Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 90

 

2017 оны 02 дугаар сарын 02            Дугаар156/ШШ2017/00090                    Хэрлэн сум 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                             Хэргийн индекс: 156/2016/00754/И 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
      Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Батноров сум, 7 дугаар баг, Бэрх тосгоны Домик 27 тоотод оршин суух, Барьмидын Пүрэвцоо /РД:СФ53092006/-гийн нэхэмжлэлтэй,
      Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Хэрлэнгийн 07-02 тоотод оршин суух, Данзангийн Тогоонбаатар /РД:СЗ56082011/-т холбогдох
      3 740 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч  Б.Пүрэвцоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Пүрэвцоо миний бие нь Данзангийн Тогоонбаатарын хүсэлтээр удаа дараа бага, их хэмжээгээр мөнгө зээлдүүлж, мөнгө өгсөн тухайгаа тэмдэглэл хөтөлж байсан. Тогооноо өөрөө тэмдэглэл хөтөл, би тэтгэвэрт гараад төлнө гэж тхохиролцсон юмаа.  Мөн 2014, 2015 ,2016 онуудын авто машины татвар төлүүлсэн. Жолооны үнэмлэх бичиг баримт нь надад байгаа.         2016 оны 6 сард машины сэлбэг 150 000 төгрөгөөр авахуулсан. 2016 оны 07 сард Хьюндай Фит 05-27 улсын дугаартай машиныг унаж яваад эвдэж 790 000 төгрөгийн хохирол учруулсан гэх зэргээр надаас авсан нийт мөнгө нь 3 740 000 төгрөг болоод байгаа юм. Иймд Д.Тогоонбаатараас 3 740 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

     Хариуцагч Д.Тогоонбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Б.Пүрэвцоогийн 3 740 000 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаж ойлгосон ба энэ хүнтэй 4, 5 жил хамтран амьдарч амьдралын боломж нөхцөлгүйгээс болж мөнгө төгрөг увуулж цувуулж хэрэглэж байсан нь үнэн. Нэхэмжлэлийн дагуу 3 740 000 /гурван сая долоон зуун дөчин мянган/  төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах болно. Уг мөнгийг 2017 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна” гэжээ.
 
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч Б.Пүрэвцоо нь хариуцагч Д.Тогоонбаатарт холбогдуулан 3 740 000 /гурван сая долоон зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Тогоонбаатар нь             Б. Пүрэвцоогийн нэхэмжлэлийн шаардлага болох 3 740 000 /гурван сая долоон зуун дөчин мянган/ төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:

1. Б.Пүрэвцоогийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Тогоонбаатараас 3 740 000 / гурван сая долоон зуун дөчин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Д.Тогоонбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 740 000 /гурван сая долоон зуун дөчин мянган/ төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 02 өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч Б.Пүрэвцоогийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 74 774 төгрөгийн тал хувь болох 37 387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 37 387 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Б. Пүрэвцоод, хариуцагч Д.Тогоонбаатараас 37 387 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Пүрэвцоод олгосугай.  
     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн  нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                             


ШҮҮГЧ                                 Ж. БОЛДБААТАР