Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/73

 

2020 оны 04 дүгээр сарын 22 өдөр                         Дугаар 2020/ШЦТ/73                                                   Ханбогд сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: Ж.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зайсан овгийн Жаргалсайханы Цт холбогдох эрүүгийн 1929002800163  дугаартай  хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Ж.Ц нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2-р баг Бага булагийн 1515 тоот хашаанд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 23 цаг 40 минутын орчимд хаалга тайлж өгсөнгүй гэх шалтгаанаар Б.Уранцэцэгийг үснээс татах, унагах, боох, хазах, цохих зэргээр зодож баруун хөмсгөнд урагдсан шарх, зүүн нүдний зовхи хавдаж хөхөрсөн, зүүн нүдний салст бүрхэвчинд цус хурж, улайсан, зүүн чинхий урд хэсэг, зүүн хацар, дээд уруулын зүүн хэсэг, хэлний 2 тал, хоолойн урд хэсэг, зүүн мөрний арын хэсэг, 2 хөлийн тавхайн дээд хэсгүүдэд хөхөрч, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн санаатай хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-11-р хуудас/,

  • Хохирогч Б.Уранцэцэгийн өгсөн: “...Ц гэх залуу орж ирээд чамайг

ална хаалга тавьсангүй гээд гал тогооны шкабнаас ногоон иштэй жижиг заазуур аваад эргээд зуухны өмнө зогсоод заазуураа газар тавьчихаад өмсөж явсан бүх хувцасаа тайлж шидчээд над руу ойртохоор нь би гэрийн зүүн талаар тойроод гарах гэсэн чинь үснээс татаад зуухны өмнө талд унагаачаад Ц явахаар нь би босоод гэрийн баруун хойд талд очсон чинь заазуур аваад над руу шидхэд тэр заазуур нь оноогүй орны тэр хавьд унах шиг болохоор нь би гэрийн зүүн талаар нь тойрсон чинь араас ирээд зүүн мөрөн дээрээс татаж орны хажууд унагаад намайг боосон би боолтонд ороод ухаан алдсан нэг мэдээд сэрсэн чинь заазуур аваад хоолны шкабны урд талын шургуулганд хийгээд хойд талын шургуулганаас жижиг төмөр алах аваад эргээд ирж байхаар нь хаалга руу босоод явсан чинь дахиж намайг татаж унагаагаад боогоод ноцолдоод хаалганы бариулнаас зүүгдэж байж хаалганы түгжээ нээгээд гадаа гарсан чинь араас гарч ирээд намайг гэр лүүгээ ор пизда минь гээд боогоод зуураад ноцолдож байснаа миний буруу хөмсгөн дээрээс хазахаар нь би толгойгоо хажуу тийшээ татаад мултарсан миний баруун хөмсөгнөөс цус гарсан чинь зүүн нүд халуун асгаад явсан намайг цохьчих шиг болсон. Тэгэхээр нь ноцолдоод хажуу айл руу ордог хашааны жижиг зай руу дайраад байхад л пизда минь ална шүү гэртээ ор гээд намайг боогоод зуураад газар дарж унагаагаад, газар мөргүүлэхэд босоод зугтах гэсэн чинь зүүн далан дээрээс хазсан, зүүн шанаа болон чихний урд хэсгээс хазсан, би өөдөөс нь ноцолдож байтал хажуу айлын жорлонгийн хаалга дугархаар нь би амь авраарай цагдаа дуудаад өгөөч гэсэн чинь  Ц миний амыг шороотой гараараа таглаад дарсан чинь хажуу айлын охин ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь найз нь байна ор ор гэж хэлэхээр нь би гарыг нь хазаад тавиулчаад Ичинхорлоо надад туслаарай гэж хэлтэл намайг Ц намайг хаячаад цаашаа явахаар нь би баруун хашааны айл Ариунаагийнд орж цагдаа дуудсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

  • Гэрч Ц.Алиунаагийн өгсөн: “...манай зүүн талын хашаанд байдаг Уранцэцэг гэх

хүүхэн зүүн нүд хөхрөөд таглаад хавдсан, баруун хөмсөгнөөс цус гүйжоод нүүр лүү нь урссан, үс толгойнд өвс наалдсан хөл нүцгэн, ноосон цамцтай их сандарсан байдалтай гаднаас орж ирээд цагдаа дуудаарай гэж хэлэхээр нь би цагдаа дуудаж өгсөн”  гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

- Гэрч А.Ичинхорлоогийн өгсөн: “...зүүн хашаанаас нэг хүн авраарай гэж хашгирахаар нь хашааны наана очоод юу болоод байгаа юм бэ хэн бэ гэсэн чинь цагдаа дуудаарай гэж хэлэхээр нь би гэр лүүгээ эргэсэн чинь араас Уранцэцэг гүйгээд гэр лүү орохоор нь араас нь ороод очсон чинь баруун хөмсөгнөөс нь цус гарсан зүүн нүд хавдаж хөхөрсөн, үс нь сэгсийсэн, нуруун дээр хазсан гээд хэлэхэд ээж Ариунаа цагдаа дуудсан  ”  гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

  • Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01

дүгээр сарын 23-ны өдрийн 109 дугаартай: “... Б.Уранцэцэгийн биед баруун хөмсгөнд урагдсан шарх, зүүн нүдний зовхи хавдаж хөхөрсөн, зүүн нүдний салст бүрхэвчинд цус хурж, улайсан, зүүн чихний урд хэсэг, зүүн хацар, дээд уруулын зүүн хэсэг, хэлний 2 тал, хоолойн урд хэсэг, зүүн мөрний арын хэсэг, 2 хөлийн тавхайн дээд хэсгүүдэд зулгаралт үүссэн гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун хөмсөг, зүүн чихний урд болон зүүн мөрний ард үүссэн гэмтлүүд нь шүдээр хазахад үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.Уранцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/

Шүүгдэгч Ж.Цын  хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Ж.Цын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

 Хохирогч Б.Уранцэцэгийн биед баруун хөмсгөнд урагдсан шарх, зүүн нүдний зовхи хавдаж хөхөрсөн, зүүн нүдний салст бүрхэвчинд цус хурж, улайсан, зүүн чинхий урд хэсэг, зүүн хацар, дээд уруулын зүүн хэсэг, хэлний 2 тал, хоолойн урд хэсэг, зүүн мөрний арын хэсэг, 2 хөлийн тавхайн дээд хэсгүүдэд хөхөрч, зулгаралт”  зэрэг гэмтэл учруулсан Ж.Цын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Уранцэцэгийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

 Шүүгдэгч Ж.Ц  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Б.Уранцэцэг хохирол төлбөрт баримтаар 209 600 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч төлсөн /хх-ийн 96-р хуудас/ тул түүний төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас Ж.Цт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийг журамлан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ялыг хоногт шилжүүлж 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар 10 хоногийн ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорин байгууллагад эдлүүлэх  ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Ж.Цыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийг журамлан 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар 10 хоногийн ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож хорих шийтгэл оногдуулав.

Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.