| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01210/И |
| Дугаар | 138/ШШ2016/01111 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2016/01111
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймаг дахь ******* ******* нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******т холбогдох,
Саатуулах байрны төлбөр 187150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 9 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 17-ны өдрийн 315 дугаар шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 30 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн ******* саатуулах байранд эдэлсэн. Төлөгдвөл зохих төлбөр 183000 төгрөг, 2016 оны 8 сарын 16-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 187150 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* газраас нэхэмжилж байгаа саатуулах байрны төлбөр 187150 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Уг төлбөрийг 2016 оны 1 сарын дотор төлж барагдуулах болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* газар нь хариуцагч Ц.*******т холбогдуулан саатуулах байрны төлбөр 187150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 8 сарын 17-ны өдрөөс 2016 оны 9 сарын 15-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаагаар баривчлагдсан бөгөөд саатуулах байрны төлбөр 183000 төгрөг, 2016 оны 8 сарын 16-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 187150 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 315 дугаар шийтгэвэр, 292 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Хариуцагч Ц.******* нь саатуулах байрны төлбөр 187150 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.******* нь саатуулах байрны төлбөр 187150 /нэг зуун наян долоон мянга нэг зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь ******* газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 6264 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 3132 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ