| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01045/И |
| Дугаар | 138/ШШ2016/01045 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2016/01045
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн ******* сумын ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын баг, тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо ******* сумын баг, байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт *******т холбогдох,
Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 676.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 4 сарын 26-ны өдөр “TEDI” барааны дэлгүүрт *******ийг худалдагчаар авч ажиллуулсан. 2016 оны 07 сарын 29-ний өдөр тооцоо, тооллого хийхэд 676.500 төгрөгийн бараа дутаасан тул уг 676.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Миний бие Х.*******ээс 676.500 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 676.500 төгрөгний 221.000 төгрөгнөөс татгалзаж 455.500 төгрөгийг гаргуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Хариуцагч Х.******* нь 455.500 төгрөгийг 2016 оны 9,,11 саруудад хувааж төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Х.*******ээс хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 676.500 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч Х.******* нь “TEDI” барааны дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа 676.500 төгрөгийн бараа дутаасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар батлагдаж байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагч Х.******* нар нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч 676.500 төгрөг нэхэмжилснээс 221.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан, хариуцагч Х.******* нь үлдэх хэсэг 455.500 төгрөгийг 2016 оны 9,,11 саруудад хувааж төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******д хариуцагч Х.******* нь хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 455.500 /дөрвөн зуун тавин таван мянга таван зуу/ төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20786 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 7158 төгрөг, ******* сумын татварын албаны 54226149 тоот данснаас 393 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ