Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 0879

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга О. Б         

           улсын яллагч Н.Ундрах,

            шүүгдэгч Н.Б түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт ... ...-. холбогдох ..........  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ...оны 07 сарын 15-ны өдөр ........  төрсөн Монгол Улсын иргэн, ... оны 01 дүгээр сарын 05-ны өдөр .... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “. ...................” ХХК-д борлуулагч ажилтай, ....... тоотод оршин суух, урьд  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, ...... Регистрийн дугаар: ........,

Холбогдсон хэргийн талаар :/яллах дүгнэлтэд дурьдснаар/  

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны 10 дугаар орцны үүдэнд өөрийн эхнэр ...... “гэртээ хоноогүй” гэх шалтгааны улмаас  зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны 10 дугаар орцны үүдэнд өөрийн эхнэр Б.Минжбадгарыг “гэртээ хоноогүй” гэх шалтгааны улмаас  зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :     

- хохирогч Б.Минжбадгарын...“Би 2020 оны 06 дугаар сарын 20 оройн 21 цагийн үед ажлаа тараад найз Сараагийн гэрт бараа хүргэж өгөөд, жоохон вино уугаад юм яриад сууж байгаад би нөхөр рүүгээ залгаад хаана байгааг нь асуухад ажилтай явж байна  гэхээр Сараагийн гэрт нь байгаагаа хэлсэн. Тэгээд Сараа бид хоёр юм яриад виногоо ууж дуусаад шөнийн 01 цагийн үед Сараагийн гэрээс гараад би дуудлагын жолооч дуудаад 1 цаг гаран хүлээгээд ирэхгүй, би машиндаа унтчихсан байсан гэтэл миний гар утсанд нөхрөөс 11 дуудлага ирчихсэн цаг шөнийн 04 цаг 30 минут болж байсан. Тэгээд нөхөр залгахад утсаа аваад машиндаа унтчихсан байна одоо гэр лүүгээ харилаа гээд машинаа бариад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны 10 дугаар орцны үүдэнд ирэхэд нөхөр цэнхэр өнгийн тоёота приус-20 маркын машинаас бууж ирээд, машинд суугаад хаана хоноод ирж байгаа юм бэ гээд маргалдаад миний нүүр лүү гараараа 3-4 удаа цохиод, миний зүүн талын гарын бугуйнаас базаад баруун гарыг татаж байгаад хазахад би нөхрөөсөө уучлалт гуйгаад нөхрөө тайвшруулаад хоёулаа гэртээ орж байгаад учраа олъё гэж хэлээд машинаас буугаад орцны үүдэн дээр очоод нөхрөөсөө гар утсаа аваад зугтаасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- шинжээчийн 2020 оны  06 дугаар сарын 25-ний өдрийн 7280 дугаартай дүгнэлт: “Б.М  биед хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстад цус  хуралт, язрал, баруун шуунд цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний алимны салст, эрүү, баруун чамархай, дух, зүүн шуу, нуруу, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 29-30/,  

- шүүгдэгч Н.Б ...“Би тухайн үед эхнэрийнхээ хоёр гарыг нь барьсан. Манай эхнэр гэртээ ирж хоноогүйн улмаас маргалдаж эхнэрээ зодсон, шүүх эмнэлгийн  7280 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг   /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.      

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд гэрч, хохирогч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч Н.Б  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /х-25,71-72/ байх тул  шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :              

Шүүгдэгч Н.Б нь урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан буюу суллагдсан баримтууд байх тул /х-42, 45-47/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, “       төгрөгийн цалинтай ажилдаг зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримт тус хэрэгт /х-25, 59-67/ авагдсан байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгчид  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу     төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг     сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :   

 

1. Шүүгдэгч Н.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Б г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б д оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Н.Б д мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.    

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР