Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2016/01029

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******   хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь А.Өсөхзултай 2007 оны 12 сараас эхлэн хамтран амьдарч 2009 оны 4 сарын 18-нд охин , 2 дахь охиноо 2011 оны 09 сарын 27-нд г тус тус төрүүлж 2 охинтой болсон. Гэтэл А.Өсөхзул нь ажил хийхээр Улаанбаатар хотруу биднийг орхиж яваад 3 жил болж байна. Энэ хугацаанд миний бие нь Цахилгаан станцын зуухан цехэд ажиллаж байгаад ажлаасаа гарч өөрийн төрсөн ээж, эгч нарын хамт охидуудаа асрахаар Дашбалбар сум руу очиж, одоогоор тэндээ амьдарч байна. Эхнэр А.Өсөхзул нь эхний 3 сар гаран утсаар ярьж байгаад улмаар утсаар ярихаар больсон. Намайг араас нь Улаанбаатар хот руу очиж уулзах гэхээр байгаа газраа хэлэхгүй, зугтаагаад байдаг болсон. Саяханы эх сурвалжаас сонсоход Улаанбаатар хотод хүнтэй суусан гэж байсан.

       Иймд овогт Авирмэдийн Өсөхзулыг / регистрийн дугаартай/ эрэн сурвалжлуулж хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагатай байгаа тул уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү. А.Өсөхзулын ээж ийн утас дугаартай болно гэв.           

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Өсөхзулын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Өсөхзулд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах зорилготойгоор түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай овогт Авирмэдийн Өсөхзулыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.ГАНЧИМЭГ