| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0047/и |
| Дугаар | 95 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* 1979 оны 07 дугаар сараас 1980 оны 02 дугаар сар хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1980 оны 02 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт моторчноор, 1992 оны 01 дүгээр сараас 1992 оны 09 дүгээр сар хүртэл Говь хувьцаат компаний моторчноор тус тус ажиллаж байсан билээ. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч миний 1979-1992 он хүртэл ажиллаж байсан миний хөдөлмөрийн дэвтэрийг олгохдоо миний аав болох *******оор овоглосон, мөн миний нэрийг дууддаг нэр болох ******* гэж бичсэн бөгөөд цахим үнэмлэх олгохдоо миний ээж болох *******гаар овоглож бүтэн нэр болох ******* гэж бичсэнээр дээрх бичиг баримтууд овог нэрийн зөрчилтэй болж тэтгэвртээ гарч чадахгүй хохироход хүрч байна. Иймд 1975 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон улаан хавтастай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр *******йн ******* намайг мөн болохыг тогтож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь 1975 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 147 дугаартай лавалагаа, Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаартай тушаалын хуулбар, 1975 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн *******ын *******гийн нэр дээр Өмнөговь дахь Хөдөө аж ахуйн Техник Мэргэжлийн Сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Давгын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрч Б.*******ын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг болно.
Нэхэмжлэгч Д.*******д 1975 оны 06 дугаар сарын 26-ны олгосон хөдөлмөрийн дэвтэрт овог “*******”, нэр “*******” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн овог “*******”, нэр “*******” гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд Д.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1975 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *******ын *******д олгосон гэх хөдөлмөрийн дэвтэр, Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувийг авч шинжлэн судалсан бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн *******ын ******* гэх хөдөлмөрлөсөн түүх нь *******йн *******гийн ажилласан талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр С.*******, Б.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Гэрч С.*******, Б.******* нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Гэрчүүд нь нэхэмжлэгчийн овгийг “*******”, нэр “*******” болох талаар мэдүүлдэг, ******* нь Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байхдаа эцэг *******оор овоглож байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Иймээс *******ын *******д 1975 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь *******йн хөдөлмөрийн дэвтэр мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР