| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0064/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/70 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/70
2020 оны 04 дүгээр сарын 15 өдөр Дугаар 2020/ШЦТ/70 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Э.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Эрдэнэбилэгийн Цд холбогдох эрүүгийн 2029000000046 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо баг, Их усны 1-30 тоот дахь гэртээ эхнэр Б.Болортуяатай хувийн таарамжгүй харилцаанаас буюу “битүү чанагч өгсөнгүй” гэх шалтгаанаас маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц мэдүүлэхдээ: “Тухайн үеийн маргаанаас болоод эхнэртээ гар хүрсэн нь миний буруу” гэв.
Б.Болортуяагийн хохирогчоор өгсөн: “...битүү чанагчаар яах гэж байгаа юм бэ, би хүүхдүүддээ мах чанаж өгнө гэхэд Ц уурлаад шууд л миний хамар луу гараа атгаж байгаад цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
С.Сувдмаагийн гэрчээр өгсөн: “...гаднаас Ц орж ирээд битүү чанагч авах гэхэд Болортуяа өгөхгүй гээд хоорондоо маргалдаад байсан. Гэнэт Болортуяа эхлээд Ц руу эвхдэг сандал аваад шидэж харагдсан. Гэтэл Ц уурандаа “давраад байгаарай пизда минь” гээд нүүрлүү нь нэг удаа цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн: “Б.Болормаагийн биед тархины доргилт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.Болортуяагийн биед учирсан гэмтэл нь түүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтэл болно. Б.Болортуяагийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/,
Э.Цы яллагдагчаар өгсөн: “...намайг гэрээс гарах гэж байхад миний нуруу болон гар руу сандал, гутлаар цохисон. Сандлаар цохих гэхээр нь би гараараа хаасан, гутлаар миний нуруулуу уохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/
Шүүгдэгч Э.Цы хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Э.Цы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/,
Шүүгдэгч Э.Цы иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, дансны хуулга /хх-ийн 56-61-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Б.Болортуяа нь шүүхэд мэдүүлэхдээ: “...бид эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/ байх тул шүүгдэгч Э.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн шатанд шүүгдэгч нар хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
-улсын яллагчаас Э.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Э.Цыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.
Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.