна” гэсэн. Тэгэхэд хуулийн зөвлөх “та тасагтаа хүрч ажиллаж чадаагүй сар, өдрөө багцаагаар хэл дээ” гэхэд нь би “яг хэлж мэдэхгүй байна, 5 сарын 3, 4 хавьд байх” гэхэд “наад сар өдрөө тайлбартаа биччих” гэсэн. Намайг бичихгүй байсан чинь “танд ашигтай зүйл хийх гэж хэлж байна” гэхээр нь би тайлбартаа 5 сарын 3-5 гэсэн сар өдөр бичсэн. Гэтэл “надад туслах гэж байна” гэсэн сайхан үгэнд нь хууртаж ажлынхаа нөхцөл байдлыг ойлгуулахыг хичээсэн жирийн ажилчин миний нэг өгүүлбэрийг өөрийнх нь эсрэг ашиглаж, эрхийг минь бүдүүлгээр зөрчих юм гэж огт хар санаагүй. Миний бие ажлаас хоцордоггүй, хийдүүлдэггүй, архи уудаггүй, тамхи татдаггүй, зөвхөн ар гэрээ тэжээх, ажлаа сайн хийхийн төлөө ажилладаг.

*******-ийн захирлын 2016 оны 5 сарын 26-ны өдрийн А/48 тоот тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Миний бие тушаалд дурдсан 2016 оны 1-р сараас эхлэн байгууллагын шаардлагатай нэгжид хүрч үйлчлэх, ажлыг цаг тухайд нь гүйцэтгэхгүй байсан зөрчлийг гаргаагүй болно. Үнэхээр 2016 оны 1-р сараас эхлэн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тухайн цаг хугацаанд нь анхааруулж хэлэх, эсвэл 2016 оны 2 сарын 17-ны өдрийн А/12 тоот тушаалаар /дэрийлтэй холбоотой/ шийтгэл хүлээлгэхдээ энэ асуудлыг давхар мэдэгдэх боломж байгууллагад байсан. Намайг ямар нэгэн зөрчил гаргалаа гэж нэг ч тасаг нэгж, байгууллагын удирдлагаас хэлж мэдэгдээгүй, нотлох баримт үзүүлээгүй, анхааруулаагүй, хурал зөвлөгөөнөөр хэлэлцээгүй.  

2. Мөн 2016 оны 5 сарын 3-5-ны хооронд тасаг нэгжийн эвдрэл гэмтлийн дуудлагад хугацаа хэтрүүлж, ажлын цаг ашиглалтыг үр бүтээлтэй мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан гэснийг зөвшөөрөхгүй. Энд яригдаад байгаа 5 сарын 3-5 гэдэг хугацаа нь өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа хүчингүй болгох гэж яригдаж байсан цаг хугацаа юм. Энэ үед хуулийн зөвлөх Баярбаатар намайг хуурч тайлбар бичүүлж авсан. Юу гэж бичүүлснийг дээр тодорхой бичсэн. ...Байгууллага ажилтнаа сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тухайн цаг хугацаанд нь нотлох баримтыг танилцуулах, хариуцлага алдсан ажилтандаа мэдэгдэх, хурал цуглаанаараа хэлэлцэх гэх мэтчлэн хуулийн дагуу явуулсан арга хэрэгслээр би буруутгасан бол надад гомдох эрх байхгүй.

3. Сахилгын шийтгэл давтан гаргасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл, хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзээд цалин хасах үндэслэл болгосныг, мөн хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалттай хэрхэн уялдаж байгааг ойлгохгүй байна. Иймд *******-ийн 2016 оны 5 сарын 26-ны өдрийн  А/48 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан хөдөлмөрийн хөлсийг буцаан гаргуулж өгнө үү гэв.  

 

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Баярбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийг 2016 оны 5 сарын 3-5-ны өдрүүдэд *******-ийн тасаг нэгжийн эд хөрөнгийн эвдрэл гэмтлийн дуудлагын хугацааг хэтрүүлж, ажлын цаг ашиглалтыг үр бүтээлтэй мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан тухай гомдлын мөрөөр *******-ийн хуулийн зөвлөх миний бие шалгалт явуулахад ******* нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, өөрийн гараар тайлбар бичиж өгсөн. 2016 оны 5 сарын 5-ны өдрийн *******-ийн захиргаанд гаргасан тайлбарыг нэхэмжлэгч өөрөө бичсэн. Намайг хэлж бичүүлсэн гэж гүтгэж байна, би бичүүлээгүй. Ямар зөрчил гаргасан нь өөрийнх нь тайлбар дээр тодорхой байгаа. Удаа дараалан зөрчил гаргасан нь нотлогдож байна гэж үзэж байна. 2016 оны 4 сарын 21-ний өдөр мэс заслын тасгаас дуудлага өгөөд байхад цаг хугацаандаа очоогүй, үүргээ биелүүлээгүй. Энэ талаар мэс заслын тасгийн а/с Т.Саранчимэг, асрагч Ч.Энхцэцэг нар алдаа зөрчлийг бүртгэх, мэдээлэх хуудсыг ирүүлсэн байна. Энэ нотлох баримтыг шүүхэд сая өгсөн. Мөн 2016 оны 5 сарын 3-наас 5-ны хоорондох зөрчил нь өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна. Өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөөд тайлбар бичиж өгөөд байхад өөр нотлох баримт шаардлагагүй гэж үзэж байна. *******-ийн захирлын хувьд хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцсон. 2016 оны 5 сарын 26-ны өдрийн А/48 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ******* нь сахилгын шийтгэлтэй байсан хэдий ч  байгууллага хүнээ бодоод, ар гэрийнх нь амьдралыг бодоод үр дүнгийн урамшуулал олгосон юм билээ гэв.  

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн д холбогдуулан  тус ийн захирлын 2016 оны 5 сарын 26-ны өдрийн А/48 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалингаас суутгасан хөдөлмөрийн хөлсийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Дорнод аймгийн ийн захирлын 2016 оны 5 сарын 26-ны өдрийн А/48 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******д “2016 оны 1-р сараас эхлэн байгууллагын шаардлагатай нэгжид хүрч үйлчлэх ажлыг цаг тухайд нь гүйцэтгэхгүй, удаа дараалан зөрчил гаргасан, түүнчлэн 2016 оны 5 сарын 3-5-ны хооронд тасаг нэгжийн эвдрэл гэмтлийн дуудлаганд хугацаа хэтрүүлж, ажлын цаг ашиглалтыг үр бүтээлтэй мөрдөж ажиллаагүй” гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2,   ийн хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.3-д заасныг тус тус баримталжээ.  /хх-4/

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...дээрх тушаалд дурдсан сахилгын зөрчлийг огт гаргаагүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргалаа гэж нэг ч тасаг нэгж, байгууллагын удирдлагын зүгээс хэлж мэдэгдээгүй, анхааруулаагүй, нотлох баримт үзүүлээгүй, хурал зөвлөгөөнөөр хэлэлцээгүй, хэрэв зөрчил гаргасан гэж үзсэн бол тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.4-д заасны дагуу шалгаж тогтоогоогүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл, хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзээд цалин хасах үндэслэл болгосон нь тодорхойгүй, хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалттай хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй байх тул Дорнод аймгийн ийн захирлын 2016 оны 5 сарын 26-ны өдрийн А/48 дугаар тушаал хууль зөрчиж гарсан” гэж тайлбарладаг.

    

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...удаа дараалан зөрчил гаргасан нь нотлогдсон, 2016 оны 4 сарын 21-ний өдөр мэс заслын тасгаас өгсөн дуудлагын дагуу үүргээ биелүүлээгүй болох нь алдаа зөрчлийг бүртгэх, мэдээлэх хуудсаар, 2016 оны 5 сарын 3-наас 5-ны хоорондох зөрчил нь өөрийнх нь хүлээн зөвшөөрч бичиж өгсөн тайлбараар тус тус нотлогдож байна. *******-ийн захирлын хувьд хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцсон учир 2016 оны 5 сарын 26-ны өдрийн А/48 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж маргадаг.

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн тэй 2013 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулан мужааны ажил үүргийг гүйцэтгэж байгаа нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна.  /хх-37-39/

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллахаар тохиролцжээ.

Ажил олгогч  Дорнод аймгийн ийн захирал нь нэхэмжлэгч *******д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-д заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг хэрхэн зөрчсөнийг тодорхой бичээгүй нь хууль зөрчжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь *******ийг удаа дараалан сахилгын зөрчил гаргасан, 2016 оны 4 сарын 21-ний өдрийн зөрчил нь “Алдаа зөрчлийг бүртгэх, мэдээлэх хуудас”-аар,  2016 оны 5 сарын 3-наас 5-ны хоорондох зөрчил нь өөрийнх нь хүлээн зөвшөөрч бичиж өгсөн тайлбараар тус тус нотлогдож байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт шүүхэд гаргасны дагуу шүүх хариуцагч байгууллагаас тушаалын үндэслэл болсон нотлох баримтыг шаардсан боловч шүүгчийн захирамжийг үл биелүүлэн өнөөдрийн шүүх хуралдаан дээр “Алдаа зөрчлийг бүртгэх, мэдээлэх хуудас” гэх баримтыг ирүүлжээ.

“Алдаа зөрчлийг бүртгэх, мэдээлэх хуудас” гэх баримтыг үндэслэн сахилгын арга хэмжээ тооцох талаар хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журманд тусгагдаагүй, мөн уг бичмэл баримтыг ямар эх баримтаас хуулбарлан авсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Харин дээрх баримтын асуулга, агуулгаас үзэхэд эмнэлгийн ажилчдын зүгээс үйлчлүүлэгч нарын өмнө гаргасан алдаа зөрчилтэй холбоотой, уг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой байсан эсэхийг судалсан мэдээллийн хуудас мэт ойлгогдож байна.

Иймд “Алдаа зөрчлийг бүртгэх, мэдээлэх хуудас” гэх бичмэл баримт нь нэхэмжлэгчийг 2016 оны 4 сарын 21-ний өдөр сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотолж чадахгүй болно.

Мөн 2016 оны 5 сарын 3-наас 5-ны хооронд гаргасан зөрчлийг нэхэмжлэгчийн 2016 оны 5 сарын 5-ны өдөр бичсэн тайлбар нотолно гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “...хуулийн зөвлөх О.Баярбаатар надаар уг тайлбарыг бичүүлсэн, би өмнөх сахилгын арга хэмжээтэй холбогдуулан бичсэн тайлбар юм...” гэж маргадаг.

Дорнод аймгийн Дорнод аймгийн ийн захирал Д.Должин нь нэхэмжлэгчийн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ ногдуулсан 2016 оны 2 сарын 17-ны өдрийн А/12 дугаар тушаалаа  2016 оны 5 сарын 5-ны өдрийн А/46 дугаар тушаалаар хүчингүй болгожээ. /хх-6/

Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу 2016 оны 5 сарын 6-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд нэхэмжлэгчийн “2016 оны 5 сарын 05-ны өдрийн *******өвийн захиргаанд гаргасан гэх тайлбар” нь өмнөх сахилгын арга хэмжээтэй холбоотой  гаргасан тайлбар гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 5 сарын 3-наас 5-ны хооронд зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх тул хариуцагч тал бусад нотлох баримтаар зөрчил гаргасан гэсэн үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Гэтэл хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч *******ийг сахилгын зөрчил гаргасан болохыг нотолж чадаагүй болно. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь ******* хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасан эсэхийг тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1,  9.3.4-д заасны дагуу шалгаж тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* нь 2016 оны 5 сарын 26-ны өдрийн А/48 дугаар тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул Дорнод аймгийн ийн захирлын 2016 оны 5 сарын 26-ны өдрийн А/48 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Мөн нэхэмжлэгчийн цалин хөлснөөс 2016 оны 6 сараас 8 сарын хооронд суутгасан  249276 төгрөгийг хариуцагч байгууллагаас буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн           115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус   удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

 

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Дорнод аймгийн ийн захирлын 2016 оны 5 сарын 26-ны өдрийн А/48 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн цалин хөлснөөс суутгасан 249276 төгрөгийг Дорнод аймгийн өөс буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч байгууллага Дорнод аймгийн Дорнод аймгийн өөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

 

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.   

 

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ