Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2016/00963

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би, *******д холбогдох "1000000 төгрөг гаргуулах тухай" *******гийн нэхэмжлэлийг 2016 оны 8 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 2 сарын 15-ны өдөр 3 сарын хугацаатай, хүүгүй 2000000 төгрөг  *******д зээлдүүлсэн боловч үүний 1000000 төгрөгийг 2015 оны 5 сарын 28-ны өдөр өгсөн бөгөөд үлдсэн 1000000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Иймд *******эс 1000000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай овогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 2 сарын 15-ны өдөр *******гаас 2000000 төгрөг зээлсэн нь үнэн. Зээлсэн мөнгөний 1000000 төгрөгийг 2015 оны 5 сарын 28-нд төлсөн, үлдсэн 1000000 төгрөгийг 2016 оны 8 сарын 28-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 1000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа хийхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч регистрийн дугаартай овогт нь “1000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийн тал хувь 14275 төгрөгийг төсвийн орлогод оруулж, үлдэх 14275 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 14275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Б.ТҮМЭНЦЭЦЭГ