| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00695/И |
| Дугаар | 54 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 54
2017 оны 01 дүгээр сарын 20 Дугаар156/ШШ2017/00054 Хэрлэн сум
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00695/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Дадал сум, Баян-Овоо багийн 03-26 тоотод оршин суух, Дэмчигсүрэнгийн Дамдинпүрэв /РД:СВ81040812/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргад холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 746 226 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Дамдинпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Д.Дамдинпүрэв миний бие 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс Дадал сумын Ерөнхий боловсролын сургуулийн Захирлаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 2/295 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэл гаргасан бөгөөд Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 247 дугаар шийдвэр, Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр магадлаын дагуу сургуулийн захирлаад эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 15 246 726 төгрөгийг авсан болно. Тухайн үед хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар нь Шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн биелүүлээгүй гацаасаар байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шугамаар 2016 оны 01 дүгээр сарын 27-нд буцааж томилсон. 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 1 сарыг дуусталх хугацаанд нийт 4 746 226 төгрөг цалинд авахаар тооцоо байна. нэг өдрийн дундаж цалинг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын дагуу тооцон гаргасан Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 39 дүгээр магадлал үндэслэсэн болно. Иймээс миний 2015 оны 08 дугаар сарын 20-оос 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 4 746 226 төгрөгийг Хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч надад олгуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Дамдинпүрэв, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октъябрь, Г.Лхагвахатан нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч Д.Дамдинпүрэв нь хариуцагч Хэнтий аймгийн засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 746 226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Эвлэрлийн гэрээнд: Харицагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч .Бат-Октъябрь, Г.Лхагвахатан нар нь нэхэмжлэлийн шаардлага 4 746 226 төгрөгийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад нэхэмжлэгч Д.Дамдинпүрэв нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 746 226 төгрөгнөөс татгалзаж, 3 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хувааж Аймгийн Засаг даргад эрх шилжүүлгийн тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын боловсролын салбарын төсвөөс гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүх талуудын тайлбар болон тэдний хооронд бичгээр байгуулсан Эвлэрлийн гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Дамдинпүрэв нь хариуцагч хариуцагч Хэнтий аймгийн засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 746 226 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Дамдинпүрэв, харицагч Харицагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч .Бат-Октъябрь, Г.Лхагвахатан нар нь нэхэмжлэлийн шаардлага 4 746 226 төгрөгийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад нэхэмжлэгч Д.Дамдинпүрэв нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 746 226 төгрөгнөөс татгалзаж, 3 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны бүрэн гаргуулан авахаар, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч .Бат-Октъябрь, Г.Лхагвахатан нар нь 3 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хувааж Аймгийн Засаг даргад эрх шилжүүлгийн тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын боловсролын салбарын төсвөөс гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.Дамдинпүрэв, хариуцагч Хэнтий аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октъябрь, Г.Лхагвахатан нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр тохиролцсон зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч Д.дамдинпүрэвийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 90 890 төгрөгийн тал хувь болох 45 445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 45 445 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.Дамдинпүрэвд, хариуцагч Хэнтий айгийн Засаг даргын тамгын газраас 45 445 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Дамдинпүрэвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжийг хариуцагч тал нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР