| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0138/Э/ |
| Дугаар | 135 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2036000000166 дугаартай, 178/2019/0138/Э/ индекстэй хэргийг 2020 оны 07 сарын 27-ны өдөр хүлээн авч 2020 оны 07 сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ******* ******* ХХК-д туслах ажилтан, ам бүл-3, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух хаягтай боловч Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 01 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын орлого 750000 төгрөг, шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 06 сарын 17-ны өдрөөс 2020 оны 06 сарын 18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын “Магсаржав” багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамны 01 тоот хашаанд байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.*******тэй маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний биед хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 01-01 тоотод оршин суух, 1994 оны 12 сарын 15-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, ажилгүй дээд боловсролтой багш мэргэжилтэй ******* дугаарын регистртэй/ овогт гийн *******ийн өгсөн...Урьд гэрчээр өгсөн мэдүүлэг дээр тодорхой ярьсан байгаа. Одоо нэмж хэлж ярих зүйл байхгүй. 2019 оны 08 сард хуримаа хийж, одоог хүртэл хамт амьдарч байгаа, 2019 оны 08 сард гэр бүлээ албан ёсоор батлуулсан. 2019 оны 12 сард бас хардаад миний баруун гарын дотор талаас чимхэж базаад хөхрүүлж байсан. Тухайн өдөр жаахан оройтож ирсэн бөгөөд манай нөхөр намайг хардаж миний гарын дотор талаас удаа дараа чимхэж, базсан. Мөн миний ар нуруу болон хөлөөр гараа оруулж тэврээд үүдэнд аваачиж шидсэн. Тэгээд дахиад маргаж байгаад миний гарын булчин хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа, мөн зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэгт 1 удаа өшиглөсөн. Намайг цохиж зодоод байхаар нь би нүүрийг маажсан, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг хардаж зодсон байх. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Тухайн үед миний баруун зүүн гарын булчингийн дотор болон гадна талд хөхөрсөн, мөн зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэгт хөхөрч хавдсан байсан. Одоогоор өвдөж зовуурлаж байгаа зүйл байхгүй, эдгэрсэн байгаа. Надаас эм тариа эмчилгээний зардал гэх зүйл гараагүй. Тухайн үед нь манай нөхөр эм тариа авчирч өгч байсан. Шүүх хуралд оролцохгүй. Би нөхөр болох Б.*******гаас нэхэмжпэх зүйл байхгүй, бид 2 эв зүйгээ олж эвлэрсэн байгаа...гэх мэдүүлэг / хэргийн 10-11 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ийн гэрчээр өгсөн...2020 оны 06 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад намд ажиллаж байгаа хүмүүстэйгээ уулзсан. Хишигийн кароекед хоол идэж, нэг цаг дуулж байгаад гараад Жавзаа гэх эмэгтэйгийн гэрт очсон. Тэнд сууж байгаад шөнө 02 цагийн үед тараад гэртээ ирэхэд манай нөхөр унтаж байсан. Хаалга тогшоод Б.******* босч хаалга онгойлгочихоод намайг “чи хаана янхандаж яваад ирж байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би” хэнтэй хаана янхандаж явсан юм бэ, би ажпаараа гарчихаад ирлээ, чи мэдэж байгаа биздээ” гэж хэлэхэд над руу орилж дайраад миний баруун зүүн гарын булчингийн дотор талаас чимхээд байхлаар би хариу үйлдэл хийхэд намайг өргөж аваад хаалганы хажууд шидсэн. Би босч ирээд бид хоёр өглөө 06 цаг хүртэл маргалдаж байгаад амарцгаасан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.******* архи уугаагүй эрүүл байсан. Би өөрийгөө хамгаалаад нэг удаа цээж, нүүр хэсэгт маажсан байгаа, бусдаар цохисон зүйл байхгүй. Намайг 2019 оны 12 сард хардаж сэрдээд бас зодож байсан. Мөн өнгөрсөн 05 сарын эхээр бас хардаж намайг цохисон байгаа. Намайг цохиж байхад төрсөн эгч Б.Эрдэнэжаргал гэх эмэгтэй байсан. Намайг цохиж байхыг харсан байгаа. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулна...”гэх мэдүүлэг / хэргийн 12-13 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Я.ийн гэрчээр өгсөн...Манай хүү болох Б.******* нь бүрэг, дуу цеөтөй, томоотой, төлөв ' даруу хүнд тусархуу, ажил төрөлд сайн, амьдархын төлөө зүтгэж байгаа хүүхэд. Ам бүл 8, айлын бага хүүхэд бөгөөд дээрээ 2 эгч, 3 ахтай. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг нь ерөөсөө орж байгаагүй. Ховд аймгийн Жаргалант үйл ажиллагаа явуулдаг “******* *******” гээд өнгөт хавтангийн үйлдвэрт сүүлийн 2 жил ажиллаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.гийн гэрчээр өгсөн...Манай хүү болох Б.******* нь дуу цөөтөй, төлөв даруу, хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй, ажил төрөлд сайн, ямарч ажлыг хийх чадвартай хүүхэд байгаа юм. Ам бүл 8, айлын бага хүүхэд бөгөөд дээрээ 2 эгч, 3 ахтай. Архи согтууруулах ундааны зүйл ерөөсөө хэрэглэдэггүй. Миний хажууд архи үнэртүүлж нэг ч удаа ирж байгаагүй. Миний мэдэхээр гэмт хэрэг болон зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй.Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-д ажилладаг юм. 10 жилийн сургуулийг Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн сургуульд сурч төгссөн. 10жилийн сургуулиа төгссөний дараа “Барилгын засал чимэглэл" мэргэжилээр сурч төгссөн. Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 1-01 тоотод эхнэр хүүхдийн хамт 3-лаа амьдарч байгаа...гэх мэдүүлэг/ хх-ийн 19-20-рт/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн...2020 оны 06 сарын 22-ны өдрийн 508 дугаартай...Б.*******ийн биед зүүн шанаа хэсэгт зулгаралт, зүүн суганы урд дээд хэсэгт цус хуралт зүүн гарын бугалганы урд дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалганы ар дээд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы урд дээд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы дотор доод хэсэгт цус хуралт, баруун гарын тохойн дотор хэсэгт цус хуралтууд, баруун гарын бугалганы ар дээд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы ар дээд хэсэгт цус хуралт, баруун гарын тохой хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлэр үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Б.*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******ийн биед учирсан гэмтлүүд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 22 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 517 дугаартай...Б.*******гийн биед баруун шанаа хэсэгт зулгаралт баруун нүдний доод хэсэгт зулгаралтууд, зүүн нүдний доод хэсэгт зулгаралтууд, зүүн шанаа хэсэгт зулгаралт, зүүн чихний урд доод хэсэгт зулгаралт, зүүн суганы дунд шугамаар 5-6 дугаар хавирганы орчим зулгаралтууд 2 далны хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Б.*******гийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой Б.*******гийн биед учирсан дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******гийн биед учирсан гэмтлүүд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт/ хэргийн 26 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2019 оны 08 сарын 05-ны өдөр хуримаа хийж, одоог хүртэл хамт амьдарч байгаа, хуримаа хийсний дараа албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Нуруу хэсэгт гутлаар 1 удаа цохиж, маргалдаж байх явцдаа миний нүүр болон нуруу хэсэгт маажсан.Намайг маажаад надруу дайрхаар нь би 2 гарыг нь барьж аваад хөдөлгөөнийг нь хорисон. Тэгтэл хэсэг надруу дайрч ноцолдож хэрэлдээд байхаар нь би “Чи гарч зайл” гэж хэлээд нуруу болон хөлийнх нь араар гараа оруулж тэврээд гэрийн үүдээр гаргаад тавьчихсан юм. Тэгтэл буцаж орж ирээд надтай дахиад маргалдаад дайраад байхаар нь хүчээр унтуулах гээд орон дээр дээш нь харуулж хэвтүүлээд дарсан. Тэгтэл дахиад надруу маажаад дайраад байхаар нь гарыг барьж байгаад баруун зүүн гарынх нь булчин хэсэгт баруун гараа атгаж байгаад 2-3 удаа, мөн зүүн гуяны булчин хэсэгт баруун гараа атгаж байгаад 1 удаа цохьсон.Тухайн үед манай эхнэр утсаа унтраагаад гэртээ ирэхгүй байсан. Шөнийн 02 цагийн үед ирэхээр нь яагаад оройтсон, утсаа унтраасан талаар асууж маргалдаж байгаад уурандаа цохичихсон юм. Би эрүүл унтаж байсан, манай эхнэр найзуудтайгаа уулзаад жаахан уучихсан байсан. Би тухай бүр эм тариаг нь авч өгч байсан, эхнэрэзс тухайн эмчилгээтэй холбоотой ямар нэгэн зардал гарааүй. Одоо бид хоёрын дунд хохирлын ямар нэгэн маргаан байхгүй. Бид 2 эвлэрч эв зүйгээ олсон байгаа.Бид эвлэрсэн дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг.
Аюулгүйн зэргийн үнэлгээ тогтоосон байдал...эрсдлийн түвшин бага зэрэг.../ хэргийн 45-47 дугаар хуудас/
Хэргийн 36 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”,
******* ******* овогт *******ын *******, овогт гийн ******* нарын 2019 оны 12 сарын 19- ний өдөр гэр бүл болсон гэх 843100019 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/ хэргийн 40 дүгээр хуудас/
*******ын ******* нь манай компанид 2015 оноос хойш тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ба сард 750000-900000 төгрөгний цалин авдаг ... гэх ************** ХХК- ны тодорхойлолт зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Б.******* нь эхнэр , хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2020 оны 06 сарын 17-ны өдрөөс 2020 оны 06 сарын 18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын “Магсаржав” багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамны 01 тоот хашаанд байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.*******тэй маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний биед зүүн шанаа хэсэгт зулгаралт, зүүн суганы урд дээд хэсэгт цус хуралт зүүн гарын бугалганы урд дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалганы ар дээд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы урд дээд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы дотор доод хэсэгт цус хуралт, баруун гарын тохойн дотор хэсэгт цус хуралтууд, баруун гарын бугалганы ар дээд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы ар дээд хэсэгт цус хуралт, баруун гарын тохой хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж,хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Хохирогч Б.******* нь шүүгдэгч Б.*******гийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр нь мөн болох нь ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ын *******, ******* дугаарын регистртэй, овогт гийн ******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Батзаяэа нь эхнэр болох Б.*******ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн...2020 оны 06 сарын 22-ны өдрийн 508 дугаартай...Б.*******ийн биед зүүн шанаа хэсэгт зулгаралт, зүүн суганы урд дээд хэсэгт цус хуралт зүүн гарын бугалганы урд дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалганы ар дээд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы урд дээд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы дотор доод хэсэгт цус хуралт, баруун гарын тохойн дотор хэсэгт цус хуралтууд, баруун гарын бугалганы ар дээд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы ар дээд хэсэгт цус хуралт, баруун гарын тохой хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт болон хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Намайг Б.******* шөнө архи ууж явж байгаад ирлээ гэх зэргээр маргаан үүсгэж байгаад цохисон байгаа. Намайг 2019 оны 12 сард хардаж сэрдээд бас зодож байсан. Өнгөрсөн 05 сарын эхээр бас хардаж цохисон байгаа. Намайг цохиж байхад төрсөн эгч Эрдэнэжаргал гэх эмэгтэй байсан. Намайг цохиж байхыг харсан байгаа. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулна...”гэх мэдүүлэг / хэргийн 12-13 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин “бага ”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байна гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 06 сарын 17-ны өдрөөс 2020 оны 06 сарын 18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын “Магсаржав” багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамны 01 тоот хашаанд байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.*******тэй маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний биед эрүүл мэндэд нь хохирол учирна мэдсээр байж түүнийг хүсч үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... зүүн шанаа хэсэгт зулгаралт, зүүн суганы урд дээд хэсэгт цус хуралт зүүн гарын бугалганы урд дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалганы ар дээд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы урд дээд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы дотор доод хэсэгт цус хуралт, баруун гарын тохойн дотор хэсэгт цус хуралтууд, баруун гарын бугалганы ар дээд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы ар дээд хэсэгт цус хуралт, баруун гарын тохой хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэгт цус хуралт...гэх хөнгөн гэмтлийг санаатай учруулсан.
Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ...гэж заасан ба ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн “ хохирол” гэсний дараа “ санаатай “ гэж нэмэлт оруулсан ба энэхүү хууль нь 2020 оны 02 сарын 23- ны өдрөөс хүчин төгөлдөр болсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан, 2020 оны 06 сарын 17-ны өдрөөс 2020 оны 06 сарын 18-нд шилжих шөнө шүүгдэгч Б.******* нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.*******ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дээрхи гэмт хэрэг нь эхнэр нь архи ууж согтуу ирсэн. Нөхөр нь эхнэрээ хардсаны улмаас үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Хохирогч Б.******* нь мөрдөн байцаалтад... ямар нэгэн гомдол санал байхгүй шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа...хэргийн 10-11 дүгээр хуудаст өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байх ба шүүгдэгч Б.******* нь... Миний бие гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн хохиролгүй, цаашид гарах хор уршгийг ухамсарлан ойлгож байгаа талаараа дурдсан байх тул хохиролгүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ******* нь ял шийтгүүлж байгаагүй нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 36 дугаар хуудсанд байгаа баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлт, тайлбартаа: Шүүгдэгч Б.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Б.*******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах саналтай гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт,тайлбартаа: Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 06 сарын 17-ны өдрөөс 2020 оны 06 сарын 18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын “Магсаржав” багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамны 01 тоот хашаанд байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.*******тэй маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний биед хөнгөн хохирол учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох саналыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч Б.*******яг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 600000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 2036000000166 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгний торгох ялыг 6 /зургаа / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2036000000166 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 600000 төгрөгний торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА