Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 113/ШШ2018/0013

 

                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “У,Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С, ИТХ-д холбогдох “С, ИТХ-ын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “У,Т” ХХК-ийн захирал Ж.Б нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: “С, ИТХ-ын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07/05 тогтоолыг хүчингүй болгуулах асуудлаар 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 01/76 албан бичгээр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэхүү тогтоолд аливаа гомдол гаргахгүй болохыг мэдэгдье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “У,Т” ХХК-ийн С, ИТХ-д холбогдуулан гаргасан “С, ИТХ-ын 2018 оны 6 сарын 20-ны өдрийн 07/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр гаргажээ.

Нэхэмжлэлийг “У,Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох тус компанийн захирал Ж.Б гаргасан ба түүнээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-д олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан бүх эрхийг тухайлбал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрх олгосон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “У,Т” ХХК нь С, ИТХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “У,Т” ХХК нь С, ИТХ-д холбогдуулан гаргасан “С, ИТХ-ын 2018 оны 6 сарын 20-ны өдрийн 07/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.                                                                               

 

 

ШҮҮГЧ                                                   Б.МӨНХЗУЛ