Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 73

 

   2017 оны 02 дугаар сарын 20            Дугаар156/ШШ2017/00073                    Хэрлэн сум  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Хэргийн индекс: 156/2016/00723/И 

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
          Нэхэмжлэгч: “Хэнтий Ус”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,
         Хариуцагч: Хэнтий аймаг, Батноров сум, 7 дугаар баг,ОСГ-ын 1 дүгээр хороо, 71-3-27 тоотод оршин суух, Шуураагийн Урантуяа /РД:СФ72041803/-д холбогдох,
         Халаалтын төлбөр 902 656 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
     “2015 оны 05 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар дуустал хуггацаанд халаалтын 520 270 төгрөг, цэвэр бохир усны 189 943 төгрөг, подвал засварын 25 500 төгрөг, суурь хураамжийн 16 500 төгрөг, ногдуулсан алданги 150 443 төгрөг нийт 920 656 төгрөг нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч Ш.Урантуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
 “Шуураа овогтой Урантуяа миний бие “Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжилснэ 920 656 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.... төлбөрийг би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өлрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

  Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад     
      ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Ш.Урантуяагаас халаалтын төлбөр 920 656 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Ш.Урантуяа халаалтын төлбөр 920 656 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 
             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 1. Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь хариуцагч Ш.Урантуяагаас халаалтын төлбөр 920 656 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Ш.Урантуяа нь халаалтын төлбөр 920 656 төгрөгийг төлөхөөр хүлээн  зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26 214 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, төгрөгийг улсын орлогод үлдээж, 13 107 төгрөгийг улсын орлогоос /Төрийн сангийн 180000941 тоот данснаас/ буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ш.Урантуяагаас 13 107 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.
             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


                                    ШҮҮГЧ                                    Ж. БОЛДБААТАР