Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0093/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч  Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Д.Отгонзаяа

Улсын яллагч                                             Ц.Бямбадорж

Хохирогч                                                    Т.М

Хохирогчийн өмгөөлөгч                             Б.Болортунгалаг

Иргэдийн төлөөлөгч                                  Г.Энхсайхан

Шүүгдэгч                                                       Б.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч                             П.Амаржаргал нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбадоржоос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох 1939008140424  дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мужаан, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт,  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 6 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,  Б.Х  /РД:сэ96061210/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Б.Х-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд  шилжих шөнө  Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр  баг Хэрлэнгийн 1-02 тоотод 2 нас 10 сар 25 хоногтой бага насны хүүхэд болох М.С-г биеэ хамгаалж чадахгүй болохыг  мэдсээр байж,  гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж, зодож алсан,

урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан бөгөөд  2019 оны 12 дугаар сарын 20-21-нд  шилжих шөнө  Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр  баг Хэрлэнгийн 1-02 тоотод  Г.Б, Т.М нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Г.Б-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж  хүчиндсэн,

архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, Хэрлэнгийн 1-2 тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Т.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, Хэрлэнгийн 1-2 тоотод бага насны хүүхэд болох 1 настай М.М-г бие хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, Хэрлэнгийн 1-2 тоотод бага насны хүүхэд болох М.С-г дүү болох М.Мөнх-Эрдэнийг зодлоо гэж гарыг нь өргүүлж, хана мөргүүлэх, шилэн хүзүү рүү хөлөөрөө жийх, өшиглөх зэргээр зодсон, эхнэр Т.М-г хүү М.М-г өмөөрч авахад нь хөлөөрөө өшиглөж, дагзан тус газар нь гараараа 2 удаа цохиж зодсон, 2019 оны 12 дугаар сард эхнэр Т.М-г эрэгтэй хүнтэй утсаар ярьлаа гэж хардан гараараа алгадаж зодсон, 2019 оны 12 сараас 2019 оны 12 дугаар сарын 20-ны хооронд гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд болох М.С, М.М нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түлхэх, өшиглөх, алгадах зэргээр байнга зодсон, энэ цаг хугацаанд харгис хэрцгий хандаж, догшин авирлан хүү М.С, М.М, эхнэр Т.М нарыг удаа дараа зодсон, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М-н өгсөн...Х миний хүүг алсан...2019 оны 12 дугаар сарын 09-ний  өдөр би  аймгийн нэгдсэн эмнэлэгт  хэвтэж  эмчлүүлсэн юм.  Эмнэлэгт  хэвтэхдээ  хүүхдүүдээ өөрийн  ээж дээр  үлдээсэн байсан юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 16-ны  өдөр  эмнэлэгээс гарч  2 хүүхдээ аваад гэртээ очсон. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын  17-ны  өдөр би  ажилдаа явсан, том хүүгээ цэцэрлэгт өгсөн.  Харин бага хүү  Х-тэй  үлдсэн тэр  өдөр орой  ажлаасаа  тараад том  хүүгээ аваад  гэртээ ирсэн.  Тэр орой том хүү  маань тоглож  байгаад жижиг ундааны саваар  дүүгийнхээ толгой руу хальт  цохисон юм.  Тэр үед зүгээр байсан маргааш өглөө нь  буюу  2019 оны  12 дугаар сарын  18-ны  өглөө  бага хүүгийн  маань энд  тэнд  нь хөхөрсөн зүйл  байгаагүй, тэгээд  ажилдаа  яваад орой  гэртээ ирэхэд нүүр нь энд тэндээ  хөхөрчихсөн,  зүүн талын  хамрынх нь нүх шархалчихсан, хэвлий хэсэг нь хөхөрчихсөн, мөн хүзүү нь боосон юм уу  гэмээр  хүзүүнийхээ 2 талаар  улайчихсан, мөн гар  нь хавдчихсан байсан. Би  уурлаад яахаараа  ингэдэг юм бэ  гэсэн тэр үед Х  тоглож байгаад  өөрөө л ингэчихсэн байсан шүү дээ  гээд байсан тэгээд  сүүлдээ юм  хийлгэхгүй маяглаад байхаар нь цамцных нь  захнаас барьж  байгаад  ор луу  шидчихсэн юм гэсэн  мөн гарыг нь болохоор хаалганд өөрөө  хавчуулсан гээд байсан, гэхдээ тэр яав ч хаалганд    хавчуулсан гэхээргүй баруун гарынх   сарвууны ар  хэсэгт  цохиулсан бололтой  дугуй хэлбэртэй  хавдчихсан байсан, мөн  хамрыг нь  болохор  нусыг нь  арчсаар байгаад   ингээд улайчихсан  шүү дээ  гэж тайлбарлаж байсан. Тэгээд тэр өдрөө  ахиж ингэхгүй, гэрийнхэндээ битгий хэл гэж  гуйгаад  байсан,  би ч гэр лүүгээ явах  гэсэн боловч  намайг явуулахгүй хориод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49, 52-53 хуу/

 

Хохирогч Т.М-ын өгсөн:....  2019 оны 11 сарын 29-ний өдөр  ажлаа 17 цаг 30 минутанд  тараад гэртээ  18 цагийн  үед  гэртээ ирсэн юм.  Тэр өдөр Б хотоос ирчихсэн байна, энд ажиллах гэж байгаа  гэж байсан. Тэгээд уулзалдаагүй удсан байсан болохоор Б  манайд ирсэн, гэрт 2 том пиво хувааж ууцгаасан. Б манайд ирэхдээ 2 том пиво  авч ирсэн юм.  Тэгээд Х бид 3 Төгөлдөр караокед орсон, тэндээ 1 том пиво уусан. Тэгээд би нилээн согтсон байсан Төгөлдөрөөс гараад Хишиг баар луу орж  байсан гэдгээ санаад  байгаа юм, миний санаж байгаагаар Хишиг  бааранд  2-3 залуучуудтай  Б, Х хоёр юм яриад байсан. Тэгээд гэртээ  тэр хэдэн  залуучуудтай хамт ирсэн. Тэр залуучуудыг нь  би танихгүй одоо нэрийг нь мэдэж байгаа нь  гэвэл Хурцаа гэдэг нэр  байна.  Тэгээд тэр орой нь Х намайг тэнд байсан нэг залуутай  гар барьсан гээд хардаад  зодсон,  миний толгой руу олон удаа гараараа цохисон, миний баруун шанаа   толгойн ар хэсгээр хавдаж хөндүүр  болсон. Энэ үед гэрт миний санаж  байгаагаар Б байсан, нөгөө залуучууд ч гэсэн  байсан байх  гэж бодож байна. Тэгээд маргааш нь хэд хоног гэртээ хэвтсэн, зодуулсаны маргааш бариач  Хорхой гуай дээр очиж толгойгоо бариулсан. Тэгээд миний бие ердөө сайжирахгүй болохоор нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 7 хоног   аймгийн нэгдсэн эмнэлэгт  гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн.  Би намайг хариуцсан  Ганпүрэв эмчид машины урд сууж байгаад  мөргөлдчихсөн гэж худлаа  ярьсан, тэр эмч надад итгээгүй мөргөсөн юм байхгүй байна, чи хүнд зодуулсан байна, цагдаад хэлсэн нь дээр гэж надад зөвлөсөн.  Гэхдээ би цагдаад хэлж мэдэгдээгүй...Өөр бол  айхтар  зодож  цохиж байсан асуудал  байхгүй.  Харин  2019 оны  11 сарын 29-ний  өдөр  зодсоноос  хойш  хүүхдээ өмөөрлөө гэж ганц  2 удаа  алгадаж  барьсан асуудал бол  байгаа, гэхдээ  тухайн үед надад гэмтэл  учирч байгаагүй...2019 оны  10 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан.  Хамтран амьдраад 1 сар  л гайгүй  байсан түүнээс хойш буюу   2019 оны 11 сарын эхээр  миний 2 хүүхдэд гар  хүрдэг болсон, хэлэхээр   би хүүхдүүдээ өөрөө мэдэж байна, чи өмөөрөөд байхаар улам уур хүрээд байна гэж хэлдэг байсан.  Цагдаа сэргийлэхэд хэлнэ  гэхээр Х  чи олж долоох юм бэ Би үсрээд л ганц 2 жил авна,  авахгүй ч байж магадгүй гарч ирээд чамайг  хүүхдүүдтэй чинь ална, би аавынхаа замаар явж байгаа   миний аав ийм хулгайч байсан юм, орсон ч гэсэн надад энэ тэндээс   мэдээлэл их байдаг чиний яаж байгааг чинь  би мэднэ гэх  зэргээр  байнгын сэтгэл санааны  дарамтанд  байдаг байсан.  Би энэ хүнээс айсан намайг болон 2 хүүхэд маань  муу зүйл хийнэ байх  гэж айгаад  энэ хэрэг явдал  болтол  хуулийн байгууллага болон   ар гэрийнхэндээ нэг  үг  цухуйлгаагүй. Тэгээд  ерөнхийдөө  2019 оны 11 сараас энэ хэрэг явдал болтол байнгын айдас  түгшүүр  дарамтанд байдаг байсан...2019 оны 11 сарын 16-ны  орой ажлаа  тараад гэртээ ирсэн юм. Тэгээд бага хүү Мөнх-Эрдэнийг харсан чинь бөгснийх нь нүх ангайчихсан урагдчихсан байсан, Х-ээс энэ яасан юм бэ  гэж асуухад Х тэр үед нь булзайруулаад л баас  нь хатаад байнга коршокон дээр суугаад  байгаа юм чинь тэгсэн  байх л гэж байсан... Эмч бага хүүг үзээд  цагаан мах гараад буцаад орчихсон байна  коршокон дээр хүүхэд удаан суухаар  хүүхэд ингэдэг юм гээд   эмчилгээ бичиж өгсөн. Тэгээд үүнийг болохоор  Х дараа нь  нилээн  хэд хоногийн дараа  согтуу байхад нь Х-с  бас асууж шалгаасан тэгсэн “ би  2 хуруугаа хийчихсэн юм, тэгээд  уйлахаар нь  больчихсон” гэж  хэлсэн, би үүнийг нь сонсоод  гэр лүүгээ хүүхдүүдээ аваад явлаа гэхэд “Чи гэртээ очихоор танай ээж  чинь мэднэ, тэгээд цагдаад өгнө, миний мууг үзэх гээд байгаа юм уу” “чи намайг мэднэ биздээ  гэж заналхийлээд байсан...2019 оны 10 дугаар сарын  5, 6-ны үед Х-тэй  тусдаа гарч  Хэрлэнгийн  1-2 тоотод очиж амьдарч эхэлсэн.  Хамт амьдраад 1 сар бол элдэв янзын  ааш авир  гаргахгүй зүгээр байсан.  Тэгээд 2019 оны  11 дүгээр сарын эхнээс  л  гэр орноороо элдэв  янзын хүмүүс дагуулж  ирээд архиддаг болсон.  Тэгээд үүнийг нь хэлэхээр  би гэртээ  байна би  өөрөө мэдэж байгаа гэдэг болсон. Тэгээд явлаа  гэхээр ална хүүхдүүдийг чинь гаргаад шиднэ гэдэг,  хутга барьчихаад урдуур  яваад байдаг, айгаад  хэлэхээр би зүгээр  л хутга барьж байгаа биз дээ  гэдэг. Тэгээд намайг ганц  нэг удаа хөл рүү өшиглөж  байсан,   тэгээд 2019 оны  11 сарын 29-ний орой  айхтар зодсон тэгээд эмнэлэгт хэвтсэн.  Талийгаач хүүг маань бол 2019 оны 12 дугаар сарын 17-ны  өдөр дүүгээ  ундааны саваар цохичихсон чинь хүүг маань  тонгойлгоод шилэн хүзүү рүү нь хөлөөрөө доош нь дараад  жийгээд байсан,  тэгсэн манай хүү  бөөлжчихсөн чинь нохой шиг муу шээс чинь бөөлжлөө гээд  уурлаад байсан би  хүүгээ өмөөрөөд авсан чинь хүү бид хоёрыг давхар өшиглөөд унагаасан. Тэр үед Х “чи дандаа хүүхдүүдээ өмөөрдөг танай бага хүү чинь харин амь бөхтэй  юм гэж хэлж байсан. Том хүү маань цэцэрлэгт явдаг тэгээд орой  Надтай цуг ирээд  миний хажууд байдаг байсан болохоор гайгүй   байсан. Харин  бага хүү М  нь өдөртөө  Х-тэй үлддэг байсан...Б.Х-с оршуулгын болон  эмчилгээний  зардал  мөнгөө  нэхэмжилнэ.  Нэхэмжлэлтэй холбоотой  баримтуудаа  дараа нь албан ёсоор гаргаж өгнө...Хүлгэнд маш их гомдолтой байна, амийг нь амиар  нь  солимоор байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-60 хуу/

Хохирогч Г.Б-н өгсөн:... Тэр орой  М бид 2-г  Сэцэн хаан руу архинд  яваад ирэхэд  талийгаач хүү нь гэрийнхээ  баруун орон дээр  унтаж байгаа юм шиг  хэвтэж байсан.  Х хүү сая унтсан битгий сэрээчих гээд  М-ыг  хүүхдүүд рүү  ойртуулахгүй  2 хүүхдийг нь дээгүүр нь хөнжилөөр хучсан байсан.  Тэгээд бид  3 авч ирсэн  архиа уусан, Х би  одоо архи ууна гээд архиа бариад  тойруулсан.  Ингээд ууж шалиагүй байхад  М согтоод орондоо ороод  хэвтсэн. Уг нь архинд явж байхад М айхтар   согтоогүй байсан, гэрт орж ирээд л согтчихсон, гадаа салхинд цохиулаад  амархан согтсон байх гэж  бодож байна. Тэгээд   Х бид 2 үлдээд  үлдсэн архийг   нь уусан, архи  ууж дуусаагүй байх гэж  бодож байна би их согтсон, тэгээд  шөнө цагийг нь  би сайн  мэдэхгүй байна, ямар ч л байсан би гэрийн хойд хэсгээр  газар дэвссэн гудсан дээр  унтах гээд  хэвтсэн.  Надаас өмнө  бол манай найз М согтоод баруун орон  дээр бага  хүүгийнхээ  наагуур   ороод унтсан.  Х намайг  орондоо  орсон хойно гэрлээ унтраагаад баруун  ор луугаа гарсан. Тэгээд гэрэл унтрааснаас хойш би   яг унтах гээд зүүрмэглээд  байж байтал Х хөнжил сөхөөд  гараараа миний хөхийг бариад оролдоод  байсан. Би зүгээр байгаа ч  ээ гээд Х-н гарыг хэд хэд түлхсэн. Тэгсэн гэнэт намайг дээрээс дарж аваад  дуугүй байгаарай гичий минь   гээд миний 2 гарыг бариад авсан,  тухайн үед би гадуур өмдөө тайлчихсан дотуур хар өнгийн ноосон  трикотой   унтаж байсан юм, тэгсэн тэрийг тайлах  гээд татаж  чангааж байгаад доош нь өвдөг хүртэл шувтлаад  тэгж татаж байхдаа миний  триког  урчихсан байсан, үүний нь би маргааш өглөө нь мэдсэн. Тэгээд би болиоч ээ гээд  М-ыг дуудаж  сэрээх гээд  их орилсон, тэгсэн Хүлгэн дуугүй бай ална шүү гээд миний амыг дараад толгой руу  гараараа нэг удаа хүчтэй  цохисон,  мөн нүүр лүү бас  цохиод авсан. Тэгээд намайг хүчиндсэн, намайг хүчиндэж байхад цавь, хэвлийн доод хэсгээр  өвдсөн одоо болтол хөндүүр  байгаа би  өвдөөд уйлсан. Х намайг хүчиндэж байхдаа хүнд хэлэх юм бол ална шүү гэж  заналхийлж байсан. Тэгээд хүчиндэж байгаад  өөрөө босоод  ор луугаа  орсон, босохдоо хүн амьтан мэдэх юм бол  чамайг  ална шүү гээд  ор луугаа орсон. Би орондоо  уйлж хэвтэж байгаад  унтчихсан байсан, тэр үед архи  уусан байсан болохоор  согтоод унтсан байх. Өглөө нь 6 цагийн үед  Х намайг дуудаж  сэрээсэн...манай ажил дээр  М хүүхдүүдээ  дагуулаад ирсэн юм тэгэхэд  бага  хүүгийнх нь  нүүр нь  хөхөрчихсөн  байсан, ах нь  болохоор  аав зодсон гэж байсан. Тэгээд  ер нь  Х  М-ын  хүүхдүүдийг  зодсон байна гэж ойлгосон, М өөрөө хэлэхгүй байсан.  Харин М-ыг бас  2019 оны 11 дүгээр сарын  сүүлээр  зодсон  байсан,  урьд өдөр  мөн ууж  идсэн  юм, тэгээд  би Х согтуу  байж болохгүй  гэж айж байсан болохоор гэр лүүгээ  харьсан юм, тэгсэн маргааш нь М над руу утсаар  надад Х-д зодуулсан гэж хэлсэн.  Тэгээд түүнээс хойш   2019 оны 12 дугаар сарын  дундуур аймгийн  нэгдсэн эмнэлэгт хэвтсэн юм...Би Х-д үнэхээр их гомдолтой байна, тэр хүнээс нэхэмжлэх зүйл бол  байхгүй...2019 оны  12 сарын 21-ний  өглөө  мөн трико урагдсан дотоож үрийн шингэн болсон бололтой  алаг  болчихсон байсан, уг  нь бол 2019 оны 12 сарын 20-ны өглөө дотоожоо сольсон байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 хуу/

 

            Гэрч Г.Соёмбын өгсөн:....Би цагийн хуваарийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 30 минутаас 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл нэгдсэн эмнэлэгийн 103-т дуудлагын эмчээр ажилласан. 2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг 01 минутанд “Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-2 тоотод хүүхэд амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл ирсэний дагуу тухайн хаяг руу 06 цаг 07 минутанд очсон. Тэгээд гэр рүү ороход гэр дотроос архи, согтууруулах ундааны зүйл их үнэртэж байсан. Гэр дотор 3 том хүн 2 бага насны хүүхэд байсан, эрэгтэй, эмэгэй 2 хүн сэрүүн бага хүүхэд нь гэрийн хойд талд газраар доогуураа нүцгэн сууж байсан. Харин ээж нь гэх эмэгтэй гэрийнхээ баруун орон дээр талийгаачийн цаад талд нь унтаж байсан. Тэгээд би талийгаачийн биед үзлэг хийхэд нас барсан байсан. Тухайн үед би хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн чинь тэр эмэгтэй нь талийгаачийн ээжийг сэрээх гээд хацар дээр нь алгадаж байгаад сэрээсэн. Ээж нь гэх эмэгтэй сэрэхэд амнаас нь архи, согтууруулах ундааны зүйл ихээр үнэртэж байсан. Мөн дээгүүрээ хөхний даруулгатай  доогуураа нүцгэн байсан. Тэгээд ээж нь босож ирээд нөгөө согтуу найз эмэгтэйгээ алгадаад чамд ямар хамаатай  юм зайл гэж хөөгөөд байсан...Анх үзлэг хийхэд М.С нь нас бараад удсан цогцос хөрчихсөн, сарвуу хэсгүүд хөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 84 хуу/

           

Гэрч М.Эрдэнээгийн өгсөн:...Би Хэнтий аймгийн төвд  өөрийн эзэмшлийн  9971 УБИ  улсын дугаартай edvan  нэртэй автомашинаар  таксинд явдаг юм.  2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 01 цагт  таксинд  явж байхад 2 эмэгтэй  хүн замын хажууд  гараа  өргөөд  зогсож байсан. Би тэр хоёр эмэгтэйн хажууд  очоод зогссон хоёр  эмэгтэй  миний  машинд суусан хаашаа  явах  талаар  асуухад Цэцэн хааны  зоог  орьё гэсэн. Тэгээд  яваад  Хэрлэн сумын  1 дүгээр баг Цэцэн хаан зоогийн  газар  очиж зогссон. 2 эмэгтэй  машинаас  буугаад  ззогийн  газар  орсон.  Нэг их удалгүй буцаад гарж ирсэн. Нэг эмэгтэй  нь 500 граммтай  1 ширхэг пиво бариад гарч ирсэн. Өөр ил  барьж явсан эд зүйл  надад харагдаагүй. Тэгээд  буцаад  явна гэсэн Монгол банкны хойд талын  ТҮЦ-нээс тамхи  авна гэсэн би ТҮЦ-ний гадаа  ирж зогссон. Тэр хоёр эмэгтэй  тамхи авах гэсэн мөнгө дутаад байна гээд надаас 700 төгрөг  зээлж  авсан. Таксины  мөнгөн  дээрээ  нэмж  өгнө  гэртээ  очоод өгье гэсэн. Тэгээд  хөдлөөд  Хэрлэн сум 4 дүгээр баг  Хэрлэн 1 дүгээр гудамж  нүүрний  эгнээнд  очоод  улаан өнгийн хаалгатай  хашааны гадаа очсон. Таксинд  5000 төгрөг  гарсан.  Би мөнгөө авах гэсэн чинь  мөнгө байхгүй нэг дэх өдөр  өгнө гэсэн. Тэгсэн хашаанаас нэг залуу гарж ирээд юун сүртэй юм маргааш  мөнгийг чинь өгье гэж байна шүү дээ гэж байсан. Нэг хүүхэн нь үсчин  гэж хэлсэн.  Нөгөө хүүхэн нь нийгмийн  даатгалын  газар  ажилладаг гэж  хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 93 хуу/

Гэрч Ц.Уранбайгалийн өгсөн:..Би хувиараа гоо сайхны салонд маникюрчин хийдэг юм. 2019 оны 12 дугаар сарын 19-ний орой миний ажилладаг гоо сайханы салонд хоёр хүүхэд дагуулсан эмэгтэй орж ирсэн. Би тэр эмэгтэйг бол танихгүй. Манай салонд үсчин болох гээд дагалдаж байгаа Г.Б гэх охиныг таньдаг юм билээ... Г.Б манай нийгмийн даатгалд ажилладаг найз гэж тэр хоёр хүүхэдтэй эмэгтэйг хэлж байсан...Бага хүүхэд нь урвагнаад уйлаад байсан, нүүр нь хөхөрсөн байсан. Би том хүүхдээс нь яагаад дүүгээ зодсон юм гэхэд аав дүүг зодсон шүү дээ гэж хэлсэн...Ганцэцэг том хүүхдийг нь хараад энэ хүүхдийн нүд нь яагаад гархилсан байаа юм толгой нь хөдөлчихөөд байгаа юм биш үү гэхэд ээж нь үгүй ханиадтай байгаа юм гэж хэлж байсан. Бага хүүхдийнх нь хоёр нүдний доор хөхөрсөн байсан царай зүс нь нэг эвгүй болсон байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 96 хуу/

 

Гэрч Т.Мөнх-Алдарын өгсөн... М 2019 оны 10 сараас Х гэх залуутай  хамт Хэрлэн сумын 4 дүгээр баг  Хэрлэнгийн  1-2 тоотод монгол гэрт амьдардаг юм.  Гэр нь миний гэр  байгаа юм, би дүүдээ өгсөн юм. 2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 30 минутын орчим манай  ээж  Н над руу  гар утсаар  залгаад  С  өөд болчихлоо гэж  хэлсэн. Би  гэртээ байсан дүүгийнхээ гэрт   очсон намайг  очиход үүдэнд нь цагдаа  байсан намайг гэрт ороход М бага  хүүхэд М-г тэврээд уйлж байсан... 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  С манай  аавынд  байсан. Энэ үед С-н баруун  талын гуяны  гадна болон дотор хэсэг чимхэлсэн  юм хөхөрсөн байсан. Би үнсье гээд чанга дуугарсан чинь  С айгаад гар хөл нь салгалаад суугаад өгсөн.  Урьд нь ийм хүүхэд байгаагүй. С их аймхай болсон байсан. Мөн С-н хүзүүний   орчим  улаан  өнгийн  зураас  гарсан байсан. Би яагаад энд улайсан юм гэж С-с  асуухад С цамцны захаа  бариад  өөрийгөө боосон үйлдэл надад хийж үзүүлсэн. Би энэ үед санаанд ороогүй юм...С  их дуу муутай  болсон  байсан.  Урд өмнө нь  дуугаа хураадаггүй  хүүхэд байсан. С орон дээрээс үсрэх гээд байсан, би С  чи суу гээд чанга  дуугарсан чинь  шууд дуугүй суугаад  өгсөн.  Ширүүн дуугарахаар  айдаг  чичирдэг  болчихсон  байсан. С  урд  бол  хүний  үгэнд  ордоггүй, дүрсгүй  нэг газраа  томоотой суудаггүй,  урдаас хэрэлддэг  олон юм шулганаад  байдаг цовоо хүүхэд байсан...Одоо бодоход манай дүү Мөнхжаргал  бидэнд юм хэлэхгүй дуугүй явдаг байсан их дарамтанд  байсан байх  гэж бодож байна. Тэрнээс  хүүхдээ  зодуулчихаад бидэнд  хэлэх байсан.  Талийгаач С гүйцэд хэлд ороогүй ойр зуурын үгнүүд бол хэлдэг байсан. Өөрийгөө ойлгуулах чадваргүй байсан. М бол бүүр өөрийгөө   илэрхийлж  чадахгүй хүүхэд байгаа юм. Маш  их  гомдолтой  байна...гэх мэдүүлэг /хх-ийн 101-103 хуу/

Гэрч Б.Наранцэцэгийн өгсөн:.. бага хүү М унжийгаад маш сонин  байдалтай болсон байсан. Тэгээд очиход нүүр нь нилэнхүйдээ хөхөрсөн байсан.  Тэгээд бүүр гайхаад хувцасыг нь тайлж үзэхэд  биеийнх нь хэвлий хэсэг хөхөрчихсөн, цавиндаа хөхөрсөн, нуруундаа хөхөрсөн байсан.  Тэгээд эмнэлэг рүү аваад явсан.. Эмнэлэгт очоод зураг  авахуулахад эмч нар хүүе наад хүүхэд чинь  ёстой  аймаар болсон байна гээд үзлэг шинжилгээ хийгээд  Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтүүлсэн... 2019 оны 12 сарын  04-ний үед  мөн бага хүү М манайд очиход  нүднийхээ 2  талд хөхөрсөн очсон.  Яасан юм бэ гэж  асуухад юм мөргөчихсөн юм гэж хэлсэн. Тэгээд охин М 2019.12.09-ний  өглөө надтай Мандах дэлгүүрийн үүдэнд тааралдахад  баруун нүд нь хөхөрчихсөн байсан. Нүд нь аймаар улайсан байсан.  Би наад нүд чинь яасан юм  бэ гэхэд  байшин руу орохдоо  хөргөгчний булан мөргөсөн гэж  хэлсэн.  Тэгэхээр нь би арай ч хөргөгчний булан  мөргөхөд ингэдэггүй байхаа гэж хэлсэн.  Тэгээд би эмчид үзүүл гээд үзүүлэхээр яваад хэвт  гэж байна гээд гэмтлийн тасагт  хэвтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 хуу/

 

Гэрч Ш.Э-н өгсөн:.... Би М.С-г танина. Садан төрлийн холбоо байхгүй. Талийгаач манай ангид сурдаг байсан...Талийгаач хөдөлгөөн удаантай хүүхэд байсан.  Үеийнхээ хүүхдүүдээс  хэдэн сарын дүү болохоор  ярихдаа жаахан тааруу байсан  сүүлийн үед  талийгаач нэг л  уйтгартай сандал дээрээ байнга  л суугаад  босож найз  нөхөдтэйгээ тоглох  нь багасаж  ямар нэгэн зүйлд шаналдаг юм шиг санагддаг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн  -114-115 хуу/

Гэрч Ч.Энхжавын өгсөн:...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр, 12 сарын эхээр шиг санаж байна, үзсэн өдрөө тодорхой хэлж мэдэхгүй байна. Нийгмийн даатгалд ажилладаг гэсэн 30 орчим насны эмэгтэй ирж үзүүлсэн. Эхлээд үзэхэд тэр эмэгтэй толгой өвдөнө, толгой эргэнэ, дотор муухайрч дайвалзана гэсэн зовиуртай аль билээ нэг нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Гэмтлийнх нь талаар тодруулахад тэр эмэгтэй машин дотор сууж яваад юм мөргөсөн гэх тайлбар хэлж байсан. Тэгээд тэр эмэгтэй нэлээн зовиуртай явж чадахгүй гуйвж, дайвсан байдалтай байсан учраас КТГ-т хийлгээд эмнэлэгт хэвт гэж зөвлөгөө өгсөн, тэр үед мөнгөгүй гэж хэлж байсан. Тэгээд миний санаж байгаагаар 1-2 хоногийн дараа эргэж ирээд  КТГ-т хийлгээд гэмтлийн тасагт хэвтсэн... гэх мэдүүлэг /хх-ийн  118-119 хуу/

 

Гэрч П.Ганпүрэвийн өгсөн:...Т.М  нь манай эмнэлэгт 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн гэмтлийн тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ эмэгтэйг би анх тасагт ирэхэд нь үзсэн. Тухай үед Т.М нь толгой өвдөнө, дотор муухайрна, огиж бөөлжинө гэсэн зовиуртай байсан ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Амбултороос хэвтэн эмчлүүлэх бичигтэй ирсэн учраас уг эмэгтэйг гэмтлийн тасагт хэвтүүлэн. Би 10 хоног хариуцан эмчилгээ хийсэн. Энэ эмэгтэй бол “Гавал тархины битүү гэмтэл тархи доргилт” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлсэн.. гэх мэдүүлэг / хх-ийн 120-121 хуу/

Гэрч Н.Батзаяагийн өгсөн:... 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр амралтын өдөр байсан тул дуудагдан ирж М.М гэх 1 настай хүүхдийг үзсэн. Эмнэлэгт ирэх үедээ нүүрээр хавантай, баруун нүдний доор хацар орчимд зөөлөн эдийн хөхрөлт няцралтай, хэвлийн урд хана, баруун хавирганы нумаар, мөн зүүн цавь хуухнаг орчимд зөөлийн эдийн хөхрөл няцралттай, ар нуруунд зөөлөн эдийн няцралтай, баруун гар сарвуу хэсгээрээ хавантай зөөлөн эдийн няцралтай байсан. Хүүхдийг үзэж, шинжилгээнүүдийг бүрдүүлж ЭХО-д харуулж гэмтлийн тасагт хэвтүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 хуу/

Гэрч Л.Мэндбаярын өгсөн: ...Өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед 103 дээр өөрсдөө ирцгээсэн байсан, сувилагч надад энэ хүүхдийн хошногыг хараад өгөөч гэж хэлсэн. Үзэхэд шулуун гэдэсний амсар бага зэрэг бүлтийсэн, хошногоны амсар бага зэрэг онгорхой, ямар нэгэн шарх сорвигүй байсан. Тэгээд ээжид нь өмхий ногоон тосоор боолт хийхийг зөвлөж өгсөн. Эргэж давтан үзүүлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 124 хуу/

 

Гэрч Д.Оюунтуяагийн өгсөн: ..Хүү маань надтай хамт амьдардаг байсан, урьд нь гэр бүл зохиож байгаагүй. Т.М-тэй 2019 оны 12 дугаар сараас эхлэн тусдаа гарч амьдарч байсан, Т.М нь 2 хүүхэдтэй хүүхэн байсан, бидэнд бол энэ хэргээс өмнө ямар нэг зүйл мэдэгдэж байгаагүй. Нэг асуудал нь гэвэл 2019 оны 12 дугаар сарын эхээр тэр 2 муудалцаад Б.Х Т.М-д гар хүрсэн байсан. Тэгээд Т.М-д санаа зовоод эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хүртэл хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуу/

 

Гэрч Э.Хурцбаатарын өгсөн:...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Б.Х-тэй болон эхнэр Т.М, бас Г.Б гэдэг хүүхэнтэй Хишиг бааранд таарсан... Тэгээд бид хэд Б.Х-н гэр рүү очсон. Гэрт нь бид хэд нэг том пиво хувааж уусан. Гэрийн зүүн талд пиво тойруулаад сууж байхад Б.Х эхнэрээ нүүр лүү 2-3 удаа гараараа цохиод авсан. Яг ямар учраас цохисон гэдгийг нь би сайн мэдэхгүй, тэгэхдээ би дундуур нь орж салгасан. Тэгээд эхнэртэйгээ маргалдаад байхаар нь гэрээс нь гараад явсан. Маргааш өглөө Б.Х-н гэрээр нь ороход эхнэрийнх нь нүүр нь хавдчихсан, хөх эрээн юм болчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 140 хуу /

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний  өдрийн  02 дугаартай дүгнэлт

  1. Талийгаач  М.С-н  цогцост элэгний  урагдал, задрал, хэвлийн  хөндийн шингэн хуралт, зүүн  чамархай  зүүн нүдний  доод  хэсэг, зүүн хацар, эрүү  уруулын баруун  хажуу хэсэг, нуруунд цус  хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь  мохоо  зүйлийн  нэг  болон  түүнээс  дээш удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3.  Уг гэмтлүүд нь  өөр өөр  цаг  хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Элэгний  урагдал, задрал гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн байна.
  5. Талийгаачийн  цогцост архаг хууч  өвчин   тогтоогдсонгүй. Гэжээ. / хх-ийн 145 хуу/

 

Шинжээч Б.Өнөрборгилын өгсөн:...элэгний урагдалтзадрал бүхийгэмтэл учирсан үед шокийнбайдалд орно.Талийгаачийн хэвлийнхөндийдүүссэн цус хуралтууд бүлэгнэсэн байдалтайбайсан, тиймучраас амь хохирогчэлэгнийурагдал задрал бүхий гэмтлийгавсанаас хойш 3-4 цагийнхугацаад амьд байсан байх боломжтой. Учирнь гэмтлийн улмаас цусалдалтявагдажүүнийхүндрэлийнулмааснас барна. Шокийн байдалд орсон үед ямар нэгэн идэвхитэй үйл хөдлөл хий, юм ярих, уйлах зэрэг үйлдэл хийх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 152 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн28 дугаартай дүгнэлт

  1. Т.М-н биед тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэжээ. /хх-ийн 150 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  25 дугаартай дүгнэлт

  1. М.М-н  биед  тархи  доргилт, хамарт шарх, зулгаралт, зүүн дал, нуруу,  зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хүзүү, хэвлий, цавь, баруун  сарвуу, баруун зүүн гуянд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон  удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Уг гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд нь өөр өөр цаг  хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Гэжээ. / хх-ийн 153 хуу /

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай мөр судлалын шинжилгээний дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дотоожинд урагдалт, цооролт илэрсэнгүй, хар өнгийн дотуур өмдөнд уранхайнууд илэрсэн.

  1.  
  2.  

4. Хэрэг учрал болсон гэх цагхугацаанд үүссэн байх боломжтойэсэхийгтогтоохболомжгүй. Гэжээ. /хх-ийн 157 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 347 дугаартай биологийн шинжилгээний дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Г.Б-н өмсөж байсан гэх цагаан /цайвар саарал/ өнгийн дотоож дээр цус илрээгүй.
  2. Хохирогч Г.Б-н өмсөж байсан гэх цагаан /цайвар саарал/ өнгийн дотоож дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн.
  3. Сэжигтэн  Б.Х-н  гэх шингэн цус нь АВО системээр  В  (III) бүлгийн харьяалалтай. Гэжээ. /хх-ийн 165 хуу /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 378 дугаартай шүүх-ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Б-н үтрээнээс авсан гэх арчдаст үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна.
  2. Илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. Гэжээ. /хх-ийн 168 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2520 дугаартай шүүх-ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтэнд:

  1. Б.Х-н гэх цусны ДНХ-ийн тогтоцыг Ү хромосомын ДНХ-ийн 11 локусаар тогтоов.
  2. Г.Б-н үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь Б.Х-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. гэжээ. /2 хх-ийн 222 хуу/

Хэнтий аймгийн  Нэгдсэн эмнэлэгийн  шинжээчийн Шүүх сэтгэц  эмгэг судлалын 3 дугаартай дүгнэлтэнд:

  1. Б.Х гэмт хэрэг үйлдэх үедээ  сэтгэцийн хувьд  хэрэг  хариуцах  чадвартай байсан.
  2. Б.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
  3. Б.Х нь сэтгэцийн ямар нэгэн  эмгэг өвчин  үгүй.
  4.  Б.Х нь одоо сэтгэцийн  хувьд хэрэг хариуцах чадвартай. гэжээ /хх-ийн 172 хуу/

Шинжилгээнд зориулж хохирогч Г.Б-н биеэс биологийн дээж/үтрээнээс арчдас/ авсан тэмдэглэл /хх-ийн 178 хуу/

Шинжилгээнд зориулж Б.Х-н биеэс биологийн дээж /цус/ авсан тэмдэглэл /хх-ийн 179 хуу/

Хохирогч Т.М, М.М нарын  өвчний түүхийн хуулбар /хх-ий  180-214  хуу/

Б.Х-н яллагдагчаар өгсөн:..Тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 12 дугаар сарын 20-ны 17 цаг өнгөрч байсан байх, манай эхнэр М ажлаа тараад гэртээ орж ирсэн...Тэгээд бид хоёр хоолоо хийж идэх гээд хоол бэлдээд байж байсан...би утсаараа тоглоод байж байсан чинь М-н утсанд Б-с танай хойд талын Эрчит луу дээр байна хүрээд ир гэсэн месеж ирсэн байсан, тэгээд эхнэр намайг өөдөөс нь амдаад ир гээд явуулсан...Б ууттай юм барьчихсан ирж байсан...хоолоо идчихээд Б-н авчирсан архийг нь уусан.1 том пиво, нэг 0.75 литрийн архи авч ирсэн байсан. Манай эхнэр надад чи наад пиво уу архинаас чамд өгөхгүй, чи согтохоороо агсан согтуу тавиад хэцүү юм байна лээ гэж хэлэхээр нь би одоо тийм юм байхгүй ээ гээд пивийг нь авсан...манай эхнэр Б 2 ярилцаад архинд явахаар болсон намайг 2 хүүхдээ хараад гэр орноо цэвэрлээд байж байгаарай гээд явсан...том хүү С уйлаад орилоод байсан тэгэхээр нь дуугүй бай гээд загнаад нуруу руу нь 2 удаа өшиглөөд, гэдэс рүү нь гараараа 2 удаа цохиод ор луугаа гараад унт гээд орон дээр тавьсан... Тэгээд би тухайн үед бол тэгэж нас барчихна гэж бодоогүй...Тэгээд байж байсан чинь гадаа машин ирэх чимээ дуулдсан, тэгээд гадаа гараад харсан чинь архинд явсан эхнэр Б хоёр орж ирж байсан, ирэхдээ нэг шил архи, нэг лаазтай пиво барьсан байсан, эхнэр 2 хүүхэд чинь яасан унтчихсан юм уу гэж асуусан, би сая уйлж уйлж унтсан гэж хариулсан. Тэгээд бид 3 гэрлээ асаагаад нөгөө авч ирсэн архи уусан ..орон дээр хэвтүүлээд л би хажуугаар нь орж хэвтсэн, тэгэхэд бол гиншээд байсан...Тэгээд би шөнө унтаж байгаад доор унтаж байсан хүчиндэх гэж хөнжил рүү орсон, тэгээд хажуугаар нь орж хэвтээд ноцолдоод тэгээд ноцолдож байгаад Б босох гэсэн би араас нь татах гээд гарнаас нь татсан чинь намайг түлхсэн. Би түлхэнгүүт нь арагшаа унахдаа орон дээр хэвтэж байсан талийгаач хүү дээр ойчсон...тухайн үед би шоконд орчихсон яг юу яриад байгаагаа мэдэхгүй байсан. Тэгэж байхад цагдаа нар нэг нэгээрээ ирээд чи цохьсон биз дээ гээд байсан. Тэгээд шахалтанд нь ороод худлаа мэдүүлэг өгсөн юм...Б-г хүчиндэхээр завдсан унтаж чадаагүй...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бага хүү М-г талийгаач ах нь цохиод уйлуулчихсан юм. Тэгсэн М дүүгээ зодлоо гээд талийгаачийг алгадаад авсан. Тэгэхээр нь би талийгаачийг “Дүүгээ зодлоо, дүүтэйгээ ширүүн харьцлаа” гээд загнаад ганц нэг алгадаад гарыг нь өргүүлж зогсоосон, энэ нь үнэн. Гэтэл тэр үед М өөрөө хүүхдээ эхлээд алгадчихаад намайг болохоор “Чи хүүхэд зодлоо” гээд уурласан, энэ асуудлаас болж Т.М-тэй хэрэлдэж би Т.М-г ганц нэг алгадсан, ийм асуудал болсон. Мөн утсаар ярьлаа гэж алгадсан асуудал байгаа, тэр болохоор 2019 оны 12 дугаар сард яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна. нэг өдөр Т.М-н утас руу нэг эрэгтэй хүн залгасан юм. Одоо дугаарыг нь мэдэхгүй байна. тэгээд энэ асуудлаас болоод бид 2 мөн хэрэлдээд би уурандаа Т.М-г нэг алгадсан юм. Харин 2019 оны 12 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд намайг Т.М, хүү М.М, талийгаач М.С нартай харгис хэрцгий харьцсан, байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж тогтоолд бичсэн байна. Энэ асуудлын хувьд бол надад маргаад байх зүйл алга аа, би хүлээн зөвшөөрч байна... Т.М-д гар хүрсэн асуудлаас болоод надаас байнга сална, явна гэх болсон. Би Т.М-г явуулахгүй, салахгүй, хамт амьдрахын тулд айлгаж сүрдүүлж байсан нь үнэн, хүүхдүүдээ байнга зодсон, догшин авирласан гэж байна, одоо ийм байдлаас харахад хэн ч тэгж ойлгоно байх, надад маргаад өөрийгөө өмөөрөөд байх асуудал байхгүй ээ, хүүхдүүд үгэнд орохгүй, нэг нэгийгээ уйлуулна, хоол ундаа идэхгүй байна, асгална, гэр орноо үймүүлнэ гээд нэг иймэрхүү үед боль гээд ганц нэг алгадах, чимхэх, гарыг нь өргүүлж зогсоодог байсан, би одоо үнэхээр их гэмшиж байна..гэх мэдүүлэг / ... / хх-ийн 237, 248 хуу,  2-хх-ийн  244-245 хуу/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /1-хх-ийн 10-15 хуу/  

             Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд //1-хх-ийн 16-18  хуу/

            Хохирогч М.М-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /1-хх-ийн 19-20 хуу/

            М.С, М.М нарын  төрсний гэрчилгээний хуулбарууд /1-хх-ийн 34, 36 хуу/

Б.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-хх-ийн 04 хуу/

Б.Х иргэний үнэмлэхний лавлагаа   /2-хх-ийн 01 хуу/

Хохирогч Т.М-н  нэхэмжилсэн нийт  2.885.500 төгрөгийн үнийн дүн бүхий эмчилгээний зардал болон оршуулгын зардалтай холбоотой баримтууд  /хх-ийн 112-116 хуу/

Гэр бүлийн  хүчирхийллийн  нөхцөл  байдлын  үнэлгээний маягт /2 хх-ийн 227-235 хуу/

Эрсдлийн түвшинг “өндөр” гэж тогтоосон Аюулгүйн зэргийн  үнэлгээний  маягт /2-хх-ийн 236-237 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2 хх-ийн 247-250 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Б.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Х нь 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд  шилжих шөнө  Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр  баг Хэрлэнгийн 1-02 тоотод байх гэртээ согтуугаар 2 нас 11 сартай дагавар хүү М.С-г “уйллаа” гэх шалтгаанаар өшиглөх, гараараа цохих зэргээр зодож элэгний  урагдал, задрал, хэвлийн  хөндийн шингэн хуралт гэмтэл учруулж алсан,

 

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, Хэрлэнгийн 1-2 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Т.М-г бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, Хэрлэнгийн 1-2 тоотод дагавар хүү  1 настай М.М-г “юм хийлгэхгүй саад боллоо” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд  шилжих шөнө  Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр  баг Хэрлэнгийн 1-02 тоотод байх гэртээ хохирогч Г.Б-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,  

 

2019 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд дагавар хүү  бага насны хүүхэд болох М.С, М.М хамтран амьдрагч Т.М нарыг байнга зодсон,  М.С-г дүүгээ зодлоо гэх шалтгаанаар гарыг нь өргүүлж зогсоох, шилэн хүзүүн дээр нь гишгэх, хамтран амьдрагч Т.М-г надаас салвал хүүхдүүдтэй чинь ална, цагдаад хэлвэл шоронгоос гарч ирээд хариугаа авна гэх зэргээр дарамталсан нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Х нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Т.М, Г.Б, гэрч Г.Соёмбо, Ц.Уранбайгаль, Т.Мөнх-Алдар,  Б.Наранцэцэг,  Ч.Энхжав,  Ш.Энхтуяа,   Н.Батзаяа,  Э.Хурцбаатар, шинжээч Б.Өнөрборгил нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.  

   Аймгийн Прокурорын газраас Б.Хий үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

М.С-г зодож алсан хэргийн хувьд шүүгдэгч Б.Х нь шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөрдөн байцаалтын үед  М.С-г гараараа гэдэс рүү нь цохиж, нуруунд  өшиглөсөн”, “хохирогч Г.Б-г хүчиндэх зорилгоор ноцолдож байхад Г.Б-д түлхүүлээд унахдаа М.С-н дээрээс ойчсон, цагдаа нар дарамтлаад байхаар нь цохьсон гэж худлаа мэдүүлэг өгсөн” гэж хэргийн нөхцөл байдлын талаар өөр өөр байдлаар мэдүүлэг өгчээ.

Хэрэгт авагдсан хохирогч Г.Б-н өгсөн ...би   яг унтах гээд зүүрмэглээд  байж байтал Х хөнжил сөхөөд  гараараа миний хөхийг бариад оролдоод  байсан. Би зүгээр байгаа ч  ээ гээд Х-н гарыг хэд хэд түлхсэн. Тэгсэн гэнэт намайг дээрээс дарж аваад  дуугүй байгаарай гичий минь   гээд миний 2 гарыг бариад авсан,  тухайн үед би гадуур өмдөө тайлчихсан дотуур хар өнгийн ноосон  трикотой   унтаж байсан юм, тэгсэн тэрийг тайлах  гээд татаж  чангааж байгаад доош нь өвдөг хүртэл шувтлаад  тэгж татаж байхдаа миний  триког  урчихсан байсан, үүний нь би маргааш өглөө нь мэдсэн. Тэгээд би болиоч ээ гээд  М-г дуудаж  сэрээх гээд  их орилсон, тэгсэн Х дуугүй бай ална шүү гээд миний амыг дараад толгой руу  гараараа нэг удаа хүчтэй  цохисон,  мөн нүүр лүү бас  цохиод авсан. Тэгээд намайг хүчиндсэн...гэсэн мэдүүлэг, шинжээч Б.Өнөрборгилын өгсөн...учирсан гэмтлүүд нь хязгаарлагдмал талбайтай зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэсэн мэдүүлэг, талийгаачийн хэвлийн бусад эрхтэн болон хавирга зэрэгт  ямар нэгэн гэмтэл үүсгээгүй байгаа зэргээс үзэхэд Б.Х нь хохирогч Г.Б-д түлхүүлж, М.С-н дээрээс дарж унасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Харин Б.Х-н өгсөн... том хүү С уйлаад орилоод байсан тэгэхээр нь дуугүй бай гээд загнаад нуруу руу нь 2 удаа өшиглөөд, гэдэс рүү нь гараараа 2 удаа цохиод ор луугаа гараад унт гээд орон дээр тавьсан...гэх мэдүүлэг нь хэргийн бодит байдал буюу талийгаачийг зодож биед нь гэмтэл учруулж алсан нөхцөл байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Шүүгдэгч Б.Х нь мөрдөн байцаалтын үед хохирогч Г.Б-г хүчиндээгүй, хүчиндэхийг оролдсон боловч чадаагүй талаар мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь хохирогч Г.Буянжаргалын өгсөн... яг унтах гээд зүүрмэглээд  байж байтал Хүлгэн хөнжил сөхөөд  гараараа миний хөхийг бариад оролдоод  байсан. Би зүгээр байгаа ч  ээ гээд Хүлгэний гарыг хэд хэд түлхсэн. Тэгсэн гэнэт намайг дээрээс дарж аваад  дуугүй байгаарай гичий минь   гээд миний 2 гарыг бариад авсан,  тухайн үед би гадуур өмдөө тайлчихсан дотуур хар өнгийн ноосон  трикотой   унтаж байсан юм, тэгсэн тэрийг тайлах  гээд татаж  чангааж байгаад доош нь өвдөг хүртэл шувтлаад  тэгж татаж байхдаа миний  триког  урчихсан байсан, үүний нь би маргааш өглөө нь мэдсэн. Тэгээд би болиоч ээ гээд  М-г дуудаж  сэрээх гээд  их орилсон, тэгсэн Хүлгэн дуугүй бай ална шүү гээд миний амыг дараад толгой руу  гараараа нэг удаа хүчтэй  цохисон,  мөн нүүр лүү бас  цохиод авсан. Тэгээд намайг хүчиндсэн...2019 оны  12 сарын 21-ний  өглөө  мөн трико урагдсан дотоож үрийн шингэн болсон бололтой  алаг  болчихсон байсан...гэсэн мэдүүлгээр няцаагдаж байх бөгөөд хохирогчийн мэдүүлгэнд дурдагдсан трико урагдсан, дотоож үрийн шингэн болсон байсан гэх нөхцөл байдлууд нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтүүдэд триконд үүссэн урагдал нь шинэ, хохирогчийн өмсөж байсан дотоож болон үтрээнээс авсан арчдасанд эр бэлгийн эс илэрсэн нь Б.Х-н ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа талаар дурджээ.

Шүүгдэгч Б.Х нь Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбараар /2 хх-ийн 16-19 хуу/ тогтоогдсон байх бөгөөд Б.Х-г хүчиндэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүндүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Б.Х нь хохирогч Т.М, М.М нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хамтран амьдрагч Т.М, дагавар хүү М.М, М.С нарыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэх хэргийн хувьд мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрч гэм буруугийн хувьд маргаагүй болно.

Хэрэгт цуглуулсан хохирогч Т.М-н өгсөн...2019 оны  11 сарын 29-ний  өдөр  зодсоноос  хойш  хүүхдээ өмөөрлөө гэж ганц  2 удаа  алгадаж  барьсан асуудал бол  байгаа, гэхдээ  тухайн үед надад гэмтэл  учирч байгаагүй...2019 оны  10 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан.  Хамтран амьдраад 1 сар  л гайгүй  байсан түүнээс хойш буюу   2019 оны 11 сарын эхээр  миний 2 хүүхдэд гар  хүрдэг болсон, хэлэхээр   би хүүхдүүдээ өөрөө мэдэж байна, чи өмөөрөөд байхаар улам уур хүрээд байна гэж хэлдэг байсан.  Цагдаа сэргийлэхэд хэлнэ  гэхээр Х  чи олж долоох юм бэ Би үсрээд л ганц 2 жил авна,  авахгүй ч байж магадгүй гарч ирээд чамайг  хүүхдүүдтэй чинь ална, би аавынхаа замаар явж байгаа   миний аав ийм хулгайч байсан юм, орсон ч гэсэн надад энэ тэндээс   мэдээлэл их байдаг чиний яаж байгааг чинь  би мэднэ гэх  зэргээр  байнгын сэтгэл санааны  дарамтанд  байдаг байсан.  Би энэ хүнээс айсан намайг болон 2 хүүхэд маань  муу зүйл хийнэ байх  гэж айгаад  энэ хэрэг явдал  болтол  хуулийн байгууллага болон   ар гэрийнхэндээ нэг  үг  цухуйлгаагүй. Тэгээд  ерөнхийдөө  2019 оны 11 сараас энэ хэрэг явдал болтол байнгын айдас  түгшүүр  дарамтанд байдаг байсан... Тэгээд 2019 оны  11 дүгээр сарын эхнээс  л  гэр орноороо элдэв  янзын хүмүүс дагуулж  ирээд архиддаг болсон.  Тэгээд үүнийг нь хэлэхээр  би гэртээ  байна би  өөрөө мэдэж байгаа гэдэг болсон. Тэгээд явлаа  гэхээр ална хүүхдүүдийг чинь гаргаад шиднэ гэдэг,  хутга барьчихаад урдуур  яваад байдаг, айгаад  хэлэхээр би зүгээр  л хутга барьж байгаа биз дээ  гэдэг. Тэгээд намайг ганц  нэг удаа хөл рүү өшиглөж  байсан,   тэгээд 2019 оны  11 сарын 29-ний орой  айхтар зодсон тэгээд эмнэлэгт хэвтсэн.  Талийгаач хүүг маань бол 2019 оны 12 дугаар сарын 17-ны  өдөр дүүгээ  ундааны саваар цохичихсон чинь хүүг маань  тонгойлгоод шилэн хүзүү рүү нь хөлөөрөө доош нь дараад  жийгээд байсан,  тэгсэн манай хүү  бөөлжчихсөн чинь нохой шиг муу шээс чинь бөөлжлөө гээд  уурлаад байсан би  хүүгээ өмөөрөөд авсан чинь хүү бид хоёрыг давхар өшиглөөд унагаасан. Тэр үед Х “чи дандаа хүүхдүүдээ өмөөрдөг танай бага хүү чинь харин амь бөхтэй  юм гэж хэлж байсан... бага хүү бол байнга хөх биетэй байдаг, нүдэн дээр маань ч гэсэн гарыг нь өргүүлээд зогсоодог, хана мөргүүлж байсан,  муу 2 шээсээ өмөөрсөөр байгаад тэнэг болгочихсон, би одоо өөрийнхөөрөө хүмүүжүүлнэ гэдэг, бага хүү маань өдөртөө Хүлгэнтэй үлддэг болохоор байнга л зоддог Хүлгэний хүрэхээр л бага хүү цочоод айгаад уйлаад байдаг... гэх мэдүүлэг,  гэрч Т.Алдармөнхийн өгсөн...С их дуу муутай болсон байсан, ширүүн дуугарахаар айдаг чичирдэг болчихсон байсан, хүний үгэнд ордоггүй дүрсгүй нэг газраа томоотой  суудаггүй урдаас хэрэлддэг олон юм шулганаад байдаг цовоо хүүхэд байсан...гэх мэдүүлэг , гэрч Ш.Энхтуяагийн өгсөн...сүүлийн үед талийгаач нэг л уйтгартай  сандал дээрээ байнга л суугаад босож найз нөхөдтэйгээ тоглох нь багасаж ямар нэгэн зүйлд шаналдаг юм шиг санагддаг болсон...гэх мэдүүлэг,  хохирогч М.М, талийгаач М.С-н  биед учирсан гэмтлүүд нь өөр өөр цаг хугацаанд үүсэн байх боломжтой талаар шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан зэргээс үзэхэд шүүгдэгчийг хамтран амьдрагч Т.М, дагавар хүү М.М, М.С нарыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан М.С, М.М нарыг төрсний гэрчилгээний хуулбаруудаас үзэхэд М.С нь 2017 оны 01 дүгээр сарын 18-нд төрсөн, М.М нь 2018 оны 09 дүгээр сарын 26-нд төрсөн байх бөгөөд 2 нас 11 сартай, 1 нас 3 сартай бага насны хүүхдүүд болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 Иймд шүүгдэгч Б.Х-г хүнийг алах болон  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Х-г хүнийг алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг,

урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг,

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.  

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай хоёр  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт/ гэмт хэрэг үйлдсэнийг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан  байна.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж уг гэмт хэрэгт оногдуулах  хорих ялын хэмжээ 2 жилээс 8 жил байсныг 5 жилээс 12 жил болгон өөрчилжээ.  Энэ нь түүний эрхзүйн байдлыг дордуулж байх тул шүүгдэгч Б.Х-н 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө  үйлдсэн хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулахдаа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх  Эрүүгийн хуульд заасны дагуу ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасны дагуу оногдуулсан бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг бүх насаар нь хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу Б.Х-д  2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 28 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан бүх насаар нь хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг бүх насаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Т.М нь эмчилгээний зардал болон оршуулгын зардалд нийт 2.885.500 төгрөг нэхэмжилж нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд  Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Х-с 2.885.500 төгрөгийг гаргуулж хохирогч Т.М-д олгох  үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн энэ хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хоригдсон 185 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Хараа”, “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архины 2 ширхэг хоосон шил, Нийслэл нэртэй 2.5 литрийн пивоны сав 1 ширхэг, цэцэгтэй шар өнгийн орны даавуу 1 ширхэг, дотор хэсэг нь цулгуй гадар хэсэгт нь өвлийн өвгөний зураг бүхий зузаан бүтээлэг 1 ширхэг, шоо хээтэй цагаан өнгийн орны дэвсгэр даавуу 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд /трико/ 1 ширхэг, цагаан саарал өнгийн дотоож 1 ширхэг, арчдас  зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, Т.М, Б.Х нараас мэдүүлэг авах ажиллагааг дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн 2 ширхэг DVD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст  хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Х-г хүнийг алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, урьд нь хүчиндэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсоны дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэргийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг  хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасны дагуу оногдуулсан бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг бүх насаар  хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу Б.Х-д 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 28 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан бүх насаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг бүх насаар хорих ялаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.Х-д оногдуулсан бүх насаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Х-н 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хоригдсон 185 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Х-с 2.885.500 төгрөгийг гаргуулж хохирогч Т.М-д олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Хараа”, “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архины 2 ширхэг хоосон шил, Нийслэл нэртэй 2.5 литрийн пивоны сав 1 ширхэг, цэцэгтэй шар өнгийн орны даавуу 1 ширхэг, дотор хэсэг нь цулгуй гадар хэсэгт нь өвлийн өвгөний зураг бүхий зузаан бүтээлэг 1 ширхэг, шоо хээтэй цагаан өнгийн орны дэвсгэр даавуу 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд /трико/ 1 ширхэг, цагаан саарал өнгийн дотоож 1 ширхэг, арчдас  зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, Т.М, Б.Х нараас мэдүүлэг авах ажиллагааг дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн 2 ширхэг DVD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст  хэрэгт хавсаргасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ГАНЗОРИГ

 

 

 

                                            ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН

 

 

 

                                            ШҮҮГЧ                                   Э.ОДХҮҮ