Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0130/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч  Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                            Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                           Б.Бямбасүрэн

Иргэдийн төлөөлөгч                                                  М.Ганцэцэг

Хохирогч             Д.Г, Д.Т, Д.А , Т.Т,  Э.О, Б.Б, А.М, Б.О, П.Ё, Г.Б,       О.Б, С.Б, Ц.О,  Л.О, М.М, Ч.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э  

Хохирогчийн  өмгөөлөгч:                          Б.Очбадар, Л.Цогзолмаа

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч:                         С.Нарангэрэл

Шүүгдэгч М.Х, Г.Б нарын өмгөөлөгч:                        Н.Бадамгэрэл

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч:                        Д.Гангантөгс

Шүүгдэгч Э.Г, Н.Н, Н.А, С.А, Д.Гнарын  өмгөөлөгч:                       Т.Баярбат

Шүүгдэгч:                                          Э.Г,                                                 Н.Н, Н.А, С.А, Д.Г,                                                Ж.Б,  М.Х, Г.Б,  Г.Б нарыг оролцуулан  Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1 дэх заалт, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б, Н.Н, Т.Б, Н.А, С.А, Д.Г, Э.Г, М.Х, Г.Бнарт холбогдох 1839006260066 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр  сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  • нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

  1. Яллагдагч Ж.Б, Н.А, С.А, Н.Н, Г.Б, Х.Хнар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумын нутгаас  бусдын олон тооны мал буюу иргэн Д.А-ийн 8 тооны адууг Т.Т-н 14 адуу, Н.З-н 1 тооны адуу зэрэг нийт  23 тооны адууг хулгайлж, бусдад 27.700.000 төгрөгний хохирол учруулсан,
  2. Яллагдагч Ж.Б, Н.А, Н.Н, С.А, Г.Бнар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 03-05-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 5 дугаар баг, Явын булаг гэх газраас бусдын олон тооны мал буюу иргэн Д.Т-ын 10 тооны үхрийг хулгайлж, 9.000.000 төгрөгний хохирол учруулсан
  3. Яллагдагч Ж.Б,  Д.Г нар нь  бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө  Хэнтий аймаг, Жаргалтхаан сумын нутаг “Хар нуур” гэх газраас бусдын олон тооны мал буюу иргэн Ё-н 34 тооны адууг хулгайлж, 25.300.000 төгрөгний хохирол учруулсан,
  4. Яллагдагч Ж.Б, Э.Г, Д.Г, Н.Н нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сард Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 3 дугаар баг, “Хамар даваа” гэх газраас бусдын олон тооны буюу иргэн Г.Эрдэнэбаатарын зүс бүхий 35 тооны адуу хулгайлж, 28.750.000 төгрөгний хохирол учруулсан,
  5. Яллагдагч Ж.Б, Н.Н, С.А  нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 4 дүгээр баг, “Зуух” гэх газраас иргэн М.М-ын 1 тооны үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,
  6. Яллагдагч Ж.Б, Д.Г, Н.Н, Т.Б нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сард Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумын Хөх давааны өвөр гэх гэх газраас бусдын олон тооны мал буюу иргэн Д.А-ын зүс бүхий 18 тооны адууг хулгайлж, 14.600.000 төгрөгний хохирол учруулсан,
  7. Яллагдагч Ж.Б, Н.А, Д.Г, нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сард Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 5 дугаар баг Дэлгэрхааны энгэр гэх газраас иргэн Л.Эын зүс бүхий 4 тооны үхэрийг хулгайлж, 3.000.000 төгрөгний хохирол учруулсан,

8. Яллагдагч Ж.Б, Н.Н, Н.А, С.А нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сард Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 1 дүгээр багийн нутаг “Улаан эрэг” гэх газраас иргэн Л.О-ын 16 тооны адууг хулгайлж, 12.800.000 төгрөгний хохирол учруулсан,

9. Яллагдагч Ж.Б, Н.Н, Н.А, С.А нар нь  бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг, Зэсрэн гэх газраас иргэн Т.Эрдэнэболдын 5 тооны үхрийг хулгайлж, 4.500.000 төгрөгний хохирол учруулсан,

 10. Яллагдагч Ж.Б, Н.Н, Т.Б, Д.Г нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сард Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 3 дугаар баг, Их улаан гэх нутгаас иргэн Г.Б-ийн 23 тооны адуу хулгайлж, 22.400.000 төгрөгний хохирол учруулсан,

11. Яллагдагч Ж.Б, Н.А, С.А нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сард Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 2 дугаар баг, Хоролын өвөлжөө гэх газраас иргэн Э.Оын 4 тооны адууг хулгайлж, 3.600.000 төгрөгний хохирол учруулсан,

12. Яллагдагч Ж.Б,  Н.А, Д.Гнар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сард Хэнтий аймаг, Биндэр сум, 1 дүгээр баг, Дөрвөлжингийн даваа” гэх газраас Н.Мын 14 тооны адууг хулгайлж, 11.900.000 төгрөгний хохирол учруулсан,  

13. Яллагдагч Ж.Б,  Д.Гнар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын дундуур Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 7 дугаар багийн “Хөгний толгой” гэх газраас иргэн Б.Оын 6 тооны адууг хулгайлж,  6.600.000 төгрөгний хохирол учруулсан,  

14. Яллагдагч Ж.Б, Н.Н, Т.Б, Д.Гнар нь бүлэглэн 2018 оны хавар Хэнтий аймаг, Хэрлэн сумын нутаг “Шорвог нуур” гэх газраас иргэн Д.Галхүүгийн зүс бүхий 18 тооны адууг хулгайлж, 14.650.000 төгрөгний хохирол учруулсан,

15. Яллагдагч Ж.Б, Н.А, Д.Г нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 11-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Биндэр сумын “Шуус” гэх газраас иргэн Б.А-н 8 тооны адууг хулгайлж, 7.400.000 төгрөгний хохирол учруулсан,

16. Яллагдагч Ж.Б, Т.Б нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймаг, Жаргалтхаан сумын “Хар нуур” гэх газраас иргэн Д.Ц-ын олон тооны буюу 13 тооны адууг хулгайлж, 11.050.000 төгрөгний хохирол учруулсан,  

17. Яллагдагч Ж.Б, Н.Н, Н.А, С.А нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймаг, Батноров сум, 4 дүгээр багийн “Нимгэний ам” гэх газраас иргэн О.Б-ын 5 тооны үхрийг хулгайлж, 2.700.000 төгрөгний хохирол учруулсан,  

18. Яллагдагч Ж.Б, Д.Г, Н.А нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 06-07-ны хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо сум 2 дугаар багийн нутаг “Давхар” гэх газраас иргэн Б.Б-ын 2 тооны үхэр хулгайлж, 1.800.000 төгрөгний хохирол учруулсан,

19. Яллагдагч Ж.Б, Н.Н, С.А нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-06-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Биндэр сум, 2 дугаар баг, “Уйлантын хар нуур” гэх газраас иргэн Ү.Д-н 5 тооны үхэрийг хулгайлж, 3.200.000 төгрөгний хохирол учруулсан,

20. Яллагдагч Ж.Б, Т.Б, Н.Н, Н.А нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Мөрөн сум, 5 дугаар багийн “Уурхайн хойд тал” гэх газраас иргэн Ц.Оий 29 тооны адууг хулгайлж, 25.000.000 төгрөгний хохирол учруулсан,  

21. Яллагдагч Ж.Б, С.А, Н.Н, Н.А нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Батноров сум, 7 дугаар баг Бэрх тосгоны нутаг дэвсгэр болох “Уртын гол” гэх газраас иргэн Н.Нгийн 4 тооны үхэрийг хулгайлж, 2.500.000 төгрөгний хохирол учруулсан,

22. Яллагдагч Ж.Б, Н.Н, Д.Г, С.А  нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Мөнхийн зуух” гэх газраас иргэн С.Бын 6 тооны үхэрийг хулгайлж, 3.600.000 төгрөгний хохирол учруулсан,

23. Яллагдагч Ж.Б, Н.Н, С.А нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар багийн нутаг “Баруун хаганатайн цагаан салаа” гэх газраас иргэн Ч.Пийн 8 тооны адууг хулгайлж, 7.000.000 төгрөгний хохирол учруулсан,

24. Яллагдагч Ж.Б, Н.Н, С.А нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 4 дүгээр багийн нутгаас иргэн Л.Пын 6 тооны үхэрийг хулгайлж, 4.900.000 төгрөгний хохирол учруулсан,

25. Яллагдагч Ж.Б, Н.Н, Н.А нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны хооронд Дорнод аймаг, Цагаан-Овоо сумын нутгаас иргэн А.Мын 6 тооны адууг хулгайлж, 4.900.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Ж.Б, Д.Гнар нь мэдүүлэг өгөхдөө: П.Ёын 34 адуу, Б.Оын 6 адууг хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдээгүй, бусад хэргүүдийн хувьд хүлээн зөвшөөрч байна гэж, шүүгдэгч  Н.Н, Т.Б, Н.А, С.А, Э.Г, М.Х, Г.Бнар нь холбогдсон хэргүүдийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна гэж тус тус мэдүүлэг өгчээ.

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Д.Агийн өгсөн....Манайх Өмнөдэлгэр сумын 6-р баг Зэсрэн гэх газар оршин суудаг тэр газраас 2018 оны 11 сарын 23-наас 25-ны өдрийн хооронд 2 азарга 23 тооны адуу алдсан. Тэгээд хайгаад олоогүй байж байгаад 2018 оны 12 сарын 18-ны орой Оюунбаатар гэх хүн хогийн цэг дээр олон тооны адууны арьс, шир байна гэхээр нь очоод үзсэн чинь манай алдсан адуунууд байсан...Би алдсан адуунууд дундаас 2 азаргаа  нэгийг нь 5.000.000 сая төгрөгөөр, гүүнүүдийг нэгийг 1.000.000 сая төгрөгөөр, даага унагыг зах зээлийн ханшаар  400.000 төгрөгөөр нийт 29.800.000 төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг /1-хх-ийн 52-53 хуу/

Хохирогч Т.Тийн өгсөн...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг хөдөө хэсэг Зэсрэн гэх газарт мал маллаж амьдардаг. Манайх 2018 оны өвөл буюу 12 дугаар сард шиг санаж байна бэлчээрээсээ зүс бүхий 2 азаргатай 23 тооны адуугаа алдсан...ингээд дараа нь манай хүргэн Алимаахүү алдсан адуунуудын  маань толгой сумын зүүн талын хогийн цэг дээр байсан талаар хэлсэн. Дээрх 23 адууны 14 тооны адуу нь миний адуу байсан...гэх мэдүүлэг/ 8-хх-ийн  43 хуу/

Хохирогч Н.Зын өгсөн...Би 2018 оны 10 дугаар сарын сүүлээр өөрийн адуунаас хүрэн халзан гүүг Т.Т ахын хээр азарганд тавьж төл авах зорилгоор түүний адуунд байлгасан юм. Ингээд Т.Т ахынх 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр 2 азарга адуугаа алдахад миний хүрэн халзан гүү цуг алдагдсан...гэх мэдүүлэг /8-хх-ийн 45 хуу/

Гэрч Ү.Батсайханы өгсөн:...Би Хэнтий аймгийн  Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айргийн энгэр хороололд эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс зүүн зүгт 3 км зайд хогийн цэг рүү очиж ойр зуурын лааз сав цуглуулах санаатай очсон. Тэгээд нэг нүхэнд өнгөлөн далдлалт хийсэн адууны арьс шир байсан. Тэгэхээр нь би арьснаас нь сүүлийг нь огтолж авах гээд дээгүүр нь байсан сандал хамхуул өвс зэргийг зайлуулж 21 тооны адууны сүүл огтолж авсан. Тэгээд сумын төв дээр ирээд хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Намайг сүүлийг нь огтолж авахад 21 сүүл байсан 2 арьсанд сүүл байгаагүй. Тэгэхээр тэнд 23 ширхэг адууны арьс байсан адууны толгойнууд нь бас байсан би яг хэдэн толгой байсныг нь тоолоогүй...гэх мэдүүлэг /1-хх-ийн 67 хуу/

Хохирогч Б.Зангадын 1 тооны гүүг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валушн ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 054 дугаартай  дүгнэлт /1-хх-ийн 73 хуу/

Хохирогч Д.Агийн 8 тооны адууг 7.700.000 төгрөгөөр  үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валушн ХХК-ийн  шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 055 дугаартай  дүгнэлт /1-хх-ийн 77 хуу/

Хохирогч Т.Тийн 14 тооны адууг 11.200.000 төгрөгөөр  үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валушн ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 056 дугаартай  дүгнэлт /1-хх-ийн 82 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /1-хх-ийн 42-48 хуу/

 

Ж.Бы яллагдагчаар өгсөн:.. Би 2018 оны 11 дугээр сарын сүүлээр өөрийн хүргэн дүү болох Нтай Өмнөдэлгэр сумаас Хурх тосгонд айлд очоод буцаад Өмнөдэлгэр сум руу явж байхдаа замд хээр болон хүрэн азрагатай 23 тооны адуутай таарсан. Тэгээд гэртээ ирээд Нд хандан: Сая таарсан хэдэн адууг туугаад ир гэж хэлсэн. Миний хувьд адуу туугаад ир гэж А, Хатантөмөр нарт хэлээгүй, Н тэр 2-т хэлсэн юм шиг байна лээ. Ингээд тэр орой нь Н, А, Хатантөмөр нар 23 тооны адууг туугаад ирсэн. Тэр үед би А, Баярсайхан нарт адуу ажиллаад өгөөч гэж хэлсэн байсан. Тэгээд уг 23 тооны адууг Н, А, Хатантөмөр, Баярсайхан, А бид 6 ажиллаад махыг нь миний машинд ачаад би Улаанбаатар хотруу явж зарж борлуулсан. Ингээд би 23 тооны адуугаа зарж борлуулаад хэдэн төгрөг болсоныг нь сайн санахгүй байна. Зарж борлуулсан мөнгөнөөсөө А, Баярсайхан, Н, А нарт тус бүр 2.000.000 төгрөг өгсөн, харин Хатантөмөрт 1.000.000 төгрөгийг өгсөн дараа нь нэмж 1.000.000 төгрөгийг өгнө гэж хэлсэн боловч өгч чадаагүй байгаа...гэх мэдүүлэг / 1-хх-ийн 137 хуу/

 

Н.Аын яллагдагчаар  өгсөн.... би Бы хаваржааны саравч руу очиж тэр хэдэн адууг нь Б, Н, А, Баярсайхан бид нар ажилласан. Миний ажилласан адуу нь хээр азарга, цавьдар азаргатай адуунууд байсан...Б надад адуу ажилласны хөлс гэж 1.000.000 төгрөг өгсөн. Дээрх  хэдэн тооны  адууг  Н.Н, С.А нар  Өмнөдэлгэр сумын  Зэсрэн гэх газраас  тууж ирсэн гэж  надад Н сүүлд хэлсэн.....гэх мэдүүлэг /1-хх-ийн 138-141 хуу/

С.Аийн яллагдагчаар өгсөн:...Өмнөдэлгэр  сумаас гараад зүүн хойд зүг рүү явж байгаа  Зэсрэн гэх газраас азаргыг нь сайн мэдэхгүй байна 23 тооны адуу  байхаар нь  тууж Б  ахын хаваржааны  саравчин дээр ирсэн....Ингээд  бид нар  харанхуй болсон хойно Чулуунбаатар ах, А ах, Гантулга,  Н  Баярсайхан,  Хатантөмөр бид хэд нийлээд ажилласан. Бид хэд орой 22 цагийн орчим нядалж эхлээд өглөөний  04-05 цагийн  үед нядалж  дууссан. Тэгээд  махаа  Чулуунбаатар  ахын  машин дээр ачаад  Өмнөдэлгэр  сумын төвд орж гэр гэр лүүгээ явцгаасан. Б ах тэр өдөртөө  Улаанбаатар хот руу  зарж борлуулахаа яваад 2 хоногийн дараа надад 1.000.000 төгрөг бэлнээр  өгсөн.  Бид хэд нядалсан адууныхаа толгой, арьс гэдэс  шийрийг нь Бы саравчин дээр  2-3 хонуулаад дараа нь Өмнөдэлгэр сумын зүүн талын хогийн цэг дээр ухсан нүхэнд хаяж дээрээс нь хогоор булсан...гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 хуу/

М.Хийн яллагдагчаар өгсөн... бид 3 уг 23 тооны адууг Бы хаваржаа руу туугаад явсан. Тэгээд хаваржаан дээр очиход Б, А, Баярсайхан нар байсан. Тэгээд бид 6 уг 23 тооны адууг хаваржааны саравчинд хашаад бүгдийг нь ажилласан...тэрнээс хойш 2 хоногийн дараа Б Аийн банкны данс руу 2.000.000 төгрөг шилжүүлээд А надад 1.000.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг/ 1-хх-ийн 145-146 хуудас/

Г.Бы яллагдагчаар өгсөн:...Намайг гэртээ байж байсан чинь  Н.А  манай гэрт ирээд надад хандан Б  мал ажиллахаа явах гэж байгаа юм хүн олдохгүй байна  чи хамт яваад өгөөч  гэж надад хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө мотоцикльтой ардаа Аийг сундалдаад Бы  хаваржааны  саравчинд  очсон.  А бид  2-г Бы саравчинд ирэхэд Б Н, А, Хатантөмөр нар саравчиндаа 23 тооны адууг бүгдийг нь  ажиллаад тэр шөнөдөө дууссан. Тэгээд би Аийг  мотоцикль дээрээ сундалдаад эргээд Өмнөдэлгэр  сумын төв рүү ирсэн. Дараа нь Б хотоос ирээд  надад бэлнээр  1.000.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /1-хх-ийн 149-150 хуу/

 

Хохирогч Д.Тын өгсөн:....Манайх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг Цагаан даваа гэх газар нутаглаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 3-ны үед тус сумын 5 дугаар багийн нутаг Явын булаг гэх газар хаваржаан дээрээ ирсэн. Би анх ирэхдээ ганцаараа үхрээ тууж ирээд 2 хоног харж байгаад нутгийн залуу Андрейд үхрээ захиж үлдээгээд гэрээ ачиж ирэх гээд явсан. Би гэрээ нүүлгэх гэж явахдаа 3 хоноод гэрээ ачааллаад ирэхэд манай үхрээс зүс бүхий 10 тооны үхэр дутсан байсан. Тэгээд би ойр орчмоор эрж хайж явахад ямар нэгэн сураг гараагүй. Тэгтэл 2019 оны 02 дугаар сарын 20-ны үед манай нутгийн Баттөр гэх хүн манайх руу утсаар залгаад Бат-эрдэнэ гэх айлын саравчин дээр нядалсан үхрийн арьс толгой байна гэхээр нь очиж үзэхэд манай алдсан үхрийн арьс толгойнууд зүсээрээ байж байсан... Би алдагдсан үхэрнүүдээ  өөрөө үхэр тус бүрийг 2.000.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг  /1-хх-ийн 175-176 хуу/

Гэрч Б.Баттөрийн  өгсөн...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр  малдаа явж байгаад  манай гэрээс урагшаа  1 давааны цаад доор байдаг Бат-Эрдэнэ гэх  хүний саравчины урдуур  гараад явж байхад 1 шар нохой давхихаар нь   саравч руу хартал  шувуу цугларсан байсан... тэгээд хашаан дээгүүр  харахаар хураалттай  өвсөн доороос  ухаа үхэр, ногоо 2 үхрийн арьс цухуйсан байсан. 2018 оны 12 дугаар сард Туваанжавынх үхэр алдсан байсан эдгээр үхэрүүд нь байж магадгүй гэж бодоод Туваанжавт үхэрийн арьс байгаа талаар нь хэлсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 179-180 хуу/

Хохирогч А.Туваанжавын  14 тооны үхрийнг нийт  9.000.000 төгрөгөөр  үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валушн ХХК-ийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 055 дугаартай  дүгнэлт /1-хх-ийн  239 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-ийн 169-170 хуу/

 

Ж.Бы яллагдагчаар  өгсөн:.. 2018 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна Н, Баярсайхан, А, А, бид нар хоорондоо утсаар холбогдож байгаад хулгай хийхээр болсон. Тэгээд А өөрийн ахынхаа жижиг машиныг аваад бид 5 Өмнөдэлгэр сумаас урагшаа хөдөө явсан. Тэгээд эзэнгүй саравчин дээр 70 гаран тооны үхэр байхаар нь уг үхэрнээс 10 тооны үхрийг саравчинд хашиж махлаад махаа тэнд нь орхиод Аийн ахын машинтай Өмнөдэлгэр сум руу очоод миний 52-67 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машиныг унаад эргэж үхэр ажилласан газраа ирсэн. Тэгээд уг үхрийн махаа ачаад Өмнөдэлгэр сум руу ачиж ирээд А хоёр тооны үхрийн мах, Н нэг үхрийн мах, А нэг  үхрийн мах Баярсайхан 2 тооны үхрийн махыг аваад би үлдсэн 4 тооны үхрийн махыг нь авсан....би авсан 4 тооны үхэрийн махаа хүнсэндээ хэрэглэсэн зарж борлуулаагүй...гэх мэдүүлэг /1-хх хх-ийн 246 хуудас/

Н.Аийн яллагдагчаар  өгсөн:. бид 5 нядалсан 10 үхрийн махаа ачаад Өмнөдэлгэр сумын төв орсон. Тэр үхрийн махнуудаас идшиндээ ид гээд Б нь нэг үхрийн мах манай гэрт буугаад би гэртээ үлдсэн бусад 9 тооны үхрийн махыг нь Б, Н, А, Баярсайхан 4  аваад явсан. Тэр 9 тооны үхрийн махыг би хаашаа орсон талаар мэдэхгүй байна....гэх мэдүүлэг/ 1-хх-ийн 248 хуу/

Н.Нгийн яллагдагчаар өгсөн:...2018 оны намар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын урдаас Б ахын хөх өнгийн Бонго-3 маркийн 52-67 ХЭҮ улсын дугаартай автомашинтай А, А, Баярсайхан, Б бид 5 айлын саравчинд байсан олон тооны үхэрнээс 10 тооны үхрийг нь тэр саравчинд нь ажиллаад А бид хоёр 3 үхрийн махыг, бусдыг А, Баярсайхан, Б нар хувааж аваад идшиндээ хэрэглэсэн байх...гэх мэдүүлэг/ 1-хх-250 хуу/

 

С.Аийн яллагдагчаар өгсөн:...бид Өмнөдэлгэр сумаас зүүн урагшаа гарч яваад Чандаган багийн баруун  хойд талаас 50-60 орчим  тооны үхэр  байснаас 10 үхрийг нь ялгаж  саравчин дээр хашсан. Хэн гэдэг хүний саравч гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд бид хэд хашсан байсан 10 тооны үхрээ нядалж  махаа үлдээгээд сумын төв рүү  машинаа солихоо яваад  Бы Бонго 3 маркийн  машинтай буцаж ирээд  махаа ачаад  Өмнөдэлгэр сумын   төвд ирж  Б ахын амбаарт  нь буулгасан. Энэ махнаас  бид 2 үхрийн махыг нь авч идшиндээ  хэрэглэсэн....гэх мэдүүлэг/ 2-хх-ийн 02 хуу/

Г.Бы яллагдагчаар өгсөн:...Бид нарыг ирэхэд  саравчин дээр 10 тооны  тооны үхрүүд байхаар нь бид нар үхрүүдийг  хашаад бүгдийг нь хашиж оруулаад ажилласан....Хөдөө ажилласан 10 тооны  үхрийн  махыг  Бы  бонго  3 маркийн  5267 хэү  улсын дугаартай хөх өнгийн ачааны  машинд ачаад  манай гэрийн гадаа ирээд надад 2 бүтэн үхрийн мах  арьс шир толгойгүй өгсөн. Тэгэхээр нь би нэг  үхрийн бүтэн махыг идшиндээ  хэрэглээд нөгөө бүтэн үхрийн махыг мотоцикль дээрээ  ачаад Өмнөдэлгэр сумын зүүн   талд байдаг хогийн цэг дээр бүтнээр нь хаясан...Туваанжав гэх хүний  10 тооны  үхэр гэдгийг нь  сүүлд мэдсэн....гэх мэдүүлэг /2-хх-ийн 07 хуу/

 

Хохирогч П.Ёын өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Жаргалтхаан сумын 2 дугаар багийн нутаг Бумбатын энгэр гэх газраас зүс бүхий 34 тооны зээрд азаргатай адуугаа алдаад одоо болтол олоогүй байгаа....гэх мэдүүлэг /2-хх-ийн 17-19 хуу/

Гэрч Д.Г-нөгсөн:...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шиг санаж байна гэртээ байж байхад Ж.Б мотоциклтой ирээд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас урагшаа Хар нуур гэх газрын ойр орчимд адуу харчихаад ирье гээд цуг явсан. Тэгээд Хар нуур гэх газрын ойролцоо байх ногооны хашаан дээр Ж.Б намайг буулгаад ойрхон яваад ирье гээд ганцаараа мотоцикльтой явсан. Удалгүй Б нь 30 гаран тооны зээрд азрагатай адуу тууж ирээд бид 2 ногооны хашаанд уг адуунуудыг хашаад дотроос нь 1 тооны хамар цагаан хүрэн халзан морь барьж эмээллээд би тэр морийг нь унаад Өмнөдэлгэр сумын урд руу хөөгөөд ганцаараа явсан. Тэгээд би уг 30 гаран тооны адууг шөнөдөө туугаад сумын төвийн урд хэсэгт авчирсан. Тэгээд Ж.Б мотоцикльтой ирж намайг аваад сумын төвд хүргэж өгөөд явсан...Б бид 2 хамтран оролцсон. Би хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2-хх-ийн 20 хуу/

 Хохирогч П.Ёын 34 тооны адууг нийт  25.300.000 төгрөгөөр  үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валушн ХХК-ий шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 052 дугаартай  дүгнэлт /2-хх-иын  26-27 хуу

Д.Г-няллагдагчаар өгсөн:.. Тэгээд Хар нуур гэх газрын ойролцоо байх ногооны хашаан дээр Ж.Б намайг буулгаад ойрхон яваад ирье гээд ганцаараа мотоцикльтой явсан. Удалгүй Б нь 30 гаран тооны зээрд азаргатай адуу тууж ирээд бид 2 ногооны хашаанд уг адуунуудыг хашаад дотроос нь 1 тооны хамар цагаан хүрэн халзан морь барьж эмээллээд би тэр морийг нь унаад Өмнөдэлгэр сумын урд руу хөөгөөд ганцаараа явсан. Тэгээд би уг 30 гаран тооны адууг шөнөдөө туугаад сумын төвийн урд хэсэгт авчирсан. Тэгээд Ж.Б мотоцикльтой ирж намайг аваад сумын төвд хүргэж өгөөд явсан...Уг хэрэгт Б бид 2 хамтран оролцсон...гэх мэдүүлэг /2-хх-ийн 33-34 хуу/

Ж.Бы яллагдагчаар өгсөн:.. Би Гантулгатай 2018 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн Жаргалтхаан  сумын нутгаас 30 гаран  тооны адуу хулгайлж туусан тийм хэрэг  хийгээгүй. Гантулга  өөр хүнтэй хулгай  хийснээ  андуурч надтай  хулгай хийсэн гэж яриад байгаа юм болов уу...Би 2018 оны 07 дугаар сард наадмын өмнө Өмнөдэлгэр сумын  Зүүн бүрд  гэх газарт  наадмаар  уях морио уяад завгүй байсан...Би өөрийн хийсэн хэргээ бүгдийг  нь үнэн зөвөөр хүлээгээд явж байгаа, харин энэ хэргийг  ерөөсөө хийгээгүй...гэх мэдүүлэг /2-хх-ийн 26 хуу/

Хохирогч Г.Эрдэнэбаатарын өгсөн...Би 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Жаргалтхаан сумын 3 дугаар багийн нутаг Хамар даваа гэх газрын ойр орчмоос халтар азрагатай зүс бүхий 35 тооны адуугаа алдаад өнөөдрийг хүртэл олоогүй байгаа юм...гэх мэдүүлэг /2-хх-ийн 53-54 хуу/

Хохирогч Г.Эрдэнэбаатарын 35 тооны адууг нийт  28.7500.000 төгрөгөөр  үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валушн ХХК-ий шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 053 дугаартай  дүгнэлт /2-хх-иын  58-70 хуу /

Н.Нгийн яллагдагчаар өгсөн:..Уг 28 тооны адууг Б, Ганбат, А, Гантулга бид 5 ажиллаж махыг нь Бы Бонго-3 маркийн 5267 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн ачааны машинд ачиж Б Улаанбаатар хот руу явж зарж борлуулсан...надад 1.000.000 төгрөг өгсөн....тухайн үед Б ах намайг гэртээ байж байхад ирээд аваад явсан. Тэгээд би замдаа явж байхдаа мал хулгайлах гэж байна гэж мэдсэн...гэх мэдүүлэг/2-хх-ийн 76-77 хуу/

Ж.Бы яллагдагчаар өгсөн:...Тэгээд Н, Гантулга, Ганбат 3 ээлжилж Өмнөдэлгэр сумын манай хаваржаа руу адуугаа туугаад явсан, би болохоор машинаа бариад араас нь дагаад явсан. Тэгээд манай хаваржаан дээр бид 4 авчирсан 33 тооны адуунаас Гантулга 1 даага, би нэг үрээг нь аваад үлдсэн. Үлдсэн 31 тооны адууг бүгдийг нь ажиллаад адууны махаа өөрийнхөө машинд ачаад Улаанбаатар хот руу явж зарж борлуулсан...би Гантулга ахад 3.500.000 төгрөг, Ганбатад 2.000.000 төгрөг, Нд бол мөнгө өгсөн гэхдээ яг хэдэн төгрөг өгснөө санахгүй байна...үлдсэн мөнгийг нь би өөрөө хэрэглэсэн...гэх мэдүүлэг / 2-хх-ийн 78-79 хуу/

Д.Г-няллагдагчаар өгсөн:....Миний бодлоор 20 гаран тооны адуу байсан. Тэгэхдээ тухайн үед шөнө байсан болохоор тоолоогүй...Би уг адуунаас  хүрэн зүсмийн даагыг авч тэжээлээ гэсэн өглөө  тэр даага харсан хар зүсмийн даага байсан...Надад энэ үйлдэлд Б мөнгө өгөөгүй...гэх мэдүүлэг /2-хх-ийн 81-52 хуу/

Э.Гын яллагдагчаар өгсөн:...Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хамар давааны урдаас бараан зүсмийн азаргатай зүс бүхий 28 тооны адууг туугаад эзэнгүй саравчин дээр аваачиж хашсан....Б хотоос ирэхдээ  1.000.000 төгрөг өгсөн...Миний санаж байгаагаар 28 тооны адуу байсан..гэх мэдүүлэг /2-хх-ийн 84-85 хуу/

Хохирогч М.Мын өгсөн:.. Манайх 2018 оны зун Жаргалтхаан сумын 4 дүгээр баг Зуух гэх газар нутаглаж байсан. Тухайн үед манайх 08 дугаар сарын 20-ны орчим өөрийнхөө үхрээс 1 тооны хүрэн зүсмийн соёолон насны эр үхрээ хулгайд алдсан. Миний алдсан үхэр буруу чих нь араасаа ухам имтэй, зөв чих нь имгүй үхэр байсан тухайн үед ойр орчмоор эрж хайж явахад ямар нэгэн сураг гараагүй гэсэн мэдүүлэг  /2-хх-ийн 98 хуу/

Хохирогч М.Мын 1 тооны үхэрийг 1.000.000 төгрөгөөр  үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валушн ХХК-ий шинжээчийн  2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 054 дугаартай  дүгнэлт /2-хх-иын  107 хуу /

Н.Нгийн яллагдагчаар өгсөн:....Уг хэрэгт Б, А бид 3 хамтран оролцсон. Бы бонго-3 маркийн 52-67 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай явсан. Намайг гэртээ байхад Б ах утсаар ярьж байгаад гэрт ирээд аваад явсан...гэх мэдүүлэг  /2-хх-ийн 113-114 хуудас/

 Ж.Бы яллагдагчаар өгсөн:...Би 2018 оны 08 дугаар сард Нтай хулгай хийе гэж ярилцаад Аийг завтай юу гэхэд завтай гэхээр нь бид 3 миний 52-67 ХЭҮ улсын дугаартай бонго-3 маркийн машинтай Жаргалтхаан сумын чиглэлд яваад хэсэг үхэр таарахаар нь 1 тооны эр үхрийг ээрч Н бугуйлдаж барьж аваад миний машинд ачаад хаваржаан дээрээ авчирч ганцаараа ажиллаад хулгайн мах гэртээ оруулалттай биш гээд яаж ч чадалгүй муутгаад хаясан...гэх мэдүүлэг /2-хх-ийн 116 хуу/

С.Аийн яллагдагчаар өгсөн:....Уг хэрэгт Б, Н, бид 3  хамтран оролцсон...гэх мэдүүлэг  /2-хх-ийн 118 хуу/

Хохирогч Д.Аын өгсөн:..Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг “Хөх давааны өвөр” гэх газарт мал маллаж амьдардаг. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бэлчээрээс миний шарга азаргатай зүс бүхий 18 тооны адуу алдагдсан...гэх мэдүүлэг  /2-хх-ийн 133-134 хуу/

Хохирогч Д.Аын 18 тооны адууг нийт 14.600.000 төгрөгөөр  үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валушн ХХК-ий шинжээчийн  2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаартай  дүгнэлт /2-хх-ийн  141 хуу /

Д.Г-няллагдагчаар өгсөн:..Уг үйлдэлд Б надад мөнгө өгөөгүй дараа нь Б надад 1 шил архи авчирч өгсөн. Уг нь анх Бааатарчулуун уг 18 тооны адуу руу явахдаа надад хандан танд мөнгөний хэрэг байна уу гэж хэлээд дагуулж явсан юм шарга азаргатай 4 тооны унагатай адуунууд байсан...гэх мэдүүлэг /2-хх-ийн 147-148 хуу/

Н.Нгийн яллагдагчаар өгсөн:..би уг 18 тооны  адууг  хулгайн адуу гэж мэдээгүй...Шарга азрагатай 18 тооны адуу байсан. Би тухайн үед Б ахыг  хүнээс худалдаж  авсан юм байна гэж ойлгоод ажиллаж өгсөн...Надад Б  мөнгө өгөөгүй..гэх мэдүүлэг /2-хх-ийн 150-151 хуу/

Т.Бийн яллагдагчаар өгсөн:....Гантулгай бид хоёр 16 тооны  адууг хаваржаан дээр аваачихад Б Н нар машинтай ирсэн...Тэгээд тэр шөнөдөө  шарга азаргатай зүс бүхий  18 тооны адууг  ажиллаад махыг Бы  бонго 3 маркийн 5267 хэү улсын дугаартай хөх өнгийн машинд ачаад өглөө нь Б махаа аваад Улаанбаатар хот руу явсан. Сүүлд сонсоход бид нарын туусан  18 тооны шарга азрагатай адуу  нь манай  Өмнөдэлгэр сумын харьяат  Арвинбаатар гэх хүний  адуу байсан гэж сонссон...гэх мэдүүлэг /2-хх-ийн 153-154 хуу/

 Ж.Бы яллагдагчаар өгсөн:..Буянтөгс, Гантулга хоёр манай хаваржаа руу тууж очиж хашаад Буянтөгс, Гантулга, Н бид 4 уг 18 тооны адууг ажиллаад махыг нь би машиндаа ачаад Улаанбаатар хот руу явж зарж борлуулсан нийт хэдэн төгрөг болсныг нь би сайн санахгүй байна. би Гантулга, Н, Буянтөгс нарт 1 сая гаран төгрөг тус бүр өгсөн. Яг хэдэн төгрөг өгснөө санахгүй байна...гэх мэдүүлэг / 2-хх-ийн 155-157 хуудас/

Хохирогч Л.Эын өгсөн:....Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг Байшингийн 1-3 тоотод эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Би өөрийн малын “А” дансандаа 170 гаран тооны үхэртэй байсан бөгөөд 2018 оны 05 дугаар сард Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг Дэлгэрхааны энгэр гэх газраас бэлчээрээс зүс бүхий 4 тооны үхрээ алдсан...гэх мэдүүлэг / 2-хх-ийн 170-171 хуу/

Хохирогч Л.Эын 4 тооны үхрийг нийт 3.000.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 045 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 2-хх-ийн 176 хуу/

Д.Г-няллагдагчаар өгсөн:..Б бид 2 Аийн гэр лүү очоод Аийг гэрээс нь аваад Бы хаваржаанаас урагш Улаан чулуу гэх газар байх Бы өвөлжөө дээр очиход 4 үхэр уяатай байсан...Бы өөрийнх нь үхэр гэж бодсон...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 185 хуу/

 

Н.Аийн яллагдагчаар өгсөн:..намайг Ж.Бы ачааны машинд суухад Гантулга сууж байсан. Тэгээд бид 3 Бы хаваржаанаас урагшаа Улаан чулуу гэх газарт байх Бы өвөлжөөн дээр очиход 4 тооны үхэр уяатай байсан. Тэгээд Б Гантулга бид 3 уг 4 тооны үхрийг Бы ачааны машинд ачаад Дорнод аймгийн Цагаан овоо гэх суманд очиж Баяраа гэх залууд өгөөд оронд нь хул даага ачиж ирсэн...Бы өөрийнх нь үхэр гэж бодсон...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 182 хуу/

Ж.Бы яллагдагчаар өгсөн:...2018 оны 5 дугаар сард манай эзэнгүй өвөлжөөн дээр 4 тооны үхэр ирсэн байхаар нь А бид хоёр уг 4 тооны үхрийг манай саравчинд хашсан. Тэгээд А бид 2 Өмнөдэлгэр сум руу явсан. Тэгээд сумын төвд Гантулга ахтай таараад би Дорнод аймгаас нэг даага ачиж авчирах гэж байгаа гэж ярихад Гантулга ах нь ч гэсэн 1 азарга тавих үрээ авчирья хамт явья гэхээр нь А, Гантулга бид гурав миний хөх өнгийн ачааны машинтай өвөлжөөн дээр хашсан байсан 4 тооны үхрээ ачаад Дорнод аймгийн Цагаан -Овоо сум руу яваад хүнд зарсан...гэх мэүүлэг  /2-хх-ийн 187-188 хуу/

Хохирогч Л.Оын өгсөн:.... Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр баг “Жимбэгэрийн бууц” гэх газарт мал, маллаж амьдардаг. 2018 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан эрэг” гэх газраас хүрэн азрагатай зүс 16 тооны адуугаа алдсан... гэх мэдүүлэг  /2-хх-ийн 203-204 хуу/

Хохирогч Л.Оын 16 тооны адууг  нийт 13.400.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 041 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 2-хх-ийн 212 хуу/

С.Аийн яллагдагчаар өгсөн:....Н бид хоёр Улаан эрэг гэх газраас хүрэн азаргатай 16 тооны адууг хөөгөөд Бы хаваржааны саравчинд  хашсан...махаа борлуулчихаад ирэхдээ Б надад 700.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 226 хуу/

Н.Нгийн яллагдагчаар өгсөн:..2018 оны 11 дүгээр сард Б ах надад хандан А та 2 сумын төвөөс баруун тийш ойрхон Улаан эрэгийн ойролцоогоос хэдэн хөөгөөд ир, ойрхоноос аваарай хол явбал та 2 юм лож ирж чадахгүй гэсэн...А бид 2 Улаан эрэг гэх газраас хүрэн азаргатай зүс бүхий 16 тооны адуутай таарсан. Тэгээд бид 2 Б ах руу утсаар яриад 10 гаран тооны адуу байна болох юм уу гэж асуухад Б болно оо би эндээс ажиллах хүн аваад очье гэж хэлсэн...Тэгээд Б А нар сумын төвөөс Бы ачааны машинтай ирээд бид 4 шөнөдөө уг 16 тооны адууг ажиллаж махлаад махыг нь Б ачааын машинд ачаад Улаанбаатар хот руу зарж борлуулахаа явсан тэгээд махаа борлуулчихаад надад 700.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 220 хуу/

Н.Аийн яллагдагчаар өгсөн:...Б бид 2 Бы хаваржаан дээр ирэхэд Н, Алтанэрэл нар 16 тооны хүрэн азаргатай адууг авчираад хашчихсан байсан. Бид 4 уг адуунуудыг ажиллаад Б Улаанбаатар хот руу борлуулахаа явсан...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 223 хуу/

Ж.Бы яллагдагчаар өгсөн:...Н, А 2 миний мотоцикльтой яваад 16 тооны адуу тууж авчираад манай хаваржаан дээр хашсан. Тэгээд над руу Н адуу хашчихлаа гэж утсаар ярихаар нь сумын төвөөс Аийг мал ажиллуулахаар аваад өөрийн хаваржаан дээрээ очсон. Тэгээд бид 4 уг 16 тооны адууг шөнөжингөө ажиллаж дуусгаад маргааш орой нь махаа ачаад Улаанбаатар хот руу явсан. Олсон мөнгөнөөсөө нөгөө гуравтаа эхний ээлжинд Ат 500.000 төгрөг, Н 800.000 төгрөг, Ад 700.000 төгрөг өгсөн. Дараа нь дээрхи хүмүүст нэмж мөнгө бол өгсөн...гэх мэдүүлэг /2-хх-ийн 217-218 хуу/

 

Хохирогч Т.Эрдэнэболдын өгсөн:...Би 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг “Зэсрэн” гэх газраас хөх үнээ /сарлагын сүүлтэй/, хар үнээ, хар халзан үнээ, сартай хар үнээ, ухаа халзан үнээ алдсан. Би өөрийн “А” дансандаа 30 гаран тооны үхэртэй бөгөөд тэр өдөр 5 тооны үхэр алдагдсан байсан... гэх мэдүүлэг /2-хх-ийн 242-243 хуу/

Хохирогч Т.Эрдэнэболдын 5 тооны үхрийг   нийт 4.500.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 046 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 2-хх-ийн 248 хуу/

 Ж.Бы яллагдагчаар өгсөн:..бэлчээрт саравчин дээр олон тооны үхэр байхаар нь 5 тооны үхрийг хашиж орхиод буцаж Өмнөдэлгэр сумын төв рүү ороод А, А нарыг гуйгаад буцаж үхэр хашсан саравчин дээр миний хөх өнгийн ачааны машинтай ирээд бид 4 нийлж 5 тооны үхрийг миний машинд ачаад А, А 2 миний мотоциклийг унаад сумын төв рүү яваад Н бид хоёр 5 үхрээ аваад Дорнод аймгийн Цагаан-овоо сум руу очиж бойнд оруулаад махаа Дорнод аймгийн төвд ченжид зарж борлуулсан. Тэгээд энэ мөнгөнөөөө Н 1.000.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /3-хх-ийн 03-04 хуу/

Н.Нгийн яллагдагчаар өгсөн:...Өмнөдэлгэр сумаас зүүн тийшээ  айлын эзэнгүй саравчин дээр  10 гаран тооны  үхэр байхаар нь 4 тооны үхрийг нь барьж Бы Бонго 3 маркийн  5267 хэү улсын дугаартай машинд ачаад Б бид 2 Дорнод аймгийн  Цагаан  овоо сум руу яваад...Б ах бид 2 Цагаан овоо сумын бойнд  уг  4 тооны үхрийг махлуулаад  Дорнод аймаг руу  орж  борлуулсан...гэх мэдүүлэг /3-хх-ийн 06-07 хуу/

Н.Аийн өгсөн:...Б, Н, А бид 4 Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг Зэсрэн гэх газарт байх Төмөр гэх хүний эзэнгүй саравчин дээр очсон. Уг саравчин дээр ирэхэд саравчин дотор 5 тооны үхэр хашсан байсан...гэх мэдүүлэг / 3 хх-ийн 09 хуу/

С.Аийн яллагдагчаар өгсөн:..бид 4 таван тоон үхрийг Бы ачааны машинд ачаад Б, Н нар аваад Дорнлд аймаг руу явсан...гэх мэдүүлэг / 3 хх-ийн 12 хуу/

Хохирогч Г.Бийн өгсөн:...Манайх 2018 оны хавар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг Их улаан гэх газар нутаглаж байх үедээ зүс бүхий 23 тооны адуу хулгайд алдсан. Би тухайн үед адуугаа хайгаад Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Хэрлэн Баян-Улаан сумдын нутгаар эрж хайж явахад ямар нэгэн сураг гараагүй...гэх мэдүүлэг /3-хх-ийн  26-27 хуу/

Хохирогч Г.Бийн 23  тооны адууг   нийт 22.400.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 058 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 3-хх-ийн 36 хуу/

Ж.Бы яллагдагчаар өгсөн:.....2018 оны 02 дугаар сарын сүүлээр би Н, Гантулга, Буянтөгс нартай ярилцаад бид 4 Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хамар даваа гэх газарт бэлчиж байсан 23 адуутай таарсан...Тэгээд Гантулга, Буянтөгс нар адуунуудаа тууж манай хаваржаан дээр ирээд бид  4 23 тооны адууг тэр шөнөдөө бүгдийг нь ажиллаад өглөө болгоод махыг нь өөрийн ачааны машинд ачаад Улаанбаатар хот руу явж зарж борлуулсан...би мах өгсөн хүнээ болон нийт хэдэн төгрөг болсноо сайн санахгүй байна, гэхдээ ирээд Гантулга ахад 2.000.000 төгрөг, Буянтөгсөд 1.000.000 төгрөг, Нд дансаар шилжүүлж байгаа учраас хүний анхаарал татахгүй гээд 300.000 төгрөг өгөөд ирээд бас мөнгө өгсөн...гэх мэдүүлэг/ 3-ххийн 41-42 хуу/

Т.Бийн яллагдагчаар өгсөн:....2-3 тооны шарга морь тэгээд бараан голцуу байсан шиг санаж байна, сүүлд Жаргалтхаан сумын малчин Бэхжих гэх хүний адуу гэдгийг мэдсэн....гэх мэдүүлэг / 3-хх-ийн 44-45 хуу/

Д.Г-няллагдагчаар өгсөн:...20 гаран тооны адуу байхаар нь бид 4 адуу байсан газраас зүүн урагшаа айлын эзэнгүй саравч байхаар нь тэнд очиж уг адуунуудыг хашаад Буянтөгс бид хоёр, хоёр тооны морь барьж унаад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу Бы хаваржаа руу тууж аваачаад тэндээ адуунуудаа бүгдийг ажиллаад махыг нь Б ачааны машинд ачаад Б Улаанбаатар хот руу авч явж борлуулсан...тэгээд сүүлд Б надад 500.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг/3-хх-ийн 50-51 хуу/

Хохирогч Э.Оын өгсөн:....Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар баг хөдөө хэсэгт мал маллаж амьдардаг юм. Би өөрийн А дансандаа 40 гаран тооны адуутай байсан. 2018 оны 07 дугаар сард бэлчээрээсээ зүс бүхий 4 тооны адуугаа алдаад өнөөдрийг хүртэл олохгүй байна...гэх мэдүүлэг  /3-хх-ийн 63-65 хуу/

Хохирогч Э.Оын 4 тооны адууг   нийт 3.600.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 057 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 3-хх-ийн 78 хуу/

Ж.Бы яллагдагчаар өгсөн:...би 2018 оны 07 дугааар сарын сүүлээр А бид хоёр хулгай хийхээр ярилцаад Аийг аваад бид 3 миний машинтай Жаргалтхаан сум руу явж байгаад хэсэг адуу таарахаар нь эзэнгүй саравчинд 4 тооны адууг нь тасдаж хашаад 3 тооны адууг нь машиндаа ачаад 1 тооны адууг нь ачих гэж байгаад машины кузов хөлийг нь ураад байхаар нь мал тамлаад яахав гэж бодоод газар дээр нь ажиллаад махыг нь ачаад Өмнөдэлгэр сум руу авч яваад 3 тооны адуугаа сумын Чукагын бойнд оруулаад махыг нь Улаанбаатар хот руу авч явж борлуулсан....гэх мэдүүлэг/ 3-хх-ийн 83-84 хуу/

Н.Аийн яллагдагчаар өгсөн:...Бы бонго-3 маркийн 5267 хэү улсын дугаартай хөх өнгийн ачааны машин дээр 3 тооны адууг нь амьдаар нь ачаад сүүлийн хүрэн халзан морь ачаан дээр гарахгүй болохоор нь тавьчих уу гэж Баас асуухад Б нэгэнт барьсан юм чинь тавьж яадаг юм гээд ажилчих гэхээр нь ажиллаад махыг нь машиндаа ачсан...гэх мэдүүлэг / 3 хх-ийн 86 хуу/

С.Аийн яллагдагчаар өгсөн:..малын хулгайн гэмт хэргийг үйлдэх санааг Б ах гаргасан. Намайг гэртээ байж байхад Б машинтайгаа ирээд ойрхон яваад ирье гэж хэлсэн...гэх мэдүүлэг  / 3 хх-ийн 89 хуу/

Хохирогч Н.Мын өгсөн:... Биндэр сумын 1 дүгээр баг “Дөрвөлжин” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 01-02-ны өдрийн хооронд 14 тооны адуу маань алга болоод 10-аад хоног хайгаад олоогүй... гэх мэдүүлэг / 3-хх-ийн 111-112 хуу/

Хохирогч Н.Мын 14 тооны адууг   нийт 11.900.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 051 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 3-хх-ийн 138 хуу/

 Ж.Бы яллагдагчаар өгсөн:....Гантулга бид хоёр Н, Өлзийбаяр нарыг адуу ажиллахдаа туслахаар авч явсан. Тэгээд Гантулга, Н, А, Өлзийбаяр бид 5 уг авчирсан 14 тооны адууг ажиллаж махлаад би машиндаа ачаад Улаанбаатар хот руу зарж борлуулахаар явсан...зуны халуунд мах маань үнэр ороод зарж борлуулж чадаагүй өмхийрүүлээд замаас гараад зайдуу хаясан...Хулгайн адуу гэж Н мэдсэн. Харин Өлзийбаяр бол мэдээгүй....гэх мэдүүлэг / 3-хх-ийн 145 хуу/

Н.Аын яллагдагчаар өгсөн:...уг 14 тооны адууг Б, Гантулга, Н, Өлзийбаяр бид 5 ажиллаад махыг нь Бы Бонго-3 маркийн 52-67 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн ачааны машинд ачаад Б Улаанбаатар хот руу явж зарж борлуулсан ба хэдэн хоногийн дараа ирэхдээ бүх махаа өмхийрүүлчихсэн гэж надад хэлээд надад бэлэн 200.000 төгрөг тоолж өгсөн...гэх мэдүүлэг/ 3-хх-ийн 147-148 хуу/

Д.Г-няллагдагчаар өгсөн:..Б, А бид гурав 14 тооны адууг тууж Өмнөдэлгэр сумын зүүн урд эзэнгүй саравчин дээр авчираад Н, Өлзийбаяр нарыг дуудаж  бид 5 тэр 14 тооны адууг ажиллаад Б Улаанбаатар хот руу зарж борлуулахаа яваад хэд хоногийн дараа ирээд уг 14 тооны адууны махаа өмхийрүүлсэн гэж хэлээд надад юм өгөөгүй...гэх мэдүүлэг / 3 хх-ийн 150 хуу/

Хохирогч Б.Оын өгсөн:...Би өөрийн малын “А” дансандаа 18 гаран тооны адуутай байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг хөдөө хэсэгт “Хөгний хоолой”, “Мөргөцөгийн овоо” гэх газраас 1. Ширээтэй саран тамгай 4 тоо хайчтай саарал зүсмийн адуу /бүдүүн морь/, 2. Хүрээтэй чандман тамгатай улаан буурал морь /бүдүүн адуу/, 3. Хүрээтэй чандман тамгатай хүрэн морь /бүдүүн адуу/, 4. Хүрээтэй чандман тамгатай сартай хүрэн морь /бүдүүн адуу/, 5. Хүрээтэй чандман тамгатай хүрэн морь /бүдүүн адуу/ 6. Хүрээтэй чандман тамгатай сартай хүрэн морь /бүдүүн адуу/ зэргийг алдаад өнөөдрийг хүртэл олоогүй байгаа юм... гэх мэдүүлэг  /3-хх-ийн 170-171 хуу/

Гэрч Д.Г-нөгсөн:... 2017 оны 12 дугаар сард Ж.Б манай гэрт өөрийн улсын дугааргүй хуучин мотоциклтой ирээд ойрхон яваад ирье гэж хэлсэн. Тэгээд би Ж.Бы мотоциклийн ард суугаад Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Хөгнийн хоолой” гэх газарт байх саравчинд ирсэн. Уг саравчин дээр Ж.Б 6 тооны адууг хашаад орхисон байсан. Тэгээд Ж.Б надад та энэ 6 тооны адууны нэгийг нь унаад бусдыг нь манай хаваржаа руу хүргээд өгөөч гэж надад хэлсэн. Тэгээд би 6 тооны адуунаас хүрэн морийг нь барьж унаад 2 морийг нь өөрөө хөтлөөд 3 тооны адууг нь Ж.Бы хаваржаа руу тууж байгаад тууж явсан 3 тооны адууг нь алдсан. Тэгээд өөрийн унаж явсан морь болон 2 хөтөлгөө морио Бы хаваржаан дээр авчирч уяж орхиод сумын төв рүү алхаад явсан. Миний тууж явсан 3 тооны адууг алдахад Б хөөж ирнэ гээд мотоциклтойгоо эргээд явсан. Б уг 6 тооны адууг яасан талаар би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг / 3-хх-ийн 172 хуу/

Хохирогч Б.Оын 6 тооны адууг   нийт 6.600.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 3-хх-ийн 175 хуу/

Д.Г-няллагдагчаар өгсөн:.. өөрийн унаж явсан морь болон 2 хөтөлгөө морио Бы хаваржаан дээр авчирч уяж орхиод сумын төв рүү алхаад явсан. Миний тууж явсан 3 тооны адууг алдахад Б хөөж ирнэ гээд мотоциклтойгоо эргээд явсан....Миний хувьд би ажиллаагүй Б уг 6 тооны адууг ажилласан байх...гэх мэдүүлэг/ 3-хх-ийн 182-184 хуу/

Ж.Бы яллагдагчаар өгсөн:...Би Гантулгатай  Хэнтий аймгийн  Өмнөдэлгэр сумын Хөгний хоолой гэх газраас    6 тооны адуу авсан барьсан  асуудал байхгүй. Ийм үйлдэл хийгээгүй ...гэх мэдүүлэг  /3-хх-ийн 181 хуу/

.Хохирогч Д.Ггийн өгсөн:... 2018 оны хавар манай ихэр арвай тамгатай хонгор азаргатай зүс бүхий 23 тооны адуу хулгайд алдагдсан. Манайх тухайн үед Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг Жаргалант гэх газарт нутаглаж байсан. Манай адуу хамгийн сүүлд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг “Шорвог нуур” гэх газар сураг нь гараад олдоогүй тухайн үед ойр орчимоос болон Мөрөн сум, Батноров сумын Идэрмэг багийн нутгаар их хайж явсан сураг нь гараагүй... гэх мэдүүлэг /3-хх-ийн 203-204 хуу/

Хохирогч Д.Ггийн  18 тооны адууг   нийт 14.650.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 043 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 3-хх-ийн 209 хуу/

Ж.Бы яллагдагчаар өгсөн:...2018 оны хавар Гантулга, Н, Буянтөгс нартай хулгай хийхээр Өмнөдэлгэр сумын Талын булаг чиглэлтэй миний машинтай явсан. Тэгээд бэлчээрт 18 тооны адуутай таараад ойролцоох эзэнгүй саравчинд хашаад тэндээсээ 2 тооны адууг барьж эмээллээд Буянтөгс, Н 2 туугаад манай хаваржаан дээр аваачиж хашиж ажиллаад махыг нь би өөрийн ачааны машинд ачаад Улаанбаатар хот руу зарж борлуулахаар явсан...надтай цуг хулгай хийсэн хүмүүсээс нэг хоёр нь байнга надтай цуг явж мах борлуулахаар явдаг...Миний санаж байгаагаар ихэвчлэн надтай цуг А, Н нар хамт явдаг байсан...би хүн бүрт 1.000.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /3-хх-ийн 214-215 хуу/

Д.Г-няллагдагчаар өгсөн:...уг хэрэгт би хамтран оролцоогүй...гэх мэдүүлэг / 3 хх-ийн 222 хуу/

Г.Нгийн яллагдагчаар өгсөн:...2018 оны хавар Б, Буянтөгс бид 3 Өмнөдэлгэр сумын Талын булаг гэх газраас 18 тооны адуутай таараад адуунаас 2 тооны адуу барьж эмээлээд Буянтөгс бид 2 адуу хөөгөөд Бы хаваржааны саравчинд аваачиж хашсан тэндээ Б, Буянтөгс бид 3 ажиллаад Б машиндаа ачаад хот руу явсан. Дараа нь би Д. Ганхүү гэх хүний адуу байсан гэж мэдсэн...гэх мэдүүлэг / 3 хх-ийн 219 хуу/

Т.Бийн яллагдагчаар өгсөн:...Б, Н, Гантулга нартай уулзаад бид хэд мал хулгайлахаар Бы  бонго маркийн машинтай Өмнөдэлгэр сумын Талын булаг Шорвог нуур гэх газарт бэлчиж байсан 10 гаран тооны адуутай таарсан, тэгээд тухайн адуунуудыг ойролцоох малын саравчинд хашиж байгаад 2 тооны морь Н бид хоёр барьж авч эмээлээд үлдсэн адуунуудаа саравчнаас гаргаад Бы хаваржааны саравчинд авчирч хашаад бид хэд нөгөө адуунуудаа саравчин дотор ажилласан...гэх мэдүүлэг / 3 хх-ийн 216 хуу/

Хохирогч Б.Аын өгсөн:... 2018 оны 06 дугаар сарын 10-ны үед 8 тооны адуугаа алдаад олохоо байсан. Манайх тухайн үед Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан өлзийт” гэх газар нутаглаж байсан. Ингээд би адуугаа алдаад ойр орчимоор эрж хайж ямар нэгэн сураг гараагүй...гэх мэдүүлэг /3-хх-ийн 235-236 хуу /

Хохирогч Б.Аын 8 тооны адууг   нийт  7.400.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 040 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 3-хх-ийн 241 хуу/

Ж.Бы яллагдагчаар өгсөн:..2018 оны 06 дугаар сард намайг гэртээ байж байхад Гантулга ах манай гэрт ирээд надад хандан: Банкны зээл төлөх хэрэгтэй байна мөнгө олдохгүй байна хулгай хиймээр байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь Гантулгад ахад: би ажилтай байна явж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би Атай утсаар холбогдоод Гантулга ах банкны зээлээ хаах гээд мөнгө төгрөг олдохгүй хэцүү байх шиг байна хэдэн адуу тууж ирж зээлээ хаах санаатай юм шиг байна. чи цуг ханиндаа Гантулгатай яваад өгөөч гэж хэлсэн...Тэгээд Гантулга, А нар хөдөө яваад 8 тооны адууг манаа хаваржаан дээр хашсан байсан. Тэгээд Гантулга, А нар буцаж ирээд 8 тооны адуу хашчихлаа бойнд яаралтай оруулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд 8 тооны адууг 2 хэсэг хувааж сумын 2 өөр бойнд оруулсан...Тэгээд махныхаа мөнгөнөөс би Гантулга ахад 3.000.000 төгрөг өгсөн. Ат бол мөнгө өгөөгүй...гэх мэдүүлэг /3-хх-ийн 247-248 хуу/

Д.Г-няллагдагчаар өгсөн:...Тухайн үед Б над руу утсаар ярихаар нь би банкны зээл төлөх гээд мөнгөний хэрэг байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /3-хх-ийн  250 хуу/

Н.Аийн яллагдагчаар өгсөн....Б надад хандан Гантулга ахын банкны зээл нэхэгдээд байна чи Гантулга ахтай хэдэн адуу хөөгөөд ир энэ хөөж ирсэн адууг махалж зараад банкных нь зээлийг төлнө чамд мөнгө төгрөг өгч чадахгүй чи Гантулга ахад нэг буян болчих гэж хэлсэн...гэх мэдүүлэг / 4 хх-ийн 03 хуу/

Хохирогч Д.Цын өгсөн:...Манайх 2018 оны 02 дугаар сарын эхээр зүс бүхий 13 тооны адуу хулгайд алдсан. Тухайн үед манай туслах малчин хийж байсан хүн маань азаргыг нь унаж байгаад азаргагүй хулгайд алдсан. Адуугаа алдсаны дараа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Мөрөн, Галшар, Хэрлэн сумдын нутгаар эрж хайж явсан боловч ямар нэгэн сураг гараагүй...гэх мэдүүлэг, /4-хх-ийн 13-14 хуу /

Хохирогч Д.Цын 13 тооны адууг   нийт  11.050.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 056 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 4-хх-ийн 20 хуу/

Ж.Бы яллагдагчаар   өгсөн:....Би Буянтөгстэй 13 тооны адуу хулгай хийж явсан үйлдлээ санахгүй байна, гэхдээ азаргагүй адуу бол ажиллах нь ажилласан. Хэн хэн яаж ажилласанаа сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /4-хх-ийн 25-26 хуу/

Т.Бийн яллагдагчаар өгсөн:...Тэгээд уг адууг ажиллаад махыг нь Б ахын бонго-3 маркийн 52-67 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн ачааны машинд ачаад Б ах Улаанбаатар хотруу явсан...гэх мэдүүлэг /4-хх-ийн 27-29 хуу/

Хохирогч О.Бын өгсөн:...Би 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 10 гаран тооны үхрээс 5 тооны үхэр алдсан, алдсан газар нь Батноров сумын 4-р багийн нутаг “Нимгэний ар” гэх газраас алдсан юм...гэх мэдүүлэг /4-хх -ийн 50 хуу/

Хохирогч О.Бын 5 тооны үхэрийг нийт  2.700.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 4-хх-ийн 69 хуу/

 Ж.Бы яллагдагчаар өгсөн:..2018 оны 07 дугаар сард Н, А, А, бид  дөрөв 5 тооны үхэр хулгай хийсэн маань үнэн. Би хаанаас хулгай хийснээ сайн санахгүй байна. Тухайн үед миний хөх өнгийн ачааны машинтай явсан. Дээрх 5 тооны үхрийг Улаанбаатар хот руу явж зарж борлуулсан. Тэгээд мах маань олигтой үнэд хүрээгүй учраас дээрх хүн бүрт 500.000 төгрөг өгсөн шиг санаж байна...гэх мэдүүлэг /4-хх-ийн 77-78 хуу/

С.Аийн яллагдагчаар өгсөн...Б ах намайг анх гэртээ байж байхад манай гадаа ирээд хөдөө хамт яваад өгчих гэхээр нь би хамт явсан. Тэрнээс бол би анх хулгай  хийхээр авч явж байна гэдгийг бол мэдээгүй, тэгээд хулгай хийх үхэрнүүд дээрээ ирэхэд нь л би мэдсэн. Б  ах бид хэдийг энийг тэг тэрийг гэж хэлэхээр нь л хулгайн үхэрнүүдээ ачих, туух зэргээр тусалж байсан...гэх мэдүүлэг, /4-хх-ийн 79-80 хуу/,

Н.Нгийн яллагдагчаар өгсөн:...худгийн хажууд 10 гаран тооны үхэр байхаар нь 5 тооны үхрийг нь ойролцоох эзэнгүй саравчинд хашаад машиндаа ачаад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу явж бойнд оруулаад махыг нь Б Улаанбаатар хот руу зарж борлуулахаа явсан...гэх мэдүүлэг / 4 хх-ийн 75 хуу/

НАийн яллагдагчаар өгсөн:...Батноров сумын зүүн урд бэлчээрт 10 гаран тооны үхэр байхаар нь ойролцоо эзэнгүй айлын саравчинд 5 тооны үхэрийг нь хашаад Бы ачааны машинд ачаад Өмнөдэлгэр суманд ирж бойнд оруулсан..гэх мэдүүлэг / 4 хх-ийн 72 хуу/

Хохирогч Б.Бын өгсөн:...Би 2018 оны 05 дугаар сарын 06-07-ны хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо сум 2 дугаар баг Давхар гэх газраас 200 гаран тооны үхрээс 2 тооны үхэр хулгайд алдсан. Хоёр тооны үхрээ зүслэвэл улаан алаг үнээ 5 настай зүүн чих нь гол цуурхай, улаан үнээ 5 настай хүнхэрээ нь сэтэрхий 2 тооны үнээ алдсан. Тэдгээр үхрийг алдаад Дорнод аймгийн нутаг дэвсгэрүүдээр, Норовлин сумын нутаг хүртэл хайсан...гэх мэдүүлэг, /4-хх-ийн 99-100 хуу/

Хохирогч Б.Бын 2 тооны үхэрийг нийт 2.700.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 4-хх-ийн 116 хуу/

Ж.Бы ялагдагчаар өгсөн:...2018 оны 05 дугаар сарын эхээр шиг санаж байна, Гантулга, А, бид 3 миний Бонго-3 маркийн 52-67 ХЭҮ улсын дугаартай ачааны машинтай Дорнод аймаг явсан...тэгээд Цагаан-Овоо сумын нутаг Тайхарын рашаан гэх газарт ирсэн. Ингээд бэлчээрт байсан үхэрнээс 2 тооны үхрийг бариад миний ачааны машинд ачаад Өмнөдэлгэр сум руу аваад явсан...гэх мэдүүлэг, /4-хх-ийн 121-122 хуу/

Д.Г-няллагдагчаар өгсөн:...Б, А хоёр айлын өвөлжөөн дээр ирчихсэн 2 тооны үхэр машиндаа ачина гэхээр нь би юун үхэр ачиж байгаа юм гэхэд тэр хоёр зүгээр ээ гээд 2 тооны үхэр машин дээрээ ачаад хөдлөсөн...гэх мэдүүлэг / 4 хх-ийн 124 хуу/

С.Аийн өгсөн:...Б Гантулга нар нилээн согтуу машинтайгаа машин дээрээ ачиж явсан 2 адуунаас гадна 2 үхэр ачсан ирсэн...миний хувьд үхэр хулгайлахад бол байгаагүй. Тэгэхдээ уг 2 үхэрийг хулгайн үхэр гэж мэдэж байсан...гэх мэдүүлэг / 4 хх-ийн 127 хуу/

Хохирогч Н.Дүүрэнгийн өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 05-06-ны өдрийн хооронд 5 тооны үхрээ хулгайд алдсан...гэх мэдүүлэг /4-хх-ийн 145-147 хуу/

Хохирогч Ү.Д-ийн 4 тооны үхэрийг нийт  3.200.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 4-хх-ийн 116 хуу/

Ж.Б-н яллагдагчаар өгсөн:...4 тооны үхрийг сумын бойнд оруулж махлаад  Улаанбаатар хот руу зарж борлуулахаа явсан байх. Миний хувьд дээрх үхрийн махыг хэд хэдэн төгрөгөөр зарж борлуулсанаа санахгүй байна....гэх мэдүүлэг /4-хх-ийн 171 хуу/

Н.Н-ийн яллагдагчаар өгсөн:... Уг хэрэгт А, Б бид 3 хамтран оролцсон. Надад 300.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /4-хх-ийн 172-174 хуу/

С.А-ийн яллагдагчаар өгсөн:...Б ах машинаа асаагаад Н бид хоёрыг мотоциклтой дагуулаад нэг саравчин дээр ирсэн, тэгэхэд тэр саравчин дотор нилээн олон тооны үхэр хашчихсан байсан, тэр үхэрнүүдээс Б ах бугуйл шидэж 5 тооны үхэр барьж аваад машин дээрээ ачсан, үлдсэн үхэрнүүдээ гаргаад явуулсан. Тэндээсээ Өмнөдэлгэр сум руу явж байхдаа замдаа шаварт суугаад ачсан үхэрнүүдээ машинаасаа буулгаад машинаа шаварнаас гаргаад үхэрнүүдээ ачих гэтэл нэг үхэр нь алга болчихсон байсан...гэх мэдүүлэг / 4 хх-ийн 176 хуу/

Хохирогч Ц.О-ийн өгсөн:...Би 100 орчим тооны адуутай бөгөөд адуунаасаа 2018 оны 03 дугаар сарын 25-ны үеэр Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг Уурхайн хойд талаас цагаан дэлтэй хамар цагаан цавьдар азаргатай нийт 29 тооны адуугаа алдаад одоог хүртэл олохгүй байна...гэх мэдүүлэг /4-хх-ийн 196-197 хуу/

Хохирогч  Ц.О-ийн 29 тооны адууны    нийт  25.000.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 4-хх-ийн 213 хуу/

Ж.Б-н яллагдагчаар өгсөн:.. Надад туслаад А манай хөдөө гэрт түр ирээд байсан. Тэр үед Н над руу утсаар ярьсан бил үү ирсэн бил үү тэрийг нь сайн санахгүй байна, малд явья мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай хаваржаан дээр олон тооны адуу тууж авчирсан. Бүгдийг нь ажиллаад л миний машинд ачаад Н бид 2 Улаанбаатар хот руу зарж борлуулахаа явсан...гэх мэдүүлэг, /4-хх-ийн 218-219 хуу/

Т.Б-ийн яллагдагчаар  өгсөн:...Б ах намайг гэртээ байхад л сумын төв дээр дуудаж уулзаад Н бид хоёрыг адуунд яваад ир гээд явуулсан. Б , Н, А нар бүгдийг нь ажилласан байх, би яасныг нь бол мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /4-хх-ийн 220-221 хуу/

Н.А-ын яллагдагчаар өгсөн:...Б, Н бид 3 нөгөө адуунуудыг орой нар жаргахын үеэр ажиллаж эхэлсэн, шөнөжингөө ажиллаж байгаад маргааш өглөөгүүр бүх адууг ажлаад дууссан. Тэгээд махыг нь мөн Б-ын машинд ачаад Н, Б хоёр хот зарж борлуулахаар явцгаасан, тэгээд дараа нь Б надад 400-500 мянган төгрөг өгч байсан шиг санаж байна...гэх мэдүүлэг /4-хх-ийн 225-226 хуу/

Н.Н-ийн яллагдагчаар өгсөн:...2018 оны 5 сарын эхээр Б ах манай гэрт ирээд Буянтөгс та хоёр хаашаа ч хамаагүй яваад адуу хөөгөөд ир гэж хэлсэн. Тэгээд бид 2 Буянтөгсийн мототциклтой Өмндэлгэр сумаас урагшаа 17 цагийн үед явсан. Тэгээд Чандганы уурхайн зүүн хойд талд төв засмал замын урд 20 гаран тооны адуу байсныг туугаад Б ахын хаваржаан дээр тууж ирж хашсан...гэх мэдүүлэг /  4 хх-ийн 223 хуу/

Хохирогч Н.Н-н өгсөн:..Би 2018 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймаг Бэрх хотын Уртын гол гэх газраас 4 тооны үхэр алдсан...гэх мэдүүлэг /4-хх-ийн 244-245 хуу/

Хохирогч  Н.Н-ийн 4 тооны үхийг    нийт  2.500.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 5-хх-ийн 09 хуу/

Н.Нгийн яллагдагчаар өгсөн:...Тэгээд Б, А, А, бид 4 Б-ын 52-67 ХЭҮ улсын дугаартай бонго-3 маркийн ачааны машинтай Хэнтий аймгийн Бэрх тосгоны баруун талд Уртын гол гэх газарт олон тооны үхэр байхаар 4 тооны үхэрийг нь ачаад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу явсан. Тэгээд уг 4 тооны үхрийг Б ах махыг нь ачаад Улаанбаатар хотруу зарж борлуулахаа явсан. Надад 250.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /5-хх-ийн 16-18 хуу/

С.А-ийн яллагдагчар өгсөн:....Н бид хоёрыг мотоциклоо буулгаад унаад явсан, тэр хоёр болохоор машинтайгаа явсан. Тэгээд явсаар байгаад Өмнөдэлгэр суман дээр ирсэн, тэр үхэрнүүдийг Б, А хоёр ажиллаж янзалсан байх, дараа нь надад 250.000 төгрөг өгсөн шиг санаж байна...гэх мэдүүлэг /5-хх-ийн 22-23 хуу/

Н.А-ийн яллагдагчаар өгсөн:...Б манай гэрт ирж намайг аваад тэгээд А, Н нарыг аваад бид 4 Бы 5267 хэү улсын дугаартай бонго 3 маркийн ачааны машинтай яваад Бэрх тосгоны хойд талд очсон. Тэгээд орой болохыг хүлээгээд орой болохоор нь Бэрхийн баруун тийш Уртын гол гэх газарт байсан олон тооны үхрээс 4 тооны үхэрийг ачаад Өмнөдэлгэр суманд ирж бойнд оруулаад дараа нь махаа Б Улаанбаатар хот руу зарж борлуулахаа явсан... гэх мэдүүлэг  / 5 хх-ийн 20 хуу/

Хохирогч С.Б-ын өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 28-нд Хэнтий аймгийн Батноров сумын Өндөр толгой гэх газар луу нүүсэн, гэхдээ үхрээ намаржиж байсан газраа орхиод явсан...тэгээд 11 сарын 01-ний өглөө 08 цагийн үед очиж үзэхэд ногоон халзан эр шүдлэн, цавь цагаан эр шүдлэн, 2 хар халзан охин шүдлэн, хүрэн халзан охин шүдлэн, мухар эрээн нэртэй улаан халзан охин шүдлэн гэх мэт 6 тооны үхэр алдагдсан байсан. Манай үхэрүүд бүгд зөв тал нь үзүүр нь тайрсан имтэй...гэх мэдүүлэг /5-хх-ийн 40-42 хуу/ 

Хохирогч  С.Б-н  6 тооны үхрийг нийт  3.600.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 5-хх-ийн 57 хуу/

С.А-н яллагдагчаар өгсөн:..20 гаран тооны үхэр байхаар нь Хэрлэн голын эрэгт мотоциклиор хөөж шахаж байгаад Б ах бугуйл шидэж 6 үхэр барьж авсан... Б ах махаа зарж ирчихээд надад 200.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /5-хх-ийн 62-63 хуу/

Д.Г-н яллагдагчаар өгсөн:...Тэгээд сумын төв дээр ирээд харахад 1 хар үхэр нь үхчихсэн байхаар нь тэр үхрийг манай хашаанд буулгаад А, Н тэр хоёрыг араас ирэхээр нь тэнд ажиллаж махыг нь Б аваад явсан, мөн бусад үхэрнүүдийг бойнд оруулаад махыг нь аваад явсан. Тэгээд дараа нь Б надад 200.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /5-хх-ийн 64-65 хуу/

Н.Нгийн яллагдагчаар өгсөн:...Уг хэрэгт Б, Гантулга, А бид 4 хамтран оролцсон. Надад 200.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг, /5-хх-ийн 66-68 хуу/

Хохирогч Ч.П-н өгсөн:... 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр адуундаа яваад 8 тооны адуугаа олоогүй...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай гэрийн зүүн зүгт “Зүүн харганатай” гэх газарт нутаглах Батболд гэдэг ахтай Бэрхийн төвд явж байгаад тааралдахад “Зүүн харганатай цагаан салаа” гэх газарт байгаа өвөлжөөний маань саравчин дээр өвсний хашаан дотор адууны гэдэс дотор, шийр зэргийг хаячихаад дээрээс нь өвсөөр хучаад хаячихсан байна, цааш нь сайн лавлаж ухаж үзсэнгүй. Бэрх хотын төв орж Цагдаагийн байгууллагад мэдэгдэх гээд ирлээ гэж надад хэлсэн...би тэр газарт нь очиж үзэхэд задгайгаар нь овоолж бухалдсан хашаатай өвсний хашаан дотор нь бухалтай өвсний зүүн захад нь адууны гэдэс дотор болон шийрнүүдийг хаяж дээрээс нь өвсөөр булж нуусан байсныг ухаж үзэхэд миний алдсан 8 тооны адууны маань шийрнүүд болон 8 тооны адууны гэдэс дотор эрхтэн гарч ирсэн...гэх мэдүүлэг, /5-хх-ийн 96-98 хуу/

Гэрч К.Батболдын өгсөн:...Манай өвөлжөөний саравч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутагт “Зүүн харганатай цагаан салаа” гэдэг нэртэй газар байдаг юм...2018 оны 03 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн үед ганцаараа машинтай очиход...өвсний хашааны орчмоос өмхийрч муудсан зүйл үнэртээд намайг дагаж явсан нохой маань бухалтай өвсний зүүн захыг хоншоороороо ухаад байсан...бухалтай өвсний зүүн захыг шороор ухаж үзэхэд өвсөн доороос адууны шийр гэдэс зэрэг зүйл байсан...тэгээд би цагдаагийн тасагт мэдэгдчихээд ...хөдөө яваад өвөлжөө дээрээ очиж өвсөн доор булаатай байсан адууны гэдэс цувдай шийрийг ухаж гаргахад 8 тооны адууны гэдэс цувдай, 29 ширхэг шийр байсан...гэх мэдүүлэг /5-хх-ийн 103-105 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /5-хх-ийн 86-93 хуу

Хохирогч  Ч.П-н  8  тооны адууг нийт  7.000.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 138 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 5-хх-ийн 124-125 хуу/

Ж.Б-н яллагдагчаар өгсөн:...Н А хоёр машин дээр ачиж явсан мотоциклио буулгаад адуунд явсан, би болохоор уулын аманд байсан айлын өвөлжөөн дээр үлдээд тэр хоёрыг хүлээлсэн, тэгээд удалгүй Н, А хоёр хэдэн тооны адуу тууж авчирсан...авчирсан адууг бүгдийг нь өвөлжөөн дотор нядлаад арьс толгой, гэдэс, шийрийг нь өвсөн дотор нуугаад махыг нь ачаад төр шөнөө Өмндэлгэр суманд орж ирсэн...Хамт хулгай хийхэд оролцсон хүмүүстэй тухай үед нь хувь болгоод хэдэн төгрөг өгдөг байсан, тэгээд үлдсэн мөнгийг нь хулгай хийхээр адуу мал хайхаар явахдаа машин, мотоцикльдоо бинзен тос хийдэг байсан...эхлээд мал хулгай хийхэд бол би ганц хоёр үйлдэл дээр нь бол тэр хэдийг гуйгаад авч явсан, харин ихэнх үйлдэл дээр нь тэр хэд өөрсдөө л мөнгөний хэрэг байна гээд надад дээр ирэх нь ирээд уулзах нь уулзаад хамт явж л байсан, тэгсэн бүх л үйлдэл дээр намайг уруу татаж авч явдаг байсан гэж мэдүүлсэн байна...гэх мэдүүлэг /5-хх-ийн 135-136 хуу/

С.А-ийн яллагдагчаар өгсөн:..Бэрхээс баруун  хойш явж байгаад машинтайгаа зогссон, тэгсэн Б Н бид хоёрыг мотоциклио машинаас буулгаад адуу хөгөөөд ир гээд явуулсан, тэгээд бид хоёр адуу хайж байгаад 8 тооны морьд олоод туугаад айлын саравчинд хашсан...гэх мэдүүлэг 5 хх-ийн 133 хуу/

Н.Н-н яллагдагчаар өгсөн:...Бэрх тосгоны баруун талын ууланд ирсэн, ирэх замдаа Б ах бэлчээрт байсан 8 тооны адууг харсан байсан. Тэгээд машин дээрээсээ ачиж явсан мотоциклио буулгаад А бид хоёрыг уг 8 тооны адууг туугаад ир гэж хэлсэн...гэх мэдүүлэг / 5 хх-ийн 131 хуу/

Хохирогч Л.П-н өгсөн:... Би 2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө Батноров сумын 4-р багийн нутаг Овоот гэх газраас бэлчээрт гараад 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хагас үзээд дахиж үзээгүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үзэхэд манай үхэрээс 6 тооны үхэр алга болсон байсан...гэх мэдүүлэг /6-р ХХ-ийн 25-26 хуу/

Хохирогч  Л.П-н 6 тооны үхрийг нийт  4.900.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 053 дугаартай дүгнэлт  / 6-хх-ийн 35-36 хуу/

Н.Н-н яллагдагчаар өгсөн:...Б ах  бид хэдийг  энийг тэр тэрийг гэж хэлэхээр  нь д хулгайн  үхэрнүүдээ  ачих, туух зэргээр тусалж байсан...Тэр 6 үхэрнийхээ мөнгөнөөс 200.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /6-хх-ийн 41-42 хуу/

Ж.Б-н яллагдагчаар өгсөн:...Тэгээд Батноров сумын урдхан ирэхэд айлын нутаг дээр хэдэн үхэр хэвтэж байхаар нь бид гурав тэр үхэрнүүдээс хулгайлахаар хоорондоо ярилцаад 6 тооны үхэр бугуйлдаж барьж аваад машин дээрээ ачсан. Тэгээд бид гурав шөнө давхисаар байгаад Өмнөдэлгэр суманд өглөөгүүр орж ирээд Өмнөдэлгэр сумын бойны Энхчимэг эгчид ажиллуулахаар өгсөн тэгээд бойнд үхэрнүүдээ ажиллуулаад махыг нь өөрийнхөө машин дээр ачаад Улаанбаатар луу зарахаар явсан, тэгээд махаа зараад тэр хоёрт хэрэгтэй байна гэсэн мөнгийг нь дансаар шилжүүлээд, ирсэн хойноо мөн нөгөө мөнгөнөөсөө өгсөн байх, би ер нь хулгай хийсэн малынхаа махыг зараад хамт явсан хүмүүс маань хэдэн төгрөг хэрэгтэй байна гэхээр нь дансаар шилжүүлээд, дараа нь уулзсан хойноо мөн мөнгө өгдөг байсан...гэх мэдүүлэг /6-хх-ийн 45-46 хуудас/

Хохирогч А.М-н өгсөн:...Манайх Цагаан-Овоо сумын 2-р багийн нутаг “Давхар” гэх газар хаваржсан юм. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр адуугаа татаж үзэхэд бүрэн байсан. Түүнээс хойш 2018 оны 04 дүгээр сарын 25-ны үед адуугаа дахин татаж үзэхэд бор зүсмийн азаргатай адуу маань дутуу байсан. Тус азаргатай адуу маань нийт  20 тооных байсан. Түүнээс хойш хайгаад 2018 оны 05 дугаар сарын 01-нд баруун урагш Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг “Бурхантын өвөр” гэх газарт 14 тооны адуу нь байсан. Харин 6 тооны адуу нь дутуу байсан...гэх мэдүүлэг /6-хх-ийн 76-77 хуу/

Хохирогч  А.М-н 6 тооны адууг нийт  4.900.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний  “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 052 дугаартай дүгнэлт  / 6-хх-ийн 100 хуу/

Н.Н-н яллагдагчаар өгсөн:...Тэгээд бид гурав тэр шөнөө буудалдаа амраад өглөө буцахаар болоод Цагаан-Овоо сумынхаа төв замаар гараад баруун урагшаа замаараа явж байхад замын хойд талд цагаан бор азаргатай адуу таарсан чинь, Б тэр адуунуудыг харснаа гүүнүүд нь гоё гүүнүүд байна, Өмнөдэлгэр суманд аваачиж мал болгоно гээд машинаасаа мотоцикль буулгаад та хоёр энэ адуунуудыг туугаад ойролцоох саравжинд дээр аваачаад байлгаж бай гээд өөрөө машинаа унаад яваад өгсөн, бид гурав нөгөө адуунуудаа саравчинд хашаад 4 гүү, 2 даага барьж аваад Бы машинд ачсан. Тэгээд тэндээсээ шууд Өмнөдэлгэр сум ороод сумын зүүн урдхан байсан Б-н адуунд буулгасан...Тэгээд маргааш тэр 6 адуунаас Б 2 адууг нь гэрийнхээ гадаа ажиллаж байсан...гэх мэдүүлэг /6-хх-ийн 114-115 хуу/

Н.А-н яллагдагчаар өгсөн:... бид 3 тэр эзэнгүй адуунууд дээр очоод 4 гүү, 2 даага ачаад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд тэр шөнөдөө ирээд. Өмнөдэлгэрээс зүүн тийшээ байдаг хуучин төв гэдэг нэртэй газар Б өөрийнхөө адууныхаа захад хулгайлж ирсэн 6-н тооны адуугаа буулгасан...гэх мэдүүлэг /6-хх-ийн 116-117 хуу/

Ж.Б-н яллагдагчаар өгсөн:... яг Дорнод аймгийн аль нутагт явж байгаагаа мэдээгүй, тэгээд явж байхад эрлийздүү бор азаргатай адуу таарсан, тэгээд тухайн адуунуудыг тууж яваад ойролцоох айлын саравчинд оруулж хашиж байгаад 6 тооны адуу барьж аваад амьдаар нь машин дээр ачсан, тэгээд тэндээсээ шууд Өмнөдэлгэр сумын өөрийн хаваржаан дээрээ ирсэн, тэгээд тухайн 6 тооны адуунаас 2 адууг ажиллаад, үлдсэн 4 адууг нь адуундаа нийлүүлээд орхисон, тэгээд хоёр адууныхаа махыг Улаанбаатар хот явж зарж борлуулчихаад ирэхэд нөгөө адуунууд ижил буруу адуунууд байсан болохоор манай адуунуудтай ижилсэхгүй сарниаад алга болсон байсан...гэх мэдүүлэг /6-хх-ийн 119-120 хуу/

2020 оны 02 дугаар сарын 12 ны өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор Ж.Б-н эзэмшлийн гэх 39 метр урттай 5 метрийн өргөнтэй палкан малын зүчээ, 15 тооны адуу зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд / 6-хх-ийн 44-49 хуу/

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Н.Б-н эзэмшлийн 5267  хэа улсын дугаартай Бонго-3 маркийн  тээврийн хэрэгсэл,  С.Аийн эзэшлийн 9388 хэа улсын дугаартай Nissan presage Маркийн автомашиныг битүүмжилсэн тэмдэглэл, прокурорын тогтоол  / 7-хх-ийн 55, 7 хх-ийн 79 хуу/

2020 оны 02 дугаар сарын 07, 12-ны өдрийн 09, 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Т.Б, Н.Н нарын эзэмшлийн Супер даюун, Beny маркийн  мотоциклийг битүүмжилсэн тэмдэглэл, прокурорын тогтоол, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд / 7-хх-ийн 65-70, 75 хуу/

Супер даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг 1.000.000 төгрөгөөр,  үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн  2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 077 дугаартай шинжээчийн дүгнэлт / 7-хх-ийн 73 хуу/

3148 Төа улсын дугаартай бонго 3 маркийн автомашины үнэлгээг 9.857.000 төгрөгөөр, Nissan presage маркийн 9388 хэа улсын дугаартай автомашины үнэлгээг 3.000.000 төгрөгөөр тус тус тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд / 8 хх-ийн 40, 108 хуу/

Иргэний  нэхэмжлэгч Н.Б-н  өгсөн:....Би өөрийн төрсөн дүү болох Н.Батбаярын хамтаар 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Да-Хүрээ техникийн захын замын урд хэсэгт орж ирсэн Бонго болон портер машин зардаг хашаанд дотроос цэнхэр өнгийн Бонго-3 маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн автомашиныг нэг жижигхэн бор царайтай 30 гаран насны Ж.Б гэх залуугаас худалдан авсан...Анх худалдан авахад 52-67 ХЭҮ улсын дугаартай байсан...Улаанбаатар хот руу ирээд Ж.Бы нэр дээр бүртгэлтэй байсан машины эзэмшигчийн нэрийг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн...гэх мэдүүлэг/ 7-хх-ийн 59-61 хуу/

Иргэний нэхэмжлэгч Б.Ц-н өгсөн:....Манай хөрөнгө үнэлгээний Фэйр валуэшн ХХК-аас ...мөрдөгчийн тогтоолоор 25 удаагийн шинжээч томилж дүгнэлт гаргуулсан....малын үнэлгээ гаргасан төлбөр төлөгдөөгүй байгаа юм. Манай байгууллагын зүгээс төлөгдөөгүй 2.352.500 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /8-хх-ийн 48 хуу/

Иргэний нэхэмжлэгч Б.Бүдхоролын Дээрх 93-88 ХЭА улсын дугаартай Nissan Presaga маркийн тээврийн хэрэгсэл нь манай “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооны эзэмшлийн авто машин байгаа юм...гэх мэдүүлэг/ 8-хх-ийн 53 хуу/

Ж.Б-н эзэмшилд байсан 5267 хэа улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Н.Б-н эзэмшилд шилжиж улсын дугаар нь 3148 төа болж өөрчлөгдсөн тухай Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаартай албан бичиг / 7 хх-ийн 84 хуу/

Ж.Б, Н.Н, Д.Г, Г.Б, М.Х, Г.Б, Н.А, С.А, Э.Г нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 7 хх-ийн 155, 171, 179, 197, 213, 222, 225, 233, 240 хуу/

Ж.Б, Н.Н, Д.Г, Г.Б, М.Х, Г.Б, Н.А, С.А, Э.Г нарын иргэний үнэмлэхний лавлагаа   / 7 хх-ийн 148, 165, 174, 193, 200, 208, 217, 227, 235  хуу/

С.А нь өөрийн эзэмшлийн Nissan presage маркийн 9388 хэа улсын дугаартай автомашиныг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Гялс төгрөг ХЗХ-нд барьцаалж 500.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авсан тухай баримтууд / 8 хх-ийн 93-102 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /8 хх-ийн 1-25 хуу/

Шүүгдэгч нарын шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд /9 хх-ийн 121-126, 148-163, 180-190 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ж.Б, Н.Н, Т.Б, Н.А, С.А, Д.Г, Э.Г, М.Х, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

1. Шүүгдэгч  Ж.Б, Т.Б нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймаг, Жаргалтхаан сумын “Хар нуур” гэх газраас иргэн Д.А-н 13 тооны адууг хулгайлж, 11.050.000 төгрөгний хохирол учруулсан, 

  1. Шүүгдэгч Ж.Б, Д.Г, Н.Н, Т.Б нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сард Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумын Хөх давааны өвөр гэх гэх газраас бусдын олон тооны мал буюу иргэн Д.А-н 18 тооны адууг хулгайлж, 14.600.000 төгрөгний хохирол учруулсан,
  2. Шүүгдэгч Ж.Б, Т.Б, Н.Н, Н.А нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Мөрөн сум, 5 дугаар багийн “Уурхайн хойд тал” гэх газраас иргэн Ц.О-н 29 тооны адууг хулгайлж, 25.000.000 төгрөгний хохирол учруулсан, 
  3. Шүүгдэгч Ж.Б, Н.Н, Т.Б, Д.Г нар нь бүлэглэн 2018 оны хавар Хэнтий аймаг, Хэрлэн сумын нутаг “Шорвог нуур” гэх газраас иргэн Д.Г-н 18 тооны адууг хулгайлж, 14.650.000 төгрөгний хохирол учруулсан,
  4. Шүүгдэгч Ж.Б, Э.Г, Д.Г, Н.Н нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сард Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 3 дугаар баг, “Хамар даваа” гэх газраас бусдын олон тооны буюу иргэн Г.Эрдэнэбаатарын 35 тооны адуу хулгайлж, 28.750.000 төгрөгний хохирол учруулсан,
  5.  Шүүгдэгч Ж.Б, Н.Н, Н.А нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны хооронд Дорнод аймаг, Цагаан-Овоо сумын нутгаас иргэн А.Мын 6 тооны адууг хулгайлж, 4.900.000 төгрөгний хохирол учруулсан
  6. Шүүгдэгч Ж.Б, Н.А, Д.Г, нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сард Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 5 дугаар баг Дэлгэрхааны энгэр гэх газраас иргэн Л.Эын 4 тооны үхэрийг хулгайлж, 3.000.000 төгрөгний хохирол учруулсан,
  7. Шүүгдэгч Ж.Б, Н.А, Д.Г нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 11-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Биндэр сумын “Шуус” гэх газраас иргэн Б.Аын 8 тооны адууг хулгайлж, 7.400.000 төгрөгний хохирол учруулсан,
  8. Шүүгдэгч Ж.Б, Н.А, С.А нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сард Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 2 дугаар баг, Хоролын өвөлжөө гэх газраас иргэн Э.О-н 4 тооны адууг хулгайлж, 3.600.000 төгрөгний хохирол учруулсан,
  9. Шүүгдэгч Ж.Б,  Н.А, Д.Г нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сард Хэнтий аймаг, Биндэр сум, 1 дүгээр баг, Дөрвөлжингийн даваа” гэх газраас Н.М-н 14 тооны адууг хулгайлж, 11.900.000 төгрөгний хохирол учруулсан, 
  10. Шүүгдэгч Ж.Б, С.А, Н.Н, Н.А нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Батноров сум, 7 дугаар баг Бэрх тосгоны нутаг дэвсгэр болох “Уртын гол” гэх газраас иргэн Н.Н-н 4 тооны үхэрийг хулгайлж, 2.500.000 төгрөгний хохирол учруулсан,
  11.  Шүүгдэгч Ж.Б, Н.Н, Н.А, С.А нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймаг, Батноров сум, 4 дүгээр багийн “Нимгэний ам” гэх газраас иргэн О.Бын 5 тооны үхрийг хулгайлж, 2.700.000 төгрөгний хохирол учруулсан, 
  12. Шүүгдэгч Ж.Б, Н.Н, С.А  нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 4 дүгээр баг, “Зуух” гэх газраас иргэн М.М-н 1 тооны үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,
  13. Шүүгдэгч Ж.Б, Н.Н, С.А нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар багийн нутаг “Баруун хаганатайн цагаан салаа” гэх газраас иргэн Ч.П-н 8 тооны адууг хулгайлж, 7.000.000 төгрөгний хохирол учруулсан,
  14.  Шүүгдэгч Ж.Б, Н.Н, Н.А, С.А нар нь  бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг, Зэсрэн гэх газраас иргэн Т.Эрдэнэболдын 5 тооны үхрийг хулгайлж, 4.500.000 төгрөгний хохирол учруулсан,
  15. Шүүгдэгч Ж.Б, Н.Н, С.А нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-06-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Биндэр сум, 2 дугаар баг, “Уйлантын хар нуур” гэх газраас иргэн Ү.Дгийн 5 тооны үхэрийг хулгайлж, 3.200.000 төгрөгний хохирол учруулсан,
  16. Шүүгдэгч Ж.Б, Н.Н, С.А нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 4 дүгээр багийн нутгаас иргэн Л.П-н 6 тооны үхэрийг хулгайлж, 4.900.000 төгрөгний хохирол учруулсан,
  17. Шүүгдэгч Ж.Б, Н.Н, Д.Г, С.А  нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Мөнхийн зуух” гэх газраас иргэн С.Б-н 6 тооны үхэрийг хулгайлж, 3.600.000 төгрөгний хохирол учруулсан,
  18. Шүүгдэгч Ж.Б, Н.Н, Н.А, С.А нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сард Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 1 дүгээр багийн нутаг “Улаан эрэг” гэх газраас иргэн Л.Оын 16 тооны адууг хулгайлж, 12.800.000 төгрөгний хохирол учруулсан,
  19. Шүүгдэгч Ж.Б, Н.А, С.А, Н.Н, Г.Б, Х.Хнар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумын нутгаас  бусдын олон тооны мал буюу иргэн Д.Агийн 8 тооны адууг Т.Тийн 14 адуу, Н.Зын 1 тооны адуу зэрэг нийт  23 тооны адууг хулгайлж, бусдад 27.700.000 төгрөгний хохирол учруулсан,
  20. Шүүгдэгч Ж.Б, Н.А, Н.Н, С.А, Г.Бнар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 03-05-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 5 дугаар баг, Явын булаг гэх газраас бусдын олон тооны мал буюу иргэн Д.Тын 10 тооны үхрийг хулгайлж, 9.000.000 төгрөгний хохирол учруулсан

22. Шүүгдэгч Ж.Б, Н.Н, Т.Б, Д.Г нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сард Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 3 дугаар баг, Их улаан гэх нутгаас иргэн Г.Б-н 23 тооны адуу хулгайлж, 22.400.000 төгрөгний хохирол учруулсан,

23. Шүүгдэгч Ж.Б, Д.Г, Н.А нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 06-07-ны хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо сум 2 дугаар багийн нутаг “Давхар” гэх газраас иргэн Б.Б-н 2 тооны үхэрийг хулгайлж, 1.800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг Ж.Б-н эзэмшлийн 5267 хэа улсын дугаартай бонго 3 маркийн автомашин,   Н.Н-н эзэмшлийн Beny маркийн улсын дугааргүй мотоцикль, Т.Б-н эзэмшлийн super dayun маркийн мотоцикль, С.А-н эзэмшлийн Nissan presage маркийн 9388 хэа улсын дугаартай автомашин ашиглаж үйлдсэн нөхцөл байдлууд тус тус  тогтоогдлоо.

Харин яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Ж.Б, Д.Г нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг Хөгний толгой гэх газраас хохирогч Б.О-н 6 адууг хулгайлсан, 2018 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Хар нуур гэх газраас хохирогч П.Ё-н 34 адууг хулгайлсан гэх хэргүүдийг шүүгдэгч Ж.Б, Э.Г нар нь үйлдсэн болох нь нотлогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Б, Д.Г нар нь дээр дурдсан 2 гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Н.Н, Т.Б, Н.А, С.А, Э.Г, М.Х, Г.Бнар нь яллах дүгнэлтэнд тусгагдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлэг  өгсөн бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч  нарын мэдүүлэг болон  бусад  нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Н.Н, Т.Б, Н.А, С.А, Э.Г, М.Х, Г.Б нар  болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй  бөгөөд шүүгдэгч Ж.Б, Д.Г нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч Ж.Б, Д.Г нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг Хөгний толгой гэх газраас хохирогч Б.О-н 6 адууг хулгайлсан, 2018 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Хар нуур гэх газраас хохирогч П.Ё-н 34 адууг хулгайлсан гэх хэргээс бусад яллах дүгнэлтэнд тусгагдсан хэргүүдийн хувьд хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.  

Шүүгдэгч Ж.Б, Д.Г нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг Хөгний толгой гэх газраас хохирогч Б.О-н 6 адууг хулгайлсан, 2018 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Хар нуур гэх газраас хохирогч П.Ё-н 34 адууг хулгайлсан гэх хэргийн хувьд шүүгдэгч нарын өмгөөлөгчид нь  уг гэмт хэргүүдийг зөвхөн  шүүгдэгч Д.Г-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэн яллаж байгаа, Д.Г-с яллагдагчаар мэдүүлэг авахдаа гэрчээр өгсөн мэдүүлгийг нь үг үсгийн зөрүүгүй хуулж бичсэн, Д.Г нь бичиг үсэг мэдэхгүй байхад гэрчээр байцаалт авахдаа биеийн байцаалтанд бүрэн дунд боловсролтой гэж тусган өмгөөлөгч оролцуулахгүйгээр өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан, яллагдагчаар байцаалт авахдаа бага боловсролтой гэж тусган өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг авсан байх тул уг мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлт гаргасан.

Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд Д.Г-с 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр тус тус  байцаалт /2 хх-ийн 20 хуу, 3 хх-ийн 172 хуу/  авахад Ж.Б-тэй хамт 2018 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Хар нуур гэх газраас 30 гаран тооны  адуу хулгайлсан, 2017 оны 12 дугаар сард Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг, Хөгний хоолой гэх газар байх саравчинд Ж.Б-н хамт ирэхэд 6 адуу хашиж орхисон байсны 3 адууг нь тууж Б-н хаваржаан дээр орхиод явсан, Б 3 адууг нь алдаад хайхаар явсан талаар мэдүүлэг өгчээ.

Д.Г-г дээрх гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн  яллагдагчаар татан 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр /2 хх-ийн 11, 32, 3 хх-ийн 164, 183  хуу/ тус тус яллагдагчаар байцаалт авсан байх бөгөөд хэргийн нөхцөл байдлын талаар яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь нэг сарын өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтэй үг үсгийн хувьд зөрүүгүй адилхан байгаа нь тогтоогдлоо.  

Мөн шүүгдэгч Ж.Б нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн талаар мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгч Д.Г нь шүүх хуралдааны үед мөн уг гэмт хэргүүдийг үйлдээгүй талаар мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний энэ мэдүүлгүүдийг нь няцаасан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч Д.Г-н мөрдөн байцаалтын үед өгсөн П.Ё-н 34 адуу, Б.Оын 6 адууг Ж.Б-тай бүлэглэн хулгайлсан тухай мэдүүлэг нь дангаараа Д.Г, Ж.Б нарыг  уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болж чадахгүй гэж дүгнэн энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Ж.Б, Д.Гнар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг Хөгний толгой гэх газраас хохирогч Б.О-н 6 адууг хулгайлсан, 2018 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Хар нуур гэх газраас хохирогч П.Ё-н 34 адууг хулгайлсан гэх хэргүүдийг шүүгдэгч Ж.Б, Э.Г нар нь үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Б, Д.Г, Н.Н, Т.Б, Н.А, С.А, Э.Г, М.Х, Г.Б нарыг яллах дүгнэлтэнд тусгагдсан бусад гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 23 удаагийн үйлдлээр /Ж.Б 23 үйлдэл, Н.Н 18 үйлдэл, С.А 12 үйлдэл, Н.А 12 үйлдэл, Д.Г 9 үйлдэл, Т.Б 4 үйлдэл,  Г.Б 2 үйлдэл, М.Х 1 үйлдэл, Э.Г 1 үйлдэл /  25 хохирогчийн 253 бод малыг хулгайлж, нийт 228.550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ж.Б, Н.Н, Н.А, С.А, Д.Гнарын үйлдэл нь олон тооны мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Т.Б, Г.Б, М.Х,  Э.Г нарын үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн  гэмт хэргийн шинжтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс шүүгдэгч Ж.Б, Н.Н, Н.А, С.А, Д.Гнарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Э.Г, М.Х, Г.Б, Т.Б нарын үйлдлийг 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулж олон тооны мал хулгайлах гэсэн хүндрүүлэх шинжээс гадна  2.2.бүлэглэж, 2.3. улсын хилээр нэвтрүүлж, 2.4. машин механизм ашиглаж, 2.5. ноцтой хохирол, хор уршиг учруулж, 2.6. гойд ашиг шимт малыг хулгайлж  үйлдсэн бол гэсэн хүндрүүлэх шинжүүдийг нэмсэн бөгөөд  шүүгдэгч нарын үйлдлийн хувьд одоо дагаж мөрдөж байгаа өөрчлөн найруулсан хуулийг хэрэглэсэн тохиолдолд машин механизм ашигласан, бүлэглэсэн гэх хүндрүүлэх шинжүүд нэмж тогтоогдож байгаа нь Э.Г, М.Х, Г.Б, Т.Б нарын эрхзүйн байдлыг дордуулж байх тул шүүгдэгч Э.Г, М.Х, Г.Б, Т.Б нарын үйлдсэн гэмт хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх  Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б, Х.Х нарын хувьд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ж.Б, Н.Н, Н.А, С.А, Д.Г, Т.Б, Г.Б, М.Х,  Э.Г нар нь бүлэглэж, нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг удаа дараа үйлдсэнийг буюу мал хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б-г 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Н-г 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,  Н.Аийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, С.Аийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Г-г 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Б-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Г-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-г 1 /нэг/ жил  2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, М.Хийг 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Ж.Б-г эзэмшлийн 5267 улсын дугаартай бонго 3 маркийн автомашин, С.А-н эзэмшлийн Nissan presage маркийн 9388 хэа улсын дугаартай автомашин,   Н.Н, Т.Б нарын эзэмшлийн super dаюун, beny маркийн улсын дугааргүй  мотоцикль зэргийг ашигласан болох нь шүүгдэгч  нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул  super dаюун, beny  маркийн мотоциклийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ  хэрэглэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ж.Б нь 5267 улсын дугаартай бонго 3 маркийн автомашинаа  2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Н.Бод  худалдсан,  С.А  нь Nissan presage маркийн 9388 хэа улсын дугаартай автомашинаа Гялс төгрөг ХЗХ-нд  2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр барьцаалж зээл авсан нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нараас уг автомашинуудын үнийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ  хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдааны үед хохирогч Т.Т-т шүүгдэгч Н.Н нь 1.000.000 төгрөг, шүүгдэгч С.А нь 1.000.000 төгрөг, хохирогч Л.Пд шүүгдэгч Н.Н нь 200.000 төгрөг, С.А нь 200.000 төгрөг, хохирогч Д.Тт шүүгдэгч С.А нь 1.800.000 төгрөг, шүүгдэгч Н.Н нь 900.000 төгрөг, хохирогч С.Бод шүүгдэгч С.А нь 200.000 төгрөг, шүүгдэгч Н.Н нь 200.000 төгрөг, хохирогч Л.От шүүгдэгч С.А нь 700.000 төгрөг, шүүгдэгч Н.Н нь 800.000 төгрөг, хохирогч О.Бад шүүгдэгч С.А нь 250.000 төгрөг, шүүгдэгч Н.Н нь 250.000 төгрөг,  хохирогч Г.Бэд шүүгдэгч Н.Н нь 300.000 төгрөг, шүүгдэгч Т.Б нь 500.000 төгрөг, хохирогч Д.Гд шүүгдэгч Н.Н нь 500.000 төгрөг, хохирогч Д.Ат шүүгдэгч Д.Гнь 500.000 төгрөг,  шүүгдэгч М. Х нь хохирогч Н.З-д 166.700 төгрөг, хохирогч Т.Т-т  2.583.400 төгрөг, хохирогч Д.А-д 1.866.666 төгрөг /хоёр адуу/, шүүгдэгч Г.Б нь хохирогч Н.З-д 166.700 төгрөг, хохирогч Д.А-д 1.866.700 төгрөг,  хохирогч Т.Т-т 2.583.400 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,   Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Б, Н.А, С.А, Н.Н нараас тус тус бүр 1.866.667 төгрөг гаргуулж хохирогч Д.А-д,  шүүгдэгч Ж.Б, Н.А, С.А, Н.Н нараас тус тус бүр 166.667 төгрөг гаргуулж хохирогч Н.З-д, Ж.Б, Н.А нараас тус тус бүр  2.583.334 төгрөг, Н.Н, С. А нараас тус тус бүр 1.583.334 төгрөг гаргуулж хохирогч Т.Т-т, Ж.Б, Н.А нараас тус тус бүр 1.800.000 төгрөг, Н.Н-с 900.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Т-т, шүүгдэгч Ж.Б, С.А, Н.Н нараас тус тус 333.334 төгрөг гаргуулж хохирогч М.М-д, шүүгдэгч Ж.Б,  Н.Н, Э.Г, Д.Г нараас тус тус 7.187.500 төгрөг гаргуулж хохирогч Г.Эрдэнэбаатарт, шүүгдэгч Ж.Б, Н.Н,  Т.Б нараас тус тус 3.650.000 төгрөг, Д.Г-с 3.150.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ат, шүүгдэгч Ж.Б, Н.А, С.А, Н.Н нараас тус тус 1.125.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Эрдэнэболдод, шүүгдэгч Ж.Б,  Д.Гнараас тус тус 5.600.000 төгрөг, Н.Нгаас 5.300.000 төгрөг,  Т.Бөөс 5.100.000 төгрөг,  гаргуулж хохирогч Г.Бэд, шүүгдэгч Ж.Б, Н.А нараас тус тус 3.350.000 төгрөг, С.Аээс 2.650.000 төгрөг  Н.Нгаас 2.550.000 төгрөг гаргуулж хохирогч Л.О-т, шүүгдэгч Ж.Б, Н.А, С.А нараас тус тус 1.200.000 төгрөг гаргуулж хохирогч Э.О-т, шүүгдэгч Ж.Б, Н.А, Д.Г нараас тус тус 3.966.667 төгрөг гаргуулж хохирогч Н.М-д, шүүгдэгч Ж.Б, Г.А, Д.Г нараас тус тус 3.662.500 төгрөг, Н.Нгаас 3.162.500 төгрөг гаргуулж хохирогч Д.Г-д, шүүгдэгч Ж.Б, Н.А, Д.Г нараас тус тус 2.466.667 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д, шүүгдэгч Ж.Б, Т.Б нараас тус тус 5.525.000 төгрөг гаргуулж хохирогч Д.А-д, шүүгдэгч Ж.Баас 900.000 төгрөг, С.А, Н.Н нараас тус тус 650.000 төгрөг гаргуулж хохирогч О.Б-д, шүүгдэгч Ж.Б, Н.А, Д.Г нараас  нараас тус тус 600.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д, шүүгдэгч Ж.Б, С.А, Н.Н нараас тус тус 1.066.667 төгрөг гаргуулж хохирогч Ү.Д-д, шүүгдэгч Ж.Б, Н.А, Н.Н, Т.Б нараас тус тус 6.250.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Од, шүүгдэгч Ж.Б, Н.А, С.А, Н.Н нараас тус тус 625.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Нд, шүүгдэгч Ж.Б,  Д.Г нараас тус тус 900.000 төгрөг, С.А, Н.Н нараас тус тус 700.000 төгрөг гаргуулж хохирогч С.Б-д, шүүгдэгч Ж.Б, С.А, Н.Н нараас 2.333.334 төгрөг гаргуулж хохирогч Ч.П-д, шүүгдэгч Ж.Б-с 1.663.334 төгрөг, С.А, Н.Н нараас тус тус 1.433.334 төгрөг гаргуулж хохирогч Л.П-д, шүүгдэгч Ж.Б, Н.А, Н.Н  нараас тус тус 1.633.334 төгрөг гаргуулж хохирогч А.Мт, шүүгдэгч Ж.Б, Н.А, Д.Г нараас тус тус 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Э-д тус тус олгож,  шүүгдэгч  Г.Б, М.Х нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Ж.Б-н 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 193 хоног, шүүгдэгч Н.Н, Н.А, С.А, Д.Г, нарын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 06 хоногийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч М.Х, Г.Б нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдав.

Иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн шинжээчийн дүгнэлтийн зардалд тооцож нэхэмжилсэн 2.352.500 төгрөгийн нэхэмжлэл нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор батласан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д заасны дагуу баталгаажуулж ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн Ж.Б-н эзэмшлийн гэх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт байрлах 39 м урттай, 5 метрийн өргөнтэй малын саравч, 15 тооны адуу, Т.Бийн эзэмшлийн супер даюун маркийн мотоцикль, Н.Нгийн эзэмшлийн Beny маркийн мотоцикль зэргийг битүүмжилсэн  прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол  биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,   Н.Б-н эзэмшлийн 5267 хэа /3148 төа/ улсын дугаартай kia bongo-3 маркийн автомашин, С.А-н эзэмшлийн 9388 хэа улсын дугаартай Nissan presage маркийн автомашин зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц   хүчингүй болгосугай.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Ж.Б, Д.Г нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг Хөгний толгой гэх газраас хохирогч Б.О-н 6 адууг хулгайлсан, 2018 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Хар нуур гэх газраас хохирогч П.Ё-н 34 адууг хулгайлсан гэх хэргүүдийг шүүгдэгч Ж.Б, Э.Г нар нь үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул дээрх хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоол,  яллах дүгнэлтийн  холбогдох хэсгийг  хүчингүй болгож,  хэргийг прокурорт буцаасугай.
  2. Шүүгдэгч Ж.Б, Н.Н, Н.А, С.А, Д.Г нарыг мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Б, Г.Б, М.Х,  Э.Г нарыг мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б-г 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Н-г 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,  Н.А-г 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, С.А-г 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Г-г 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Б-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Г-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-г 1 /нэг/ жил  2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, М.Хийг 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Б, Н.Н, Н.А, С.А, Д.Г, Т.Б, Г.Б, М.Х,  Э.Г нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй  хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5267 хэа улсын дугаартай kia bongo маркийн автомашины үнэ болох 9.856.963 төгрөгийг шүүгдэгч Ж.Б, Н.Н, Н.А, С.А, Д.Г, Т.Б, Г.Б, М.Х,  Э.Г нараас хувь тэнцүүлэн тус тус 1.095.222 төгрөг гаргуулж,  шүүгдэгч Ж.Б, Н.Н, С.А, Н.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан Nissan presage  маркийн 9388 хэа улсын дугаартай  автомашины үнэ болох 3.000.000  төгрөгийг хувь тэнцүүлэн Ж.Б, Н.Н, С.А, Н.А  нараас тус бүрээс  750.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх,  шүүгдэгч Н.Н-н эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  beny маркийн улсын дугааргүй мотоцикль, Т.Б-н эзэмшлийн super dayun маркийн мотоциклийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Б, Н.А, С.А, Н.Н нараас тус тус бүр 1.866.667 төгрөг гаргуулж хохирогч Д.А-д,  шүүгдэгч Ж.Б, Н.А, С.А, Н.Н нараас тус тус бүр 166.667 төгрөг гаргуулж хохирогч Н.З-д, Ж.Б, Н.А нараас тус тус бүр  2.583.334 төгрөг, Н.Н, С. А нараас тус тус бүр 1.583.334 төгрөг гаргуулж хохирогч Т.Т-т, Ж.Б, Н.А нараас тус тус бүр 1.800.000 төгрөг, Н.Н-с 900.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Т-т, шүүгдэгч Ж.Б, С.А, Н.Н нараас тус тус 333.334 төгрөг гаргуулж хохирогч М.М-д, шүүгдэгч Ж.Б,  Н.Н, Э.Г, Д.Г нараас тус тус 7.187.500 төгрөг гаргуулж хохирогч Г.Э-д, шүүгдэгч Ж.Б, Н.Н,  Т.Б нараас тус тус 3.650.000 төгрөг, Д.Г-с 3.150.000 төгрөг гаргуулж хохирогч Д.А-т, шүүгдэгч Ж.Б, Н.А, С.А, Н.Н нараас тус тус 1.125.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Э-д, шүүгдэгч Ж.Б,  Д.Г нараас тус тус 5.600.000 төгрөг, Н.Н-с 5.300.000 төгрөг,  Т.Б-с 5.100.000 төгрөг,  гаргуулж хохирогч Г.Б-д, шүүгдэгч Ж.Б, Н.А нараас тус тус 3.350.000 төгрөг, С.А-с 2.650.000 төгрөг  Н.Н-с 2.550.000 төгрөг гаргуулж хохирогч Л.О-т, шүүгдэгч Ж.Б, Н.А, С.А нараас тус тус 1.200.000 төгрөг гаргуулж хохирогч Э.О-т, шүүгдэгч Ж.Б, Н.А, Д.Гнараас тус тус 3.966.667 төгрөг гаргуулж хохирогч Н.Мд, шүүгдэгч Ж.Б, Г.А, Д.Гнараас тус тус 3.662.500 төгрөг, Н.Н-с 3.162.500 төгрөг гаргуулж хохирогч Д.Г-д, шүүгдэгч Ж.Б, Н.А, Д.Г нараас тус тус 2.466.667 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д, шүүгдэгч Ж.Б, Т.Б нараас тус тус 5.525.000 төгрөг гаргуулж хохирогч Д.А-д, шүүгдэгч Ж.Б-с 900.000 төгрөг, С.А, Н.Н нараас тус тус 650.000 төгрөг гаргуулж хохирогч О.Б-д, шүүгдэгч Ж.Б, Н.А, Д.Г  нараас тус тус 600.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д, шүүгдэгч Ж.Б, С.А, Н.Н нараас тус тус 1.066.667 төгрөг гаргуулж хохирогч Ү.Дд, шүүгдэгч Ж.Б, Н.А, Н.Н, Т.Б нараас тус тус 6.250.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Од, шүүгдэгч Ж.Б, Н.А, С.А, Н.Н нараас тус тус 625.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Н-д, шүүгдэгч Ж.Б,  Д.Г нараас тус тус 900.000 төгрөг, С.А, Н.Н нараас тус тус 700.000 төгрөг гаргуулж хохирогч С.Б-д, шүүгдэгч Ж.Б, С.А, Н.Н нараас 2.333.334 төгрөг гаргуулж хохирогч Ч.П-д, шүүгдэгч Ж.Б-с 1.663.334 төгрөг, С.А, Н.Н нараас тус тус 1.433.334 төгрөг гаргуулж хохирогч Л.П-д, шүүгдэгч Ж.Б, Н.А, Н.Н  нараас тус тус 1.633.334 төгрөг гаргуулж хохирогч А.М-т, шүүгдэгч Ж.Б, Н.А, Д.Гнараас тус тус 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Э-т тус тус олгож,  шүүгдэгч  Г.Б, М.Х нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн Ж.Б-н эзэмшлийн гэх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт байрлах 39 м урттай, 5 метрийн өргөнтэй малын саравч, 15 тооны адуу, Т.Б-н эзэмшлийн супер даюун маркийн мотоцикль, Н.Н-н эзэмшлийн Beny маркийн мотоцикль зэргийг битүүмжилсэн  прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол  биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,   Н.Б-н эзэмшлийн 5267 хэа улсын дугаартай kia bongo-3 маркийн автомашин, С.А-н эзэмшлийн 9388 хэа улсын дугаартай Nissan presage маркийн автомашин зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц   хүчингүй болгосугай.

8. Иргэний нэхэмжлэгч Б.Ц-н шинжээчийн дүгнэлтийн зардалд тооцож нэхэмжилсэн 2.352.500 төгрөгийн нэхэмжлэл нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор батласан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д заасны дагуу баталгаажуулж ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч Ж.Б-н цагдан хоригдсон 193 хоног, шүүгдэгч Н.Н, Н.А, С.А, Д.Г,Т.Б, Э.Г нарын цагдан хоригдсон 06 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Б, М.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

10.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, төлөөлөгч нь тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Н.Н, Н.А, С.А, Д.Г,Т.Б, Э.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Б, М.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ГАНЗОРИГ

 

 

 

                                            ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН

 

 

 

                                            ШҮҮГЧ                                   Э.ОДХҮҮ