| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0046/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 47
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Э.Гэрэлмандах,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч Х.Энхбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Хохирогч Г.Д
Шүүгдэгч Ч.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Сд холбогдох 2016000000042 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Снь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат багийн 6- 30 тоотод зүс таних Г.Дг өөрийг нь болон найз нарыг нь дээрэлхэж байгаад уурлаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний хэвлийн тус газарт нэг удаа хутгалж “ зүүн эгэмний дунд шугамаар зүүн хавирганы нумнаас доош 3,5 сантиметрт хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Тухайн асуудал 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болсон. Бид хэд айлд байж байсан. Хохирогч Г.Д өглөө хүрч ирсэн. Тэнд архи ууж сууж байгаад очоод гэр ачаатах гэхээр нь Г.Дгийнд очсон. Гэр аччихаад тамхинд яваад ир гэхээр нь н.Б бид 2 тамхинд яваад буцаад ирэхэд манай найз Хийг зодсон байсан. О нар хоорондоо зодолдсон байсан. Юу болсон бэ? гэж асууж тодруулахад тоглож байсан гэж хэлсэн. Ингэж тоглодог юм уу? Чи яасан дээрэлхүү юм бэ? гэж хэлсэн. О архины шилээр цохисон. Бид хэд салгаад явсан. Тэндээс бид хэд яваад Хийн хашаанд очоод байж байсан чинь хойноос хохирогч Г.Д хүрээд ирсэн. Хэсэг дуугүй зогсож байгаад бид хэдийг захаас нь бүгдийг цохиод эхэлсэн. Хамгийн сүүлд би зогсож байгаад муудалцаад муудалцах зуураа хутгалсан. Тэнд байсан Болдбаатар гэх хүн энийг эмнэлэг авч явлаа гээд явсан. Би өөрөө Цагдаагийн газар очиж хэргээ хүлээсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Г.Дгаас болон ээжээс нь уучлалт гуйж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэр ачаад дуусаж байх үед Бүрнээ, Сосорбарам 2 хойшоо яваад дахиад 2 шил архи авч ирсэн. Би Хтэй барилдаж байсан. О нэлээн согтуу байсан учраас андуураад зодолдож байна гэж бодоод энэ хэдийн авч ирсэн 0.75 литрийн архиар толгой дээр цохисон. Яаж байгаа юм бэ? Барилдаж байсан шүү дээ гэсэн чинь ах нь согтсон байна. Зодолдож байна гээд андуурчихаж. Уучлаарай гэж хэлсэн. Гэр ачиж дуусчихаад доошоо Хийн хашаанд орсон. Би хашааныхаа үүдийг түгжчихээд гэр ачсан архи уугаагүй, эрүүл ахтай хамт араас нь орсон чинь 1 шил архи задалж байсан. Гэтэл О дахиад чиний сумын заан чинь хамаагүй гээд буруу зөрүү юм яриад байсан. Ч.С, Оийг өмөөрсөн. Ч.Стай муудалцаж байхад Б намайг барьж байсан. Х ална гээд босоод ирсэн чинь Ч.Снамайг хутгалсан” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Дн мөрдөн байцаалтад өгсөн "...С алаг иштэй жижиг эвхдэг хутга гаргаж ирээд зүүн хавирга руу нэг удаа хутгалаад хутгаа авсан. Би цус гараад унахаар нь футболкоо сөхөөд харахад миний сэмж харагдаж байхаар нь гараараа сэмжээ түлхэж оруулаад өмсөж явсан футболкоо тайлаад шархаа дараад Хийн хашаанаас гарч явсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан ...Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө болон эм тарианы мөнгө, тухайн үед өмсөж явсан хувцас болох футболк, өмд, цамцаа нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа баримтаа би шүүх дээр гаргаж өгнө" гэх мэдүүлэг /хх-ийн 19-25-рт/,
Гэрч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн "...эргээд харсан чинь Д хэвлийгээ гараараа дарсан, гар нь цус болсон байдалтай чи намайг хутгалчихлаа гэсэн, Сосорбарам гартаа жижигхэн тонгорог хутга барьсан байсан ...би Сосорбарамд хандаад юу болов оо гэхэд Би Дг хутгалчихлаа, хутганы үзүүр орчихлоо гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-рт/,
Гэрч Н.Хийн мөрдөн байцаалтад өгсөн "...Дунай хэвлийгээ дараад намайг хутгалчихлаа гэсэн, С гартаа манай жижиг эвхэгддэг тонгорог хутгыг барьж байснаа надад өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 53-54-рт/,
Гэрч Б.Жн мөрдөн байцаалтад өгсөн "...С манай гэрт гүйж орж ирээд хоолны шүүгээнээс хар алаг өнгийн эвхэгддэг хутга аваад гараад явсан. Манай зээ охин Н, Д ахыг С ах хутгалчихлаа гэж надад хэлээд Сын манай гэрээс авч гарсан хар алаг өнгийн эвхэгддэг хутгыг надад өгөхөөр нь би тэр хутгыг цаасанд боогоод хашааны буланд нуусан" гэх мэдүүлэг /хх-ийн 44-рт/,
Насанд хүрээгүй гэрч Д.Нийн мөрдөн байцаалтад өгсөн "...Х ах надад жижигхэн хар алаг иштэй хутга өгөөд энийг аваад далд хий гэхээр нь би өөрийнхөө гэрийн хоолны шүүгээн дотор хийсэн. Орой нь эмээ /Ж/-д хэлэхэд эмээ аваад гараад явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 46-рт/,
Гэрч Л.Гйн мөрдөн байцаалтад өгсөн "...ЭХО-д харахад хэвлийд тархмал сул шингэнтэй байсан тул яаралтай хэвлийн хөндийг нээж шалгах хагалгаанд орсон. Хэвлийн хөндийг нээхэд хэвлийд 1 литр 500 грамм орчим шингэн улаан цус, 300 грамм орчим нөж байсныг угааж соруулж авсан. Хэвлийн нэвтэрсэн шархнаас дотогш артерийн судаснаас цус алдаж байсан тул артерийн судсыг барьж оёж цус алдалтыг тогтоосон" гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-рт/,
Гэрч Г.Цийн мөрдөн байцаалтад өгсөн "...Би Даас хэн хутгалсан гэж асуухад Сосорбарам хутгалсан гэж надад хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 50-рт/,
Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч
Т.Назарбекийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай “... футболкны урд хэсэгт үүссэн 5 см Х 0.6 см хэмжээтэй гэмтлийн зах ирмэг хэсэг
нэгэн жигд, суналтгүй, сэмрэлтгүй, өнгөө алдаж гандаагүй, ир үзүүрийн мөртэй
байгаа нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлт байна. Уг зүсэгдэлт нь
нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна, Футболк дээр үүссэн нэг удаагийн
зүсэлтийн мөр нь эд мөрийн баримтаар хураан авсан гэх хутгаар үүссэн байж
болно" гэх дүгнэлт /хх-ийн 66-71-рт/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-82-рт/
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлд: Ч.Снь 1.46%
согтолттой гэх бүртгэл /хх-ийн 141-144-рт/,
Гэмтлийн улмаас хохирогч Г.Д нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Гэмтлийн тасагт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05
дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 10 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 1849 тоот
өвчний түүх /хх-ийн 180-203-рт/
Ч.Сын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн
мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 117-118-рт/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн
3-5-рт/,
Эд зүйл хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн
6-16-рт/,
Шүүгдэгч Ч.Сн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 26-28-рт/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 214-216-рт/, хохирлын баримтууд, Ч.Сын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-86-рт/, Н.Хийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-97-рт/, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ч.Сыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ч.Снь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат багийн 6- 30 тоотод зүс таних Г.Дг хэвлийн тус газарт нэг удаа хутгалж улмаар Г.Дн биед зүүн эгэмний дунд шугамаар зүүн хавирганы нумнаас доош 3,5 сантиметрт хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна. Дээрхи үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч Г.Дгийн мэдүүлэг, гэрч Д.Б, Н.Х, Б.Ж, насанд хүрээгүй гэрч Д.Н, Л.Г, Г.Ц нарын мэдүүлэг, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Сын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Ч.Сүйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэгдэнэ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, болсон үйл баримтыг тодорхой, үнэн бодитойгоор мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Хэдийгээр хохирогчийн зүй бус буруутай үйлдэл байсан хэдий ч хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан нь миний буруутай үйлдлээс болсон гэж үйлдлээ ухамсарлан хүлээн зөвшөөрч хэлсэн. Хэдийгээр миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдаанд өгсөн хохирогчийн мэдүүлгээс харахад тухайн хэргийн прокурорт буцаах нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс миний тархинд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж хэлж байна. Гэтэл хавтаст хэргийн материалаас харахад хөнгөн зэргийн гэмтэл гэж тодруулсан, тогтоосон зүйл огт байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд тархины зөөлөн эдийн гэмтэл учирсан гэж бичсэн байдаг. Үүнтэй холбоотой гэмтлийн зэргийг нарийвчлан гаргаагүй. О гэдэг хүн Г.Дгийн тархинд шилээр цохиж гэмтэл учруулсан талаарх үйл баримтыг гэрч, хохирогч болон шүүгдэгч нар тодорхой мэдүүлдэг. О гэх хүний үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоосон асуудал огт байхгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн бүх хүнийг яллагдагчаар татсан эсэх асуудал нь эргэлзээтэй болж байна. Улсын яллагч хохирогчоос одоо гомдол санал байна уу? гэж асуухад хохирогч би гомдолтой байна. Миний тархи одоо хүртэл гэмтэлтэй байна. Миний тархинд гэмтэл учирсан гэж ярьж байна. Миний үйлчлүүлэгч тархинд гэмтэл учруулаагүй. Шинжээчийн дүгнэлтээр тархинд зөөлөн эдийн гэмтэл учирлаа гээд гэмтэл гарсан байхад энэ гэмтэл гэмтлийн ямар зэрэгт орох эсэхийг тогтоосон зүйл байхгүй. Иймд уг хэргийг прокурорт буцаах нөхцөл байдал үүсэж байна. Хэвлийд учирсан хохирол, хор уршгийг миний үйлчлүүлэгч учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогчийн тархинд учирсан гэмтэл, үүнтэй холбоотой цаашид гарах зардлыг хэн хариуцах вэ? гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул хэргийг прокурорт буцаах нөхцөл байдал үүсэж байна гэв.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 сарын 05-ны өдрийн * Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3.1.11-д * цээж, хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна* гэж заажээ.
Хавтаст хэрэгт бэхжигдэж яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Дгийн биед зүүн эгэмний дунд шугамаар зүүн хавирганы нумнаас доош 3.5 см-т хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /1 литр 500 мл/, баруун зулайд хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон боловч амь насанд аюултай хүнд гэмтлийг шүүгдэгч Ч.Сучруулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжтой гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл хохирогчийн баруун зулайд учирсан хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд учирсан зулгаралт гэмтлийг шүүгдэгч Ч.Сучруулаагүй байх тул Аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Г.Дгаас нотлох баримтаар гаргаж өгсөн 1.818.378 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Ч.Снь 1.819.000 төгрөгийг хохирогчид төлсөн тул хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн гэж үзэхээр байна.
Хохирогчийн өмгөөлөгч цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Снь зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Сосорбарамд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих” ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн байх тул өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ч.Сосорбарамд 3 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.Сд ял оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4, 1.5 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож харгалзан үзсэн болно. Харин түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн фудболк 1 ширхэг, хар алаг өнгийн иштэй, цайвар өнгийн металл оосортой, эвхдэг хутга 1 ширхгийг устгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй хохирогчид 1.819.000 төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Чы Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ч.Сыг 3 жил 6 сарын хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Сосорбарамыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн фудболк 1 ширхэг, хар алаг өнгийн иштэй, цайвар өнгийн металл оосортой, эвхдэг хутга 1 ширхэгийг устгасугай.
6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.819.000 төгрөг төлсөн, хохирогч нь хойшид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Ч.МӨНХТУЯА
Г.МӨНХТУЛГА