Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0249

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Э.М, М.Х, Л.О, Э.Б, Х.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М, М.Х, Л.О, Э.Б, Х.Д нарт холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, эрэгтэй 21 настай, Э.М

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 23 настай, эрэгтэй М.Х

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, Л.Х

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, Э.Б

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 23 настай, эрэгтэй Х.Д

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.М, М.Х, Л.О, Э.Б, Х.Д нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2020 оны 05 сарын 18-ны өдөр “Эрх бүжин” цэцэрлэгийн гадаа Ц.У-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд өгсөн мэдүүлэгтэй ижил. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 100.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 100.000 төгрөг төлсөн. Маргах зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Дахин ийм зүйл гаргахгүй. Хохирогчид 100.000 төгрөг төлсөн. Хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг,

           -Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллганаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Зүйл ангийг зөвшөөрч байгаа. Маргаан байхгүй, хохирогчид 100.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

           -Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Цаашдаа өөрөөр амьдарна. Гэмшиж байна, хохирогчид 100.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ц.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2020 оны 05 сарын 18-ны орой 21 цагийн үед Эрх бүжинхэн цэцэрлэгийн урд зүс таних 5, 6 залуучууд байсан. Найз Б-ын хамт явж хажуугаар нь зөрөх гэтэл би бүтэн нэрийг нь мэдэхгүй Шөмбөөк гэж дууддаг залуу намайг чи хэн бэ гэсэн, тэгэхээр нь би дүү юу байна гэж хэлтэл шууд гараа далайж намайг цохих гэсэн. Тэгэхээр нь би цээж рүү нь чи яагаад байгаа юм бэ? гээд түлхтэл Шөмбөөк чи намайг заамддаг хэн бэ гээд барьж аваад хавсарч унагаасан. Газарт унагаагаад Шөмбөөк намайг 2, 3 удаа толгой руу өшиглөчихөөд цаашаа явсан. Гэтэл хамт явж байсан залуучууд нь ирээд чи миний найзыг заамддаг хэн бэ? гээд бүгд намайг дээрээс балбасан. Тэр хооронд Шөмбөөк Б руу очиж Б-ыг цохисон. Тэгээд бид нар салаад явж байтал О ганцаараа над руу гүйж ирсэн. Тэгээд ахиж намайг барьж аваад цохиж зодож байгаад гүйгээд явсан гэсэн мэдүүлэг /хх 6-8 ху/,

 -Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2020 оны 05 сарын 18-ны орой найз У-тай уулзаж нэг шил архи уусан. Тэгээд 21 цагийн үед  У-ыг гэр лүү нь дөхүүлж өгөх гээд “Эрх бүжинхэн” гээд цэцэрлэгийн хажууд явж байтал гэнэт У-г бариад авсан. Тэгэхээр нь хүн дуудъя гээд 25 дугаар байр руу орох гэж байтал миний араас Шөмбөөк гэж дууддаг залуу ирээд барьж авсан. Тэгээд чи намайг замддаг хэн бэ? гэж хэлээд барьж аваад миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Би Шөмбөгөртэй зууралдаад байж байтал араас Амка нэг залуутай гүйж ирсэн. Хэнийг нь би хараагүй. Тэгээд манай ах Г гэрээсээ гарч иртэл тэд нар гараад явсан. Говилын хүүхдүүд нэг газар амьдардаг болохоор зүс мэднэ. Хэн, хэн өшиглөсөн талаар мэдэхгүй байна. 5, 6-лаа байсан цохиж зодохыг нь харсан хаана нь цохиж байхыг хараагүй. Эдгээр залуучууд бүгд согтуу байсан гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,

         -Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Байрны булан тойроод гартал газар хүн хэвтэж байсан. Д, М 2 хөл нуруу хэсэгт нь өшиглөж байсан. Б, О нар хараад гүйсэн, би араас нь очсон. Тэгээд салгах гэж үзсэн. Б ахын араас Д, М, Б нар зөрж орсон, Б ахыг цохиж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Гадаа У ах доошоо нүүрээ дараад хэвтэж байсан. Би босгох гэтэл босохгүй байсан. Тэгээд бид нар салаад явцгаасан чинь О буцаад гүйгээд явсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

        -Яллагдагч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 05 сарын 18-ны өдөр найз Э-ийн төрсөн өдөр болоод Говил багт гэрт нь очсон. Тэнд М, Д, О, Г нар байсан. Бид нар 2 шил 750 граммын архи, нэг том пиво уусан. Тэгээд Г, Д хоёр явах гээд бид нар бөөндөө гаргаж өгье гээд автобусны буудал руу алхаад явсан. Д, М, Х, Г нар урд явж байсан. О, Э бид 3 ард нь явж байсан. Тэгтэл М-г Говилын ах заамдсан зогсож байсан. М хавсарч унагаасан тэгэхээр нь зодоон болох нь гээд Э, О бид 3 гүйж очиход У ах газар хэвтэж байхаар нь би хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. У ахын биед үүссэн гэмтлүүд бид нар түүнийг цохиж зодсоноос үүссэн. Хэн, хэн хаашаа цохисоныг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 54-55 ху/,

         -Яллагдагч М.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...М манай Говилийн ах У-тай маргалдсан байдалтай У ах газар хэвтэж байсан. Би У ахын цээж рүү нь өшиглөсөн. Гэтэл гаараараа нүүрээ хамгаалсан байсан болохоор гар руу нь цохигдож гар нь хугарсан байж магадгүй. Тухайн үед бид нар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна. Би Ууган ахын цээж хэсэгт өшиглөхөд гарын нь тохой таарч өшиглөгдсөн байх 2, 3 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг/хх 78-79 ху/,

         -Яллагдагч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...У гээд манай Говилийн ах намайг дуудаад гал байна уу? гэхээр нь байхгүй гээд маргалдаж байтал У ах намайг заамдаж авсан. Гараа далайхаар нь би цохих гэж байна гэж бодоод арагш нь түлхэж хавсарч унагаад ар нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Бид бүгд л өшиглөж цохисон. Ууган ахын биед учирсан гэмтлийг бид нар цохиж, зодож үүсгэсэн гэсэн мэдүүлэг /хх 72-73 ху/,

         -Яллагдагч Л.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …найз Этөрсөн өдөр болоод Говил багт гэрт нь очсон. Тэнд М, Д, О, Г нар байсан. Бид нар 2 шил 750 граммын архи, нэг том пиво уусан. Тэгээд Д эхнэртэйгээ явах гээд бид нар бөөнөөрөө гаргаж өгөхөөр автобусны буудал руу хоёр хуваагдаад алхаж байсан. Д, М, Х, Д-ийн эхнэр /би нэрийг нь мэдэхгүй байна/ эд нар явж байсан. Б, би, Э бид 3 ард нь явж байсан. М-г У гээд манай Говилийн ах дуудсан. М очисон тэгээд нэг хархад М-г У ах заамдсан. Тэгэхээр нь Д, Э, Б бид нар араас нь очиж барьцалдаж авсан. Би У ахын цээж хэсэгт нь гараараа 2, 3 удаа цохисон. Тухайн үед би манараад байсан. Тэгээд салаад явж байгаад би гар утсаа хайх гэж буцаж очоод ахиад У ахын нүүрэн тус газарт нь 2,3 удаа гараараа цохисон гэсэн мэдүүлэг /хх 60-61 ху/,

        -Яллагдагч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...М нэг хүнтэй таараад ард үлдсэн. Тэгээд нэг хүн хөөе бандиа гээд байхаар нь эргээд хартал Говилын У ах түүнийг заамдсан зогсож байсан. М хавсарч газарт унагаагаад цохихоор нь би гүйж очсон. У ах гараараа нүүрээ тагалсан байхаар нь би 2 удаа нүүр рүү нь өшиглөсөн. Өөр хэн, хэн цохисоныг сайн мэдэхгүй байна. Түүний биед учирсан гэмтлийг бид нар цохиж зодож үүсгэсэн гэсэн мэдүүлэг /хх 66-67 ху/,

  -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмчийн 2020 оны 05  сарын 20-ны өдрийн 421 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ц.У-ы биед баруун гарын бугалганы ясны тохойн үе үүсгэх хэсгийн далд хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, зүүн чихний дэлбээнд зулгаралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.  

3. Гарын бугалганы ясны тохойн үе үүсгэх хэсгийн далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүр, зүүн чихний дэлбээнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэсэн дүгнэлт /хх 31-33 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 81, 101, 122, 140, 158 ху/

- Э.М, М.Х, Л.О, Э.Б, Х.Д нарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 52-53, 54-55, 58-59, 60-61, 64-65, 66-67, 70-71, 72-73, 76-77, 78-79 ху/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.М, М.Х, Л.О, Э.Б, Х.Д нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2020 оны 05 сарын 18-ны өдөр “Эрх бүжин” цэцэрлэгийн гадаа Ц.У-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.У “...Говил багийн “Эрх бүжинхэн” цэцэрлэгийн урд найз Б-ын хамт явж байтал зүс таних 5,6 залуучууд байсан. Хажуугаар нь зөрөх гэтэл би бүтэн нэрийг нь мэдэхгүй Шөмбөөк гэж дууддаг залуу намайг чи хэн бэ? гэсэн тэгэхээр нь би дүү юу байна гэж хэлтэл шууд гараа далайж намайг цохих гэсэн. Тэгэхээр нь би цээж рүү нь чи яагаад байгаа юм бэ гээд түлхтэл Шөмбөөк чи намайг заамддаг хэн бэ гээд барьж авч хавсарч унагаасан. Газарт унагаагаад Шөмбөөк намайг 2, 3 удаа толгой руу өшиглөчихөөд цаашаа явсан. Гэтэл хамт явж байсан залуучууд нь ирээд чи миний найзыг заамддаг хэн бэ гээд бүгд намайг дээрээс балбасан” гэсэн мэдүүлэг /хх 6-8ху/, гэрч С.Б, Ч.Э нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед гарын бугалганы ясны тохойн үе үүсгэх хэсгийн далд хугарал, хамрын ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 421 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Э.М, М.Х, Л.О, Э.Б, Х.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь хохирлын талаар нотлох баримт гаргаж ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.           

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон тэдний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.