| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0064/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/67 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/67
2020 оны 04 дүгээр сарын 10 өдөр Дугаар 2020/ШЦТ/67 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Ганжолоо,
Шүүгдэгч: Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Эрдэнэбилэгийн Цогтсайханд холбогдох эрүүгийн 2029000000046 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 25 км зайд Төхөм гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Одонхүүтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу миний эгчийг доромжиллоо гэх шалтгаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгний язарсан шарх, баруун хөмсөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Б.Одонхүүгийн хохирогчоор өгсөн: “...би эхнэр болох Очирсүрэнтэй маргалдсан, тэр үед Н Очирсүрэнг өмөөрөөд надтай маргалдаж эхэлсэн. Н бид хоёр гэрээс гараад маргалдсан бөгөөд намайг тонгойгоод зогсож байхад Н миний нүүр лүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
С.Азжаргалын гэрчээр өгсөн: “...Одонхүүгийн гэрээс бид нар гараад нэг айл руу очсон. Тэгээд тэр айлдаа бууз жигнэж идээдюм ярилцаад сууж байсан. Тэр үед Одонхүү, Очирсүрэн нар бараг эвлэрчихсэн байж байхад Н Одонхүүг “чи миний эгчийг гомдоолоо” гэж хэлээд нүүрлүү нь цохьсоноо Одонхүүг Н гэрээс чирээд аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Т.Очирсүрэнгийн гэрчээр өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нөхөртэйгөө очиж эвлэрэх санаатай сумын төвөөс 25 км зайд хөдөө гэр лүү нь сумын төвөөс Н, Мөнх-Эрдэнэ, Азжаргал нартай хамт гараад явж очоод би өөрийн нөхөр болох Одонхүүтэй уулзаад өөр айлруу очиж архи, пиво уусан. Тэр үед Одонхүү намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээс уйлаад гарсан. Тэгэхэд Н Одонхүүг зодсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 170 дугаартай шинжээчийн: “Б.Одонхүүгийн биед баруун хөмсөгний язарсан шарх, баруун зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,
Ч.Нгийн яллагдагчаар өгсөн: “...Одонхүү Очирсүрэн эгчийг хэл амаар доромжлоод Очирсүрэн эгч уйлаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Одонхүүг гэрээс гаргаж байгаад “чи яаж байгаа юм бэ” гэхэд “яадын” гэхээр нь би нүүрлүү нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44-р хуудас/
Шүүгдэгч Ч.Нгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ч.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, бусад лавлагаа /хх-ийн 46-50-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Ч.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Б.Одонхүү нь шүүхэд мэдүүлэхдээ: “...санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/ байх тул шүүгдэгч Ч.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн шатанд шүүгдэгч нар хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
.-улсын яллагчаас Ч.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Ч.Нг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.
Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.