Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 283

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааныг 2 ду******* танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б. “Х”

Хариуцагч: Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын байцаагч нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2017 оны 10 ду******* сарын 04-ний өдрийн 29 тоот актыг хүчингүй болгуулах,  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б. “Х”, түүний өмгөөлөгч Б. “Ц”, хариуцагч Б. “Г”, Х. “Х”, Ч. “Л”, хариуцагч Б. “З” итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. “Г”, гэрч Б. “Б”, Д. “Э”, Ж. “Ц”, Н. “Б”, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. “Х” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“...Миний ажилласан жил, нас зэргийг тооцоход өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдсэн тул тэтгэвэр тогтоолгохоор харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж хариуцсан байцаагчид хандахад 18 сар дутуу байна гэж байсан. Гэвч миний үзэж байгаа******* тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, ажилласан жил хуульд зааснаар гүйцсэн  байсан. Гэтэл ажилласан жил дутуу орхисон газар байна уу сайн шал*******ай, ажилласан жил дутууд, санал нийлэхгүй, сэтгэл дундуур байгаа бол манай тасгийн дарга н. “С”-тэй уулзаарай гэсний дагуу н.С******* даргатай нь уулзсан. Тэгэхэд мөн л надад 18 сар дутуу байна, танд өөр ямар хүсэлт байна вэ? гэхэд би зөвлөгөө авч болох уу? Нийгмийн даатгалын хуульд Улсаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасалдсан хүмүүст нөхөн олговор олгогдож байсан. Одоо тэр нөхөн олговор байгаа юу? одоо хамрагдаж болох уу? гэхэд “С” хэлэхдээ нөхөн олговор нь тухайн үедээ үнэгүй олгогдож байсан. Одоо хамрагдаж болно гэхдээ хувь хүн, аж ахуй нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлийг хамгийн доод хэмжээгээр 18 сарын нийгмийн даатгалын шимтгэл, 18 сарын алданги төлбөл тэтгэвэр тогтоолгох эрх нээгдэнэ. Үүнийг та энэ төлбөрийг хийсэн тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрх нээгдэнэ гэсэн.

 Үүний дагуу маргааш нь тооцооллын дагуу гаргасан мөнгийг нь аваад очсон бөгөөд та дансаа өгчих дансанд нь хийчихье гэхэд зүгээр би өөрөө Нийгмийн даатгалын сангийн дансанд хийчихье. Энэ мөнгө өөрөө Нийгмийн даатгалын сангийн дансанд орох тул санаа зовох зүйлгүй, харин маргааш цахим үйлчилгээний машинаас иргэний үнэмлэх, хурууны хээгээ уншуулж материалаа аваад байцаагч дээр очоорой гэсэн. Ингээд 2 хоногийн дараа улсын байцаагч дээр материалаа аваад очсон. Тэгэхэд 2 хоногийн өмнө 18 сар дутуу байсан.

Гэвч Нийгмийн даатгалын улсын байцаагч нар одоо яасан тухай асуухгүйгээр миний материалыг шууд хүлээн авч танд эргээд мэдэгдэнэ гэж хэлсэн. Улмаар 3 долоо хоногийн дараа таны тэтгэвэр тогтоогдсон тэтгэврээ ирж аваарай гэж мэдэгдсэн. Би хариуцсан нийгмийн даатгалын ажилтнаас асуухад болно гэж хэлсэн бөгөөд үүнд нь би итгэж энэ үйлдлийг хийсэн, өөр санаа агуулаагүй тул надад буруу байхгүй.

Би 18 сар дутуу гэдгийг мэдэж байсан. Би үүнд эргэлзэж байна гэхэд намайг н.С*******тэй уулз гэсний дагуу уулзсан. Миний өгсөн өргөдлийг нэг хүн шалгаагүй бөгөөд дээд шатны хэд хэдэн албан тушаалтан шалгаж, баталж гарын үсгээ зурсан болохоор би хуулийн дагуу явагдаж байна гэж итгэсэн. Тэгэхэд эдгээр мэргэжилтэн, албан тушаалтнаас нэг нь ч энэ талаар асуугаагүй бөгөөд хэрэв тухайн үед асуусан бол би тайлбараа хэлж энэ асуудал таслан зогсоогдох байсан.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. “Ц” шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“....Нэхэмжлэгч Б. “Х” цомхтголоор ажлаас халагдах үед Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх тухай хууль гарсан байсан. Мөн Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж болох эсэх талаар мэдээлэл авахаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар тасгийн даргатай уулзаж мэдээлэл авсан. Энэ нь хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байна.

Захиргааны актыг хууль зөрчсөн, хүчингүй болгуулах үндэслэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 ду******* зүйлийн 3.2 дахь заалтыг акт тавихдаа зөрчсөн. Энэ актад зөвшөөрсөн гэсэн 4 хүний, албан тушаалтны нэг нь ч гарын үсэг зураагүй тул зөвшөөрөөгүй гэж ойлгож байна. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч талаас зөвшөөрсөн гарын үсэг зурсан хувь нь бидэнд байгаа гэж байсан. Уг маргаан бүхий акт гарын үсэгтэй болон гарын үсэггүй  гэсэн 2 акт байна.

Хэргийн гол эзэн, хуурамч баримт хийсэн, машинд мэдээлэл шивж оруулсан хүн бол тасгийн дарга н. “С” байх магадлал өндөр юм. Маргаан бүхий актад н.С*******гийн тухай огт дурдаагүй. Тиймээс энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу акт нь өөрөө бодиттой биш, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг актад дурдаагүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаанаас буруу олгогдсон тэтгэврийг гэм буруутай ажилтан хариуцна гэж заасан байдаг. Энэ гэм буруутай ажилтанд хариуцлага тооцоогүй, өөрийн ажилтныг хамгаалсан акт гаргасан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 ду******* зүйлийн 47.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг 10 сая төгрөг төл гэсэн шаардлага тавьж байгаа нь өөрөө хууль бус юм.

Нэхэмжлэгч тэтгэвэр авч болно гэж үзэж авч байсан. Хэрэв тэтгэвэр авч болохгүй гэвэл тэтгэвэр авахыг зогсоосныг хүлээн зөвшөөрч  байгаа.Гагцхүү нэхэмжлэгчийг тэтгэвэр авснаа төл гэсэн акт тавьж байгаад маргаж байгаа. Үүнийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаанаас буруу олгогдсон тэтгэврийг гэм буруутай ажилтан хариуцна гэж үзэж байна.

“Л” ХХК, Буянт ухаа Ч******* хаан олон улсын нисэх онгоцны буудал, М*******ын иргэний а*******ын т******* ХХК гэсэн 3 байгууллага Б. “Х”-г огт ажиллаж байгаагүй гэсэн албан тоотыг шүүхэд ирүүлсэн байна. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр болон урьд өгсөн тодорхойлолтод нэхэмжлэгчийг ажиллаж байсан нь тогтоогддог. Нэхэмжлэгч нийт 8 жил ажиллаж байсан. Эдгээр албан бичиг хөдөлмөрийн дэвтэр, тодорхойлолтууд нь хоорондоо зөрчилдөж байна.

Маргаан бүхий актад Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлж, мэдээллийн сангийн мэдээллийг системд шивж оруулсан эсэхийг тодруулахаар шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин энэ материалыг системд шивж оруулсан үйлдэл нь Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтны хууль бус үйлдэл юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар иргэн мэдээлэл авах эрхтэй бөгөөд төрийн байгууллагын ажилтан хуульд нийцсэн, үнэн зөв хариулт өгөх ёстой. Гэтэл тухайн ажилтан болно гэж хэлээд Б. “Х”-гээс нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө гэж мөнгийг нь бэлнээр авсан.

Б. “Х” 2006-2010 оны хооронд тухайн байгууллагад ажиллаагүй гэдгээ мэдэж байгаа. Тийм ч учраас тэтгэвэр авахыг зогсоосонд маргахгүй байгаа. Б. “Х” мөнгөө төлсөн тул болох юм байна гэж ойлгож тэтгэврээ авч байсан. Нийгмийн даатгалын тэтгэврийг тогтоохдоо 5 хүн хянаж, шалгаж, гарын үсгээр баталгаажуулан зөвшөөрсний үндсэн дээр Нийгмийн даатгалын газар өөрөө тэтгэвэр олгох шийдвэрийг гаргасан. Ийм хуурамч материалд үндэслэж тэтгэвэр тогтоосон бол энэ ажилтан албан тушаалтнуудыг ажил үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. Тиймээс н. “С” болон бусад ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж иргэн хохирох асуудал гарч байна. Хууль бус зөвлөгөө өгсөн, мөнгө бэлнээр авсан, цахим лавлагааны машинд мэдээллийг буруу оруулсан, хянаж шалгаж зөрчил дутагдлыг цаг алдалгүй илрүүлэх үүрэгтэй ажилтнуудын гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б. “Х” 10 сая төгрөг төлөх гэж байна.

Иймээс Иргэний хуулийн 498 ду******* зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасны дагуу хариуцагч хариуцах ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 10 сая төгрөгийн тэтгэврийг авсан нь үнэн, хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 10 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч Х. “Х” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2017 оны 10 ду******* сарын 04-ний өдрийн 29 ду******* актыг гарын үсэггүй, эрх бүхий албан тушаалтан зөвшөөрөөгүй гэдэгт тайлбар хэлдэг. Б. “Х” холбогдох акт тогтоогдохоос өмнө урьдчилж танилцуулсан. Дараа нь акт тогтоочихоод баталгаажуулаагүй байхдаа 2-3 удаа уулзсан ийм акт тогтоож байна гэж танилцуулсан. Үүний хариуд Б.Х******* ямар үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон тухай тухай хариу тайлбар өгсөн. Актаа эцэслэн баталгаажуулаад танилцуулсан боловч хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд хандана гээд хүлээн авахаас татгалзсан байдаг.” гэжээ.

Хариуцагч Ч. “Л” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б. “Х” н. “С” даргаас зөвлөгөө авахаар өрөөнд нь орохдоо тэтгэвэр тогтоолгохоор хуульд заасан 20 жил болоход 18 сар дутуу гэдгээ өөрөө мэдэж байсан. Тухайн үед төрийн байгууллагаас зөвлөгөө авахад ямар яриа үүссэнийг нэхэмжлэгчийн ярьснаар ойлгож болохгүй. Үүнийг тогтоох боломжгүй. Төрийн байгууллагад хандаж зөвлөгөө авсан бол төрийн байгууллагын дансанд баримттай төлбөрөө тушаах байсан. Өөрийн ажилласан жил 18 сар дутуу гэдгийг мэдэж байсан тохиолдолд дансанд тушаах төлбөрөө албан тушаалтанд бэлнээр өгч тэтгэвэр тогтоолгох гэж байгаа нь энэ хүн хууль бус зүйл болж байгааг мэдэх, ойлгох боломжтой. Тиймээс хуурамч, хууль бус баримт гэдгийг мэдэж байсан гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч болон хариуцагч Б. “З”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. “Г” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтыг зөрчсөн учир маргаан бүхий захиргааны актыг тавьсан. Тогтоогдсон гэдэг бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 ду******* зүйлийн 20.2-д заасан “хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр тэтгэмж авсан бол “ гэж заасан. Хуурамч бичиг баримт гэдгийг Авилгатай тэмцэх газарт өгсөн бөгөөд тэндээс тогтоох байх. Мөн нэхэмжлэгчийг худал мэдүүлэг өгсөн гэж үзсэн. Учир нь тэтгэвэр тогтоолгох өргөдөлд өөрийн ажилласан жилийг хортой нөхцөлд 8 жил ажилласан, ажилласан жилийг нөхөж тооцоход 4 жил байсан гэж бичсэн мөртлөө сүүлд хуурамчаар гаргаж ирсэн, худал мэдүүлсэн зүйлээ өргөдөл дээрээ дурдаагүй байдаг.

Мөн нэхэмжлэгчийн өгсөн тайлбарт хурууны хээгээр авсан гэдэг. 2017 оны 10 ду******* сарын 05-ны өдөр гаргасан тайлбартаа цахим лавлагааны машинаас хурууны хээгээ уншуулж материалаа аваарай гэсний дагуу авсан гэж мэдүүлсэн. Гэтэл хурууны хээгээ уншуулж материал авахдаа энэ 2 газарт ажиллагаагүй гэдгийг өөрөө харж байсан. Иргэн хүний хувьд хуурамч мэдээлэх, худал мэдээллийг мэдээлэх ёстой байсан ч мэдээлээгүй. Тэр чигээр нь баримтаа өгч тэтгэвэр тогтоолгосон

Авилгатай тэмцэх газраас ирсэн албан бичигтэй танилцсан. 2004-2008 онд “А” ХХК-д ажиллаж байгаагүй, 2009-2010 оны 08 ду******* сар хүртэл Ч******* хаан олон улсын нисэх буудал ажиллаагүй гэж тодорхойлолт өгсөн байсан. Н. “С” 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Мөн актад гарын үсэг зураагүй гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны акт гаргахын өмнө иргэнтэй уулзаж танилцуулсан тул тухайн үед гарын үсэг зурагдаагүй байсан.

Маргаан бүхий актыг үндэслэлтэй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу иргэнд тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байсан. Эрх нь үүсээгүй байсан учир тэтгэвэр олгох боломжгүй, тэтгэвэр нь олгохыг зогсоосон байгаа. Нэхэмжлэгчийг хуурамч бичиг баримт бүрдүүлж мэдүүлсэн гэж үзсэн. Харин энэ хуурамч бичиг баримтыг үйлдсэн хүн бол “С” байх гэж үзэж Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. “С” хувьд М******* Улсад байхгүй тул хариуцлага тооцох боломжгүй, тайлбар, мэдүүлэг авч чадаагүй.

Мэдээллийн санд орсон мэдээллийн асуудал бол 2006-2010 оны хооронд 4 жил 8 сар хүртэлх хугацааг шивж оруулсан биш цаад утга нь ажиллаж байгаад нас барсан иргэний мэдээлэлд зассан асуудал юм. Тэр мэдээллийг зассаны дараа “Х” хурууны хээгээ уншуулж лавлагаа авч, баримтаа бүрдүүлэн өөрөө харж мэдэж байсан ч материалаа бүрдүүлж өгсөн.

Нэхэмжлэгч тайлбартаа өмнө 4 жил 11 сарыг ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулиар авахад баталгаажилтын хуудас өгснийг авч байсан. Дараа улсын байцаагч болно гэж хэлээд 1 сая 300 мянган төгрөг бэлнээр авсан байхад өмнө нь авч байсан баталгаажилтын хуудас авах ёстой байсан ч аваагүй, асуугаагүй байдаг. Үүнээс харахад иргэн өөрөө мэдсээр байж худал мэдүүлж тэтгэвэр авсан нь тэтгэвэр тогтоосон байцаагчийн өгсөн материалаар тэтгэвэр тогтоосон гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Бусад гарын үсэг зурсан албан тушаалтны хувьд иргэн өөрөө материалаа бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд хурууны хээгээ уншуулж лавлагаа өгсөн учир тэтгэвэр тогтоосон гэж мэдүүлсэн.

Улсын байцаагчийн тавьсан акт үндэслэлтэй тул энэ хугацаанд авсан 10 сая 827 мянга 618 төгрөгийн тэтгэврийг нийгмийн даатгалын санд төлж нийгмийн 

даатгалын санг өргүй болгох ёстой.” гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 10 ду******* сарын 04-ний өдрийн 29 тоот актаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгон авсан гэж 10.827.618 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг би хуурамчаар бүрдүүлээгүй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчаас зөвлөсний дагуу цахим машинаас лавлагаа авсан, Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төр хариуцах ёстой” гэж тодорхойлжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 ду******* зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг”, мөн хэсгийн 8-д “тэтгэвэр гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь........ нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг” хэлнэ гэжээ.

Нийгмийн даатгалын даатгуулагч /ажил олгогч/ “НДҮ” цахим машинаас олгох лавлагаа /мэдээлэл/ тодорхойлолтоор  нэхэмжлэгчийг 2006-2010 онуудад “А” ХХК, “Ч” ХХК-дад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж тусгагдсан байх бөгөөд уг лавлагааг үндэслэн түүнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 ду******* зүйлийн 3 дахь хэсгийн 1-д заасан үндэслэлээ өндөр насны тэтгэвэр тогтоожээ.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хугацаанд тухайн аж, ахуйн нэгжүүдэд ажиллаагүй болох нь түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн “дээрх хугацаанд би тус компаниудад ажиллаж байгаагүй” гэж мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 03 ду******* сарын 12-ны өдрийн 150 тоот албан бичиг , Иргэний нисэхийн ерөнхий газрын Буянт-Ухаа дахь “Ч” олон улсын нисэх буудлын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 07/81566 тоот албан бичиг , “А” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18/02 ду******* албан бичиг  зэргээр нотолж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 ду******* зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, мөн хуулийн 20 ду******* зүйлийн 2-д “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэжээ.  

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 ду******* сар хүртэл өндөр насны тэтгэвэр авсан байх тул хариуцагч нараас түүнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 ду******* зүйлийн 2-д заасан үндэслэлээр үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгон авсан 10.827.618 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хэлтсийн дарга З. “С”-гийн зөвлөснөөр түүнд 1.300.000 төгрөгийг бэлнээр тушааж цахим машинаас лавлагаа авсан гэх боловч энэ нь улсын байцаагч нарын актад дурьдсан үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгон авсан 10.827.618 төгрөгийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 ду******* зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 ду******* зүйлийн 1, 20 ду******* зүйлийн 2-д заасныг тус тус баримтлан Б. “Х”-гийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Б. “З”, Б. “Г”, Х. “Х”, Ч. “Л” нарт холбогдох Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2017 оны 10 ду******* сарын 04-ны өдрийн 29 тоот актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ду******* зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 ду******* зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 ду******* зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 ду******* зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ