| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0161/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0161/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгч А.А, Э.Х
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганхуяг нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х , А.А нарт холбогдох 2039000000134 дугаартай хэргийг 2020 оны 06 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч А.А нь: “зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Э.Х-д мод бэлтгэх зөвшөөрөл байгаа гэж хэлээд дагуулж явсан” гэжээ.
Шүүгдэгч Э.Х нь: “ мод бэлтгэх зөвшөөрөлтэй гэхээр нь итгээд хамт модыг нь бэлтгэж өгсөн” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч С.З-ийн өгсөн:...Надад хэргийн талаар бол мэдэх зүйл огт байхгүй, цагдаагийн тасгаас ирүүлсэн албан бичгийн дагуу сумын Засаг дарга маань намайг эрүүгийн 2039000000134 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролц гэсэн учир би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Надад энэ хэрэгт өөр хэлж ярих зүйл алга байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй А, Х нар нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулж дууссан... гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуу/
Гэрч Г.Цэдэвсүрэнгийн өгсөн:...2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Биндэр сумын Баянгол 3 дугаар багийн нутагт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж явахад Хэнтий Биндэр сумын 3 дугаар багийн нутаг “Өнчин толгой” гэх газарт 35 ширхэг ургаа мод огтолж унагасан мөн тус ойгоос 5 м 10 см урттай, 6 метр куб орчим хуурай хэрэглээний шургааг мод бэлтгэн хоёр хэсэг газар хувааж тавьсан байсан тэгэхээр нь би уг моднуудыг хэн бэлтгэсэн болохыг нь тус багийн иргэн Энхтулга гэх хүнээс асууж лавлахад А, Х гэх хүмүүс бэлтгэсэн байж магадгүй, уг хүмүүс ой руу орж байсан гэж хэлж ярьсан, тэгэхээр нь би уг хүний мэдээллийн дагуу Х гэх хүнтэй уулзахад Х нь уг газраас хууль бусаар мод бэлтгэсэн болохоо хэлсэн, тэгээд би холбогдох материалыг сумныхаа цагдаагийн тасагт шалгуулахаар шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 71 хуу/
Биндэр сумын Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтээр А.А, Э.Х нарын бэлтгэсэн 3.8 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээг 427.260 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 87 хуу/
Яллагдагч Э.Х-ын өгсөн...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 03 сард яг хэдний өдөр болохыг нь сайн санахгүй байна хөдөө гэртээ байж байхад манай хүргэн ах А нь над руу утсаар яриад надад хандан хамт мод бэлдэлцээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд зөвшөөрсөн. Тухайн үед ойролцоогоор 11-12 цагийн үе л байсан байх гэж бодоод байна. Тэгээд А ах бид хоёр үдээс хойш л юм даг яг хэдэн цаг болж байсан болохыг нь сайн санахгүй байна Биндэр сумынхаа 3 дугаар багийн нутаг Өнчин толгой гэх газар луу мод бэлтгэхээр А ахын ногоон өнгийн мотоциклтой нь явсан. Тэгээд А ах бид хоёр уг газартаа ирээд тухайн үед авч явж байсан шар улаан өнгийн цахилгаан хөрөөгөөрөө ургаа модыг хөрөөдөн унагаж эхэлсэн. Тэгээд А ах бид хоёр нийт 35 ширхэг ургаа модыг хөрөөдөж унагаасан бөгөөд уг 35 ширхэг ургаа модоо хөрөөдөж унагааж дуусгахад харуй бүрий болоод бид хоёр уг 35 ширхэг ургаа модоо А ахынх руу татаж чадалгүй уг газартаа үлдээгээд дараа тэгж байгаад ирж авахаар болсон юм...Би тухайн үед уг нь А ахтай Өнчин толгой гэх газар луу мод бэлтгэхээр явахдаа А ахад хандан та мод бэлтгэх эрхийн бичгээ авсан юм уу гэхэд А ах надад хандан байгаа, асуудалгүй гэж хэлсэн, тэгэхээр нь л Би А ахын хамт мод бэлтгэхээр хамтдаа явсан юм. Гэтэл А ах мод бэлтгэх архийн бичгээ аваагүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 хуу/
А.А-ын яллагдагчаар өгсөн:... би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед Х-н хамт Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Өнчин толгой гэх газраас 35 ширхэг ургаа модыг бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг гэж аваагүй...Би өвөлжөөн дээрээ хашаа барих гээд л хууль бусаар мод бэлтгэчихлээ ийм асуудал гаргасандаа харамсаж байна...Х бид хоёрын хууль бусаар мод бэлтгэсэн Өнчин толгой гэх газар нь Биндэр сумын төвөөс ертөнцийн зүгээр хойд зүгт ойролцоогоор 20 гаран км-т байдаг... Х бид хоёр хууль бусаар 35 ширхэг ургаа модыг бэлтгэхдээ миний эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй вени маркийн мотоцикль, шар улаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг ашигласан, өөр ямар нэгэн зүйл ашиглаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 хуу/
А.А Э.Х нар нь Төрийн сангийн 100181055408 дугаарын дансанд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нөхөн төлбөрт тооцож тус тус 214.130 төгрөг нийт 428.260 төгрөг төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт / хх-ийн 135-136 хуу/
Э.Х нь Төрийн сангийн 100181055408 дугаарын дансанд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нөхөн төлбөрт тооцож 427.260 төгрөг төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт / хх-ийн 173 хуу/
Э.Х нь Төрийн сангийн 100181055408 дугаарын дансанд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нөхөн төлбөрт тооцож 427.260 төгрөг төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт / хх-ийн 174 хуу/
Хэргийн газарт үзлэг хийж хэрэг болсон гэх газар нь Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Баянгол багийн Өнчин толгой гэх N480 461 40.4 E1100 281 01.8 координаттай байршилд байгаа болохыг тэмдэглэж авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 10-13 хуу/
Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Баянгол багийн Өнчин толгой гэх N480 461 40.4 E1100 281 01.8 координаттай байршилд байгаа газар нь улсын тусгай хамгаалалттай газарт давхцалгүй тухай Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 226 дугаартай албан бичиг /хх-ийн 131 хуу/
Эд мөрийн баримтаар шар улаан өнгийн гинжит хөрөөг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-37/
А.А, Э.Х нарын гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан гэх Вени маркийн мотоцикль болон хууль бусаар бэлтгэсэн 3.8м3 хэмжээтэй шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолууд /хх-ийн 40, 54-55 хуу/
Уг эрүүгийн хэрэгт Биндэр сумын 3 дугаар багийн Засаг дарга С.З-г хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын орлогчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаартай албан бичиг /хх-ийн 59 хуу/
Э.Х, А.А нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 155, 157 хуу/
Э.Х, А.А нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103, 117 хуу/
Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Баянгол багийн Өнчин толгой гэх N480 461 40.4 E1100 281 01.8 координаттай газар нь ашиглалтын бүсийн ой мөн талаар тодорхойлсон Хэнтий аймгийн Биндэр сумын газрын даамлын тодорхойлолт, бүдүүвч зураг /хх-ийн 128-129 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 138-139 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч А.А, Э.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.А нь 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Өнчин толгой гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 3.8 м3 модыг гинжит хөрөө ашиглан бэлтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.А нь шүүх хуралдааны үед Э.Х-д мод бэлтгэх зөвшөөрөлтэй гэж хэлэн дагуулж явсан, шүүгдэгч Э.Х нь А.А-д итгээд хамт явж мод бэлтгэсэн гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч нарын энэ мэдүүлгийг үгүйсгэх, няцаах нотлох баримт байхгүй бөгөөд мөрдөн байцаалтын үед яллагдагч Э.Х нь...мод бэлтгэхээр явахдаа А ахад хандан та мод бэлтгэх эрхийн бичгээ авсан юм уу гэхэд А ах надад хандан байгаа, асуудалгүй гэж хэлсэн, тэгэхээр нь л Би А ахын хамт мод бэлтгэхээр хамтдаа явсан юм. Гэтэл А ах мод бэлтгэх архийн бичгээ аваагүй байна....гэж мэдүүлсэн, яллагдагч А.А нь...Би тухайн үед Х-н хамт Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Өнчин толгой гэх газраас 35 ширхэг ургаа модыг бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг гэж аваагүй...гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүнээс Э.Х-д мод бэлтгэх зөвшөөрөлтэй эсэх талаараа хэлсэн тухай асуугаагүй байна.
Иймд Э.Х-г өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч Э.Х-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.А нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч С.З болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэх хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Иймд Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд , яллагдагч А.А-ын... би тухайн үед мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг гэж аваагүй...гэж мэдүүлэг өгсөн байх тул А.А-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэж дүгнэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /427.260х3=1.281.780 / 1.281.780 төгрөг гэж үзлээ.
Шүүгдэгч А.А, Э.Х нар нь нийт 1.282.780 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын төлбөрт тооцож төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.А-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ бени маркийн улсын дугааргүй мотоцикль ашигласан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох нь хэсэгт энэ талаар дурдаагүй байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, А.А-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн шар өнгийн гинжит хөрөө, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 3.8 м3 хэмжээтэй шинэс модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ