Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2016/00075

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

     Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* ******* тоотод  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй,  

     “Нас тогтоолгох” тухай иргэний хэргийг 2016 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч Х.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1961 оны 12 сарын 10-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 1969 онд 2-р 8-н жилийн сургуульд 1-р ангид орсон. 1970 онд буюу 2-р ангидаа Н.Ф Гостеллогийн нэрэмжит 10-н жилийн сургуульд шилжин ирсэн. Миний ******* ангийн үнэмлэхийн он сар нь 1962 оны 12 сарын 12-нд гарсан байдаг. Миний иргэний үнэмлэх дээр 1962 оны 12 сарын 12-ны өдөр гэж бичсэн байна. 2010 оны хүн амын тооллогоор Улсын бүртгэлийн Үндэсний архиваас төрсний бүртгэлийн лавлагааг шүүлгэхэд 1961 оны 12 сарын 10-нд төрсөн гэсэн лавлагаа гарсан тул өөрийн насаа зөвөөр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Иймд миний насыг тогтоож өгнө үү гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн Чойбалсан хотод 1961 оны 12 сарын 10-ны өдөр төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт болох  нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, нэхэмжлэгчийн шүүх  хуралдаанд гаргасан тайлбар, төрсний бүртгэлийн лавлагаа, ******* сумын Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Х.*******ийг 1961 оны 12 сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоох нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Х.*******ийг Дорнод аймгийн Чойбалсан хотод 1961 оны 12 сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -д зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ГАНЧИМЭГ