Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар Дугаар 2020/ШЦТ/76

 

2020 оны 05 дугаар сарын 05 өдөр                           Дугаар 2020/ШЦТ/76                                              Ханбогд сум

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,  шүүгч Т.Дэлгэрмаа, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Иргэдийн төлөөлөгч: Ц.Батзолбоо,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайхандэлгэр, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

Өсвөр насны шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Э.Наранцацралт, Б.Энхбат,

Өсвөр насны шүүгдэгч Н.Сын хууль ёсны төлөөлөгч Б.Насандэлгэр,

Өсвөр насны шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

         Өсвөр насны шүүгдэгч О.Хын хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонбаатар  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Бэржгэн овогт Отгонбаатарын Х, Боржгон овогт Насандэлгэрийн С нарт холбогдох эрүүгийн 1929000000061  дугаартай эрүүгийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Холбогдсон хэргийн талаар:                 

Өсвөр насны шүүгдэгч О.Х, Н.С нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Этай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар түүнийг онц харгис хэрцгийгээр бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож  хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ:” 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хархорин дэлгүүрийн гадаа Алтангэрэл, Хтай таарсан. Алтангэрэл ахынхруугаа явлаа гээд явсан байсан учир Алтангэрэлийн ирэх болж байгаа эсэхийг асуухад Алтангэрэл утсаа янзлуулаад байж байна гэж хэлсэн. Би тухайн үед Хархорин төвд ажилладаг байсан. Хархорин төвөөс би 2 шил архи олсон. Тэрийгээ Хтай хувааж уух гэж байхад миний сайн танихгүй Жижгээ гэх ах ирсэн. Жижгээ ах Х бид 3 нэг шил архи уугаад дууссан. Дараа нь Алтангэрэл ирсэн. Дахиж нэг шил архи ууж дууссан. Жижгээ ах айлд очно гээд бид 3-ыг дагуулаад явсан. Би түрүүлээд нойл орчихоод гараад ирэхэд Алтангэрэл, Жижгээ ах, Х нар нэг хүнтэй муудаад байсан. Би өмөөрөөд тэр хүнийг цохисон. Эхлээд цохиход оноогүй дараа нь оносон. Алтангэрэл тэр хүнийг хөшиглөх гэсэн боловч оноогүй өөрөө унасан. Ардаас Жижгээ ах ирээд манай найз байна. Боль гэж хэлсэн учир би тэр хүнээс уучлалт гуйхад тэр хүн намайг хавирч унагаасан. Жижгээ ах уурлаад цаашаа явсан. Би Жижгээ ахын ардаас очиж уучлалт гуйсан. Х хохирогч 2 байхгүй байсан. Тэр хэдийг урагшаа явсан байх гэж бодсон. Цогтхан дэлгүүрийн бэлхүүсээр татах өндөртэй мод тарьдаг хашаанд орчихсон сууж байсан. Жижгээ ах айлд очихоор явсан. Хохирогч Жижгээ ахын нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж авсан. Жижгээ ах уурласан. Хохирогчийн гэрт нь хүргээд өгчих гэсэн. Х хохирогчийг хүргэхээр явсан. Алтангэрэл бид 2 Жижгээ ахыг дагаад нөгөө айлд нь очихоор явсан боловч Алтангэрэл буцаад гүйсэн. Би Жижгээ ахтай хамт нөгөө айлд нь очсон бөгөөд Жижгээ ах намайг гараад байж бай гэсэн. Намайг гараад байж байхад Алтангэрэл Х хоёр 3 эсрэг 3 тоглоомын газар түрээсийн байр 2-ын голд байсан. Хохирогч хэвтсэн байсан. Энэ 2-ын зогсож байсан. Хохирогч хэвтэж байсан. Энэ хүн яагаад хэвтэж байгаа юм бэ? гэхэд. Өөдөөс томроод байсан гэж Алтангэрэл хэлсэн. Би хохирогчийн 2-3 удаа хөшиглөсөн. Х бас хөшиглөсөн. Алтангэрэл түрээсийн байрны цонх руу заагаад хүн хүн гэж хэлсэн. Нэг эгч цонхоор харж байсан. Намайг хохирогчийг хөшиглөх үед Х Алтангэрэл 2 алга болсон байсан. Жижгээ ахыг дуудаж Алтангэрэлийг хүргээд өгчхөөд ирье гэхэд буцаж ирээрэй мурив гэж хэлсэн. Бид 2 за гэж хэлчхээд Алтангэрэлийг дөхүүлж өгсөн. Эргэж Жижгээ ахын байсан айлд очиход гэрэл нь унтраалттай байсан учир унтсан байна гэж бодсон. Нөгөө хүнийг яасан бол гэж бодоод очиход үлдээсэн газар буруу харсан хэвтэж байсан. Тэр хүнийн шонгийн модны хажууд тавихаар болсон. Х өргөөд шонгийн модны дэргэд очсон. Тэр хүнийг сэргээх гэж алгадсан. Мал эмнэлгийн зүүн талаар ороод Эпирок компанийн баруун урд өнцгөөр эргэсэн. Тэр ахыг айлгах талаар ярьж байсан. Х өнцөгт очоод хохирогчийг дээрээс боож эхэлсэн. Тухайн үед би өөрийгөө ямар үйлдэл хийгээд байгааг мэдээгүй Хыг хараад сууж байсан. Би овоолсон шорооны элсийг малтаж байсан. Х босож хохирогчийг өргөөд малтсан хонхор газар ирсэн. Х хохирогчийн бэлхүүснээс дээш хэсгийг булсан. Би бэлхүүснээс доош хэсгийг булсан. Х бид хоёр цаашаа явж Эпирок компанийн өнцөгт очоод нөгөө хүнийг гаргая гээд буцаж очоод гаргасан. Тухайн үед надад тэр хүн амьд байгаа юм шиг байсан. Тэр хүнийг алах гэсэн санаа зорилго байгаагүй. Тэр хүнийг аваад Эпирок компанийн мухар өнцөгт очсон. Одоо наад хүн чинь тийм болсон учир наад хүнээ хаяа хаяа гэж Х хэлсэн. Би олон хүнтэй газар буюу түрээсийн байрны гадаа үлээх талаар хэлсэн. Х лай лай одоо явъя гэж хэлсэн. Би Хыг авч үлдэх гэж блокны хагархай толгой дээрээ өргөсөн. Х миний зүүн талаас ирж түлхэж унагаад, уурлаад мал эмнэлгийн урдуур алхсан. Би ардаас нь очоод тэр хүнийг түрээсийн байрны хавьд үлдээх талаар хэлэхэд Х лай лай одоо яах гээд байгаа юм явья гэж хэлээд яваад өгсөн. Би эргэж очоод нөгөө хүнийг түрээсийн байрны хажууд үлдээх гэсэн боловч өргөж  дийлээгүй. Хыг харсан чинь эргээд алхаж байсан. Тэр хүнийг үлдээгээд мал эмнэлгийн хойд талаар орж талбайн зүүн урд талаар гарч Хар хорин төвийн 4 давхард очиж унтсан“ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Х мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 03-ны орой Алтангэрэлтэй хамт гэрээсээ үсээ засуулахаар гарсан. Тэр үсчин хайгаад олдоогүй. Алтангэрэл бид 2 Хархорин төвийн тэнд Стай уулзсан. Бид 3-ыг байж байхад шороо шуурсан. Шороо намдахыг хүлээж байхад Алтангэрэл ахынхаа гэр лүү явсан. С бид хоёр талбай дээр очихоос өмнө С архи Хархорин төвийн орцонд үлдээсэн. Бид 2-ыг талбай дээр байхад Жижгээр гэх ах ирсэн. Би тэр ахыг танихгүй. Жижгээ гэдэг ах ирээд С Хархорин төвд байсан 2 шил архи авчирсан. Нэгийг нь задлаад уусан. Би Алтангэрэлийг ирэхээр харих гэж байсан учир Алтангэрэл рүү залгахад 10-20 минутын дараа очно гэсэн. Алтангэрэлийг ирэхэд Жижгээ гэдэг ах ууна биздээ гэж хэлсэн. 2 шил архи дууссан. Тэр үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Нэг дарс байсан. Жижгээ гэдэг ах тэр дарсыг аваад айлд очно гэж хэлсэн. Ахмадын өргөөний хойд талын хаалга чиглээд бид 4 алхаж байсан. С түрүүлээд нойл орлоо гээд явсан. Алтангэрэл Сын ардаас явсан. Би Жижгээ гэдэг ахтай юм яриад алхаж байсан. Их Булаг дэлгүүрийн хавьд намайг Ханбогдод барах хүн байхгүй шүү гэж орилсон. Жижгээ ах юу гээд байгаа юм гэж хэлсэн би Жижгээ ахын ардаас явсан. С бид 2-ын хажуугаар гүйж очоод тэр хүнийг цохиод хөшиглөсөн. Жижгээ гэдэг ах ардаас нь очоод манай найз байна боль гэж хэлсэн. Хохирогч Жижгээ гэдэг ахыг танихгүй чи хэн бэ? гээд заамдаж аваад байсан. Жижгээ гэдэг ах гэнэт уурласан. Би зайтай зогсож байсан учир сонсоогүй. Алтангэрэл С 2 Жижгээ ахыг дагуулаад Их Булаг дэлгүүрийн тийшээ явсан. Жижгээ ах тэр хүнийг гэрт нь хүргэж өг гэсэн. Хаашаа явах талаар асуухад 3 эсрэг 3 тоглоомын газрын тийшээ яв гэсэн. Одоо бодоход тэр хүний гэр нь тэнд байдаг юм байна гэж  би буруу ойлгосон байсан. Тухайн үед хохирогчийг гэрт хүргэж өгөх бодолтой байсан. Тэр хүнийг түшээд түрүүлж явсан. Алтангэрэл ардаас ирээд намайг хөшиглөсөн. Хэнийг хөшиглөх гэж байсныг сайн мэдэхгүй байна. Алтангэрэлээс Жижгээ ахыг яасан талаар асуухад айл руу орсон гэж хэлсэн. С ирээд тэр хүнийг 2-3 удаа цохисон. Алтангэрэл боль гэж хэлсэн. Тэр үед түрээсийн байрны цонхоор нэг хүн цонх тогшсон. Юу гэж хэлснийг нь мэдээгүй. Алтангэрэл бид 2 хүн хүн гэж хэлээд зугтсан. Жижгээ ахын орсон айлыг Саас асуугаад тэр айлд очоод гэрт нь орох гэхэд Жижгээ ах өөдөөс гарч ирсэн. Алтангэрэл архи уусан учир гэртэй очиж болохгүй ахындаа очно гэж байсан. Жижгээ ах Алтангэрэлийг явуулахгүй байсан. Алтангэрэлийг хүргэж өгөх талаар Жижгээ ахад хэлэхэд хүргэж өгчихөөд ирэхгүй бол юу болохыг мэдэж байгаа биздээ гэж занах маягтай хэлсэн. С бид 2 Алтангэрэлийг хүргэж өгчхөөд буцаж Жижгээ ахын байсан айлд очиход гэрэл нь унтраалттай байсан. С нөгөө хүнийг харчхаад ирье гэж хэлсэн. Тэр хүн түрээсийн байрны тэнд хэвтэж байсан. Нөгөө хүнийг шонгийн мод түшиж босгосон. С наад хүнийг чинь жаахан айлгая гэж хэлсэн. Зүүн тийшээ явж байгаад траншан байсан. Эпирок компанийн блокон хашааны баруун урд талын буланд очсон. Намайг С дарс аваад ир гэсэн. Намайг явж байхад С ардаас ирсэн. Тэр хүнийг айлгая гэж хэлсэн.С нөгөө хүнтэй юм ярьж байсан. Тэр хүн уухгүй гэсэн. С найзынхаа өгсөн зүйлийг голоод байгаа юм уу? гэсэн. С нэг хүний нэр хэлээд найзыгаа танихгүй байгаа юм уу? Сэтгэлээрээ авчирсан гэж хэлсэн. Нөгөө хүн нэг балгасан. С тэр хүнийг айлгая гээд наанаа шороо ух гэж хэлсэн. Би буруу хараад сууж байсан. Намайг сул шороог хажуу тийшээ болгож байхад шил хагарах чимээ гарсан. Эргээд хархад С дарсны хагархай шил барьсан зогсож байсан. Тэр хүнийг цохисон үгүйг мэдэхгүй байна. Сыг боль гэж хэлээд буруу хараад сууж байхад С нөгөө хүнийг дагуулаад түшээд ирсэн. Одоо чамайг булна гэж айлгасан.  Намайг нүх гаргаатах гээ хэлсэн. С хажууд ирээд хамт ухсан. Наад хүнээ аваад ир гэж хэлсэн. Нүх рүү хийсэн. С хөл хэсгийг нь булсан. Тэр үед надад нэг санаа орж ирсэн. Жинхнээсээ булаж магадгүй юм байна гэж бодоод блок аваад амьсгалах зориулалтаар зай гаргаад толгой дээр нь тавьсан. Сүүлд бодоод байхад хэрэггүй байсан. Сыг явахад буцааж гаргах бодолтой байсан. Наад хүнээ гаргачих гэж хэлэхэд нь ашгүйдээ гэж бодоод тэр хүнийг гаргасан. Бид 2 хоёр талаас нь тэр хүнийг өргөхөд босохгүй байсан.Булан эргээд нэг догол байсан тэнд үлдээгээд явах гэтэл С блок аваад нөгөө хүн рүү шидэх гэж байгаа юм шиг харагдсан. Сандарсандаа Сыг түлхэж унагаасан. Яах гээд байгаа юм би чамтай ингэх гэж найзлаагүй шүү гэж хэлсэн. Сыг үлдээгээд мад эмнэлгийн хойно явж байхад С ирсэн. Стай жаахан алхаж байгаад би харилаа гэж хэлээд гэртэй харьсан ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайхандэлгэр мэдүүлэхдээ:“…Өмнөх шүүх хуралдаан болохоос өмнө төлөгдсөн байсан. Техникийн шинжтэй алдаа гарсан байх. Х 5.615.000 төгрөг төлсөн, С 5.615.000 төгрөг төлсөн. Нийт 11.131.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Манай талаас 34.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Техникийн шинжтэй алдаа гарсан байх. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд засаад явах боломжтой байх” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч мэдүүлэхдээ: “Өсвөр насны шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэж байна.” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 12-46-р хуудас/,

Цогцос болон түүний өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 57-62-р хуудас /,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хх-ийн 88-103-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 112-115 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Сайхандэлгэрийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 137-р хуудас/,

Гэрч Алтангэрэлийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 182-р хуудас/,

Гэрч Д.Энхбайгальмаагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 168-169-р хуудас/,

Гэрч Б.Цэрэнтогтохын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 186-190-р хуудас/,

Шинжээч эмч С.Шүрэнцэцэгийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 43-44-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 20-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3489 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 32-р хуудас/,

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 41-р хуудас/,

Яллагдагч О.Хын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 66-71-р хуудас/,

Яллагдагч Н.Сын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 78-82-р хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нарын хувийн байдлыг талаарх баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж, уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж үзэж тогтоолын үндэслэл болголоо.

Өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч О.Х, Н.С нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ онц харгис хэрцгийгээр бүлэглэн Ш.Эыг бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ц.Сайхандэлгэрийн: “...Бид хүүгээ цаг бусаар алдсандаа маш их харамсаж байна. Буруутай этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэж өгнө үү. Бид маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 137-р хуудас/,

  • Гэрч Алтангэрэлийн: “Цогтхан дэлгүүрийн тэндээс нэг эрэгтэй хүн ”хөөе

наашаа ир пиздануудаа, Ханбогдод надад томрох хүн байхгүй шүү ” гэж бидэн рүү орилсон. Тэгтэл Жижгээ чи юу гээд байгаа юм бэ? Хаанахын пизда вэ? гээд тэр хүний өөдөөс томроод тэн хүн рүү чиглээд алхсан. Жижгээгийн араас Хадаа алхсан. Тэр үед Сүхээнээ миний хажуугаар гүйж гараад Жижгээ, Хадаа хойрыг тэр хүн рүү очхоос өмнө тэр хүний хажууд түрүүлж гүйж очоод нүүрлүү нь гараараа цохиод, хөл рүү нь өшиглөхөд тэр хүн газар унасан. Би Сүхээнээгийн араас гүйж очоод түүнийг хориод “”болио” гэж хэлсэн.” /1 дүгээр хх-ийн 177-р хуудас/

  • Мөн түүний: “Явъя гээд намайг хэлэхэд Хадаа миний хэлснийг тоохгүй тэр

хүнийг түшээд урд яваад байхаар нь би араас гүйж очоод хөлөөрөө Хадаагийн нурууруу хальт жийсэн юм. Тэгэж жийхэд миний баруун хөлний гутал сугараад би буцааж өмсөөд цааш явтал сугарсан гуталны үдээс сулраад байхаар нь би доошоо сууж үдээсээ чангалчихаад араас нь гүйгээд очиход нийтийн байр хашаа 2-ын завсарт нөгөө хүн газар хэвтчихсэн Хадаа дэргэд нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй зогсож байсан. Тэр үед араас Сүхээнээ ирсэн. Тэр үед нөгөө хэвтэж байсан хүн биднийг гараараа заагаад “Ханбогдод надад томрох хүн байхгүй шүү гэж хэлээд томроход Сүхээнээ тэр хүний хөл, гэдэс хавь руу нэг хоёр удаа өшиглөхөд Хадаа ”Наадах чинь ямар овоо п…а вэ, босгоод ир” гэхэд Сүхээнээ тэр хүний араас тэврээд өндийлгөхөд Хадаа тэр хүний элэг гэдэс орчим руу нь гараараа нэг удаа цохисон. Нөгөө хүн тэгэж цохиулаад сонин дуугараад эвхрээд унасан. Би хүн хүн гэж хэлээд алхаж байгаад эргээд хартал Сүхээнээ хэвтэж байгаа хүнийг дахиад өшиглөж байснаа орхиод наашаа гүйгээд бид 3 хамтдаа буруун тийш гүйгээд 3х3-ийн заал өнгөртөл гүйж байгаад Жижгээгийн орсон гэх гэрийн гадаа очсон. /1 дүгээр хх-ийн 182-р хуудас/

  • “Тэгтэл Сүхээнээ яасан овоо п...а вэ” гэж хэлээд хэвтэж байгаа согтуу хүний

нүүрлээ гараараа 2 удаа цохисон. Тэгсэн чинь Хадаа “Наадхаа босгоод ир” нэж хэлсэн. Сүхээнээ нөгөө хүний ардаас цээжээр нь тэврээд дээшээ өндийлгөсөн. Тэгтэл Хадаа элэг рүү нь гараараа нэг удаа хүчтэй цохиод нөгөө хүн цохиулсанаас болж нэг эвгүй дуугараад доошоо эвхрэх үед Сүхээнээ нөгөө хүнийг тэврэхээ болиод газарт хэвтүүлсэн. Тэр хүн гараа алдлаад дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтсэн. Ухаан алдчих шиг болсон. Би “Наад хүн чинь яачихав” гэж хэлээд “босго хөөе” гэхэд Хадаа “байж бай” нэж хэлээд тэр хүний нүүрлүү нь гараараа сэргээх байдалтай хойо удаа алгадсан. Алагдсаны дараа нөгөө хүн яргалаад дуугарсан. Би “одоо явъя, явъя” гэхэд Сүхээнээ нөгөө хэвтэж байгаа хүний цээж рүү нэг удаа өшиглөсөн. Би Сүхээнээг “чи боль л  доо” гэж хэлээд цээж рүү нь түлхэх үед нөгөө тоосгон байшингын баруун урд талын цонхоор нэг эмэгтэй хүн бидэн рүү харсан. Би “боль хөөе, хүн хүн” гэж хэлээд түрүүлээд байшин хашаа хоёрын завсараар гарахаар гүйж байхдаа эргээд хартал “Сүхээнээ нөгөө унасан хүнийг өшиглөж байгаа харагдсан. Тэгэхэд хэдэн ч удаа өшиглсөнийг би сайн мэдэхгүй байна.” би “Хадаа наадхаа аваад ир явъя” гэж хэлэхэд удалгүй Сүхээнээ гүйж ирээд бид 3 тоглоомын төвийн урдуур гүйж гараад буруун тийш жаахан явж байгаад зогссон” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 178-р хуудас/,

-Гэрч Д.Энхбайгальмаагийн: “ Нэг шөнө байрандаа унтаж амарж байхад гадаа нохой хуцаад хүмүүс пижэгнэлдэх дуу гарахад манай нөхөр бид 2 сэрсэн. Тэгэхэд багцаагаар шөнийн 03 цаг дөхөж байсан байх. Манайх нэг цонхтой бөгөөд баруун тийш харсан цонхыг шөнө нээгээд ундтаг юм. Тэр үед нээлттэй цонхны цаахна залуучууд хэрэлдсэн, маргалдсан дуу чимээ сонсогдсон. Манай нөхөрт харвалт өгчихсөн даралд ихтэй болохоорр би нөхрөө босголгүй, өөрөө босоод цонхоо хагас хааж байгаад “хөөе та нар нэгнийгээ алах нь уу болиоч” гээд хоёр удаа хэлж цонхоо тогштол пижигнээд гүйлдээд явчихсан. Тэгтэл тэдний нэг нь үлдээд ёолох шиг болсон түүнтэй зэрэгцээд манай бага ач сэрээд уйлаад унасан. Би цонхоо бүтэн хаагаад хүүхдээ тайвшруулж бүүвэйлж байгаад нэг анзаартал гадаа ямар нэг дуулдах чимээгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 168-169-рт/

-Гэрч Б.Цэрэнтогтохын: “Би юунаас болсоныг мэдэхгүй байна бид нар зүгээр л

алхаж байснаа С гэнэт гүйж очсоноо Ханбулаг дэлгүүрийн гадаа орилж хашгираад байсан Эыг өшиглөөд унагаачихсан”, тэр хүн “Ханбогдод намайг барах хүн байхгүй шүү” гээд орилоод байсан. Тэгэхэд нь би “чи яасан гэнээ гээд тэр хүний чигт хашааны хаалга руу алхаж явтал миний араас Сүхээнээ гүйж ирээд түрүүлж нөгөө хүн дээр очоод тэр хүнийг гараараа нэг удаа хйи цохиод тийрэх шиг болтол тэр хүн газар уначихсан. Би наанаас нь очоод Сүхээнээг тэр хүнээс салгаад хартал нөгөө согтуу хүн миний таньдаг Сайханаа ахын хүү мөн байсан.”, Бид Галба талбайд байхдаа Сүхээнээ өөрийнхаа нокиа гар утасныхаа симийг өөрөө аваад утсаа надад бэлэглэсэн. Би зөрүүлээд оосор нь салаад халаасандаа хийж явсан хар өнгийн цагийг Сүхээнээд бэлэглэсэн. Тэр цаг манай дүү Цэрэнпунцагийн цаг байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 186-190-р хуудас/,

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаартай: “Талийгаачийн цогцост толгойн хуйхны цус хуралт, нүүр, цээж, хэвлий, нуруу, бүсэлхий, зүүн дал, мөр, бугалга, шуу, сарвуу, баруун, зүүн, гуя, өвдөг, шилбэ, тавхай, баруун цавь хэсэг, өгзөг хэсгийн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн учраас гэмтэл авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.” дүгнэлт /2 дугаар хх-ийн 20-р хуудас/

-Шинжээч  С.Шүрцэцэгийн өгсөн : “Элс шороо амьсгалын замд орж бөглөрсөн тохиолдолд хүн амьсгалах боломжгүй болж 3-аас 5 минутын дараа тархины бор давхаргад үхлийн процесс явагдаж биологийн үхэлд хүрнэ. Элс шороонд булагдсан тохиолдолд хэвлий, цээжний амьсгалд оролцох хөдөлгөөн хязгаарлагдаж, амьсгал бүтэлтэнд хүргэж болно. Хэргийн материал авагдсан баримтуудтай танилцахад талийгаач Ш.Эын амьсгалын замд гадны биет буюу, элс, шороо орсноос үүдэлтэй, амьсгал бүтэлтийн улмаас талийгаач нас барсан байх боломжтой байна. Хавтаст хэргийн материалд байх цогцосны гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаачийн цагаан мөгөөрсөн хоолойнд маш их хэмжээний элс, шорооны агууламжтай, гуурсан хоолойн салаануудад мөн их хэмжээний элс, шороон агууламжтай байна. Энэ нь амьсгалын замаар амьсгалах үйл явцын дунд тухайн эд  эрхтэнд орсон байх боломжтой. Эхний үед хүн ханиаж найтаах үйлдэл үзүүлэх боломжтой.  Амьсгалын замын бөглөрөх үед царай хөхөрч, айж сандарсан байдалтай байж болно. Мөн гар хөлөө савчих хөдөлгөөн буюу, эсэргүүцэл үзүүлнэ. Амьсгалын зам бүрэн бөглөрөх үед хүн амь тэмцэн ямар ч хариу үзүүлэх боломжгүй. Тухайн хэргийн нөхцөлд талийгаач элч шороонд булагдсан үедээ хариу үйлдэл үзүүлэх боломжгүй байсан байхыг үгүйсгэхгүй. Талийгаачийн цагаан мөгөөрсөн хоолойд тийм хэмжээний элс, шороо орсон  тохиолдолд хүн амьсгалах ямар ч боломжгүй болно.” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-д зааснаар онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нарыг хүнийг амьдаар нь шороонд булсан ба энэ нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно гэж дүгнэлт гаргаж байна. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.С, О.Х нар нь амь хохирогчийн биед олон тооны  олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулж, амь тасраагүй байхад нь шороонд булсан нь өөрсдийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг мэдсэн атлаа санаатайгаар үйлдсэн байна гэж үзэв.   

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.С, О.Х нь амь хохирогчийн биед олон тооны шарх гэмтлийг учруулсан үйлдэл нь  “… Талийгаачийн цогцост толгойн хуйхны цус хуралт, нүүр, цээж, хэвлий, нураа, бүсэлхий, зүүн дал, мөр, бугалга, шуу, сарвуу, зүүн, гуя, өвдөг, шилбэ, тавхай, баруун цавь хэсэг, өгзөг хэсгийн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн учраас гэмтэл авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй”/ Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 20-р хуудас/  гэсэн дүгнэлтээр мөн амь хохирогчийг тарчлааж, зовж шаналган үхэлд хүргэх зорилго бүхий хүсэлт зориг бүхий үйлдэл хийсэн нь,

 “…Талийгаач нь амьсгалын зам гадны биетээр бөглөрснөөс амьсгал бүтэлтээр нас баржээ” гэсэн шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Н.Сын өгсөн “…Х бид 2 овоолсон шорооны элсийг ухсан. Би бэлхүүснээс доош хөл хэсгийг нь булсан. Би блок аваад толгой дээрээ өргөтөл Х намайг түлхээд хохирогчоос баруун тийш унасан” гэсэн

шүүгдэгч О.Хын  өгсөн “… наадах чинь сүүлд нь гай болно. Энд нь алаад булчихья гээд нөгөө хүнийг боогоод байсан. Тэнд нэг хагархай блок байхыг хараад надад нэг санаа  орж ирсэн. Тэр блокоор нүүр хэсгийг нь амьсгалах боломжтой тавиал Сыг явахаар буцаж ирээд гаргах бодолтой байсан” гэсэн мэдүүлэг зэргээр тухайн үйлдэлдээ хандсан шүүгдэгч нарын сэтгэхүйн харьцаа, амь хохирогчийг тарчлааж, зовж шаналган үхэлд хүргэх зорилго бүхий үйлдлийг хийсэн буюу онц харгис хэрцгийгээр алсан үйлдэл нь тогтоогдож байна гэж үзэв.

Хохирогч нь тухайн хэргийн нөхцөлд хүнд зэргийн согтолттой байсан болох нь шинжээчийн дүгнэлт болон гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайхандэлгэр нь нийт 34 286 350 төгрөгний зардлын баримт гаргаж өгсөн. Үүнээс өсвөр насны шүүгдэгч Н.С 5 516 000 төгрөг, О.Х 5 615 000 төгрөг нийт 11 131 000 төгрөгийг хэрэгт хавсаргасан нотлох  баримтын хэмжээнд төлсөн байна. Хохирогчийн зүгээс  үлдэгдэл  23 149 350 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна гэсэн хэдий боловч энэ удаагийн шүүх хуралдаанаар тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

Тодруулж хэлбэл С.Мөнх-Эрдэнийн Тайвань улсаас ирж, буцсан онгоцны зардалд 3 000 000 сая төгрөг, амь хохирогчийн дүү О.Сарангуагийн сургалтын төлбөрт 9 900 000 төгрөгийг нэхэмжилж байгаа хэдий ч ирүүлсэн баримт нь  хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

Нэхэмжлэлийн  шаардлагаас 5 249 350 төгрөгийн баримт нь  өмнө нь гаргаж өгсөн зардлын баримтуудтай давхцаж байгаа тул хэрэгсэхгүй болгов.

Мөн хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 5 000 000 сая төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нарыг гэмт хэргийн улмаас гарсан буяны ажлын зардал, бусад төлбөрийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хохирогч Ц.Сайхандэлгэрт төлж барагдуулсан байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч Н.С, О.Х нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шударгаар хүлээн мэдүүлсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж гэмт хэрэг үйлдсэн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгаж, тус бүр 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал гаргав.

Өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нар нь 18 насанд хүрээгүй  байхдаа гэмт хэрэг үйлдсэн, тэдэнд хүлээлгэх хариуцлагыг тэдний нас биед тохирсон, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслахад чиглэсэн  байх зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй. 

Өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нар нь 255 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар эрээн өнгийн жижиг гар чийдэн, “G-Shock” маркийн бугуйн цаг, цус шороо бүхий 4 хэсэг биет баримт, цогцосны биеийн цагаан мөгөөрсөн хоолойноос илрүүлж хуванцар саванд савалсан шороо, чулуу мэт зүйл, талийгаач Ш.Эын хумсны хэсгүүд, хэрэг учралын үед талийгаачийн өмсөж явсан саарал цамц хар өнгийн өмд, саарал өнгийн дотоож, өсвөр насны шүүгдэгч Н.Саас хураан авсан Самсунг Эс-9 маркийн гар утас, хар ногоон өнгийн куртик, цагаан өнгийн юүдэнтэй хар саарал өнгийн фудволк, хар саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн хос пүүз, өсвөр насны шүүгдэгч О.Хаас хураан авсан цагаан өнгийн ноосон цамц, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн хос пүүз, О.Хын мэдүүлэг шалгах ажиллагааны явцад хурааж авсан NERO NOBILE гэсэн бичиглэл бүхий шошготой бор өнгийн шилний хэлтэрхийнүүд устгах,  Ханбогд сумын төвд байрлах Шоколад дэлгүүр, Тоглоомын төв, мал эмнэлэг, Нарлаг, Хан булаг дэлгүүр зэрэг газрын телекамерын бичлэгээс хуулбарлаж авсан /бичлэг агуулсан/ 5 ширхэг компакт диск, өсвөр насны шүүгдэгч нараас мэдүүлэг авах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 3 ширхэг компакт диск нийт 8 ширхэг дискийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.