Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 20360000000170 дугаартай, 178/2020/0141/Э/ индекстэй хэргийг  2020 оны 07 сарын 28-ны  өдөр хялбаршулсан журмаар  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1960 оны 01 сарын 06-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, ард халх, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл- 2, эхнэрийн хамт Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багт оршин суух хаягтай боловч Ховд аймгийн  Жаргалант сумын Бичигт багийн  ******* ******* ХХК-ийн хашаанд амьдардаг, өндөр насны тэтгэвэрт, сарын өрхийн орлого 900000 төгрөг, аминдаа 60 толгой мал, гэр нэгийн хөрөнгөтэй, урьд Ховд аймгийн 6-р хэсгийн ардын шүүхийн 1984 оны 08 сарын 22-ны өдрийн 6/31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар  2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн А-д зааснаар олон нийтийн өмнө буруушаах ялаар тус тус шийтгэж,  Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийг журамлан 64 дүгээр зүйлийн А-д заасан хөнгөн ялыг 109 дүгээр зүйлийн Б-д заасан хорих ялд багтааж 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж  байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь  2020 оны 07 сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт  багийн нутаг дэвсгэр ******* ******* ХХК-ийн хашааны хашаанд өөрийн гэртээ архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.*******тай маргалдах явцдаа  иргэн Д.Лхагвын биед ...зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт...гэмтэл буюу  хүний эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт  багийн 10-47 тоотод оршин суух, 1951 оны 07 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-3, хүүхдүүдийн хамт амьдрах, өндөр насны тэтгэвэрт *******дугаарын регистртэй ******* овогт ийн Лхагвын өгсөн ..2020 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед өөрийн  найз болох А.*******ынд очоод , , , ******* бид тав 3 шил /0,5л/ архи хувааж уусан. Тэгээд хамт явсан , , нар явсан. А.******* бид 2 үлдсэн. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ ирчихсэн байсан бөгөөд миний зүүн нүдний дээд хэсэгт язарсан байсан тул эмнэлэгт       очиж оёдол тавиулсан. Маргааш нь А.******* луу утасдаж асуухад “Би нэг удаа л цохисон, би очиж аавтай чинь уулзана” гэж хэлсэн байсан. Би дээр дурьдсан хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.  Болсон үйл явдлыг санахгүй байна. А.*******тай хоёулаа үлдээд архи ууж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд гэртээ ирчихсэн байсан.Сүүлд А.******* над дээр ирж уулзаад “Та намайг хэл үгээр доромжлоод байхаар нь тамхины сав хийчихсэн  байсан төмөр лааз шидчихсэн чинь таны хөмсгийг оноод гэмтээчихсэн” гэж хэлж байсан. Тухайн  үед миний хөмсөг язарч оёдол тавиулсан. Одоо эдгэрч оёдлоо авахуулсан. Нүдний  хараа жаахан муудаад байгаа. Надаас эм тариа эмичлгээний  зардал гэх зүйл гараагүй. Тухайн үед А.******* надад эм тариа эмчилгээндээ хэрэглэ гэж 300000 төгрөг өгсөн. Тухайн мөнгөөр эмчилгээ хийлгэж эм тариа авсан. Одоо 70 орчим мянган төгрөг үлдсэн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв ...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 11-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ын өгсөн... А.******* нь төлөв даруу зантай, хүнд тусархаг, илүү дутуу зангүй,  цайлган сэтгэлтэй, нутгийн хүмүүсийн дунд нэр хүнд сайтай хүн байгаа.  Ам бүл 16, айлын 2 дахь хүүхэд бөгөөд дээрээ 1 эгч, доороо 7 эрэгтэй, 7 эмэгтэй дүүтэй.  Архийг хааяа хааяа баяр ёслолын өдөр болон тэмдэглэлт өдрүүдээр хэрэглэдэг боловч ямар нэгэн илүү дутуу зан авир гаргаад байдаггүй хүн байгаа юм. Энэ талаар надад мэдэх зүйл алга байна. Одоогоор Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах *******ан зоорны манаачаар ажилладаг. 10 жилийн сургуулийг Ховд аймгийн Дуут суманд сурч төгссөн. Ямар мэргэжил эзэмшсэн талаар нь мэдэх зүйл алга ...гэх мэдүүлэг / хэргийн 13 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ийн өгсөн... 2012 онд  эдний  хүргэн болсоноос хойш танидаг болсон. Манай хадам аав төлөв даруу зантай, хүнд тусархаг, илүү дутуу зан байхгүй, цайлган сэтгэлтэй хүн байгаа юм. Ам бүл 16, айлын 2 дахь хүүхэд бөгөөд дээрээ 1 эгч, доороо 7 эрэгтэй, 7 эмэгтэй дүүтэй. Нэг их архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зан төлөв нь өөрчлөгдөөд байдаг зүйл ажиглагддаггүй. Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах  Махан зоорны манаачаар ажилладаг ...гэх мэдүүлэг / хэргийн 15-16 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 576 дугаартай “Д.Лхагвын биед гэмтэл тогтоогдлоо.

Д.Лхагвын биед  зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Д.Лхагвын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.

Д.Лхагвын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Д.Лхагвын биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх  дүгнэлт / хэргийн 18 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн үед найз болох ******* 1 шил Ерөөл /0,5л/ архи барьчихсан манайд ирсэн. Тухайн үед , , нар манайд байсан бөгөөд бид нар архи уухгүй гэж хэлээд *******д 10000 төгрөг гаргаж өгөөд явцгаасан. Тэгээд Д.******* бид 2 тухайн архийг хувааж уусан. Дахиад 1 шил Ерөөл 0,75 литрийн   архи авчирч хувааж уусан. Тэгээд Д.******* согтчихоод намайг “Чиний эцгийн чинь үхсэн, хатсан яс, чиний эцэг чинь гуйлгачин байсан, миний халтар мориор бөгсөө баярлуулж явсан гуйлгачингууд байгаа юм” гээд шүлсээ надруу нулимхаар нь би уур хүрээд хажуудаа байсан “Молоко” гэх бичигтэй лааз аваад шидчихсэн юм. Тэгтэл зүүн хөмсөг хэсэгт нь оноод цус гарсан юм. Тэгэхээр нь би “Би цусыг нь цэвэрлээд өгье” гэтэл Үгүй, би чамаар цэвэрлүүлэхгүй, би цусаа гоожуулаад явна” гэхээр нь уур хүрээд “Хохь чинь, чи амнаасаа болж ийм зүйл боллоо” гэж хэлээд явуулсан. Би дээр дурьдсан хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч болсон үйл явдлыг санаж байна. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь би хажуудаа байсан” Молоко” гэх бичигтэй төмөр лааз байхаар нь аваад шидчихсэн юм. Тэгтэл Д.Лхагвын зүүн хөмсөн хэсэгт онож цус гарсан. Тухайн үед бид 2 хоёулхнаа байсан. Өөр хүн байгаагүй.  Бид 2 жинхэнэ сайхан найзууд байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт алга байна... гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь  2020 оны 07 сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт  багийн нутаг дэвсгэр ******* ******* ХХК-ийн хашаанд өөрийн гэртээ  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.*******тай маргалдаж, “Молоко” гэх бичигтэй тамхины үнс хийж байсан төмөр лаазыг авч шидэж, иргэн Д.Лхавын биед  “зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт”  гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч А.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн  зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан ба хэргийн үйл баримт тогтоогдсон,   үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан эмчилгээний зардлыг сайн дураар төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

  Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******ын хохирогч Д.*******тай маргалдах явцдаа хохирогч Д.Лхагвын  зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт  гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл  учруулсан  үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.******* нь хохирогч Д.******* руу” Молоко” гэх бичигтэй лааз авч шидсэний улмаас зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт  гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.*******ыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч А.******* болон хохирогч Д.******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хорондоо маргалдаж, хэн нэгэндээ хүндэтгэлтэй хандаагүйн улмаас гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.

Иймд шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.******* нь тухайн үед А.******* надад эм тариа эмчилгээндээ хэрэглэ гэж 300000 төгрөг өгсөн. Тухайн мөнгөөр эмчилгээ хийлгэж эм тариа авсан ...  гэж мэдүүлсэн.  Мөн шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчид нэмж 50000 төгрөг төлсөн ... гэж байх тул түүнийг хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсны улмаас гарсан эмчилгээний зардал буюу хор уршигт тооцож 350000 төгрөгийг төлсөн гэж үзнэ. Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллгааны явцад цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлт гаргасан байх тул  хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Учир нь:Хохирогч Д.Лхагвын эрүүл мэндэд ... зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт  гэмтэл учирсан цаашид  эмчлүүлэх шаардлагатай гэснийг харгалзан үзсэн болно.

                   Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.******* нь урьд Ховд аймгийн 6-р хэсгийн ардын шүүхийн 1984 оны 08 сарын 22-ны өдрийн 6/31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар  2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн А-д зааснаар олон нийтийн өмнө буруушаах ялаар тус тус шийтгэж,  Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийг журамлан 64 дүгээр зүйлийн  А-д заасан хөнгөн ялыг 109 дүгээр зүйлийн  Б-д заасан хорих ялд багтааж 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж  байсан нь хэргийн 35-36 дугаар хуудас дахь 6/31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, хэргийн 27 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.*******ын  хувийн байдлын талаар  гэрч Б.ын өгсөн... А.******* төлөв даруу зантай, хүнд тусархаг, илүү дутуу зан цайлган сэтгэлтэй, нутгийн хүмүүсийн дунд нэр хүнд сайтай хүн байгаа Хааяа хааяа баяр ёслолын өдөр болон тэмдэглэлт өдрүүдээр хэрэглэдэг боловч ямар нэгэн илүү дутуу зан авир гаргаад байдаггүй хүн байгаа юм....гэх мэдүүлэг / хэргийн 13 дугаар хуудас/, гэрч Д.ийн өгсөн... 2012 онд тухайн айлын хүргэн болсоноос хойш танидаг болсон. Манай хадам аав төлөв даруу зантай, хүнд тусархаг, илүү дутуу зан байхгүй, цайлган сэтгэлтэй хүн байгаа юм.. Нэг их архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ зан төлөв нь өөрчлөгдөөд байдаг зүйл ажиглагддаггүй. Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах  *******ан зоорны манаачаар ажилладаг...гэх мэдүүлэг / хэргийн 15-16 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүгдэгч А.******* нь хохирогчтой маргалдаж, улмаар түүний  биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх уда агэмт хэрэг үйлдсэн “, эмчилгээний зардал төлснийг мөн зүйлийн 1.2-т зааснаар “ учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч А.*******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч А.*******т таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван   зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид учирсан хохирлыг төлсөн., цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэх дүгнэлт,тайлбар гаргав.   

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн  дүгнэлт, тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогчид 350000 төгрөгийн хохирол  төлсөн. 550000 төгргөөр торгох  ялыг 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх   дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч А.******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 350000 төгрөгийн хохирол төлсөн, хэргийн  нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  таван  зуун тавин мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан 550000 төгрөгний  торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч А.*******т   тайлбарлан өгөв.

 Эрүүгийн 2036000000170 дугаартай хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол  хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,   36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг таван  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун тавин   мянган    төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 203600000170 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 350000 төгрөг төлсөн  болохыг тус тус дурьдаж, хохирогч Д.*******  нь цаашид гарах  эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан 550000 төгрөгний  торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч А.*******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ  авсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА