Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2016/00946

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 30-р байрны 32 тоотод оршин суух, ЖЯ76021077 тоот регистрийн дугаартай, Хатиган овогт Сумъяагийн Бямбасүрэнд   холбогдох,

Саатуулах байрны төлбөр 46850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Бямбасүрэн нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 04-ний өдрийн 301 дугаар шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн. Төлөгдвөл зохих төлбөр 42700 төгрөг, 2016 оны 8 сарын 03-ны өдрийн саатуулах байрны  төлбөр 4150 төгрөг, нийт 46850 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие  нь 2016 оны 8 сарын 04-ний өдрөөс Цагдаагийн газрын саатуулах байранд 7 хоног саатуулагдсан нь үнэн. Саатуулах байрны төлбөр 46850 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч С.Бямбасүрэнд холбогдуулан саатуулах байрны төлбөр 46850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Бямбасүрэн нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 8 сарын 04-ний өдрөөс 2016 оны 8 сарын 11-ний  өдрийг хүртэл 7 хоногийн хугацаагаар баривчлагдсан бөгөөд саатуулах байрны төлбөр 46850 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 301 дүгээр шийтгэвэр, 280 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч С.Бямбасүрэн нь саатуулах байрны төлбөр 46850 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч С.Бямбасүрэн нь саатуулах байрны төлбөр 46850 /дөчин зургаан мянга найман зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Бямбасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ГАНЧИМЭГ