| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0033/и |
| Дугаар | 93 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 93
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Газар эзэмших, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 354 дугаартай шүүхийн шийдвэрээр *******ийн ******* би *******инд төлөх ёстой 15612941 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болно. Төлбөрөө төлөөд барьцаанд тавьсан баримт бичгээ авахаар очиход *******ны салбарын захирал С.******* “банк шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр үйлчлүүлсэний төлбөрийг төлж байж ав” гээд өгсөнгүй. Уг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82.3, 82.4 дүгээр зүйл , Монгол улсын хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 тоот тушаалын дагуу дээрх төлбөрийг ******* төлөх ёстой. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан тайлбарлан хэлж өгсөн боловч *******ны захирал С.******* “Манай ерөнхий захирлын тушаалаар та нар төлөх ёстой” гээд хууль тушаалыг үл ойшоон бичиг баримтыг минь өгөхгүй чирэгдүүлж байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан өгч туслана уу гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ж.******* миний бие Өмнөговь аймаг дахь *******тай холбоотой гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие *******наас дээрх гэрчилгээнүүдийг авч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон. Иймд миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР