| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0088/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, шүүгч Э.Б, шүүгч Д.А нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Л.С,
Иргэдийн төлөөлөгч Ж.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овгийн Б.О-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар баг Улаантолгой гэх газарт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Л овогт Б.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 дүгээр багийн нутаг ... гэх газарт иргэн Т.А-г зодож, зүүн хөлны гуяны ар хэсэгт нь 3 удаа хутгалж, биед нь зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал, зүүн өгзөгний доод хэсэгт шарх, зүүн гуяны ар дунд талд шарх, зүүн гуяны ар доод талд зулгаралт гэмтэл учруулж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өглөө манай аав сум ороод сумаас унаанд суугаад аймаг явсан байсан би гэрт ээж, хүргэн, дүү нарын хамтаар үлдсэн байсан орой би малаа тавьчихаад гэрт иртэл манай ээж байхгүй байсан би ээжрүү утсаар залгаж хаана байгаа юм хэзээ ирэх юм гэж асуухад сумын төв дээр байна одоо очлоо гэж хэлж байсан гэрт ээжийг хүлээгээд байсан ирэхгүй болохоор нь 3 удаа ээжрүүгээ залгаж ирэх болж байгаа юм уу гэж асуусан одоо очлоо гэж хэлээд ирэхгүй болохоор нь би ээжийг архи уучихлаа гэж бодоод араас нь сумын төв орсон манай ээж заримдаа архи уугаад байдаг юм. Би сумын төв дээр Т эгчийнд очоод ээжийг асуутал сумын хойно хүмүүстэй архи ууж байсан Б гэдэг нь ирчихсэн байсан гэж хэлсэн. Б гэдэг нь /талийгаач Ү.А гэж хүнийг хэлж байгаа юм/ манай ээжтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж манай ээжийг дагуулж яваад архи дарс уулгаад байдаг хүн байгаа юм. Манай аавыг Сайншанд явсан хойгуур нь ирсэн юм шиг байна лээ би тэр Б гэж хүнтэй уулзаж гэр бүл үймүүлэхээ боль гэж хэлье гэж бодоод мотоцикльтой сумын хойно очтол миний танихаас С, О хоёр байсан бас үл таних хоёр эрэгтэй хүн байсан нэг эрэгтэй нь газарт сууж байсан нөгөө эрэгтэй машинд С-тай хамт сууж байсан би очоод Б гэж хүн хаана байна гэж асуутал газарт сууж байсан эрэгтэй нь Б гэж хүн байхгүй гэж хэлэхээр нь тухайн хүнийг л манай ээжтэй уулзаад гэр бүл үймүүлээд байдаг Б гэж хүн юм байна гэж бодоод нүүрлүү нь өшиглөсөн тэгтэл тухайн хүн машин дотор Б сууж байгаа ш дээ гэж хэлэхээр нь машин дотор сууж байгаа хүнтэй уулзтал би Б биш Б тэр сууж байна ш дээ гэж миний өшиглөсөн хүнийг зааж хэлсэн тэгэхээр нь би тухайн хүн дээр дахиж очоод уулзах гэтэл манай ээж О-тай хамт намайг хориод байсан тэгж байгаад ээж газраас чулуу аваад намайг цохих гээд би энэ хүнтэй сууна чамд хамаагүй наад хүндээ гар хүрэх юм бол би чамайг ална шүү гэж надад хэлсэн ээжийг тэр үгийг хэлэхэд би хэсэг хугацаанд уур хүрч юу болсонооч мэдээгүй нэг мэдэхэд л халаасанд байсан хутгаа бариад гүйж байсан 2, 3 хоногийн өмнө үрээ зассан хутга миний халаасанд байсан юм. Би нэг гартаа хутга бариад нөгөө гараараа талийгаачтай барилдаж аваад энэ хүнийг хутгалчих вий дээ гэж бодсон тэгээд дугтарч газарт унагаачихаад явъя гэж бодоод дугтартал зөрүүлээд намайг тугтарсан намайг дугтарахад доош тонгойхдоо талийгаачийн гуян тус газар нь хутгалчихсан би хүн хутгалсаны дараа тухайн хүний биеийн байдлыг харах гэж очтол хамт байсан залуу нь намайг чулуугаар цохиод ойртуулахгүй байсан тэгэхээр нь эргэж сум яваад найз Ө дээр очоод хоёулаа хамт хойшоо яваад ирье гэж хэлээд гэрээс нь авч гараад би сая хүн хутгалчихлаа хоёулаа очоод ирье гэж хэлээд найзтайгаа хамт очиход манай ээж эмнэлэг дуудсан байгаа чи явж бай гэж хэлсэн би найзтай яваад худаг орчоод 10-д тооны адуу услаад найзыгаа гэрт хүргэж өгөөд гэртээ ирээд байж байтал цагдаагаас намайг дуудсан...” гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хүсэлтдээ: “...Хэрэг болох үед би байгаагүй манай талийгаач 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би хүнээс юм аваад ирье гээд гэрээсээ ... улсын дугаартай Санота-4 маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад явсан түүнээс хойш хэнтэй уулзсан яасан талаар сайн мэдэхгүй байна. Манай талийгаач утасгүй явсан тэр явалдаад байгаа С.Б гэх хүүхэнтэй ярьж тохироод явсан юм байна лээ. Манай хөдөө гэрт тэр С.Б хүүхэн намайг байхгүйд манай нөхөр дээр ирсэн байсан. Тэгээд би мэдээд цагдаад дуудлага өгсөн тэгтэл манай нөхөр тэр хоёр цагдаагаас зугтаад явсан байсан. Бид аймгийн төвд эмнэлэгт үзүүлэхээр явсан хойгуур байнга ирдэг байсан юм байна лээ би сүүлд мэдсэн... хэрэгтэн болох хүүхдэд миний зүгээс гаргасан санал, гомдол байхгүй тул ялыг хөнгөн өгнө үү...” гэсэн мэдүүлэг, хүсэлт /1хх-ийн 38, 2х-ийн 29/,
- Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай эгч Ү-х Сайншанд сумаас холгүй 10 орчим км зайтай мал маллан амьдардаг юм. Би эгчийнд 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр очиж хоносон бөгөөд манай хүргэн ах А 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хөдөө сумаас “зурагтны антенна, аккумулятор авахаар явах болоход манай эгч Ү намайг “чи ахтайгаа яваад ир, аягүй бол архи уугаад алга болчихно” гэхээр нь би А ахтай хамт 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим Сайншандаас гараад Улаанбадрах суманд орой 19 цагийн орчим байхаа ирсэн. Биднийг ирэхэд А ахын найз нь гэх эмэгтэй биднийг тосож аваад бид З гэх айлынд очсон. Тэндээс бид сумын төвөөс жоохон зайтай гарахаар болж А ах, түүний найз эмэгтэй, найз эмэгтэйгийнх нь найзууд гэх 2 эмэгтэй, мөн 1 жоохон охинтой хамт 6 уулаа сумын төвөөс хойш гарсан. Бид нар очоод 1 шил архи ууж байхад арай настай эмэгтэй нь “манай нөхөр ирнэ” гэж байсан бөгөөд удаагүй нэг залуу ирсэн, араас нь нэг эмэгтэй нөхөр гэх эрэгтэйгийнхээ хамт машинтай давхиж ирээд А ахын найз эмэгтэйтэй муудалцаад барьцалдаж аваад байсан. Тэр сүүлд ирдэг эмэгтэй эхлээд А ахын найз гэх /биднийг тосож авсан/ эмэгтэйтэй “та нар янханууд, манай эгчийг уруу татаж архи уулаа” гээд орилж чарлаад муудалцаж үсдэлцэж аваад дараа нь өөр нэг эмэгтэйтэй муудалцаад шилээр нүүр рүү цохьсон, мөн тэнд байсан жоохон охиныг хүртэл түлхэж байсан. Би дээрх хүмүүсийг танихгүй болохоор, нэр усаар нь хэлж мэдэхгүй байна. Энэ үед бид нар тэд нараас зайлсхийгээд бутраад салсан. Ингээд хэрүүл хийгээд байсан эмэгтэй хамт ирсэн залуутайгаа буцсан, мөн тэр настай эмэгтэй буюу “манай нөхөр ирнэ” гэж яриад байсан хүн нөхөртэйгээ явсан. Тэнд үлдсэн буюу А ах, З гэх эмэгтэй, А ахын найз эмэгтэй, жоохон охин бид нар буцаж нийлээд явах гээд би болон охин, З бид нар машинд суусан байхад мотоцикльтой, дээлтэй, 20 хүрч байгаа юм болов уу гэмээр залуу ирээд “Б гэдэг хүн хаана байна, пиздаг алах гэж ирлээ, хаана байна” гээд орилж байснаа машины гадаа сууж байсан А ахын нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Энэ хооронд А ахын найз эмэгтэй нь тэр залууг машин тойрч хөөгөөд “яв, чамд ямар хамаатай юм, зайлаач” гэхэд тэр залуу зугтаж байгаад л А ах дээр очсон. Яг тэр үед нөгөө жоохон охин “яанаа Б ахыг хутгалчихлаа шүү дээ” гээд орилоод уйлахаар нь би машинаас буугаад харахад А ахын зүүн билүү, баруун билүү, одоо сайн санахгүй байна, ямар ч байсан нэг талын гуя нь цус болчихсон хэвтэж байхаар нь би газраас чулуу аваад тэр залуу руу дайрахад мотоциклио унаад зугтаад өгсөн. Тухайн үед харанхуй байсан, мөн би сайн анзаарч хараагүй болохоор Б-г ална гээд байсан залууг хутгатай байсан эсэхийг мэдээгүй, бас А ахыг хаашаа нь, хэдэн удаа хутгалсныг нь мэдээгүй. Машинаас бууж ирээд л харахад А ах цус болсон хэвтэж байсан. Ингээд тэнд байсан хүмүүс “эмнэлэг, цагдаа дуудья барья” гээд А ахын найз эмэгтэй нь утас аваад “би дуудаж байна, би зохицуулж байна” гээд байсан. Уг нь бид нар тэр эмэгтэйн машинаар явах гэсэн боловч машин нь асахгүй, нэг юм нь л болохгүй байсан. Тэгээд З гэх эмэгтэй, мөн тэр жоохон охин бид 3 цагдаа дуудъя гээд тэндээс явсан. Би өмнө нь Улаанбадрах суманд ирж байгаагүй болохоор хаана цагдаа нь байдгийг нь мэдэхгүй байсан тул З гэх эмэгтэйг дагаад гэрт нь очсон. Тэднийд очсон хойно З “А-г эмнэлэгт хүргэсэн гэж байна” гэж байсан. Тэгэхээр нь бид нар гайгүй байх гэж бодоод тэндээ унтаж амарсан. Тэгээд л маргааш нь бид нар А ахыг өөд болсныг нь мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39-42/,
- Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...манай эхнэр С.Б нь 2019 оноос эхлээд Дорноговь аймагт оршин суудаг нэг залуутай болсон юм шиг байн лээ… манай эхнэр Дорноговь аймагт охиноо харж хамт байдаг би хөдөө малаа хардаг. Тэгээд эхнэр маань охиноо харсан юмгүй аймгийн төвөөр нөгөө залуутайгаа хамт архи уугаад байна гэж сая нас бардаг Ү.А-н эхнэр надаа хэлэхээр нь би манай эхнэр өөр хүнтэй явалдаад байгаа юм байна гэж мэдсэн… би сая хэрэг болдог өдрийн урд өдөр Дорноговь аймгийн төв рүү биеэ үзүүлэхээр явсан хойгуур манай эхнэр тэр залуутайгаа хамт архи уугаад байна гэж Т гэж манай сумын хүүхэн надаа хэлэхээр нь би хүү Б.О луу залгаж ээж чинь нөгөө залуутайгаа архи уугаад согтуу машин бариад яваад байна. Миний хүү очоод ээжээсээ машинаа ав тэгэхгүй бол юм мөргөж үхнэ шүү гэж хэлсэн. Тэгтэл манай хүү Б.О ээж дээрээ очиж машинаа авах гэтэл нөгөө манай эхнэртэй явалдаад байгаа залуутай хамт архи ууж байсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-45/,
- Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр Б өдөр 13 цагийн орчим Сайншанд руу бага охин Б-н хамт явсан бөгөөд би хөдөө хээр малаа бэлчээрлүүлж байхдаа найз Н-той утсаар ярихад Н халамцуу байдалтай байсан. Н намайг “чи хүрээд ирэх үү, хоёулаа нэг юм уугаад ярьж суух уу” гэхээр нь би “очоод ярья” гэж хэлээд утсаа салгасан. Би удаагүй дахин Н руу залгахад манай найз З Н-н утсыг нь аваад “Н манайд байна, чи энд хүрээд ир” гэсэн. Ингээд би 16 цаг өнгөрч байхад сумын төв дээр З-нд очиход тэднийд Н, Н-н дүү Т, З гурав байсан. Мөн нэг хүүхэд байсан… Тухайн үед миний танил А гэх залуу над руу нэг дугаараас залгаад “хаана байгаа юм, би аймгаас ирж байна, сумын төвд ойрхон ирсэн байна” гэхээр нь би ганцаараа гарч А-г тосож авахад А миний нэг танихгүй залуутай хамт 2 уулаа явж байсан… Үүний дараа А бид хоёр З-нд очоод З болон А-той хамт явсан залуу 2-г аваад “хэдүүлээ холгүй салхинд гарч сууцгаая” гэж яриад гарах гэж байхад Н утсаар яриад “намайг цэргийн ангиас ирээд авчих” гэхээр нь би өөрийнхөө машинаар ганцаараа Н-г очиж авсан. Тэгэхэд Н сумын төвийн Э-н дэлгүүрээс 2 шил 0,5 литрийн “Е” нэртэй архи аваад буцаж З-нд очсон бөгөөд тэндээс А, түүний найз залуу, З нарыг авсан, мөн З-нд байсан миний нэрийг нь мэдэхгүй 15 орчим настай охиныг аваад миний машинтай сумын төвөөс хойш 2 орчим км зайтай ... гэдэг газарт 20 цагийн орчим очсон. Тэндээ бид нар юм ярьж суунгаа авчирсан 2 шил архиныхаа 1-г нь ууж байхад Н нөхөр Б руугаа залгаад “хүрээд ир” гэж хэлээд байгаа газраа хэлэхэд Б удаагүй “Фургон” маркийн машинтайгаа ганцаараа ирсэн. Гэтэл түүний араас тун удалгүй 21 цаг өнгөрч байхад л байх Н-н дүү Т нь нөхөр Х ирээд “бид нар руу, та нар манай эгчийг уруу татаж архи уулгалаа” гэж уурлаад намайг үсдэж авахаар нь би түүнд “би аманд нь архи цутгаагүй, юу яриад байгаа юм” гээд бид харилцан үсдэлцсэн. Т над руу тэгж уурлаж надаас зууралдаж байхад А “та нар боль, боль” гээд дундуур нь орсон, Х ч мөн орж ирээд Т-г хойш нь татаж болиулсан. Т үргэлжлүүлээд бид нарыг уух гэж байсан үлдсэн 0,5 литрийн “Е” нэртэй бүтэн задлаагүй байсан архийг авч З-н нүүр рүү тэрүүгээрээ 1 удаа цохьсон. З Т-д цохиулчихаад нүүрээ дараад доош суусан. Тухайн үед гэрэл, гэгээ тасарсан байсан тул би сайн З-г гэмтсэн эсэхийг анзаараагүй, гэхдээ гадаа сартай байсан болохоор ч тэр үү, тас харанхуй байгаагүй. Т З-г архитай шилээр цохьчихоод болихгүй тэнд бид нарыг дагаж ирсэн 15 орчим настай хүүхдийг түлхэж авсан, дараа нь Н-г загнаад зууралдаж аваад байсан. Тэгэхээр нь би тэндээс өөрийнхөө машиныг асаагаад холдоод зайтай очиж зогсоод, “хэрүүл шуугиан намжихаар нь очьё” гэж бодоод харж байтал Т, Х хоёр машинтайгаа хөдлөөд явсан, араас нь Б, Н хоёр ч явчих шиг болсон. Тэднийг явсны дараа А, З, миний танихгүй А-той хамт ирсэн залуу болон биднийг дагаж явсан охин нар 4 үүлээ явган над руу гүйгээд ирсэн. Бид нар тэндээсээ явахаар ярилцсан бөгөөд сууж байсан газраа би тэрлэгээ гаргаж дэвсэж сууж байгаад орхисон байсан тул тэрлэгээ авахаар буцаад очоод хөдөлж амжаагүй байхад манай хүү О ганцаараа мотоцикльтойгоо хүрээд ирсэн. Тэгэхэд 22 цаг л болж байсан байх. О ирэнгүүтээ “Б гэдэг хүн чинь хаана байна, пизданууд минь” гэхээр нь би “тийм хүн байхгүй ээ, юу яриад байгаа юм” гэхэд О яаж мэдсэн юм А руу гүйж очоод түүнийг сууж байхад нь эрүү орчим руу нь 1 удаа өшиглөсөн. А-г Б гэж дууддаг юм л даа. Тэгэхээр нь би О-г хойш нь татаж болиулахад О миний унаж ирсэн машинд суух гэхээр нь би түүнийг татаад буулгахад О буцаж А руу гүйж очоод түүнийг явган сууж байгаад дөнгөж өндийж байхад нь цохиод унагасан. Тэгэхэд нь би О А-н яг хаана нь юугаар цохьсныг нь анзаараагүй. Ямар ч байсан А газар унаад өгсөн. Би О-г зүгээр байсан хүн зодоод байхаар нь уурлаад газраас чулуу аваад хөөхөд О надаас зугтаж машин тойрч гүйж байснаа дахин А руу гүйж очоод гартаа жижгэвтэр хэмжээтэй гялалзсан юмаар А-н зүүн талын гуя орчим руу нь цохиж байгаа харагдсан. Тухайн үед О А-н зүүн гуя руу тэр гялалзсан юмаар цохьчихоод буцаагаад гараа татаж авахад яалт ч үгүй О-н гарт хутга харагдсан. Ингээд л би яг хутгалчихлаа гэж бодсон. А нь “ёооё” гэж хэлээд доошоо суугаад өгсөн. О А-г 1 удаа л хутгалчихсан, дахин хутгалаагүй. Би О-г загнаж хөөгөөд, чи хүн хутгалчихлаа гэж хэлээд загнаад “чи суман дээр очоод байж бай, хаашаа ч зугтааж болохгүй шүү” гэж хэлсэн. Би миний машинд сууж байсан З, А-н найз гэх залуу, 15 орчим настай охин 3-т “яанаа хүн” хутгалчихлаа шүү дээ” гэхэд тэр хэд машиндаа суугаад байсан. Өмнө нь үйл явдал болох үед ч тэр хэд машиндаа суугаад л байсан. О А руу дайраад хутгалчих үед нь би машинд сууж байсан А-н найз гэх залуу руу буугаад ирээчдээ хүн хутгалчихлаа шүү дээ гэхэд тэр залуу бууж ирээд газраас чулуу авч байсан. Энэ хооронд ч манай хүү О явчихсан. Тухайн үед машинд сууж байсан 15 орчим настай охин уйлаад л байсан, би тэр охины утсаар нь хэсгийн төлөөлөгч, цагдаа руу залгаж “манай хүүхэд хүн хутгалчихлаа” гэж хэлээд байгаа газраа хэлсэн. Хэсгийн төлөөлөгчийг ирэх хооронд надтай хамт байсан хүмүүс А бид хоёрыг үлдээгээд явчихсан. Би ганцаараа А-той үлдчихээд түүнийг “чи яасан бэ, зүгээр үү, хөлөө өргөж чадах нь уу, эмнэлэг явья” гэхэд А юу ч дуугарахгүй, нүд нь анивчаад, амьсгаа нь түргэсээд, хөдлөхгүй байсан, түүний хэвтэж байсан газар нь нилээн цус болчихсон байсан. Би А-г машинд суулгах гээд цээжнээс нь тэврээд машин руугаа дөхүүлсэн боловч өргөж дийлээгүй. Хэсгийн төлөөлөгчийг ирэхээс өмнө нь О буцаад мотоцикльтой, миний зүс мэдэх ангийнх нь эрэгтэй хүүхдээ сундлаад давхиж ирсэн. Би О дахиад ирэхээр нь айгаад “Чи хүн хутгалчихлаа шүү дээ, яагаад дахиад хүрээд ирэв” гэхэд О “за за, та наад хүнээ эмнэлэгт хүргэчих” гэж хэлээд яваад өгсөн. Дараа нь удаагүй хэсгийн төлөөлөгч ирэхээр нь би болсон зүйлийг хэлсэн, тэгээд бид нар А-г эмнэлэгт хүргэсэн... яг хэрэг болох үед жижгэвтэр хутга л харагдаж байсан. Дараа нь би О-с сонсоход аав, ээж хоёрын унтдаг орны гудасны завсар байсан хутгыг авсан, эргүүлээд гудсан доор хийсэн гэж ярьж байсан. Манай нөхөр Б гудсан доороо модон иштэй хутга хийгээд байдаг юм. Тэр л юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-50/,
- Гэрч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “... . Би 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр О-тай 1 удаа л уулзсан. Тухайн өдөр намайг гэртээ байхад манай найз О ганцаараа мотоцикльтой 23 цагийн орчим давхиж ирээд “намайг гэрээсээ гараад ир” гээд дуудсан юм. Тэгэхээр нь би гараад О-тай уулзахад О “би сая ээжийг авах гээд очоод хүмүүстэй муудалцаад нэгнийх нь хөлд нь хутга шаачихсан. Хоёулаа хамт оччихоод ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнтэй хамт мотоцикль дээр нь сундлаад сумаас хойш холгүй “Нүдэнгийн ус” гэдэг газрын арай наана байдаг толгойн энгэрт очсон. Тэнд О-н аавынх нь машин нь зогсож байсан бөгөөд О бид хоёр жоохон зайдуу ирээд зогсоход О-н ээж нь халамцуу байдалтай гартаа чулуу барьсан байдалтай ирээд “эндээс яв, цус алдаад байна” гээд хөөсөн. Тэгэхээр нь бид хоёр цаашаа “Нүдэнгийн ус” гэдэг газарт очоод адуу усалчихаад буцаад ороод сумын төв руу орж ирсэн. Тэгээд О намайг гэрт хүргэж ирчихээд “гэр рүүгээ явлаа” гэж хэлээд явсан… Би түүнийг яагаад хүн хутгалж байгаа юм гэхэд О “би ээжийг авах гээд очоод муудалцаад нэгийнх нь хөл рүү хутгалсан” гээд хүрэндүү өнгөтэй жижгэвтэр эвхдэг хутга гаргаж үзүүлээд буцаагаад гутлынхаа түрүүнд хийсэн. Тэр хутгаар хутгалсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-53/,
- Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ О-н хамт байхад миний танил Н манайд 0.75 литрийн 1 шил архи авчираад байж байхад удаагүй түүний араас Н-н дүү Т гэх эмэгтэй ирсэн. Ингээд бид 3 ойр зуурын юм яриад Н-н авчирсан 1 шил архийг хувааж ууж дуусгасан. Би архинаас нэг их уугаагүй, багахан л уусан. Бид 3 архиа уугаад дуусаж байхад Н Б-г утсаар дуудсан. Удаа ч үгүй Б манайд 16 цагийн орчим байхаа ирчихээд гарч яваад Б гэх залууг, өөр нэг танихгүй залуутай хамт дагуулаад ирсэн. Тэр хооронд Т гараад явчихсан. Тэрнээс хойш Н гарч яваад 0,5 литрийн 2 шил архи авчираад бид нар харанхуй болсон байхад буюу 19-20 цагийн орчим манайхаас хойшоо хээр очиж юм ярьж суухаар явсан. Манайхаас Б, Н, О, Б, Б-н найз гэх залуу бид нар хөдөө хээр очсон юм. Тэнд очоод Н-н авсан 2 шил архины 1-г уусан… бид нар юм яриад сууж байхад Н өөрийнхөө нөхөр Б-г дуудсан бөгөөд Б ч удаагүй машинтайгаа давхиад ирсэн. Гэтэл Б-н араас Т, өөрийн нөхөр Б /Х гэж дууддаг/-н хамт ирсэн. Т нь ирэнгүүтээ бидэн рүү “та нар эгчийг уруу татаж архи уулгалаа” гэж хэлээд Б-тай зууралдаж аваад дараа нь Н эгчийг ч барьж аваад зууралдаад байсан, тэгээд зогсохгүй “та нар яасан их архи уудаг юм” гэж хэлээд уугаагүй байсан 1 бүтэн шилтэй архийг аваад миний нүүр рүү 1 удаа цохьчихсон. Тэгэхэд манай шавь О л “багшаа” гээд уйлаад байсныг нь санаж байна. Би ч ухаан санаа орж гараад нэг хэсэг юу болсныг нь мэдээгүй. Нэг мэдэхэд л Т, Н нар нөхрүүдтэйгээ явчихсан, тэнд Б, Б, Б-н найз гэх залуу, О бид нар үлдсэн байсан бөгөөд дээр нь нэмэгдээд О ирсэн байсан. О ирчихээд “Б хаана байна” гээд л орилоод байсан. Б, О нар ч машинаас буусан, нөгөө залуу ч бууж байх шиг байсан. Тэр үед О “багшаа хутгалчихлаа шүү дээ” гээд орилохоор нь би машинаас буухад Б машины ойролцоо Б-н хөл, гуя хавьцаанаас /аль хөл гэдгийг нь санахгүй байна/ нь цус гараад хөдлөхгүй хэвтэж байсан. О ч уйлаад айж сандраад байсан, Тэгээд Б ч О-н утсаар цагдаа сэргийлэх дуудаад “манай хүүхэд манай найзыг хутгалчихлаа” гээд дуудлага өгсөн. Нэгэнт цагдаад мэдэгдсэн юм чинь гэж бодоод би ч О-г аваад гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-56/,
- Насанд хүрээгүй гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би сумын төв дээр эгч С байдаг юм. Манай багш З бие нь өвдөөд байсан тул би түүнд туслаад 2020 оны 04 дугаар сарын 29-ний өдрөөс хойш З багшийнд байсан. Өчигдөр 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Н гэдэг эгч 1 шил том шилтэй архи авчираад З багшийг шахаж байгаад уулгасан. Тэгэхэд Т гээд эгч бас хамт ирээд тэр архинаас нь ууж дууссан. Тэд нар архиа ууж дуусчихаад Т эгч агсам тавиад Н эгчийг “ажилд явсангүй” гээд уурлаад муудалцаж байгаад Т эгч гараад явчихсан. Тэрний дараа Б эгч орой 18 цаг өнгөрч байхад байхаа машинтайгаа ирээд “хүн тосно” гэж яваад Б гэдэг миний танихгүй хүн, мөн өөр нэг танихгүй ах гээд 2 хүнийг авчирчихаад Б эгч авчирсан 2 эрэгтэйгийнхээ 1-г нь орхичихоод Б гэдэг хүнтэй хамт Н эгчийг аваад ажил руу явсан. Ингээд буцаж ирээд тэд нар Т эгчээс зугтаад сумын төвөөс хойшоо хөдөө, хээр гарахаар болсон. Хөдөө хээр Б ах, түүнтэй хамт явсан ах, Б эгч, Н эгч, З багш бид нар гээд 6 уулаа гарсан. Тэнд очоод би машиндаа суугаад байж байсан, харин бусад нь гадаа архи задлаад ууж байсан. Тэгэхэд Н эгч “нөхрөө дуудлаа” гэж байсан. Удаагүй Н эгчийн нөхөр нь ирсэн, мөн Т эгч нөхөртэйгээ ирээд Т эгч Б эгч, Н эгч, З эгч нартай муудалцаад зодолдсон. Т эгч эхлээд Б эгчтэй муудалцаад үсдэлцсэн, дараа нь Н эгчтэй, муудалцаад байснаа сүүлд нь З багш руу дайрахаар нь би урдуур нь орсон чинь намайг түлхэж унагасан. Тэгээд З багшийг “энэ бурхан шиг залраад суучихсан хүн чинь хэн бэ” гэж хэлээд тэнд байсан шилтэй архийг аваад З багшийн нүүр рүү 1 удаа цохьчихсон. Т эгч З багшийг архитай шилээр цохиход тэр шил нь хагарчихсан. Т эгч иймэрхүү байдалтай муудалцаад өөр бусад хүмүүс рүү үсчиж байх хооронд би З багшийг босгож аваад тэндээс холдсон. Удаагүй Н эгч нөхөртэйгээ, мөн Т эгч нөхөртэйгээ машиндаа суугаад яваад өгсөн. Тэд нарыг явсны дараа Б ах, түүнтэй хамт явсан ах, Б эгч, З багш бид нар Хойд овоон дээр цуглаад явахаар болоод өмнө нь байж байсан газартаа очиж юмнуудаа авах гэж байхад О ах ганцаараа мотоцикльтой давхиад хүрээд ирсэн. О ах эхлээд Б эгчтэй муудалцаж байгаад “Б гэдэг хүн хаана байна” гэж байснаа Б ах дээр очоод гараараа цохьчих шиг болсон. Би яг хэдэн удаа цохьсныг нь хараагүй, миний харснаар ямар ч байсан 1 удаа цохиж байсан. Б эгч бид хоёр О ахыг болиулах гээд оролдсон, ятгасан боловч үгэнд орохгүй байсан. Сүүлд нь машины ард байхад О ах дээлнийхээ хормойг сөхөөд өмднийхөө халааснаас жижгэвтэр хэмжээтэй хутга гаргаж ирээд машин тойроод гүйчихээр нь би Б эгч рүү “эгчээ, алдчихлаа” гээд орилсон чинь Б эгч машин тойроод л гүйсэн. Би ч бас машин тойроод харахад машины цаана байсан Б ах хажуу талаараа доошоо хараад хэвчихсэн байдалтай, аль нэг хөлнөөс нь аягүй их улаан цус гараад байсан. Тэгээд л би “яанаа хутгалчихлаашдээ” гээд орилсон чинь З багш машинаасаа буугаад ирсэн. Тэр хооронд О ах мотоциклио унаад яваад өгсөн. Би цус хараад айгаад уйлсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-60/,
- Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 22:55 цагт миний ... дугаарын утасны ... дугаараас С.Б гэгч сумын төвийн хойд талд хуучин хогийн цэгийн энгэр гэх газар хүн хутгалуулчихлаа бие нь муу байна гэж дуудлага өгсөн ба уг газарт очих үед үл таних эрэгтэй хүн ухаангүй байдалтай автомашины жолоочийн эсрэг талын суудалд хагас суусан байдалтай нэг хөл нь газар гишгэж байсан С.Б хажууд нь байж байсан ба хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Д-н хамт үл таних эрэгтэйг автомашинд суулгаад сумын эрүүл мэндийн төвд хүргэж хүлээлгэж өгөөд удалгүй нас барчихсан гэж мэдээд Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дугаарт мэдэгдэж ажилласан... биеийн байдал нь ухаангүй, царай нь цонхийж цайрсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76/,
- Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр оройний 23 цаг 32 минутын үед манай эмнэлэгт зүүн гуяны ар хэсэгт хутгалуулсан ухаангүй байдалтай ирсэн анхан шатны үзлэг хийхэд амьсгалахгүй, даралт, пүлс мэдэгдэхгүй байсан ба хүүхэн харааг шалгаж үзэх үед хариу үзүүлэхгүй царай болон биений арьс нь цонхийж цайсан байсан тул яаралтай амин үзүүлэлтийг сэргээх зорилгоор цус тогтоох амино капроний хүчил 5%-100 мл тариа судсанд залгаад дексомитазон 4-мл хамт судсанд хийсэн нөгөө гарт нь адирналин 2-мл арьсан доор нь хийж ренгир 500 мл залгаж хүчил төрөгч залгасан боловч эмчилгээ аваагүй нас барсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77/,
- Цогцост гадна үзлэг, задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 92-98/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04/012 дугаар дүгнэлтэнд: “1.Ү.А-н биед зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал, баруун нүдний дээд талд, баруун чихний урд талд зулгаралт, хүзүүний баруун талд зулгаралт, хамрын нуруу хэсгээр цус хуралт, баруун шилбэний урд дунд талд хуучин зулгаралт, зүүн өгзөгний доод хэсэгт шарх, зүүн гуяны ар дунд талд шарх, зүүн гуяны ар доод талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Ү.А-н биед үүссэн гэмтлүүдээс зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал, зүүн өгзөгний доод хэсэгт шарх, зүүн гуяны ар дунд талд шарх, зүүн гуяны ар доод талд зулгаралт гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр баруун нүдний дээд талд, баруун чихний урд талд зулгаралт, хүзүүний баруун талд зулгаралт /12-48 цагийн өмнө үүссэн/ хамрын нуруу хэсгээр цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. Эдгээр гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд буюу цаг хугацааны хувьд ойролцоо үүссэн гэмтлүүд байна. Баруун шилбэний урд дунд талд хуучин зулгаралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба нас барахаас 4-6 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна.
3. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүдийн зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн өгзөгний доод хэсэгт шарх, зүүн гуяны ар дунд талд шарх гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд болох баруун нүдний дээд талд, баруун чихний урд талд зулгаралт, хүзүүний баруун талд зулгаралт, хамрын нуруу хэсгээр цус хуралт, баруун шилбэний урд дунд талд хуучин зулгаралт, зүүн гуяны ар доод талд зулгаралт гэмтлүүдэд дан дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
4. Амь хохорогчийн биед үүссэн зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал гэмтэл нь үхэлд шууд нөлөөлсөн байна.
5. Ү.А-д гэмтэл авсан даруйд эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй авсан бол амь насыг аврах боломжтой байсан.
6. Амь хохирогчид үхэлд шууд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7. Ү.А нь зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ.
8. Нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу дунд зэргийн сонголттой байсан байна.
9. Шинээр илэрсэн зүйлгүй болно...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 99-102/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2401 дугаар дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан дээлний товчны бэхэлгээнд суналт, хар хүрмэнд ханзралт, хар өмдөнд ханзралт, түлэгдэлт, гогдолт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэд хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Хэзээ гарсан цаг хугацааг тогтоох шинжилгээний арга аргачлал байхгүй тул хариул өгөх боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. гэсэн дүгнэлт /1хх-ийн 91-92/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2399 дугаар дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 125-126/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2400 дугаар дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн өмд, цэнхэр өнгийн хүрэм зэрэг нь гэмтэлтэй байна. Харин бор өнгийн хос оймс, цэнхэр өнгийн хос оймс, бор өнгийн хос түрийтэй гутал, шаргал өнгийн хагас ханцуйтай цамц, саарал өнгийн малгай зэрэг нь гэмтэлгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн хүрэм дээр гарсан 26 мм, 90 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Уг хүрэм дээр гарсан 27 мм, 80 мм, 25 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Уг хүрэм дээр гарсан 4 мм, 35 мм, 6 мм хэмжээтэй гэмтлүүд нь нэг удаагийн халалтын улмаас үүссэн хуучин түлэгдсэн цоорхой байна. Цэнхэр өнгийн өмд дээр гарсан 12х15 мм хэмжээтэй, цэнхэр өнгийн хүрэм дээр гарсан 6 мм, 9 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин гогдолт байна. Цэнхэр өнгийн өмд дээр гарсан 18 мм, 17 мм, 14 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Улбар шар өнгийн тэлээ дээр гарсан 55 мм, 15 мм хэмжээтэй гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр эдэлгээний явцад үүссэн хуучин гэмтлүүд байна. Даавуу эдлэл дээр гарсан гэмтлийн цаг хугацааг тогтоох арга аргачлал байхгүй тул хэзээ гарсан болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр гарсан шинэ гэмтлүүд нь хэрэг учрал болох үед гарсан байж болно.
3. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 134-137/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2732 дугаар дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон оруулгатай 9,2 см иштэй 16,6 см урттай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
2. Бор өнгийн модон оруулгатай 9,2 см иштэй 16,6 см урттай хутган дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 153-154/,
- Шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 05 сарын 26-ны өдрийн №8 дүнэлтэнд: 1.Б.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй болно.
2. Б.О нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
3. Б.О нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодоох чадвартай болно.
4. Б.О нь хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт /1хх-ийн 160-161/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3088 дугаар дүгнэлтэнд: “1. Биологийн шинжээчийн 2020 оны №2732 дугаартай дүгнэлтээр эд мөрийн баримтад илрүүлэх шинжилгээ хийгдсэн байна.
2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх бор өнгийн иштэй хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч Ү.А-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 165-166/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2731 дугаар дүгнэлтэнд: “1.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх 2 ширхэг цус мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Хүний цус илэрч байна.
3. Илэрсэн цус нь амь хохирогч Ү.А-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 170-171/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2733 дугаар дүгнэлтэнд: “1. Амь хохирогч Ү.А-н цогцосноос тайлж авсан гэх цэнхэр өнгийн женсэн өмд хар өнгийн футболка, хөх өнгийн түрийтэй гутал зэрэгт цус илэрч байна. Хар өнгийн оймс, хүрэн өнгийн оймс, шар өнгийн тэлээ, хар өнгийн бүслүүртэй саарал өнгийн сийрсэн малгай зэрэгт цус илрээгүй.
2. Дээрх хувцаснуудад илэрсэн цус нь амь хохирогч Ү.А-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 177-178/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2730 дугаар дүгнэлтэнд: “1.Холбогдогч Б.О-с хураан авсан гэх ягаан өнгийн дээлэнд цус илэрч байна. Цагаан канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн куртика, цэнхэр өнгийн футболка, хар өнгийн эмжээртэй саарал өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн түрүүтэй гутал, шар өнгийн дурдан бүс зэрэгт цус илрээгүй.
2. Дээрх хувцасанд илэрсэн цус нь амь хохирогч Ү.А-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 184-185/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 2-18/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-22/,
- Тээврийн хэрэгсэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 23-31/,
- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 32/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 225/,
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 231/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримт зэргийг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.О-н дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн ээж С.Б, амь хохирогч Т.А нар нь гэр бүлээс гадуур дотно харилцаатай байсан, хэрэг учрал болдог өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тэд уулзалдаж архи дарс ууж байгааг нь аав болох Ш.Б-д Б.Т хэлж, Ш.Б нь шүүгдэгч Б.О-т хэлсэн. Шүүгдэгч ээжийгээ хаана байгааг Б.Т-нд очиж мэдээд тэдний байгаа газар очиж амь хохирогч Т.А-г цохисон, улмаар зүүн хөлны гуяны ар хэсэгт нь 3 удаа хутгалж, хохирогч зүүн гуяны гадна доод талын гүн шарх, артерийн хажуугийн салааны тасрал гэмтлийн улмаас хурц цус алдаж нас барсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох шүүгдэгчийн шүүхийн хэлэлүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ү-н “...Манай талийгаач утасгүй явсан тэр явалдаад байгаа С.Б гэх хүүхэнтэй ярьж тохироод явсан юм байна лээ. Манай хөдөө гэрт тэр С.Б хүүхэн намайг байхгүйд манай нөхөр дээр ирсэн байсан. Тэгээд би мэдээд цагдаад дуудлага өгсөн тэгтэл манай нөхөр тэр хоёр цагдаагаас зугтаад явсан байсан. Бид аймгийн төвд эмнэлэгт үзүүлэхээр явсан хойгуур байнга ирдэг байсан юм байна лээ би сүүлд мэдсэн...” гэсэн,
гэрч Ш.Б-н “...манай эхнэр С.Б нь 2019 оноос эхлээд Дорноговь аймагт оршин суудаг нэг залуутай болсон юм шиг байна лээ… манай эхнэр Дорноговь аймагт охиноо харж хамт байдаг би хөдөө малаа хардаг. Тэгээд эхнэр маань охиноо харсан юмгүй аймгийн төвөөр нөгөө залуутайгаа хамт архи уугаад байна гэж сая нас бардаг Ү.А-н эхнэр надаа хэлэхээр нь би манай эхнэр өөр хүнтэй явалдаад байгаа юм байна гэж мэдсэн… би сая хэрэг болдог өдрийн урд өдөр Дорноговь аймгийн төв рүү биеэ үзүүлэхээр явсан хойгуур манай эхнэр тэр залуутайгаа хамт архи уугаад байна гэж Т гэж манай сумын хүүхэн надаа хэлэхээр нь би хүү Б.О луу залгаж ээж чинь нөгөө залуутайгаа архи уугаад согтуу машин бариад яваад байна. Миний хүү очоод ээжээсээ машинаа ав тэгэхгүй бол юм мөргөж үхнэ шүү гэж хэлсэн. Тэгтэл манай хүү Б.О ээж дээрээ очиж машинаа авах гэтэл нөгөө манай эхнэртэй явалдаад байгаа залуутай хамт архи ууж байсан юм шиг байна лээ...” гэсэн,
гэрч С.Б “...манай хүү О ганцаараа мотоцикльтойгоо хүрээд ирсэн. Тэгэхэд 22 цаг л болж байсан байх. О ирэнгүүтээ “Б гэдэг хүн чинь хаана байна, пизданууд минь” гэхээр нь би “тийм хүн байхгүй ээ, юу яриад байгаа юм” гэхэд О яаж мэдсэн юм А руу гүйж очоод түүнийг сууж байхад нь эрүү орчим руу нь 1 удаа өшиглөсөн… О буцаж А руу гүйж очоод түүнийг явган сууж байгаад дөнгөж өндийж байхад нь цохиод унагасан. Тэгэхэд нь би О А-н яг хаана нь юугаар цохьсныг нь анзаараагүй. Ямар ч байсан А газар унаад өгсөн. Би О-г зүгээр байсан хүн зодоод байхаар нь уурлаад газраас чулуу аваад хөөхөд О надаас зугтаж машин тойрч гүйж байснаа дахин А руу гүйж очоод гартаа жижгэвтэр хэмжээтэй гялалзсан юмаар А-н зүүн талын гуя орчим руу нь цохиж байгаа харагдсан. Тухайн үед О А-н зүүн гуя руу тэр гялалзсан юмаар цохьчихоод буцаагаад гараа татаж авахад яалт ч үгүй О-н гарт хутга харагдсан... А нь “ёооё” гэж хэлээд доошоо суугаад өгсөн…Би ганцаараа А-той үлдчихээд түүнийг “чи яасан бэ, зүгээр үү, хөлөө өргөж чадах нь уу, эмнэлэг явья” гэхэд А юу ч дуугарахгүй, нүд нь анивчаад, амьсгаа нь түргэсээд, хөдлөхгүй байсан, түүний хэвтэж байсан газар нь нилээн цус болчихсон байсан...” гэсэн,
гэрч Т.Г “...мотоцикльтой, дээлтэй, 20 хүрч байгаа юм болов уу гэмээр залуу ирээд “Б гэдэг хүн хаана байна, пиздаг алах гэж ирлээ, хаана байна” гээд орилж байснаа машины гадаа сууж байсан А ахын нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Энэ хооронд А ахын найз эмэгтэй нь тэр залууг машин тойрч хөөгөөд “яв, чамд ямар хамаатай юм, зайлаач” гэхэд тэр залуу зугтаж байгаад л А ах дээр очсон. Яг тэр үед нөгөө жоохон охин “яанаа Б ахыг хутгалчихлаа шүү дээ” гээд орилоод уйлахаар нь би машинаас буугаад харахад А ахын зүүн билүү, баруун билүү, одоо сайн санахгүй байна, ямар ч байсан нэг талын гуя нь цус болчихсон хэвтэж байхаар нь би газраас чулуу аваад тэр залуу руу дайрахад мотоциклио унаад зугтаад өгсөн...” гэсэн,
гэрч Э.Ө “... . Би 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр О-тай 1 удаа л уулзсан. Тухайн өдөр намайг гэртээ байхад манай найз О ганцаараа мотоцикльтой 23 цагийн орчим давхиж ирээд “намайг гэрээсээ гараад ир” гээд дуудсан юм. Тэгэхээр нь би гараад О-тай уулзахад О “би сая ээжийг авах гээд очоод хүмүүстэй муудалцаад нэгнийх нь хөлд нь хутга шаачихсан. Хоёулаа хамт оччихоод ирье” гэж хэлсэн… Би түүнийг яагаад хүн хутгалж байгаа юм гэхэд О “би ээжийг авах гээд очоод муудалцаад нэгийнх нь хөл рүү хутгалсан” гээд хүрэндүү өнгөтэй жижгэвтэр эвхдэг хутга гаргаж үзүүлээд буцаагаад гутлынхаа түрүүнд хийсэн. Тэр хутгаар хутгалсан гэж байсан...” гэсэн,
гэрч А.С “...О ирчихээд “Б хаана байна” гээд л орилоод байсан. Б, О нар ч машинаас буусан, нөгөө залуу ч бууж байх шиг байсан. Тэр үед О “багшаа хутгалчихлаа шүү дээ” гээд орилохоор нь би машинаас буухад Б машины ойролцоо Б-y хөл, гуя хавьцаанаас /аль хөл гэдгийг нь санахгүй байна/ нь цус гараад хөдлөхгүй хэвтэж байсан...” гэсэн,
насанд хүрээгүй гэрч Б.О “...О ах ганцаараа мотоцикльтой давхиад хүрээд ирсэн. О ах эхлээд Б эгчтэй муудалцаж байгаад “Б гэдэг хүн хаана байна” гэж байснаа Б ах дээр очоод гараараа цохьчих шиг болсон. Би яг хэдэн удаа цохьсныг нь хараагүй, миний харснаар ямар ч байсан 1 удаа цохиж байсан. Б эгч бид хоёр О ахыг болиулах гээд оролдсон, ятгасан боловч үгэнд орохгүй байсан. Сүүлд нь машины ард байхад О ах дээлнийхээ хормойг сөхөөд өмднийхөө халааснаас жижгэвтэр хэмжээтэй хутга гаргаж ирээд машин тойроод гүйчихээр нь би Б эгч рүү “эгчээ, алдчихлаа” гээд орилсон чинь Б эгч машин тойроод л гүйсэн. Би ч бас машин тойроод харахад машины цаана байсан Б ах хажуу талаараа доошоо хараад хэвчихсэн байдалтай, аль нэг хөлнөөс нь аягүй их улаан цус гараад байсан...” гэсэн,
гэрч Д.Э “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 22:55 цагт миний ... дугаарын утасны ... дугаараас С.Б гэгч сумын төвийн хойд талд хуучин хогийн цэгийн энгэр гэх газар хүн хутгалуулчихлаа бие нь муу байна гэж дуудлага өгсөн ба уг газарт очих үед үл таних эрэгтэй хүн ухаангүй байдалтай автомашины жолоочийн эсрэг талын суудалд хагас суусан байдалтай нэг хөл нь газар гишгэж байсан С.Б хажууд нь байж байсан ба хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Д-н хамт үл таних эрэгтэйг автомашинд суулгаад сумын эрүүл мэндийн төвд хүргэж хүлээлгэж өгөөд удалгүй нас барчихсан гэж мэдээд... биеийн байдал нь ухаангүй, царай нь цонхийж цайрсан байдалтай байсан...” гэсэн,
гэрч Б.Г “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр оройний 23 цаг 32 минутын үед манай эмнэлэгт зүүн гуяны ар хэсэгт хутгалуулсан ухаангүй байдалтай ирсэн анхан шатны үзлэг хийхэд амьсгалахгүй, даралт, пүлс мэдэгдэхгүй байсан ба хүүхэн харааг шалгаж үзэх үед хариу үзүүлэхгүй царай болон биений арьс нь цонхийж цайсан байсан тул яаралтай амин үзүүлэлтийг сэргээх зорилгоор цус тогтоох амино капроний хүчил 5%-100 мл тариа судсанд залгаад дексомитазон 4-мл хамт судсанд хийсэн нөгөө гарт нь адирналин 2-мл арьсан доор нь хийж ренгир 500 мл залгаж хүчил төрөгч залгасан боловч эмчилгээ аваагүй нас барсан...” гэсэн мэдүүлгүүд болон цогцост гадна үзлэг, задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04/012 дугаар дүгнэлтээр “...Ү.А-н биед үүссэн гэмтлүүдээс зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал, зүүн өгзөгний доод хэсэгт шарх, зүүн гуяны ар дунд талд шарх, зүүн гуяны ар доод талд зулгаралт гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр баруун нүдний дээд талд, баруун чихний урд талд зулгаралт, хүзүүний баруун талд зулгаралт /12-48 цагийн өмнө үүссэн/ хамрын нуруу хэсгээр цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. Эдгээр гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд буюу цаг хугацааны хувьд ойролцоо үүссэн гэмтлүүд байна… Амь хохоргчийн биед үүссэн зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал гэмтэл нь үхэлд шууд нөлөөлсөн байна... зүүн гуяны гадна доод талын гүн шарх, зүүн гуяны артерийн хажуугийн салааны тасрал гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ...” гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2400 дугаар дүгнэлтээр “... Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн өмд, цэнхэр өнгийн хүрэм зэрэг нь гэмтэлтэй байна…цэнхэр өнгийн хүрэм дээр гарсан 26 мм, 90 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна… Цэнхэр өнгийн өмд дээр гарсан 18 мм, 17 мм, 14 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна... Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр гарсан шинэ гэмтлүүд нь хэрэг учрал болох үед гарсан байж болно...” гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3088 дугаар дүгнэлтээр: “... Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх бор өнгийн иштэй хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч Ү.А-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2731 дугаар дүгнэлтээр “Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх 2 ширхэг цус мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Хүний цус илэрч байна. Илэрсэн цус нь амь хохирогч Ү.А-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2730 дугаар дүгнэлтээр: “Холбогдогч Б.О-с хураан авсан гэх ягаан өнгийн дээлэнд цус илэрч байна... Дээрх хувцасанд илэрсэн цус нь амь хохирогч Ү.А-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гаргахад шүүгдэгч С.Б, амь хохирогч Ү.А нар нь гэр бүлээс гадуур дотно харилцаатай байсан, С.Б, Г.Г, А.С, амь хохирогч Ү.А нар нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, үүний улмаас эрүүл саруул ухаанаар сэтгэх чадваргүй болсны улмаас амь хохирогчид тусламж үзүүлэхдээ хугацаа алдсан зэрэг зүй бус үйлдэлүүд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х “...Б.О нь хохирогчийг алъя гэсэн санаа зорилго байгаагүй, талийгаачид хүнд гэмтэл учруулсан, цаг алдалгүй эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан энэ талаар эмнэлгийн мэргэжилтнүүд, шинжээч нар хэлдэг... О ямар санаа зорилгоор очсон юм бэ алах санаа зорилготой очсон юм уу гэдэг дээр маш сайн дүгнэлт хийх хэрэгтэй, ална гэсэн санаатай очсон бол амин газар нь хутгалах боломжтой байсан... Талийгаач О-н үйлдлийн улмаас хүнд гэмтэл авсан... хурц цус алдалтаас болоод нас барсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэж гэм буруугийн талаар маргасан.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Шүүгдэгч Б.О нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд хууль бусаар халдаж болохгүйг, мөн хутгаар хүний биед хүрэхэд гэмтэл учруулах улмаар үхэлд хүргэх аюултай гэдгийг ухамсарлаж, мэдсээр байж бусдын амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч С.Б “...манай эхнэр тэр залуутайгаа хамт архи уугаад байна гэж Т гэж манай сумын хүүхэн надаа хэлэхээр нь би хүү Б.О луу залгаж ээж чинь нөгөө залуутайгаа архи уугаад согтуу машин бариад яваад байна. Миний хүү очоод ээжээсээ машинаа ав тэгэхгүй бол юм мөргөж үхнэ шүү гэж хэлсэн...” гэсэн, гэрч С.Б “...О ирэнгүүтээ “Б гэдэг хүн чинь хаана байна, пизданууд минь” гэхээр нь би “тийм хүн байхгүй ээ, юу яриад байгаа юм” гэхэд О яаж мэдсэн юм А руу гүйж очоод түүнийг сууж байхад нь эрүү орчим руу нь 1 удаа өшиглөсөн... Би О-г зүгээр байсан хүн зодоод байхаар нь уурлаад газраас чулуу аваад хөөхөд О надаас зугтаж машин тойрч гүйж байснаа дахин А руу гүйж очоод гартаа жижгэвтэр хэмжээтэй гялалзсан юмаар А-н зүүн талын гуя орчим руу нь цохиж байгаа харагдсан… Дараа нь би О-с сонсоход аав, ээж хоёрын унтдаг орны гудасны завсар байсан хутгыг авсан, эргүүлээд гудсан доор хийсэн гэж ярьж байсан...” гэсэн, гэрч Т.Г “...20 хүрч байгаа юм болов уу гэмээр залуу ирээд “Б гэдэг хүн хаана байна, пиздаг алах гэж ирлээ, хаана байна” гээд орилж байснаа машины гадаа сууж байсан А ахын нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Энэ хооронд А ахын найз эмэгтэй нь тэр залууг машин тойрч хөөгөөд “яв, чамд ямар хамаатай юм, зайлаач” гэхэд тэр залуу зугтаж байгаад л А ах дээр очсон...” гэсэн, гэрч А.С “...О ирчихээд “Б хаана байна” гээд л орилоод байсан…“ гэсэн, насанд хүрээгүй гэрч Б.О “...О ах эхлээд Б эгчтэй муудалцаж байгаад “Б гэдэг хүн хаана байна” гэж байснаа Б ах дээр очоод гараараа цохьчих шиг болсон…Б эгч бид хоёр О ахыг болиулах гээд оролдсон, ятгасан боловч үгэнд орохгүй байсан. Сүүлд нь машины ард байхад О ах дээлнийхээ хормойг сөхөөд өмднийхөө халааснаас жижгэвтэр хэмжээтэй хутга гаргаж ирээд машин тойроод гүйчихээр нь би Б эгч рүү “эгчээ, алдчихлаа” гээд орилсон чинь Б эгч машин тойроод л гүйсэн… Б ах хажуу талаараа доошоо хараад хэвчихсэн байдалтай, аль нэг хөлнөөс нь аягүй их улаан цус гараад байсан...” гэсэн, гэрч Д.Э “...биеийн байдал нь ухаангүй, царай нь цонхийж цайрсан байдалтай байсан...” гэсэн, гэрч Б.Г “...манай эмнэлэгт зүүн гуяны ар хэсэгт хутгалуулсан ухаангүй байдалтай ирсэн анхан шатны үзлэг хийхэд амьсгалахгүй, даралт, пүлс мэдэгдэхгүй байсан ба хүүхэн харааг шалгаж үзэх үед хариу үзүүлэхгүй царай болон биений арьс нь цонхийж цайсан байсан...” гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04/012 дугаар дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар өмгөөлөгчийн санал үгүйсгэгдэж байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.О-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, үр дагавар, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гомдол саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 05 сарын 04-ний өдрөөс 2020 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл нийт 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохиролд 4,184,507 төгрөгний нотлох баримтууд хэрэгт хавсаргасан боловч шүүгдэгч Б.О нь 13,184,507 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.О-н гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хувцасыг эд мөрийн баримтаар хурааж авч тооцсон байх бөгөөд шүүгдэгч хувцасаа авна гэх тул үзмэн ягаан өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, цэнхэр дотортой хар өнгийн богино хүрэм 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн хромон хос гутал 1 ширхэг зэргийг шүүгдэгчид буцаан олгож, хохирогчийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг, шар эрээн өнгийн подволк 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хүрэн өнгийн хагас түрүүтэй хос гутал 1 ширхэг, хар өнгийн хос оймос 1 ширхэг, хүрэн өнгийг хос оймос 1 ширхэг, шар өнгийн тэлээ 1 ширхэг, цагаан саарал өнгийн малгай 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон элсний дээж 2 ширхэг уут, цусны дээж 3 ширхэг, модон иштэй эвхдэг хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Б.О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л овогт Б.О-г 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-н цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үзмэн ягаан өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, цэнхэр дотортой хар өнгийн богино хүрэм 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн хромон хос гутал 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.О-т олгож, хохирогчийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг, шар эрээн өнгийн подволк 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хүрэн өнгийн хагас түрүүтэй хос гутал 1 ширхэг, хар өнгийн хос оймос 1 ширхэг, хүрэн өнгийг хос оймс 1 ширхэг, шар өнгийн тэлээ 1 ширхэг, цагаан саарал өнгийн малгай 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон элсний дээж 2 ширхэг уут, цусны дээж 3 ширхэг, модон иштэй эвхдэг хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н
ШҮҮГЧИД Э.Б
Д.А