| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0157/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0157/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгч Л.Х нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Л.Ххолбогдох 2039001880140 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 24-21 УНЯ улсын дугаартай CIVIC маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг 11.5 Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт байрлах 6 дугаар цэцэрлэгийн урд замд 96-41 улсын дугаартай Harrier маркийн тээврийн хэрэгслэлтэй мөргөлдөж, 24-21 УНЯ улсын дугаартай CIVIC маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.С эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Л.Х нь: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, иргэний нэхэмжлэгч Б.Ц 700.000 төгрөг хүлээлгэн өгсөн байгаа, үлдсэн хохирлоо төлнө, төлөхөө илэрхийлж байна” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Т өгсөн:...Би нөхөр Л.Х, охин Т. нарын хамт Хэнтий аймагт явж байгаад миний нөхөр Л.Х охин Т.С машиндаа суулгаж согтуу давхиад осол гаргасан байсан...Миний нөхөр Л.Х бичиг баримтгүй учраас 2421 уня улсын дугаартай автомашиныг би нэр дээрээ авсан юм. Тэрнээс Л.Х эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Л.Х 2014 оноос хойш хамт амьдарч байна. Бид хоёр дундаасаа Т.С гэдэг охинтой, энэ охин маань одоо 4 настай. Би Т.С-с гадна 4 хүүхэдтэй...Манай нөхөр Л.Х бага охин Т.С өөр хүүхэдгүй. Т.С улсын бүртгэлд бүртгүүлэхэд Л.Х бичиг баримтгүй болохоор би нэр дээрээ бүртгүүлсэн юм...надад гомдол санал байхгүй... 2421 уня улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нөхөр Л.Х тээврийн хэрэгсэл байгаа юм. Би нэр дээрээ л авсан болохоос минийх биш надад нэхэмжлэх зүйл байхгүй, надад гомдол санал байхгүй... Би нөхөр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотоос 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум орох гээд гарсан. Тэгээд Түвшинширээ сум явж байхад очих гэж байсан айлд ажил явдал гарсан гэхээр нь очихоо больсон. Тэгээд өнөөдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд орж ирсэн. Ирж байхад машины амортизатор эвдэрчихээр нь Эрдэнэ худалдааны төвийн баруун талд байх дугуй засвар орсон. Тэгээд машинаа засуулж байгаад манай нөхөр Л.Х намайг хоол аваад ир гэсэн. Тэгэхээр нь би Элит худалдааны төв ороод бууз аваад ирэхэд манай нөхөр гурван ширхэг 0.5 литрийн Боргио нэртэй шар айрагнаас гурван ширхэгийг уусан байсан. Тэгээд би машинаа бариад Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын З/А-1 тоотод очсон. Тэндээс гарах гэж байхад манай нөхөр би охиноо аваад явлаа гээд Т.С-г аваад машиндаа суулгаад хөдөлсөн. Тэгээд би араас нь харсан их хурдтай яваад өгсөн. Тэгэхээр нь би тэр айлын эзэн Н гэх эмэгтэйгээр цагдаа руу залгуулаад би өөрөө ярьсан. Тэгээд удаагүй байхад 3 дугаар сургуулийн хажууд аваар гаргасан байна гэж цагдаа надад хэлсэн. Би тэгээд тэр газар нь очиход машины хажууд охин маань толгойгоо бариад доошоо хараад уйлаад сууж байсан. Удаагүй эмнэлгийн тэрэг ирээд эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд манай охиныг гар нь хугарсан, нүдний нарийн савхан яс нь цууралттай байна яаралтай хот явж үзүүл гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-15, 27 хуу/
Иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн өгсөн....Би 2020 оны 04 сарын 02-ны өдөр Элит мандал зоогийн газар дээрээс өөрийн бага хүү Д.М-г арын суудалд суулгаад Өндөрхаан хороолол орох гээд хөдөлсөн. Тэгээд тэндээсээ хөдлөөд би урд засмал замаар удаан явж байхад өөдөөс их хурдтай хоёр тал руугаа орж гараад нэг машин өөдөөс ирж байсан. Тэгэхээр нь би баруун гар тал руугаа дарах гээд харсан гэрлийн шон тээглээд дарж чадаагүй, тэгээд энэ машин ирээд мөргөчих вий дээ гэж бодоод баруун тал руугаа шахаад л байсан машины урдаас жолоочийн эсрэг талыг мөргөсөн. Их хүчтэй мөргөсөн болохоор нүд харанхуйлаад байж байгаад хүүгээ харсан урд талын суудлын доор байсан. Би урд талын толио мөргөөд духнаас цус гарч байсан. Осол болоод удаагүй байхад нөгөө машинд байсан нэг өвгөн жоохон охин хоёрыг эмнэлэг аваад явсан. Би араас нь эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очсон нөгөө машинд байсан настай эрэгтэй үзүүлж байхаар нь эвгүй санагдаад үзүүлэхгүй явсан... Миний гурав дахь хүүхэд Д.М гэдэг хүүхэд одоо 5 настай. Машины арын суудал дээр сууж явсан. Тухайн үед толгойн хөдөлсөн байсан. Одоо зүгээр байгаа....Би нийт 12.192.000 мянган төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөн дүнгээс өөрийн тээврийн хэрэгслийн даатгалаар төлөгдсөн 6.246.700 мянган төгрөг төлөгдсөн. Энэ даатгалаас гаргаж өгсөн мөнгөн дүнг хасаад 5.954.000 төгрөгийг одоо нэхэмжилж байна. Би холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлсэн байгаа...Би Авто Рент ХХК-тай гэрээ байгуулж Harrier маркийн 96-41 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Би Авто Рент ХХК-ний нэр худалдан авч сар бүр төлөлт хийж явдаг тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээ 11.406.700 төгрөг болсноос би өөрийн даатгалаар 6.246.700 төгрөг гаргуулан авч хувиасаа 5.954.000 төгрөг гарган тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засуулсан...одоо хэвийн ажиллагаантай болсон Авто Рент ХХК-тай би нэхэмжлэл шилжүүлэх гэрээ байгуулан нэхэмжлэх эрхээ өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Одоо би өөрөөсөө гаргаж тээврийн хэрэгслээ засуулсан мөнгөө нэхэмжилж байгаа Авто Рент ХХК нэхэмжлэлд хамаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4728 дугаартай дүгнэлтэнд:
1. Т.С-ийн биед тархи доргилт, баруун шууны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ /хх-ийн 32 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Ц-ийн биед тархи доргилт, духанд шарх, хоёр гарын нэгдүгээр хурууны уг хэсэг, хоёр өвдөг, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэжээ /хх-ийн 38 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 252 дугаартай дүгнэлтэнд:
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтэнд
Л.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 Эсрэг Хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. мөн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/. эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Л.Х нь жолооч биш бүртгэлгүй байна. гэжээ /хх-ийн 53-54 хуу/
Б.Ц-ийн эзэмшлийн Toyoto Harrier маркийн 9641 уае улсын дугаартай машинд учирсан эвдрэлийн үнэлгээг 11.406.700 төгрөгөөр тогтоосон эд хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 6008 дугаартай дүгнэлт /хх-ийн 60 хуу/
Л.Х-ын яллагдагчаар өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн охин Т.С-г хажуудаа суулгаад 2421 уня улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Hariar маркийн 9641 уае улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан....Надад бичиг баримт байхгүй. Би улаан паспорт өгч байх үед авч байсан тэрнээс хойш улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Би 1955 оны 11 сарын 02-ны өдөр хөвсгөл аймгийн Орхонтуул сумын Л-ийн 2 дахь хүү болон мэндэлсэн....Би Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 107 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд, ослын газрын бүдүүвч зураг /хх-ийн 04-08 хуу/
Л.Х-г согтууруулах ундаа хэрэглсэн эсэхийг багажаар шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 1.22 хувь байсныг тэмдэглэж авсан тэмдэглэл /хх-ийн 09 хуу/
Toyoto Harrier маркийн 9641 уае улсын дугаартай автомашины эзэмшигч нь Авто Рент ХХК, 2421 уня улсын дугаартай honda civic маркийн автомашины эзэмшигч нь Т.Туяацэцэг болохыг тодорхойлсон Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 73, 75 хуу/
Иргэний нэхэмжлэгч Б.Ц-н эмчилгээний зардал болон автомашины эвдрэлтэй холбоотойгоор нийт 5.946.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, хохиролтой холбоотой нотлох баримтууд /хх-ийн 77-86, 90-98 хуу/
Авто рент ХХК-иас Toyoto Harrier маркийн 9641 уае улсын дугаартай автомашинтай холбоотой шаардах эрхээ Б.Ц-д шилжүүлсэн тухай “Шаардах эрх шилжүүлэх хэлцэл” /хх-ийн 79 хуу/
Л.Х нь иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй тухай Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/378 дугаартай албан бичиг /хх-ийн 116 хуу/
Л.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118 хуу/
Л.Х регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 117 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 130-132 хуу/
Л.Х-с иргэний нэхэмжлэгч Б.Ц-д 700.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 177 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 24-21 УНЯ улсын дугаартай honda CIVIC маркийн автомашиныг жолоодож явахдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 96-41 УАЕулсын дугаартай Toyota Harrier маркийн автомашинтай мөргөлдөж, 24-21 УНЯ улсын дугаартай CIVIC маркийн автомашинд зорчиж явсан 4 настай Т.С-н эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шууны далд хугарал бүхий гэмтэл учруулсан, 96-41 УАЕ улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашиныг жолоодож явсан Б.Ц болон зорчигч 5 настай Д.М нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл учруулсан, Б.Ц-н эзэмшлийн 96-41 УАЕ улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашинд 11.406.700 төгрөгийн үнийн дүн бүхий эвдрэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үүнээс Т.С-н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Л.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Т, иргэний нэхэмжлэгч Б.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Л.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөний уг зам тээврийн осол гарсан болох нь Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр, уг зам тээврийн ослын улмаас хохирогч Т.С биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
Тухайн үед 24-21 УНЯ улсын дугаартай honda CIVIC маркийн автомашиныг Л.Х нь жолоодож явсан болох нь шүүгдэгч Л.Х болон гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдсон, шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна. Л.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Л.Х 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзлээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Л.Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж дүгнэв.
2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсхийг шалгасан тэмдэглэлд /хх-ийн 09 хуу/ Л.Х-н амьсгал дахь спиртын агууламж 1.22 хувь гэж тусгагдсан байх бөгөөд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар А/138, А/131 тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дахь хэсэгт “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль(%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх ба Л.Х-н амьсгал дахь спиртийн агууламж 1.22 % илэрсэн байх тул түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Х-г дээрх үйлдлийг нь Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Х-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Ц нь эмчилгээний зардал болон автомашины эвдрэлтэй холбоотойгоор нийт 5.946.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Л.Хүрэлбаатараас 700.000 төгрөг хүлээн авсан талаарх баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг иргэний нэхмэжлэгч Б.Ц-д 5.246.000 төгрөгийн төлбөртэй гэж үзлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Т нь эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Т-т төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх залатад заасны дагуу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу хохирлоо нөхөн төлөх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧЭ.ОДХҮҮ