Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ2016/01003

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

                                      татгалзсаныг баталж, хэргийг

                                                     хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн ******* сумын 3-р багт оршин суух Боржигон овогт ******* *******т холбогдох

Цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт иргэний үүрэг /Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах/, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дугаар зүйлд заасны дагуу 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг жил бүр Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар цэргийн жинхэнэ албанд татах шийдвэрийг гаргаж нутаг дэвсгэрийн хэмжээнд цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу “Байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана” гэж заасны дагуу цэргийн жинхэнэ алба хаагаагүй 26 нас хүрсэн эрчүүд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаар хуульчилсан. Энэхүү орлуулан хаах болзлыг Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан  “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол”-ын 4 дүгээр зүйлд /Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, эсхүл төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг сум, хорооны Засаг дарга, тухайн иргэний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэл, нийгмийн халамжийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг тус тус үндэслэн цэрэг татлагын товчооноос иргэн бүрээр гаргаж аймаг, дүүргийн Цэргийн штабт саналаа оруулна. Аймаг, дүүргийн Цэргийн штаб уг үндэслэл саналыг магадлан хянаж дүгнэлтийн хамтаар аймаг, дүүргийн Засаг даргад уламжлах бөгөөд эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргана/ гэж заасны дагуу хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй иргэн *******ээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 /Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ/, 33 дугаар зүйлийн 33.1.4 /Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох чиг үүрэгтэй/, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 /төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно/ гэж заасны дагуу мөнгөн төлбөрийн 633.716 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Мөнхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******т холбогдуулан цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633.716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. ******* нь уг төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар нь хариуцагч *******т холбогдуулан цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633716 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Мөнхтуяа                    нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч *******т холбогдох цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 9831 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  С.ГАНЧИМЭГ