| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0061/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/69 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/69
2020 оны 04 дүгээр сарын 14 өдөр Дугаар 2020/ШЦТ/69 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч: Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цэцгээгийн Мд холбогдох 1929003760045 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Сурагчийн 38-461 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Цэцгээгийн М /РД:НБ90053111/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2019 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо баг Ямаан хүрэнгийн 7-2 тоот хашааны гадна Н.Наранбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун гарын 3-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, хамар, хоёр нүдний зовхи, баруун сарвууны цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн шанааны язарсан шарх хоёр нүдний зовхи, баруун хацар, баруун дал, мөр сарвууны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч Н.Наранбаярын өгсөн “Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Оюунтөгөлдөрөөс зээлсэн мөнгөө авах гээд гэрийнх нь гадаа очоод маргалдаж байхад ах гэх М гэрээсээ гарч ирээд намайг “чи нөгөө мөнгө нэхээд байсан залуу юу” гэж хэлээд шууд цохьсон тэр үед би өөрийгөө хамгаалсан тэгсэн өмднийхөө тэлээг тайлж аваад намайг тэлээгээрээ 3,4 удаа цохисон биерүү хэдэн удаа цохисоноо санахгүй байна. Намайг тэлээгээрээ цохиж байхдаа миний чихийг сэтэлж, бэртээсэн тэр үед чихэндээ 3 оёдол тавиулсан тухайн үед миний бие өвдөж байсан одоо бол зүгээр байгаа. Намайг нийлж зодсон зүйл байхгүй, Оюунтөгөлдөрөөс зээлдүүлсэн мөнгөө авах гэж маргалдаж байхад ах нь гэх М намайг цохиж зодсон Оюунтөгөлдөр намайг цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/
Гэрч Х.Оюунтөгөлдөрийн өгсөн “Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өглөө 07 цагт ажлаасаа буучихаад гэртээ ирээд унтаж байхад манай дүү “таныг гадаа хоёр хүн дуудаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “унтаж байна дараа хүрээд ир гээд хэлчих” гэсэн чинь “гадаа таныг дуудаж байгаа хүмүүс уурлаад Төгөлдөр пиздаг дууд” гэсэн гэхээр нь би гарсан тэгсэн Наранбаяр найзтайгаа цуг байсан. Тэгээд Наранбаяр дуудахаар чинь хүрээд ирлээ одоо эр хүн шиг уулзая гэж хэлээд намайг найзтайгаа машинд авч суух гээд байсан. Тэгэхэд нь би “суухгүй” гэсэн чинь хүчээр суулгах гээд машинруугаа түлхэж байхад ах болох М гэрээсээ гарч ирээд “юу болоод байгаа юм” гэж хэлсэн. Тэгсэн Наранбаяр “чамд хамаагүй пизда минь” гэж хэлсэн. Тэгсэн ах уурлаад Наранбаяртай зодолдсон тэгэхэд нь Наранбаярын найз Улаанхүү ахыг зодох гээд байхад нь болиулаад цаашаа авч явсан. Тэгээд эргээд хартал Наранбаяр ахын дээр нь гарчихсан байхаар нь очиж салгасан. Тэгээд Улаанхүү машинаа унаад яваад өгсөн. Тэгээд Наранбаяр ахтай дахиад зодолдох гэхэд нь би салгаж болиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай:
Яллагдагч Ц.Мгийн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/
Шүүгдэгч Ц.Мгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ц.Мгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 58-63-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Н.Наранбаярын биед “ тархины доргилт, баруун гарын 3-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, хамар, хоёр нүдний зовхи, баруун сарвууны цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн шанааны язарсан шарх, хоёр нүдний зовхи, баруун хацар, баруун дал, мөр сарвууны зулгаралт” гэмтэл учруулсан Ц.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Шүүгдэгч Ц.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Н.Наранбаярын өгсөн: “надад гомдол санал байхгүй учирсан хохирлыг надад барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/ байх тул шүүгдэгч Ц.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн шатанд шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
-улсын яллагчаас Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Ц.Мг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.
Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 500 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.