| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/1036/и |
| Дугаар | 138/ШШ2016/00971 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2016/00971
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн ******* сумын “*******” баг *******-******* тоотод оршин суух ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй
Дорнод аймгийн ******* сумын “*******” багт оршин суух, нар овогт д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.360.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2014 оны 05 сарын 19-ний өдөр над дээр ирж “хүүхэд маань сургуулиа төгсөх гээд байна. Ахад нь мөнгөний хэрэг гараад байна. 1.200.000 төгрөгийг зээлээч” гэж хүссэн. ******* бид нар харилцан тохиролцож 1.200.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. ******* нь зээлсэн мөнгө болон зээлийн хүүгээ төлөхгүй байсан бөгөөд 2015 оны 11 сарын 28-ны өдөр үндсэн зээл 1.200.000 төгрөг болон түүний хүү болох 2.160.000 төгрөг, нийт 3.360.000 төгрөгийг 2016 оны 03 сарын 20-ны өмнө төлж барагдуулна хэмээн бичгээр баталгаа гаргаж өгсөн. Гэвч ******* нь хэлсэндээ хүрэлгүй өдийг хүрлээ. Иймд *******оос 3.360.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* миний бие нь тус шүүхэд *******д холбогдуулан 3.336.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 600.000 төгрөгийг хасч 2.760.000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулахаар эвлэрэн хэлэлцэж байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******оос зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.360.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч ******* зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.360.000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар батлагдаж байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч 3.360.000 төгрөг нэхэмжилснээс 600000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан, хариуцагч ******* нь үлдэх хэсэг 2.760.000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******д, хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.760.000 /хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 29555 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 34355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ