| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0065/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/71 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/71
2020 оны 04 дүгээр сарын 17 өдөр Дугаар 2020/ШЦТ/71 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: А.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Алтангэрэлийн Бд холбогдох эрүүгийн 1929002600175 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн С.Баярсайханд “09-07 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл зарна” гэж түүнээс урьдчилгаа төлбөрт 8,000,000 төгрөг авсан боловч иргэн Ч.Шинэхүүд уг тээврийн хэрэгслээ зарсан атлаа урьдчилгаа төлбөрт авсан 8,000,000 төгрөг буюу эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч С.Баярсайханы өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр
найзаараа дамжуулан шланз /нордбенз маркийн ачааны машин/ зарна гэсэн хүний 89112426 гэсэн утсаар Б гэх хүнтэй холбоо барьж “шланз зарна гэсэн мөн үү” гэхэд “тиймээ зарна” гэхээр нь “шланз чинь хаана байгаа вэ” гэхэд Б “миний машин “Энержи Ресурс” ХХК-ийн урд айлууд байдаг хэсэгт байгаа очоод үз” гэсэн. Тэгээд очиж үзээд Б руу залгаад “машиныг чинь авъя” гэхэд “миний машиныг өөр нэг хүн бас авна гээд байгаа чи авна гэчихээд авахгүй бол яах юм бэ чи надад урьдчилгаа өг тэгээд би нөгөө авна гээд байгаа хүндээ зарагдачихсан гээд хэлчихье” гэсэн. Тэгэхээр нь би Гашуун сухайт боомт дээр байх Хаан банкнаас Б гэх хүний 5106002876 гэсэн данс руу 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би тэр өдрөө өөрийн гэрлүүгээ Зүүн хараа яваад банкнаас зээл хөөцөлдөх гээд явсан байсан. Тэгээд 4 хоногийн дараа манай найз Гантөгс залгаад “нөгөө зарна гэсэн машин чинь байхгүй байна, цагаан хаднаас хайгаад олдохгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би Баасандагвын утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би Бтай 2019 оны 09 дүгээр сарын 10 өдөр утсаар ярьхад “би 4,000,000 төгрөгийг нь маргааш өгье үлдсэн мөнгийг нь ажлаа хийж байгаад өгье” гэж хэлсэн. Тэгээд маргааш өдрөөс нь Б гэх хүнтэй холбоо барьж чадаагүй.”гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Баярсайханы хамт шланз зарна гэсэн зарын дагуу “Энержи Ресурс” ХХк-ийн урд талд байх Нордбенз маркийн ачааны машиныг очиж үзсэн. Тэгээд үзчихээд тэр машиныг авахаар болоод зарна гэсэн хүн рүү манай найз Баярсайхан бидп хочр “машиныг чинь авъя” гээд зарна гэсэн Б гэх хүн рүү ярьхад “өөр нэг хүн бас авах гээд байгаа чи урьдчилгаа 8,000,000 төгрөг шилжүүлчихээ” гэсэн. Тэгээд бид хочр Гашуун сухайт хилийн боомт дээр байдаг Хаан банкнаас Б гэх хүний 5106002876 гэсэн данс руу 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгийг нь шилжүүлсэн бид хоёр ингээд авахаар болсон шүү өөр хүнд зарахгүй шүү бид хоёр үлдэгдлийг нь 2,3 хоногоос өгье гээд Б гэх хүнтэй утсаар ярьсан. Тэгээд 2 хоногийн дараа Б гэх хүн рүү залгаад дахиад 7,000,000 төгрөг өгье тэгээд машинаа аваад 6 дахь км дээр очоод засвар үйлчилгээ хийнэ гэж хэлэхэд Б би харж байгаа айлтай нь утсаар яриад эргээд яръя гэж хэлээд дахиж холбогдоогүй. Тэгээд нөгөө машин байсан газар очоод үзэхэд машин байхгүй байсан. Б гэх хүн рүү залгаад машинаа яасан талаар асуух гэсэн боловч утсаа авахгүй эсвэл холбогдох боломжгүй байгаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,
ийн 46-85-р хуудас/,
/хх-ийн 39-40-р хуудас/,
Шүүгдэгч А.Бгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч А.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-р хуудас/,
Шүүгдэгч А.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 42-45-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн С.Баярсайханд “09-07 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл зарна” гэж түүнээс урьдчилгаа төлбөрт 8,000,000 төгрөг авсан боловч иргэн Ч.Шинэхүүд уг тээврийн хэрэгслээ зарсан атлаа урьдчилгаа төлбөрт авсан 8,000,000 төгрөг буюу эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буруутай байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.
Шүүгдэгч А.Б нь бусдын хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, бусдад хохирол учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Т.Эрхэмбаярыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч С.Баярсайхан нь машин авсан өөр гомдол саналгүй гэх тайлбар /хх-ийн 153-р хуудас/-нд байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас А.Бгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялын дүгнэлтийг,
- шүүгдэгч А.Б нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж , түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч С.Баярсайханы бичгээр гаргасан тайлбарыг харгалзсанаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.