Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/92

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

      2020         07          30                                     2020/ШЦТ/92    

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, Н.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

  бичгийн дарга                            Б.Нарангэрэл

 Улсын яллагч                                               Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч        Д.Цолмон

 Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч         Д.Цэнд-Аюуш

 Хохирогч                                                  Ж.*******

 Шинжээч эмч                                           Ө.Шаарийбуу

 Шүүгдэгч                                                  Д.*******, Н.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* гэх газар/ одоо ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 10 дугаар гудамжны 15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд ******* аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58.1, 58.5 дахь хэсгийг журамлан энэ тогтоол дээр оногдуулсан 5 сарын баривчлах ял дээр ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид,

******* аймаг дахь дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 6 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58.1 дэх хэсгийг журамлан энэ тогтоол дээр оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 11 сар 24 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 4 сар 5 хоногийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус тогтоосон, Өндөр том овгийн гийн ******* /РД:/

Монгол улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн ******* дүүрэгт төрсөн, эмэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ******* тохижилт ОНӨААТҮГ-т зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 19 дүгээр гудамжны 16 тоот/ одоо ******* дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байрны 28 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, овгийн ийн ******* /РД:/

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны шөнийн 22 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 1 дүгээр хороо, 73 дугаар байрны 8 тоотод оршин суух Ж.*******гийн гэрт хохирогч Н.*******ын “та нар явах болоогүй юм уу, хүмүүс амармаар байна” гэж хөөсөн үйлдэлд дургүйцэж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Н.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны шөнийн 22 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 1 дүгээр хороо, 73 дугаар байрны 8 тоотод оршин суух Ж.*******гийн гэрт Д.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдсан бөгөөд улмаар шилэн аяганы хагархай авч Д.******* луу довтлох үед Ж.******* түүнийг болиулахаар дундуур нь орох үед Ж.*******гийн зүүн гарын шууг аяганы хагархайгаар нэг удаа зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би *******ын зүүн нүдний доод талын зулгаралтыг цохиогүй. Тухайн үед хоёр шил архи уусан бөгөөд болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Юунаас болж маргаснаа мэдэхгүй байна. *******ыг архины шилээр цохьсон гэдгээ санахгүй байна. ******* аяганы хэлтэрхий бариад над руу дайраад байхаар нь түлхчихсэн. Аяга хагарчихсан байсан, яаж хагарсныг нь мэдэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. *******аас нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...*******гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би санаатай *******гийн биед гэмтэл учруулаагүй. ******* над руу аяга шидэхээр нь уурлаж бухимдсандаа тэр аяганы хагархайг бариад ******* луу дайрах үед ******* дундуур орж ирээд гараа зүсүүлсэн. ******* нойл орсны дараа ******* намайг түлхтэл би хөргөгч хөлдөөгч хоёрын завсар бөгсөөрөө хагас суусан байдалтай дээшээ хараад унасан. Гэтэл ******* зулай руу нэг хатуу юмаар нэг удаа цохьсон. Би нүүрээ дарсан болохоор яг юугаар цохиод байгааг нь хараагүй, аяганы хагархай, архины шилээр зүсчихлээ гэж бодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн байдлыг минь харгалзан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би гал тогооны өрөөнд *******, ******* хоёрын дунд сууж байхад тэр хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь болиулах санаатай дундуур нь ортол ******* миний гарыг зүсчихсэн. *******ын гарт аяганы хагархай байсан. Гэхдээ тэр аягыг хэн хагалсныг хараагүй. Би нойл ороод ирэхэд ******* уйлаад “******* миний толгойг архины шилээр цохиод хагалчихлаа” гэж байсан. Харин *******  *******ын биед юугаар яаж гэмтэл учруулсныг хараагүй. ******* санаатай миний биед гэмтэл учруулаагүй. Би *******аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...*******ын зулайд хагас дугуй хэлбэрийн язарсан оёдол тавьсан шарх байсан. Уг гэмтлийг ир үзүүртэй зүйл болон архины шилээр цохих үед үүсч болно. Уг гэмтэл унахад үүсэх боломж муутай. Учир нь толгойн зулайд үүссэн байгаа. Унахад 2 шанаа, ар дагз, дух, толгойн хажуу хэсэгт гэмтэл учирна...” гэсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.ын мэдүүлсэн: “...Н.*******ын толгой нь хагарсан байсан, юу болсныг асуухад “Д.*******тай муудалцаад ийм болчихлоо” гэж хэлсэн. Цагдаа нар ирээд Д.*******ыг аваад явсны дараа эгчийн гар зүсэгдсэн байхаар нь “яасан” гэхэд Д.*******, Н.******* нар муудалцаад дундуур нь ороод зүсүүлчихсэн” гэж байсан юу болсныг би мэдээгүй унтаж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Дорждагвын мэдүүлсэн: “...Оройхон *******, ******* нар хоорондоо хэрэлдээд байсан тэгж байхад ******* нь юунаас болсныг мэдэхгүй Хонгорзулын гарыг аягаар зүсчихлээ гэж байсан. Тэгээд би тэр аягыг нь цэвэрлэсэн. Хэрүүл болоод байхаар нь Дамдиндорж бид хоёр хажуу өрөө рүү ороод хэвтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 34/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.гийн мэдүүлсэн “толгойн хуйханд 4 ширхэг оёдол тавьсан, урт 4.5 см, гүн 0.5х1 см байсан” гэх мэдүүлэг /хх-н 35-36/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №103 дугаартай дүгнэлтэд: “Н.*******ын биед зулайн хэсэгт шарх, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 43-44/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №104 дугаартай дүгнэлтэд: “Ж.*******гийн биед зүүн гарын шууны хэсэгт язарсан шарх гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 51-52/,

Шүүгдэгч, хохирогч нарын согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “Д.*******ын согтуурлын зэрэг 2.05 хувьтай, Н.*******ын согтуурлын зэрэг 2.04 хувьтай, Ж.*******гийн согтуурлын зэрэг 1.51 хувьтай” гэжээ. /хх-н 7-8/

Яаралтай тусламжийн хуудсаар “...Н.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны орой 23 цагт хүнд зодуулсан, толгой өвдөнө гэсэн оноштой ирсэн бөгөөд зүүн талын зулай хэсэгт 0.5 см гүн хагархай цус гарна. 4 ширхэг оёдол тавьж шарх цэвэрлэв...” гэжээ. /хх-ийн 12-13/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “... регистрийн дугаартай Өндөр том овгийн гийн *******...” гэжээ.  /хх-н 77/,

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “... регистрийн дугаартай овгийн ийн *******...” гэжээ.  /хх-н 106/,

******* дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор “...Н.******* нь ы 19 дүгээр гудамжны 16 тоотод ам бүл 4, 3 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг...” гэжээ. /хх-ийн 100/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар “...нөхөр СУ82063071 регистрийн дугаартай овгийн гийн , эхнэр регистрийн дугаартай овгийн ийн *******...” гэжээ. /хх-ийн 102/

Нас барсны гэрчилгээний 0000175277 дугаартай хуулбараар “...СУ82063071 регистрийн дугаартай Монгол улсын иргэн 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 19 дүгээр гудамжны 16 тоотод оршин сууж байсан овгийн гийн нь 35 настайдаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ нас барсныг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нас барсны гэрчилгээний 162 дугаарт бүртгэв...” гэжээ. /хх-ийн 103/

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар “ овогт ын нь 2011.7.8-ны өдөр, овогт ын Нандинхүсэл нь 2007.11.16-ны өдөр,  *******ын Мөнгөнсар нь 2002.11.26-ны өдөр төрсөн” гэжээ. /хх-н 101, 157/

2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн өнгөт допплерт хэт авиан шинжилгээгээр “...Н.******* нь 38 настай, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төрөх жирэмсэн, ураг 130 грамм, 15 нед..” клиник профессор, АУ-ны магистр дүрс оношилгооны их эмч Лувсанбалдангийн Туяа гэжээ. /хх-н 199-201/

******* аймаг дахь дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 17-ны өдрийн №123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарт Өндөр том овогт гийн *******ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 7 жилийн хорих ял оногдуулжээ”/хх-н 167-175/

******* аймаг дахь дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 18-ны өдрийн №224 дугаартай албан бичигт “тус шүүх нь гийн *******т холбогдох 2039000590080 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 сарын 17-ны өдөр 123 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэж, эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 7 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Д.******* нь одоо ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд хоригдож байгаа болно” гэжээ. /хх-н 177/

******* аймаг дахь дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 22-ны өдрийн №266 дугаартай албан бичигт “Тус шүүхээр 2020 оны 6 сарын 17-ны өдөр 123 дугаартай шийтгэх тогтоолоор 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн Д.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу ******* аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа болно” гэжээ. /хх-н 187/

Шүүгдэгч Д.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 4 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 80/ шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 83-92/,

Шүүгдэгч Н.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 110/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-116/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.*******, Н.******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.*******, Н.******* нар нь хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.*******, Н.******* болон тэдгээрийн өмгөөлөгчөөс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.******* нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны шөнө 22 цаг 30 минутын үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, 73 дугаар байрны 8 тоотод оршин суух Ж.*******гийн гэрт хохирогч Н.*******ын “та нар явах болоогүй юм уу, хүмүүс амармаар байна” гэж хөөсөн үйлдэлд дургүйцэж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохиж, түүний биед зулайн хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.******* нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны шөнө 22 цаг 30 минутын үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, 73 дугаар байрны 8 тоотод оршин суух Ж.*******гийн гэрт Д.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдах явцдаа шилэн аяганы хагархай авч Д.******* луу довтлох үед Ж.******* түүнийг болиулахаар дундуур нь орох үед Ж.*******гийн зүүн гарын шууг аяганы хагархайгаар нэг удаа зүсэж, түүний зүүн гарын шуу хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “Тухайн үед хоёр шил архи уусан бөгөөд болсон үйл явдлыг сайн санахгүй байна. *******ыг архины шилээр цохьсон үйлдлээ санахгүй байна. ******* аяганы хэлтэрхий бариад дайраад байхаар нь түлхчихсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “Эхлээд ******* над руу аяга шидсэн. Тэр аяганы хагархайг бариад уурлаж бухимдсандаа ******* луу дайрах үед ******* дундуур орж ирээд гараа зүсүүлсэн. ******* намайг түлхэж унагаад зулайн хэсэгт архины шилээр зүссэн гэж бодож байна. Тухайн үед нүүрээ дарчихсан байсан болохоор яг юугаар зүссэнийг хараагүй. Хатуу юмаар зулай руу цохьсон. *******аас нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.*******гийн “Би Д.*******, Н.******* хоёрын дундуур ороод “та нар болиоч” гээд хоёр гараараа хорьж байхад гэнэт миний гар зүсэгдсэн, Н.******* хагархай аяга барьчихсан байсан. Тэгээд би цусаа цэвэрлэж боогоод нойлоос гарч ирэхэд *******ын толгой хагарсан байсан. ******* “миний толгойг ******* архины шилээр цохиод хагалчихлаа” гээд уйлаад байсан. *******аас нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.ын “Н.*******ын толгой нь хагарсан байсан, юу болсныг асуухад “Д.*******тай муудалцаад ийм болчихлоо” гэж хэлсэн. Цагдаа нар ирээд Д.*******ыг аваад явсны дараа эгчийн гар зүсэгдсэн байхаар нь “яасан” гэхэд Д.*******, Н.******* нар муудалцаад дундуур нь ороод зүсүүлчихсэн” гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч Л.Дорждагвын “Оройхон *******, ******* нар хоорондоо хэрэлдээд байсан тэгж байхад ******* нь юунаас болсныг мэдэхгүй Хонгорзулын гарыг аягаар зүсчихлээ гэж байсан. Тэгээд би тэр аягыг нь цэвэрлэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/,  хохирогч Н.*******, Ж.******* нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №103, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №104 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 43-44, 51-52/, гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон “согтуурал шалгасан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-8/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Д.*******, Н.*******, хохирогч Ж.******* нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буругийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Н.*******ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Н.******* нь хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******, Н.******* нарын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь хохирогч Н.*******ын биед зулайн хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэргийн 21-23 дугаар талд хохирогч Н.*******аас “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Д.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Мөн энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.******* нь хохирогч Ж.*******гийн биед зүүн гарын шууны хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэргийн 26-28 дугаар талд хохирогч Ж.*******гаас “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Н.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Д.*******, Н.******* нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт ял оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан түүнд дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 35 хоногийн /1 сар 5 хоног/ хорих ялд шилжүүлж, өмнөх ялтай нь нэмж нэгтгэх,

Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгийн торгох ял оногдуулж, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, тэрээр тэнссэн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрх 750.000 төгрөгийн торгох ялыг 50 хоног буюу 1 сар 20 хоногийн хорих ялаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр 1 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 сар 20 хоногоор тогтоож эдлүүлэх. ******* нь тэнссэн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн үзэх боломжгүй тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш дүгнэлтдээ: “*******ын хувьд торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ч ялгаагүй хорих ял руу нэгтгэгдэнэ. Тиймээс хамгийн багаар ял оногдуулж өгнө үү“ гэжээ.

Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Д.Цолмон дүгнэлтдээ: “*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өрх толгойлсон эмэгтэй, насанд хүрээгүй 3 хүүхэдтэйгээ амьдардаг, одоо жирэмсэн зэргийг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт анх удаа гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэйд оногдуулсан хорих ялыг хойшлуулж болно гэж заасан. *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт нь 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг ялыг тусад нь эдлүүлж өгнө үү. Ингээд уг торгох ялыг тусад нь эдлүүлбэл ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг хүчингүй болгож дахин ял оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломж байна уу?” гэжээ.

Д.******* “ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Н.******* “ам бүл 4, 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан, ажил хөдөлмөр эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс Д.*******, Н.******* нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэм буруутай этгээдэд ялыг сонгож хэрэглэхдээ гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн шинж, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан торгох ял шийтгэх нь зохимжтой гэж дүгнэв.

******* аймаг дахь дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 17-ны өдрийн №123 дугаартай шийтгэх тогтоолоор Д.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 7 жилийн хорих ял оногдуулсан ба тус шүүхийн 2020 оны 7 сарын 22-ны өдрийн №266 дугаартай албан бичигт уг шийтгэх тогтоолд оролцогчид давж заалдах гомдол гаргасны улмаас Д.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь ******* аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа болох нь тогтоогдож байна. /хх-н 167-175, 187/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* аймаг дахь дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 17-ны өдрийн №123 дугаартай шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Н.******* нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба уг хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болж байна. /хх-ийн 113-116/

Эрүүгийн хуулийн ерөний ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөний ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан байна.

Н.******* нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 450.000 төгрөгийн торгох, болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэхгүйгээр харин тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж хуульд заасан байна.

Иймд Н.*******ыг хорих ялаа эдэлж байх хугацаанд түүний асрамжид байсан 17 настай охин М.Мөнгөнсар, 12 настай охин Х.Нандинхүсэл, 9 настай охин Х. нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох үүргийг ******* дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.  

 

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Өндөр том овгийн гийн *******, овгийн ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өндөр том овгийн гийн *******, овгийн ийн ******* нарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй” гэснийг хүчингүй болгож, шүүгдэгч овогт ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.*******д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******, Н.******* нар нь торгох ялыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж биелүүлэх үүрэгтэйг тус тус мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Д.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдсугай.

8. Д.*******, Н.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Ж.*******, Н.******* нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин М.Мөнгөнсар, 2007 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн охин Х.Нандинхүсэл, 2011 оны 7 сарын 8-ны өдөр төрсөн Х. нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох үүргийг ******* дүүргийн Засаг даргад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА