Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 156/2017/00059/И |
Дугаар | 75 |
Огноо | 2017-01-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 75
2017 оны 01 дүгээр сарын 27 Дугаар156/ШШ2017/00075 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00059/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1965 оны 12 дугаар сарын 05 өдөр төрсөн, эмэгтэй, Хэнтий аймгийн Баян-Адрага сум, 04 дүгээр баг, Дуурлиг, өрөлт 02-05 тоотод оршин суух, Галзуу овогт Равжирын Оюунчимэг РД:/СВ65120509/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаяр, нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Оюунчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй архивт шилжин ирээгүй учраас ажиллаж байсан байдал баталгаажаагүй байгаа тул Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Сайхан” бригадад 1987 оны 11 дүгээр сарын 10 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хүний бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Р.Оюунчимэг нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Сайхан” бригадад 1987 оны 11 дүгээр сарын 10 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хүний бага эмчээр ажиллаж байсан. Одоо 5 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд өндөр насны тэтгэвртээ гарах нас хүрсэн боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй архивт шилжин ирээгүй учраас ажиллаж байсан байдал баталгаажаагүй байна. Иймд Р.Оюунчимэгийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 7-8, 9, 15, 18-21/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Оюунчимэг нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Сайхан” бригадад 1987 оны 11 дүгээр сарын 10 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хүний бага эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Р.Оюунчимэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Р.Оюунчимэг нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Сайхан” бригадад 1987 оны 11 дүгээр сарын 10 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хүний бага эмчээр ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 20 өдрийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Ганганмөрөнгийн ...Р.Оюунчимэгт холобгдох баримт гараагүй гэсэн тодорхойлолт, /хх 7/
2. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1987 оны 11 дүгээр сарын 15 өдрийн 21 дугаартай ... тушаал, 1988 оны 09 дүгээр сарын 26 өдрийн 68 дугаартай..., 1988 оны 10 дугаар сарын 07 өдрийн ажилд авах тухай...., 1988 оны 12 дугаар сарын 14 өдрийн 26 дугаартай..., 1989 оны 11 дүгээр сарын 21 өдрийн 09 дугаартай..., 1991 оны 11 дүгээр сарын 10 өдрийн 13 дугаартай..., 1992 оны 03 дугаар сарын 25 өдрийн 3 дугаартай... ээлжийн амралт олгох тухай...тушаалуудын хуулбар /хх 8, 9, 10, 11, 12, 13,14/
3. 1994 оны 12 дугаар сарын 07 өдөр нээлгэсэн, Равжирын Оюунчимэгийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх 15/
4.1978 оны 07 дугаар сараас 2008 он хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан гэрч Ж.Алтангэрэлийн шүүхэд өгсөн мэдүүлэг, /хх 45/
6. 1978 оны 07 дугаар сараас 2001 он хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын хүн эмнэлэгт хүний их эмчээр ажиллаж байсан гэрч Г.Баатарччулууны шүүхэд өгсөн мэдүүлэг, /хх 46/ зэрэг болно.
Хүсэлт гаргагч Р.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Сайхан” бригадад 1987 оны 11 дүгээр сарын 10 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хүний бага эмчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Галзуу овогт Равжирын Оюунчимэг нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Сайхан” бригадад 1987 оны 11 дүгээр сарын 10 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хүний бага эмчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Р.Оюунчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.АРИУНАА