Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 0778

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч С.П , түүний өмгөөлөгч Ч.Д (үнэмлэхийн  дугаар  ) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008018311021 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..............................., Х овогт С П (РД: .................. ).  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч С.П  нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ..............тоот иргэн С.О -ийн гэрт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч С.О “гэртээ орж хоолоо хийсэнгүй” гэх шалтгаанаар түүнтэй маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, алим гадна салстны цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П  мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...П  гэх залуутай 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр танилцаж... 2020 оны 02 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн... 2020 оны 04 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотод ирээд П ийн төрсөн ах О хашаанд амьдрахаар болсон... 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр О ахын гэрт гаднаас хүмүүс ирээд архи, пиво уусан...23 цагийн үед намайг “гэртээ ор” гээд байхаар нь “хэсэг сууж байгаад оръё” гэж хэлэхэд шууд миний хацар луу гараараа алгадсан... би О ахын гэрээс гараад хашаан дотор “чи яагаад намайг алгадаж байгаа юм” гэж асуухад үг хэлэлгүй шууд гараараа миний баруун шанаа руу цохичхоод гэртээ ороод унтаад өгсөн... 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө босоод “яагаад намайг цохиж байгаа юм” гэхэд “яадаг юм гээд тоохгүй” байсан... цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дугаар тал),

 

2. Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байхад... Мийгаа утсаар намайг хүрээд ирээч гэхээр нь 19 цагийн үед очсон... Мийгаа эгчийнд бүгдээрээ юм яриад сууж байхад гаднаас хүргэн ах П  орж ирээд эгчийг нүүрэн тус газар гараараа нэг удаа алгадчихсан... П  ах манай эгч хоёр гэрээс гарсан... би араас нь гартал эгчийн баруун шанаа хэсэгт нь П  гараараа нэг удаа цохисон... боль гэж хэлээд салгаад гэрт нь оруулсан. Маргааш өглөө нь сэрээд ...цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),

 

3. Гэрч С.О -ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын зам ангийн 1-10 тоотод амьдардаг... төрсөн дүү П  2020 оны 04 дүгээр сарын эхээр нутгийн эмэгтэйтэй хамт амьдрахаар болсон... амьдрах газар байхгүй гэхээр нь манай хашаанд гэрээ бариад хамт амьдар гэж хэлсэн... 2020 оны 04 дүгээр сарын 28-ны оройны 20 цагийн үед гэртээ байж байхад гаднаас П  халамцуу орж ирсэн. Мөн Оюун гаднаас халамцуу орж ирсэн... манайд сууж байгаад “явъя, гэртээ ор” гээд хоорондоо маргалдаад гараад явсан... маргааш нь би эхнэрийн хамт гэрт нь орсон... Оюуны нүд бага зэрэг хөхөрсөн байхаар нь юу болсон талаар асуухад “П  намайг өчигдөр орой цохисон” гэж хэлсэн... харин П  ямар нэг зүйл хэлээгүй болохоор гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5401 дугаар дүгнэлт: “...Хэсэг газрын үзлэг: Баруун нүдний дээд, доод зовхинд тод хөх өнгийн захаараа шаргал туяа бүхий цус хуралттай, алимны гадна салстад тод улаан өнгийн шаргал туяа бүхий шимэгдэж буй цус харвалттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

1. С.Оюуны биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, алимны гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

 

5. Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 42-44 дүгээр),

 

6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 45-53 дугаар тал),

 

7. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 54-55 дугаар тал),

 

8. Шүүгдэгч С.П ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр тал), тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэх маягт (хавтаст хэргийн 76, 77-82 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дугаар тал), мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр шүүгдэгч С.П ээс өгсөн ажлын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.П  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 103 дугаар тал) гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 105-106 дугаар тал)-ыг гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.П т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.П  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, .................................... тоотод байрлах иргэн С.О -ийнгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.О хувийн таарамжгүй харилцааны улмаас, цохиж биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, алимны гадна салстын цус харвалт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-  хохирогч С.Оюуны мэдүүлэг (хх20-21), гэрч С.Омэдүүлэг (хх8-9), гэрч С.О -ийнмэдүүлэг (хх-30), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5401 дугаар дүгнэлт (хх24-25) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг” ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилж, тайлбарлажээ.

Шүүгдэгч С.П , хохирогч С.Оюун нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч 2019 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн, хамтран амьдарч байсан гэсэн мэдүүлгээр хамтран амьдрагч нар гэж үзлээ.

Хууль зүйн хувьд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.О зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч С.П ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч С.П ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч С.Оюун нь “нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-104)-ийг гаргасан байх тул шүүгдэгч С.П ийг бусдад төлөх  төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч С.П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.П т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч С.П ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.П т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч С.П т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008018311021 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.П  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

           

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт С П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.П т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 2008018311021 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.П  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор  нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР