| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0063/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/68 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/68
2020 оны 04 дүгээр сарын 14 өдөр Дугаар 2020/ШЦТ/68 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: О.Б, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч:Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчууд овогт Олзвойгийн Б, Шарагчин овогтой Дамдинсүрэнгийн Э нарт холбогдох эрүүгийн 2029000000050 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б, Д.Э нэр нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хот тохижилт төрийн өмчит үйлдвэрийн газрын зочид буудалд 2020 оны 03 дугаар сарын 01-ний орой 21 цагийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодолдож, харилцан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
- Гэрч Г.Чинболдын мэдүүлэг / хх-ийн 26-27, 28-29-р хуудас/,
- Гэрч Х.Ганболдын мэдүүлэг / хх-ийн 34-35-р хуудас/,
- Гэрч Ш.Дэлэгбаярын мэдүүлэг / хх-ийн 30-31, 32-33-р хуудас/,
- Гэрч Б.Эрдэнэ-Очирын мэдүүлэг / хх-ийн 36-37-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3284 дугаартай дүгнэлт / хх-ийн 39-40-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3275 дугаартай дүгнэлт / хх-ийн 42-43-р хуудас/,
- О.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,
- Д.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,
- О.Бийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-78-р хуудас/,
- Д.Эын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 79-81-р хуудас/,
- Эвлэрлийн гэрээ /хх-ийн 131-132-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Д.Эын хохирогчоор өгсөн: “Миний биед Б ширээн дээр байсан , стаканаар зүүн чамархай хэсэгт цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
- О.Бийн хохирогчоор өгсөн...”Намайг Э элдэв хэл амаар доромжлоод архи авчирсангүй гэх мэтээр хараагаад байсан. Мөн намайг унтаж байхад хашхирч сэрээхээр нь би нойроо харамлаж уур хүрсэн...Миний биед Э гараараа болон хөлөөрөө цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
- Гэрч Г.Чинболдын...”Э 0,5 л Ерөөл нэртэй архитай орж ирсэн. Бид гурвыг ууя гэсэн боловч бид уугаагүй. Б ирчихсэн цаад талын өрөөнд унтаж байсан. Хэзээ ирснийг мэдээүгүй. Тэр үед Э архиа задлаад өөрөө өөртөө хундагалаад уугаад байсан. Төд удалгүй Б сэрсэн. Тэгээд Этай маргалдсан... Э агсам тавих байртай болж байснаа гэнэт босч ирээд Бийг цохиод авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 28-29-р хуудас/,
- Гэрч Ш.Дэлэгбаярын... “ О.Бийн биед Д.Э нүүр болон гар хөл бие хэсэгрүү нь гараараа болон хөлөөрөө өшиглөж, цохиж гэмтэл учруулсан. Мөн Б Э 2 зууралдаад газар өнхрөөд байсан... Д.Эын зүүн шанаа болон дух хэсэгт Б шилэн стаканаар нэг удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 32-33-р хуудас/,
- Гэрч Х.Ганболдын...” 20 цаг 20 минутын орчимд дуу чимээ нь чангарсан болохоор нь орсон. Гэтэл 2 хүн нь хоорондоо маргалдаад байсан ... Удалгүй нэг өндөр залуу гарч ирээд болохоо байлаа нэг нь нэгрүүгээ шилэн аяга шидээд хагалчихлаа гэхээр нь хүний нөөц залуу руу ярьж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
- Гэрч Б.Эрдэнэ-Очирын ... “ Э архи задлаад өөрөө өөртөө хундагалаад уугаад байсан. Төд удалгүй Б Э нар маргалдаад архины хэрүүл хийгээд байх шиг байсан. Тэр маргаанаас болж хоорондоо заамдалцаж ноцолдоод эхлэхээр нь салгаад Бийг цаад өрөөнд нь оруулсан ... би утсаар ярих гээд гараад буцаад 21 цагийн үед ороод ирэхэд Э нүцгэн зүүн хацраас нь ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3284 дугаартай: Д.Эын биед тархи доргилт, зүүн нүд, хацар шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, гадны биет, дух, зүүн мөрөнд гүн зурагдлууд, зүүн нүдний дээд доод зовхины гадна булан, зүүн шанаанд шарх, зүүн тохой, хэвлийн зүүн урд хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чавдар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл” гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3275 дугаартай: О.Бийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун гарын дунд хуруунд шарх, нүүр мөчдөд цус хуралт, зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чавдар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл” гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,
- О.Бийн яллагдагчаар өгсөн ... “Би Эын зүүн нүдний хөмсөгний дээд хэсэгт стаканаар нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Би Эын биед учирсан гэмтлийг учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,
- Д.Эын яллагдагчаар өгсөн .... “Би Бийн нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохисон. Мөн бид зууралдаж газар унаж ноцолдож гар болон хөлрүү нь өшиглөж цохисон зүйл байгаа. Би Бум-Очирт учирсан гэмтлийг учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/
Шүүгдэгч Д.Эын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/,
Шүүгдэгч Д.Эын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 25-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Э, О.Б нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн шатанд шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэв.
-улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт О.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох, Д.Эт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч О.Б, Д.Э нар тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох, Д.Эт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.
Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.