| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0107/Э/ |
| Дугаар | 131 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд шүүгдэгч Э.*******, өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2036000120074 дугаартай, 178/2020/0107/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 07 сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1971 оны 03 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, ард өөлд, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, ам бүл - 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3 дугаар 60 айлын орон сууцны 32 тоотод оршин суух, Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст хэмжүүрийн улсын шалгагчийн ажилтай, аминдаа 2 өрөө орон сууц, хашааны газартай, сарын өрхийн орлого 1900000 төгрөг, ******* овогт *******ын ******* РД: ШВ *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь Чингэс хаан дээд сургуулийн Аялал жуулчлалын эдийн засаг , удирдлагын мэргэжлийн бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2019 оны 11 сарын 13- ны өдрөөс 2020 оны 03 сарын 03- ны өдрийн хооронд Ховд аймгийн Стандарт,хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж хуурамч баримт бичиг ашигласэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.*******ын өгсөн...Би энэ байгууллагад 2008 оноос эхлэн ажилласан. Харин Э.******* нь 1995 оноос ажилласан ба улсын шалгагч гэдэг ажлыг хийж байгаад дээд боловсрол эзэмшээгүй мөртлөө дарга хийсэнд миний бие эргэлзэж шалгуулахыг хүссэн. Би Э.*******тай олон жил хамт ажиллаж байгаагийн хувьд дээд боловсрол эзэмшээгүй гэдгийг мэдэж байсан тул гэнэт дарга болсонд шалгуулах өргөдөл гаргасан. Энэ асуудлыг сөхмөөргүй байсан ч намайг ажилд аваагүй тул тухайн асуудлыг шалгуулах гомдол гаргасан...гэх мэдүүлэг / хэргийн14-15 дугаар хуудас/
Эд зүйл хураан авсан...Чингэс хаан “ дээд сургуулийн 031 бүртгэлийн дугаартай D200611443 дугаартай 2 хуудас бүхий дипломыг хураан авав...гэх тэмдэглэл / хэргийн 33 дугар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 19 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн D200611443 сери дугаартай ******* овогтой ******* эзэмшигчтэй Чингэс хаан дээд сургуулийн бакалаврын диплом гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн D 200611443 сери дугаартай ******* овогтой ******* эзэмшигчтэй “ Чингэс хаан дээд сургууль”-ийн бакалаврын диплом гэх зүйлийн цаас нь үнэт цаас биш хэвлэн олшруулах төхөөрөмжөөр хэвлэн буулгасан байна.
Шинжилгээнд ирүүлсэн D-200611443 сери дугаартай ******* овогтой ******* эзэмшигчтэй “Чингэс хаан дээд сургууль”-ийн бакалаврын диплом гэх зүйлийн төгсөгчийн нэр хэсэгт бичигдсэн бичвэр Төгсөлтийн шалгалтын комиссын дарга Х.*******, дэд захирал О.******* гэх хэсэгт бичигдсэн бичвэрүүд нь нэг цаг хугацаанд бичигдсэн эсэхийг тогтоох боломжгүй. / Шинжилгээнд ирүүлсэн диплом гэх зүйлийг хуулбарлан буулгасан байх тул /...гэх дүгнэлт / хэргийн 38-39 дүгээр хуудас/
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын...Иргэн *******ын ******* нь 2006 онд Чингэс хаан дээд сургуулийн Аялал жуулчлалын эдийн засаг, удирдлага мэргэжлээр D200611443 дипломын дугаартай, дипломтой төгсөөгүй байна...гэх 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 55 дугаартай албан бичиг / хэргийн 48 дугаар хуудас/
Чингэс хаан дээд сургуулийн сургалтын албаны даргын 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 0/001 дугаартай...Танай 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн 46-в /224 тоот албан бичгийг хүлээн авч танилцлаа. Тус сургуулийг 2006 онд төгссөн 031 бүртгэлийн дугаартай D200611443 тоот дипломын эзэмшигч нь тус сургуулийг 2006 онд төгссөн Чулуунбатын / эмэгтэй, РД ЧИ *******/ болно. Сургуулийн зүгээс тус төгсөгчийг хайж утасны дугаарыг нь олж илгээлээ. Харилцах утас 89071990 Сургуулийн архивт хадгалагдан үлдсэн дипломын хуулбарыг хавсаргав ...гэх албан бичиг / хэргийн 56 дугаар хуудас/
Чингэс хаан дээд сургуулийн D 200611443 бакалаврын дипломын хуулбар / хэргийн 57- 62 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.*******ын өгсөн...031 бүртгэлийн дугаартай 2006 оны D 200611443 тоот диплом Чулуунбаатарын гийн / ЧИ ******* / эмэгтэй хүн бий. Гэрийн хаягийг мэдэхгүй. Утас нь 89071990...гэх мэдүүлэг / хэргийн 63 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.гийн өгсөн... Би 2002-2006 оны хооронд Чингэс хаан дээд сургуулийн Аялал жуулчлал удирдлага эдийн засагч мэргэжлээр төгссөн. Миний бакалаврын дипломын дугаар D200611443 ,бүртгэлийн дугаар 031 Би Э.******* гэх хүнийг танихгүй. Харин гэх хүнийг танина. Манай Чингэс хаан дээд сургуулийн ангийн охин Харнүдэн гэх хүний эгч нь. . Миний бакалаврын дипломын дугаар D200611443 ,бүртгэлийн 031 дугаар бүхий диплом одоо надад байгаа, хэн нэгэн хүнд шилжүүлж байгаагүй. Харнүдэнтэй 2009 оноос хойш уулзаагүй. Ховд аймаг явна гээд явсан...гэх мэдүүлэг / хэргийн 64-65 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллгаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн...Би Ховд аймгийн Стандарчлал хэмжил зүйн хэлтэст 1995 оноос одоог хүртэл 25 жилд ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн засварчнаас эхлээд хэмжүүрийн улсын шалгагч хүртэл ажиллаж байна. 2019 оны 11 сарын 13- ны өдөр Стандарт хэмжил зүйн газрын даргын шийдвэрээр Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Дээрхи ажлын байранд дээд боловсролтой гэх шаардлага тавигддаг бөгөөд 2018 онд хуучин салсан эхнэр гэдэг хүнээс бакалаврын дипломыг 150000 төгрөгөөр худалдаж авсан. Уг дипломыг хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохдоо бүрдүүлэх материалд хавсарган явуулсан. Би 150000 төгрөгний диплом гэж юу байхав гэж бодож байсан. Гэхдээ хуурамч чиг гэсэн ажил төрөлд ашиглаж болдог юм байна гэж бодож байсан. Би бүртгэлтэй юу гэж асуухад бүртгэлтэй гэж хэлсэн. Одоогийн миний ажлын байранд дунд мэргэжилтэй байж болно гэж ажлын байрны шаардлагад байдаг. Би Ховд аймгийн Стандарчлал хэмжил зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр 2019 оны 11 сарын 13-ны өдөр томилогдож, 2020 оны 03 сарын 04- ний өдөр чөлөөлөгдсөн. Би өөрийн үндсэн ажлын зэрэгцээ хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Надад хуурамч диплом ашиглах санаа зорилго байгаагүй. Тухайн үед Ерөнхий газраас даргын үүргийг гүйцэтгэх үү гэхэд нь “үгүй” гэж хэлж чадаагүй. Төрийн ажлыг нэгдүгээр тавьдаг зан чанартай тул байгууллагын ажлыг л бодсон. Анх удаа ийм хэрэгт холбогдож байна. Анх мэдүүлэг өгөхдөө хайнга хандсан явдал бий. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.ын өгсөн... Э.******* нь 1995 онд ажилд орсон бөгөөд түүнээс хойш тасралтгүй 25 ажиллаж байна. Одоо улсын шалгагчаар ажилладаг. Э.******* нь 2019 оны 11 сарын 13-ны өдөр Стандарчлал хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүний шийдвэрээр хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Ямар үндэслэлээр томилогдсон болохыг мэдэхгүй. Хэлтсийн даргын хувьд дээд боловсролтой, захиргааны байгууллагад 5- аас дээш ажилласан, ял шийтгэлгүй, туршлагатай гэх болзол байдаг. Ямар бичиг баримт бүрдүүлсэн талаар мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 93-94 дүгээр хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол / хэргийн 99 дүгээр хуудас/
Стандарт хэмжил зүйн газрын даргын 2019 оны 11 сарын 13-ны өдрийн Б/136 дугаартай...Э.*******ыг Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тушаал.../хэргийн 101 дүгээр хуудас/
Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 03 сарын 03-ны өдрийн Б/43 дугаартай ...Б.Гомбосүрэнг Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар шилжүүлэн томилох тухай тушаал.../ хэргийн 102 дугаар хуудас /
Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын ажлын байр / албан тушаал /-ын тодорхойлолт / хэргийн 103 -104 дүгээр хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга ажилтай /Б.Гомбосүрэнгийн өгсөн...Э.******* нь тус байгууллагад 20 гаран жил ажиллаж байна. Одоо хэмжүүрийн улсын байцаагчийн ажлыг эрхэлж байна. Манай хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоор бакалаврь буюу түүнээс дээш боловсролтой гэж заасан байдаг. Э.******* нь Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг өөрийн хэмжүүрийн улсын байцаагчийн ажилтай хавсран гүйцэтгэсэн нь хууль зүйн үндэстэй. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар ... Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаас чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийн зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг, үүрэг эрх хэмжээг хэрэгжүүлж , үр дүнг хариуцна...гэж заасан байдаг. Энэ заалтын хүрээнд томилогдсон байсан учраас хууль зүйн үндэстэй. Мөн нэмэгдэл цалингаа аваад явах ёстой гэж үзэж байгаа. Э.******* нь даргын үүргийг гүйцэтгэж ажиллах 3 сарын хугацаанд байгууллагын үйл ажиллагаа доголдоогүй хэвийн явагдаж байсан. Тухайн даргын үүргийг хавсран гүйцэтгэж байхдаа авсан цалингийн зөрүү 1208859 төгрөгийг нэхэмжлэхгүй. Тухайн хүн хуулийн хүрээнд хийсэн ажлынхаа цалин авсан гэж үзэж байна. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 110-112 дугаар хуудас/
Э.*******ын 2019 оны цалингийн цэс / хэргийн 113 дугаар хуудас/
Улсын шалгагч Э.*******ын 2020 оны цалингийн карт / хэргийн 114 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг дүгнэвэл: Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2019 оны 11 сарын 13-ны өдөр Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдох үедээ 2006 оны 04 сарын 27-ны өдөр Чингэс Хаан Дээд Сургуулийн Аялал жуулчлалын эдийн засаг , удирдлага мэргэжлээр төгссөн гэх D200611443 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2019 оны 11 сарын 13-ны өдөр Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Дээрхи ажлын байрны шаардлагад дээд боловсролтой гэсэн шаардлага тавигддаг бөгөөд миний бие 2018 онд хуучин салсан эхнэр болох Б. гэдэг хүнээс дипломыг 150000 төгрөгөөр худалдан авсан. Уг дипломыг ашиглан даргын албан тушаалд томилогдсон. Би ер нь 150000 төгрөгний үнэтэй диплом ч гэж юу байхав гэж бодож байсан бөгөөд хуурамч гэдгийг мэдэж байсан. Тэгэхдээ хуурамч ч гэсэн ажил төрөлд ашиглаж болдог юм байна гэж бодсон. Б. нь надад хэнээс авсан талаар хэлээгүй. Би түүний данс руу мөнгө хийсэн. Диплом Ховдод ирсэн, хавтас байхгүй, хуурамч гэдэг нь мэдэгдэж байсан. Одоо миний ажлын байр нь дунд мэргэжилтэй байж болно гэж ажлын байрны шаардлагад бий...гэх мэдүүлэг / хэргийн 68-69 дүгээр хуудас/ мөрдөн шалгах ажиллагаан гэрч Х.*******ын өгсөн...Э.*******тай олон жил хамт ажиллаж байгаагийн хувьд дээд боловсрол эзэмшээгүй мөртлөө дарга хийсэнд гайхаад шалгуулахыг хүссэн. 2002-2006 онд Чингэс хаан дээд сургуулийг бакалаврын дипломтой болчихоор нь гайхсан...гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 19 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн D200611443 сери дугаартай ******* овогтой ******* эзэмшигчтэй Чингэс хаан дээд сургуулийн бакалаврын диплом гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн D 200611443 сери дугаартай ******* овогтой ******* эзэмшигчтэй “ Чингэс хаан дээд сургууль”- ийн бакалаврын диплом гэх зүйлийн цаас нь үнэт цаас биш хэвлэн олшруулах төхөөрөмжөөр хэвлэн буулгасан байна.
Шинжилгээнд ирүүлсэн D-200611443 сери дугаартай ******* овогтой ******* эзэмшигчтэй “Чингэс хаан дээд сургууль”-ийн бакалаврын диплом гэх зүйлийн төгсөгчийн нэр хэсэгт бичигдсэн бичвэр Төгсөлтийн шалгалтын комиссын дарга Х.*******, дэд захирал О.******* гэх хэсэгт бичигдсэн бичвэрүүд нь нэг цаг хугацаанд бичигдсэн эсэхийг тогтоох боломжгүй. / Шинжилгээнд ирүүлсэн диплом гэх зүйлийг хуулбарлан буулгасан байх тул /... гэх дүгнэлт / хэргийн 38-39 дүгээр хуудас/, Чингэс хаан дээд сургуулийн 2006 оны 04 сарын 28-ны өдрийн D200611443 дугаартай Чулуунбатын гийн дипломын хуулбар / хэргийн 57-62дугаар хуудас/, гэрч Ж.*******ын өгсөн...031 бүртгэлийн дугаартай, 2006 оны D200611443 тоот диплом Чулуунбатын Мярмарсүрэнгийн /ЧИ ******* /диплом байна...гэх мэдүүлэг / хэргийн 63 дугаар хуудас/ гэрч Ч.гийн өгсөн...Миний бие 2002-2006 онд Чингэс хаан дээд сургуулийн Аялал жуулчлалын эдийн засаг, удирдлагын мэргэжлээр төгссөн, дипломын дугаар D200611443 бүргэлийн дугаар 031Дипломоо хэн нэгэнд шилжүүлж байгаагүй. Б.ын дүү Харнүдэн нь манай ангийн охин байсан боловч сургуулиа төгсөөгүй. 2009 оноос хойш уулзаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 64-65 дугаар хуудас/, гэрч Л.ын өгсөн...Э.******* нь 1995 онд ажилд орсон бөгөөд түүнээс хойш тасралтгүй 25 ажиллаж байна. Одоо улсын шалгагчаар ажилладаг. Э.******* нь 2019 оны 11 сарын 13-ны өдөр Стандарчлал хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүний шийдвэрээр хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Ямар үндэслэлээр томилогдсон болохыг мэдэхгүй. Хэлтсийн даргын хувьд дээд боловсролтой, захиргааны байгууллагад 5- аас дээш ажилласан, ял шийтгэлгүй, туршлагатай гэх болзол байдаг. Ямар бичиг баримт бүрдүүлсэн талаар мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 93-94 дүгээр хуудас/ , Эд мөрийн баримтаар тооцох тогтоол / хэргийн 99 дүгээр хуудас/ , Стандарт хэмжил зүйн газрын даргын 2019 оны 11 сарын 13- ны өдрийн Б/136 дугаартай...Э.*******ыг Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тушаал.../ хэргийн 101 дүгээр хуудас/, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 03 сарын 03 - ны өдрийн Б/43 дугаартай...Б.Гомбосүрэнг Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар шилжүүлэн томилох тухай тушаал... /хэргийн 102 дугаар хуудас /, Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт / хэргийн 103 -104 дүгээр хуудас /, хохирогч / Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга ажилтай /Б.Гомбосүрэнгийн өгсөн... Э.******* нь тус байгууллагад 20 гаран жил ажиллаж байна. Одоо хэмжүүрийн улсын байцаагчийн ажлыг эрхэлж байна. Манай хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоор бакалаврь буюу түүнээс дээш боловсролтой гэж заасан байдаг. Э.******* нь Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг өөрийн хэмжүүрийн улсын байцаагчийн ажилтай хавсран гүйцэтгэсэн нь хууль зүйн үндэстэй. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар...Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаас чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийн зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг, үүрэг эрх хэмжээг хэрэгжүүлж , үр дүнг хариуцна...гэж заасан байдаг. Энэ заалтын хүрээнд томилогдсон байсан учраас хууль зүйн үндэстэй. Мөн нэмэгдэл цалингаа аваад явах ёстой гэж үзэж байгаа. Э.******* нь даргын үүргийг гүйцэтгэж ажиллах 3 сарын хугацаанд байгууллагын үйл ажиллагаа доголдоогүй хэвийн явагдаж байсан. Тухайн даргын үүргийг хавсран гүйцэтгэж байхдаа авсан цалингийн зөрүү 1208859 төгрөгийг нэхэмжлэхгүй. Тухайн хүн хуулийн хүрээнд хийсэн ажлынхаа цалин авсан гэж үзэж байна. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 110-112 дугаар хуудас/, Эд зүйл хураан авсан...Чингэс хаан “ дээд сургуулийн 031 бүртгэлийн дугаартай D200611443 дугаартай 2 хуудас бүхий дипломыг хураан авав...гэх тэмдэглэл / хэргийн 33 дугаар хуудас/
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын...Иргэн *******ын ******* нь 2006 онд Чингэс хаан дээд сургуулийн Аялал жуулчлалын эдийн засаг, удирдлага мэргэжлээр D200611443 дипломын дугаартай, дипломтой төгсөөгүй байна...гэх 2020 оны 02 сарын 07- ны өдрийн 55 дугаартай албан бичиг / хэргийн 48 дугаар хуудас/
Чингэс хаан дээд сургуулийн сургалтын албаны даргын 2020 оны 02 сарын 18- ны өдрийн 0/001 дугаартай...Танай 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн 46-в/ 224 тоот албан бичгийг хүлээн авч танилцлаа. Тус сургуулийг 2006 онд төгссөн 031 бүртгэлийн дугаартай D200611443 тоот дипломын эзэмшигч нь тус сургуулийг 2006 онд төгссөн Чулуунбатын / эмэгтэй, РД ЧИ *******/ болно. Сургуулийн зүгээс тус төгсөгчийг хайж утасны дугаарыг нь олж илгээлээ. Харилцах утас 89071990 Сургуулийн архивт хадгалагдан үлдсэн дипломын хуулбарыг хавсаргав...гэх албан бичиг / хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “ Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.******* нь тухайн байгууллагад 25 жил ажиллаж байгаа, ажлын дадлага туршлагын хувьд хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах боломжтой гэж үзэж материалаа бүрдүүлэн явуулсан тул Стандарт хэмжил зүйн газраас Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгуулах дүгнэлт тайлбар гаргасныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн болно.
Учир нь: Шүүгдэгч Э.******* нь Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо хэлтсийн даргын ажлын байранд тавигдах “ дээд боловсролтой “ гэх шаардлагад нийцүүлэхийн тулд хуурамч бакалаврын дипломыг хавсарган явуулсан нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би тухайн дипломыг” хуурамч” гэдгийг мэдсээр байж өөрийн баримтанд бүрдүүлэн явуулсан гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Гомбосүрэн нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Э.*******аас хохирол гаргуулах боломжгүй гэж үзлээ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 75 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан дөрвөн зуун тавин мянга төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чингэс хаан дээд сургуулийн 031 бүртгэлийн дугаартай, D200611443 дугаартай 2 хуудас бүхий дипломын хуулбарыг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.*******т торгох ял шийтгэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2-1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан, “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 2036000120074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чингэс хаан дээд сургуулийн 031 бүртгэлийн дугаартай, D200611443 дугаартай 2 хуудас бүхий дипломын хуулбарыг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т тайлбарлан өгч, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Э.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА