| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0047/Э/ |
| Дугаар | 133 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч А.*******, өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2036000280035 дугаартай, 178/2020/0047/Э/ индекстэй хэргийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр 2020 оны 06 сарын 17-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 07 сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 10 сарын 02-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, ард урианхай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 30-ын Б тоотод оршин суух, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж,1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, байсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нйитэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тул Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 2019/ ХМШЗ/ 36 дугаартай “ Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай “ захирамжаар 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 33 хоногийн хорих ялаар сольж байсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/ 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж байсан, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.******* нь 2019 оны 12 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хан-Орд гурилын захын үүдэнд зогсож байсан ******* ХОА улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркын тээврийн хэрэгсэлийн кабинаас хохирогч Ц.*******гийн куртикны халаасанд байсан 315000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганчимэгийн өгсөн...Тухайн өдөр хотоос гурил ирээд буулгах гэж байтал нэг залуу ирээд “хөлсөөр ажил хийе” гэхээр нь ачаа буулгах гэж байсан тул ажиллуулсан. Ачаа буулгаж байтал гэрт хөдөөнөөс үхэр ирсэн тул нөгөө залуу манай нөхрийн хамт яваад үхэр хашаанд буулгаад ирсэн. Нөхөр бид хоёр дүүгийн хашаанаас 20 уут гурил ачаад цех рүү хүргэж өгөх гэж байхад А.******* гэнэт эмнэлэг явах ажил гарлаа гэхээр нь явуулсан. Тухайн өдөр ачаа буулгаж байсан тул орлого бага байсан. Манай нөхөр надад 315000 төгрөг байсан гэж хэлсэн. Манай нөхөр дүүгийн хашаанд гурил ачиж байх үедээ хүрмээ тайлаад бие засах хооронд мөнгийг нь хулгайлсан байсан. Мөнгө алга болсон гэдгийг орой гэртээ очоод хоолоо идээд тооцоо хийх үедээ мэдсэн. Маргааш өглөө нь цагдаад мэдэгдсэн. Бид нарын хувьд гомдолтой байна. Хүн итгээд ажил хийлгэж байхад жаахан хүүхэд байж ийм зүйл хийсэнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулж, 315000 төгрөгөө төлүүлөх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг / хэргийн 09-10 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 13-28 Б тоотод оршин суух, 1973 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмчийн мэргэжилтэй, Хан-Орд зах дээр гурил тэжээл зардаг, ПО 73020518 дугаарын регистртэй / Галав овогт Цогтбазарын Мөнхтүшигийн өгсөн...2019 оны 12 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Хан- Орд зах дээр гурил зараад, зөөж байх үед өөрийн ******* ХОА машины кабин дотор байсан куртикний халаасан дахь түрүүвчнээс 315000 төгрөг хулгайд алдсан. Тухайн үед гурил зөөж байсан залууг авсан гэж бодоод ээжид нь хэлсэн боловч өгөхгүй байсан. Намайг бие засах, эхнэрийг контенейр хаах хооронд авсан байна. Бид гурваас өөр хүн байгаагүй. Тухайн өдөр гурил зөөж байгаад нэг дугаар өгсөн тухайн дугаар луу нь залгахад ээж нь авч байсан. Би куртикаа машинд тавьж үлдээсэн байсан. А.*******оос 315000 төгрөг гаргуулж өгнө үү...гэх мэдүүлэг / хэргийн 20-21 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд А.*******ийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2019 оны 12 сарын 22-ны өдөр гэрээсээ гараад 10 цагийн үед зах орсон. Нэг гурилтай машин ирээд зогссон. Нэг жижиг ах “гурил буулгах хүн авна “ гэхээр нь би ажилласан. Өдөр 12 цагийн үед дуусаад 7 дугаар сургуулийн доод талд нэг цехэд гурил буулгасан. Нөгөө ахыг үйлдвэр лүү ороод тооцоогоо хийж байх хооронд машинд нь сууж байгаад мөнгөтэй түрүүвч байхаар нь нээж үзээд мөнгийг аваад буцаагаад карманд нь хийсэн. Тэр ахын эхнэр надад ажлын хөлсөнд 28000 төгрөг өгсөн. Намайг шавар гэрийн дэргэд буулгаад явсан. Би гэртээ ороод тооллоход 240000 төгрөг байсан. Надад мөнгө хэрэг болоод ийм хэрэг хийсэн. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/
Шүүхэд хохирогч Ц.Мөнхтүшигийн ирүүлсэн...******* овогтой ******* нь миний хохирол болох 315000 төгрөгийг барагдуудсан нь үнэн болно... гэх хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2019 оны 12 сарын 22- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хан-Орд хүнсний зах дээр иргэн Ц.Мөнхтүшигт машин дээрээс гурил буулгах ажилд нь туслаж байх үедээ түүний ******* ХОА улсын дугаартай портер маркын машины кабинд байсан хүрэмнийх нь халаасан дахь мөнгөний хэтэвчнээс нь 315000 төгрөгийг нууцаар авсан ба шүүхийн шатанд 315000 төгрөгний хохирлыг төлсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байна.
Шүүгдэгч А.*******ийн бусдын машины кабинд байсан куртикний халаасан дахь хэтэвчнээс 315000 төгрөгийг нууцаар, авч өөртөө хэрэглэсэн нь бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч А.*******ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ц.Мөнхтүшиг нь шүүхэд...******* овогтой ******* нь миний хохирол болох 315000 төгрөгийг барагдуудсан нь үнэн болно...гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч А.*******ийг хохирогчид учирсан хохирлыг төлсөн гэж үзнэ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, байсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нйитэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тул Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 2019/ ХМШЗ/ 36 дугаартай “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай “ захирамжаар 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 33 хоногийн хорих ялаар сольж байсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/ 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж байсан нь хэргийн 36 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 37- 42 дугаар хуудас дахь 100 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 41-48 дугаар хуудас дахь 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 92-100 дугаар хуудас дахь 123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтуудаар тус тус тогтоогдож байна. .
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч А.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял шийтгэх, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол 315000 төгрөг төлөгдсөнийг тус тус дурдаж байна гэх дүгнэлт,тайлбар гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч А.*******ийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан хөнгөн ял шийтгэж өгнө үү? гэх дүгнэлт тайлбар гаргав.
Шүүгдэгч А.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 22-ны өдрийн 2019/ ШЦТ/ 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2019 оны 12 сарын 22- ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгож, ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин тус шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял нь биелэгдсэн байна.
Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн нь гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч А.******* нь учруулсан хохирлоо төлсөнийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 22- ны өдрийн 2019/ ШЦТ/ 123 дугаартай шийтгэх тогтоолын...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн гэх заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч А.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар Х.*******т оногдуулсан 7 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн 2036000280035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 315000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******т хорих ял шийтгэсэн тул урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******т долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 22- ны өдрийн 2019/ ШЦТ/ 123 дугаартай шийтгэх тогтоолын...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч А.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн...гэх заалтыг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч А.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 7 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн хорих ял буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сарын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн 2036000280035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 315000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА