Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 51

 

   2017 оны 01 дүгээр сарын 19             Дугаар156/ШШ2017/00025                    Хэрлэн сум  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Хэргийн индекс: 156/2017/00025/И 

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
          Нэхэмжлэгч: “Скайтел”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,
         Хариуцагч: Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум, 4 дүгээр баг, Хайлаастын 17-01 тоотод оршин суух, Дамдинсүрэнгийн Цэцэгмаа /РД:СИ57021908/-д холбогдох,
         Ярианы төлбөр 55 940 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
     “Д.Цэцэгмаа нь манай нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 01 дугаар 09-ний өдөр дараа төлбөрт Postpaid Nice үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91969620 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Д.Цэцэгмаа нь гэрээний үүргээ үл биелүүлж 91969620  дугаарын 2014 оны 12 дугаар сарын байдлаарх төлбөр 51 940 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.6-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Д.Цэцэгмаа нь төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 
Иймд Д.Цэцэгмаагаас төлбөрийн үлдэгдэл болох 51 940 төгрөг, үүнээс гэрээний 5.1.7-д заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасч, үлдэгдэл 51 940 төгрөг, нотариатын зардалд    4 000 төгрөг, нийт 55 940 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч Д.Цэцэгмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
 “Миний бие “Скайтел” ХХК-ийн ярианы төлбөр 55 940 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 55 940 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...төлбөрийг барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

  Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад     
      ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Д.Цэцэгмаагаас ярианы төлбөр 55 940 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Д.Цэцэгмаа нь ярианы төлбөр 55 940 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
 
             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Цэцэгмаагаас ярианы төлбөр     55 940 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Д.Цэцэгмаа нь 55 940 төгрөгийг төлөхөөр хүлээн  зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 550  төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2 275 төгрөгийг улсын орлогод үлдээж, 2 275 төгрөгийг улсын орлогоос /Төрийн сангийн 180000941 тоот данснаас/ буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Д.Цэцэгмаагаас 2 275 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч байгууллагад тус тус олгосугай.
    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


                                    ШҮҮГЧ                                    Ж. БОЛДБААТАР