| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0072/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/78 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/78
2020 оны 05 дугаар сарын 08 өдөр Дугаар 2020/ШЦТ/78 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овгийн Баттулгын Бод холбогдох эрүүгийн 1929002920058 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-06-ны хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар байрлах “Энгүүн болор хуяг” ХХК-ийн хашаанд байсан “Тэнгри транс групп” ХХК-ийн эзэмшлийн 76-93 ӨМА улсын дугаартай, Нордбенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийн 16 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг кабин халаагчийг хулгайлж бусдад 9,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч Б.Мөнхбилэгийн өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 06-ны орой манай компанийн 76-93 ӨМА тээврийн хэрэгсэл алдагдсан байна гэх мэдээллийг аваад жолооч Пүрэвсүрэнгийн хамт нилээн хайж яваад НБТранс ХХК-ийн ачилт буулгалтын талбайн зүүн талд тоногдсон 16 дугуй 2 ширхэг аккумлятор алдагдсан байсан. Сүүлд нь мөн кабин халаагч алдагдсан байсан талаар мэдсэн өөр зүйл алдагдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч Т.Дэлгэрсайханы өгсөн: “...Тэгээд би тэнд машиндаа 2 хоноод биржийн бичиг гарахгүй амралтын өдөр байсан учраас 10 дугаар сарын 05-ны өдөр машинаа Энгүүн болорын гадаа түгжиж орхичихоод 11 цагийн үед Цагаан хад руу очиж нутгийн ах Энхтүвшингийнд хоносон. Тэгээд 10 дугаар сарын 06-ны өглөө 11 цаг өнгөрөөгөөд машин дээрээ очтол миний машин тавьсан газартаа байгаагүй, хажуу талд нь тавьсан машинууд байж байсан. Тэгээд би тэр хавьд зогсож байсан жолооч нараас асуухад мэдэхгүй, анзаараагүй гэж хэлсэн. Тэгээд компани руугаа мэдэгдэхэд алга болчихсон юм чинь чи хариуцлагыг нь үүрнэ шүү гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд би Цагаан хад орчмоор машинаа хайгаад орой 19 цагийн үед НБТранс ХХК-ийн ачилтын талбайн зүүн талд 8 ширхэг дугуйг нь муу дугуйгаар сольж, 14 ширхэг дугуйг тайлж, өлгөөтэй байсан 2 ширхэг запас дугуй байхгүй, 2 ширхэг аккумлятор, кабин халаагч нь алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/
Гэрч Б.Батзоригийн өгсөн: “...Би он сарыг нь сайн санахгүй байна. 2019 оны 10 дугаар сарын эхээр намайг Цагаан хадны зүүн талд найз Ганбаярын гэрийнх нь урд машинтайгаа байж байхад Б гэх залуу улаан хүрэн өнгийн чирэгч, чиргүүлтэй машин жолоодож ирээд дугуй авах уу гэхээр нь би хэдээр зарах талаар асуухад дугуйгаа минийхээр солиод 200 000-250 000 төгрөгөөр тохирч би тэр залуугаас 6 ширхэг дугуйг нэгийг нь 250 000 төгрөгөөр, 2 ширхэг муудаж байгаа дугуйг нь нэгийг нь 200 000 төгрөгөөр 2 ширхэг аккумляторыг нь 200 000 төгрөгөөр аваад өөрийнхөө муу дугуй, аккумляторыг оронд нь өгч нийтдээ 2 100 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залуу надтай аккумлятор дугуйгаа сольчихоод машинаа Уужим-Одын арын зогсоолруу аваачиж тавина гээд хөдлөөд явсан. Миний хажууд зогсож байсан Зулаа ахад 2 ширхэг дугуй, өөр нэг танихгүй ахад 4 ширхэг дугуй зарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 8133 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/
Яллагдагч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/
Шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолооны үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 53-56-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Б.Баярртогтоход холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Быг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч “Тэнгри Транс Групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбилэгтэй эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 145-146-р хуудас/ байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчилсэн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзэв.
-Улсын яллагчаас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.