| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0141/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0141/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуацай овгийн Ган-Өлзийгийн Тэмүүжинд холбогдох 2039001500105 дугаартай хэргийг 2020 оны 06 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Т нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг, Улсын тусгай хамгаалалттай Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болох “Цагаан даваа” гэх газар зөвшөөрөлгүйгээр 4 м3 шинэс мод хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Х.Б-н өгсөн:...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаан даваа” гэх газарт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн хэрэг гарсан. Тухайн газар нь мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй, улсын тусгай хамгаалалттай газар нутаг юмаа. Ойролцоогоор 4 куб метр орчим шинэс мод бэлтгэсэн байсан. Дадал сумын иргэн Г.Т, Г.Т нар бэлтгэсэн байсан. Эдгээр хүмүүс ямар нэгэн зөвшөөрөл эрхийн бичиг аваагүй ээ. Цагаан даваа гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хариуцан хамгаалж ажилладаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 34хуу /
Гэрч Б.Эрхэмбаатарын өгсөн:..цагаан өнгийн мазда титан маркийн 98-31 УБС улсын дугаартай автомашин миний эзэмшлийн байсан. Тэгээд 2018 оны намар 10 сард Дадал сумын Тэмүүжин гэх хүнд 2 тооны тугалан бяруугаар зарсан. Одоо надад ямар нэгэн хамаарал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуу/
Гэрч Ч.Зүгдэрдэмидийн өгсөн:...би 9831 убс улсын дугаартай автомашиныг 2007, 2008 оны үед шиг санаад байна яг тодорхой бол санахгүй байна Хэнтий аймгийн Батноров сумын нэг хүнд зарж борлуулсан юм, тэгээд уг автомашины улсын дугаар нь миний нэр дээр яваад байсан учир би Мазда титан маркийн автомашины 9831 убс улсын дугаарыг өөрийн нэр дээрээс хасалт хийлгэсэн юм...автомашин нь одоо надад ямар нэгэн хамаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 148 хуу/
9831 убс улсын дугаартай mazda titan маркийн автомашины үнэлгээг 2.386.800 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШД172 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-27 хуу /
Шүүгдэгч Г.Т-ийн хууль бусаар бэлтгэсэн 4 м3 хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээг 240.000 /хоёр зуун дөчин мянга / төгрөгөөр тогтоосон Биндэр сумын Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7 дугаартай дүгнэлт /хх-ийн 150 хуу/
Яллагдагч Г.Т-ийн өгсөн...би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын төвд байх гэртээ байж байгаад түлээний модтой болох зорилгоор өөрийн төрсөн ах Т-н хамт ойролцоогоор 13 цагийн үед Дадал сумын Балж багийн нутагт байх Цагаан даваа гэх газар луу өөрийн цагаан өнгийн Мазда титан маркийн 9831 УБС улсын дугаартай автомашинтай явсан юм. Тухайн үед би мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл гэж аваагүй бөгөөд Тэмүүлэн ахыг мод бэлтгэх эрхийн бичгээ авсан юм уу гэхээр нь би Тэмүүлэн ахад авсан гээд хэлчихсэн юм. Тэгээд бид хоёр Цагаан даваа гэх газартаа ирээд нийт 5 ширхэг босоо хуурай шинэс мод хөрөөдөж унагаагаад, уг моднуудаа ойролцоогоор 1 метр 50 см-ээр нь хөрөөдөж багцлаад машиндаа ачсан, тэгээд хууль бусаар бэлтгэсэн моднуудаа бүгдийг нь машиндаа ачиж дуусаад бид хоёр тэндээсээ шууд Дадал сумын төв рүүгээ хөдөлсөн. Тэгээд ойролцоогоор 18 цагийн үед Дадал сумынхаа төвд орж ирж явж байгаад сумынхаа хэсгийн төлөөлөгчид баригдчихсан юм...би тухайн үед мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...мазда титан маркийн 9831 убс улсын дугаартай автомашин, цагаан өнгийн цахилгаан хөрөө зэрэг эд зүйлсийг ашигласан, өөр ямар нэгэн зүйл ашиглаагүй...Уг автомашин маань ямар нэгэн гэрчилгээ гэх зүйл байхгүй, би уг автомашинаа 2018 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Батноров сумын зүс мэдэх нэг залуугаас 2 бяруугаар худалдаж авч байсан, тухайн үед ч гэсэн автомашины маань ямар нэгэн гэрчилгээ гэх зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/
Г.Т нь Төрийн сангийн 100181213004 дугаарын дансанд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нөхөн төлбөрт тооцож нийт 240.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт / хх-ийн 113 хуу/
Г.Т нь Төрийн банкны 100181213004 дугаарын дансанд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нөхөн төлбөрт тооцож нийт 480.000 төгрөг төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт / хх-ийн 158 хуу/
Хэргийн газарт үзлэг хийж хэрэг болсон газар нь Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг, Цагаан даваа гэх газар бөгөөд Дадал сумын төвөөс баруун хойд зүгт 12 км зайтай, N 49.04.05.06 Е 111.28.42.4 гэсэн байршилд байгаа болохыг тэмдэглэж авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 08-10 хуу/
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг, Цагаан даваа гэх N 49.04.05.06 Е 111.28.42.4 гэсэн байршилд байгаа газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг тухай Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаартай албан бичиг /хх-ийн 157 хуу/
Эд мөрийн баримтаар цагаан өнгийн гинжит хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 хуу/
Г.Т-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мазда титан маркийн 9831 убс улсын дугаартай автомашин болон хууль бусаар бэлтгэсэн 4 м3 шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоол /хх-ийн 17-18 хуу/
Г.Т-ийн иргэний үнэмлэхний хуулбар нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 88 хуу/
Г.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 115-116, 160 хуу/
Мазда титан маркийн 9831 убс улсын дугаартай автомашиныг Ч.Зүгдэрдэмид нь 2018 оны 10 дугаар сарын 16-нд хасалт хийлгэсэн тухай Автотээврийн үндэсний төвийн хасалтын тодорхойлолт /хх-ийн 118 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Т нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг, улсын тусгай хамгаалалттай Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болох “Цагаан даваа” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 4м3 шинэс модыг гинжит хөрөө ашиглан бэлтгэж, Мазда титан маркийн 9831 убс улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Т нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Х.Б болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хохирогч Х.Бын өгсөн... Дадал сумын Балж багийн нутаг “Цагаан даваа” гэх газарт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн хэрэг гарсан. Тухайн газар нь мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг юм. Ойролцоогоор 4 куб метр орчим шинэс мод бэлтгэсэн байсан. Дадал сумын иргэн Г.Т, Г.Т нар бэлтгэсэн байсан. Эдгээр хүмүүс ямар нэгэн зөвшөөрөл эрхийн бичиг аваагүй ээ...гэх мэдүүлэг, Г. Т-н өгсөн... Тухайн үед би мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл гэж аваагүй бөгөөд Тэмүүлэн ахыг мод бэлтгэх эрхийн бичгээ авсан юм уу гэхээр нь би Тэмүүлэн ахад авсан гээд хэлчихсэн юм. ...гэх мэдүүлгүүдээс үзэхэд Г.Т-г зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Т-ийн хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 240.000 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /240.000х3=720.000/ 720.000 төгрөг гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Т нь 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын төлбөрт тооцож төлсөн болох нь Хаан банк болон Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Т нь ...би өөрийн эзэмшлийн 9831 убс улсын дугаартай Мазда титан маркийн тээврийн хэрэгсэлээр бэлтгэсэн...гэж мэдүүлэг өгсөн, гэрч Б.Эрхэмбаатар нь...цагаан өнгийн мазда титан маркийн 98-31 УБС улсын дугаартай автомашин миний эзэмшлийн байсан. Тэгээд 2018 оны намар 10 сард Дадал сумын Тэмүүжин гэх хүнд 2 тооны тугалан бяруугаар зарсан. Одоо надад ямар нэгэн хамаарал байхгүй...гэж мэдүүлэг өгсөн, гэрч Ч.Зүгдэрдэмид нь ...би 9831 убс улсын дугаартай автомашиныг 2007, 2008 оны үед шиг санаад байна яг тодорхой бол санахгүй байна Хэнтий аймгийн Батноров сумын нэг хүнд зарж борлуулсан юм, тэгээд уг автомашины улсын дугаар нь миний нэр дээр яваад байсан учир би Мазда титан маркийн автомашины 9831 убс улсын дугаарыг өөрийн нэр дээрээс хасалт хийлгэсэн юм.... автомашин нь одоо надад ямар нэгэн хамаагүй...гэж мэдүүлэг өгсөн бөгөөд мазда титан маркийн 9831 убс улсын дугаартай автомашины өмчлөгч нь Г.Т-г гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу уг автомашиныг хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Т-г улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9831 убс улсын дугаартай Мазда титан маркийн автомашин, эд мөрийн баримтаар хураагдсан гинжит хөрөө, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 4 м3 хэмжээтэй шинэс модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Т-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ