Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагчаар Д.Хорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-т холбогдох 2030000000195 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл 3, эцэг, эхийн  хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр  баг ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .................., Б.Э.  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “УН” гэх газраас хохирогч  Б.О-н 3 тооны хонийг завшин 332 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

- Хохирогч Б.О-ын: “...2019 оны 10 дугаар сарын 03-нд ирээд хонио тоолж үзэхэд шар халзан эр хонь, хув халзан эм хонь, улаан хүзүүтэй эр төлөг дутсан ба энэ талаар Э-с асуухад би Д-д таны 3 хонийг бариад өгчихсөн гэж надад хэлсэн. Э миний хониноос захиран зарцуулах эрх байхгүй. Бэлгэнд өгсөн 1 хонь нь манай хонинд байгаа. Э-т хурга ишиг нийлсэн 30-40 тооны мал байдаг. Э-с нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46/,

 

- Гэрч Б.Б-ы: “...2019 оны 09 дүгээр сард О-н мал дээр Э бид 2 байсан. Тэгсэн манай хойно нутагладаг Д гэдэг залуу цагаан саарал өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2.5 литрийн пивотой ирээд бид 3 хувааж уусан. Тэгсэн Д Э-с бэлэгнийхээ хонийг авъя гэхэд Э гаръя гээд гэрээс гараад Д-н машины ард талд 3 хонь ачсан байхаар нь юун хонь өгч байгаа юм гэхэд Э өөрийнхөө хониноос өгч байгаа юм гэж хэлсэн. Дараа нь О хонь дутлаа гэхээр нь Э Д-д хонь өгсөн тухай хэлсэн... ” гэх мэдүүлэг   /хх-ийн 48-49/,

 

- Гэрч Д.Х-н: “..2019 оны 07 сард Д утсаар над руу залгаад 2 хонь өгье та ирээд авчих гэхээр нь би 13 дугаар дэлгүүрийн ар талд байх хашаанд очиход Д приүс-20 маркийн машины араас 2 эм хонь гаргаж өгсөн би Д-д 160 000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг   /хх-ийн 50/,

 

- Гэрч Р.Э-н: “...2019 оны 09 дүгээр сард шиг санаж байна Д өөрийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг залуугийн хамт манайд ирсэн. Тухайн үед Д 2 хонь авч явж байна бензин шатахууны мөнгөтэй болно гэж ярьж байсан. Тэгээд өөрийн таньдаг гэх эгчийг дуудаад 1-ийг нь 80 000 төгрөгөөр зарсан гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг   /хх-ийн 51-52/,

 

Линзийн Өгөөж ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-20/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 04-06/

 

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 76-77/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн засаг даргын Б.Э-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 63/

 

- Шүүгдэгч Б.Э-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 66/

 

- Шүүгдэгч Б.Э-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 68/

 

- Шүүгдэгч Б.Э-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 81/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 06 дугаар  сарын 30-ны өдрийн 5/57 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 82 /

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 75 дугаартай санал /хх-83/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “УЭ” гэх газраас хохирогч  Б.О-н 3 тооны хонийг завшин 332 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Д ирж бэлэгнийхээ хонийг авъя гэхээр нь гэрээс гараад О ахын хониноос өөрийн сам имтэй улаан хүзүүтэй зусаг хонь барьж өгөхөд Д муу хонь байна гээд О ахын шар халзан хонь руу заагаад энэ хонийг бариад өгчих гэхээр нь зөвшөөрч барьж өгөхөд Д хар болон улаан хүзүүтэй 2 хонь бариад авахаар нь О ах мэдчихнэ чамд 1 хонь байхад болно гэхэд энэ олон хониноос 3 хонь авахад мэдэхгүй гээд машиндаа ачаад бид 2 Сүхбаатар аймаг явах замдаа Д-нд бэлэгний 1 хонио буулгаад аймгийн төв рүү орж 2 хонио зарж борлуулсан ...” гэх,

 

- Хохирогч Б.О-н: “...2019 оны 10 дугаар сарын 03-нд ирээд хонио тоолж үзэхэд шар халзан эр хонь, хув халзан эм хонь, улаан хүзүүтэй эр төлөг дутсан ба энэ талаар Э-с асуухад би Д-д таны 3 хонийг бариад өгчихсөн гэж надад хэлсэн. Эминий хониноос захиран зарцуулах эрх байхгүй. Бэлгэнд өгсөн 1 хонь нь манай хонинд байгаа. Э-т хурга ишиг нийлсэн 30-40 тооны мал байдаг. Э-с нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46/,

 

- Гэрч Б.Б-ы: “...2019 оны 09 дүгээр сард О-н мал дээр Э бид 2 байсан. Тэгсэн манай хойно нутагладаг Д гэдэг залуу цагаан саарал өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2.5 литрийн пивотой ирээд бид 3 хувааж уусан. Тэгсэн Д Э-сбэлэгнийхээ хонийг авъя гэхэд Э гаръя гээд гэрээс гараад Д-н машины ард талд 3 хонь ачсан байхаар нь юун хонь өгч байгаа юм гэхэд Э өөрийнхөө хониноос өгч байгаа юм гэж хэлсэн. Дараа нь О хонь дутлаа гэхээр нь ЭД-д хонь өгсөн тухай хэлсэн... ” гэх мэдүүлэг   /хх-ийн 48-49/,

 

- Гэрч Д.Х-н: “..2019 оны 07 сард Д утсаар над руу залгаад 2 хонь өгье та ирээд авчих гэхээр нь би 13 дугаар дэлгүүрийн ар талд байх хашаанд очиход Д приүс-20 маркийн машины араас 2 эм хонь гаргаж өгсөн би Д-д 160 000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг   /хх-ийн 50/,

 

- Гэрч Р.Э-н: “...2019 оны 09 дүгээр сард шиг санаж байна Д өөрийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг залуугийн хамт манайд ирсэн. Тухайн үед Д 2 хонь авч явж байна бензин шатахууны мөнгөтэй болно гэж ярьж байсан. Тэгээд өөрийн таньдаг гэх эгчийг дуудаад 1-ийг нь 80 000 төгрөгөөр зарсан гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг   /хх-ийн 51-52/,

 

Линзийн-Өгөөж ХХК-ны үнэлээ гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Э-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э-н бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Улсын яллагчаас Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Б.Э-н үйлдлийн улмаас хохирогч Б.О-т 332000 төгрөгийн хохирол  учирсан бөгөөд хохирогч Б.О нь “Э-с нэхэмжлэх зүйл байхгүйг гомдолгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.  

Иймд шүүгдэгч Б.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Б.Э-т ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 

 Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Б.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн дүгнэлтийн зардалд 30 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй дурдаж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Э-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Э-т мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн дүгнэлтийн зардалд 30 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхиж, Линзийн Өгөөж ХХК нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгч Б.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР